Шатрын гурван үе

Өмнөх хичээлүүдээр бид шатрын гурван үеийн талаар тус тусд нь дэлгэрэнгүй авч үзсэн билээ. Одоо бид тулаан шатрын гурван үеийг дамжин өрнөх бүтэн өргийг авч үзэх болно. Энэ нь уншигч танд эдгээр үеүүдийн хоорондын уялдаа холбоог олон хараж дадлагажих боломжийг олгох юм.

Франц хамгаалалт
Нимцович - Дурас
Сан-Себастьян, 1912

1. e4 e6 2. d4 d5 3. e5. Хоёр тал хоёулаа гарааны зарчмыг баримтлан нүүсэн. Хийгдсэн нүүдлүүд шугам нээн бодны хөлөлгөөг дэмжин хүүний хүчтэй гинж үүсгэн төвийн төлөөх тэмцлийг хийж байна.
3. ... c5! 4. Мf3 Бb6 5. c3. Нүүдлүүдийн санаа нь хар төвийн d4 нүдний хамгаалалтыг эвдэх харин цагаан төвөө хамгаалсан төвд идэвхитэй ажиллагаанууд. 5. ... Мc6 6. Тd3 c:d4 7. c:d4. (1-р диаграм) 7. ... Тd7!. Хар өрсөлдөгчийн бэрс хожих (7. ... М:d4?? 8. М:d4 Б:d4 9. Тb5+ гээд 10. Б:d4) гэсэн занганд орсонгүй. Одоо 8. М:d4 гэж d4 хүүг авах аюултай болсон тул 8. Тe2. Өөр хамгаалах арга байхгүй. 8. Тe3? Б:b2 тул цагаан гараанд хурдан хөллөх зарчмаас ухран темп алдаж байна. Энэ нь 6. Тd3 гэх нь ашиггүй байсныг илтгэнэ. Илүү логиктой нь шууд 6. Тe2 гэх байсан. 8. ... Мge7. Хар ноёнгийн жигүүрийн морио f5 эсвэл g6 -д шилжүүлэн тэндээс өрсөлдөгчийн төвд идэвхитэй үйлчлэхээр хөдөлгөсөн. 9. Мa3. Аргагүй эрхэнд морио төв рүү биш гаргасан. Учир нь 9. Мc3 гэвэл 9. ... Мf5 10. Мb5 a6 гээд хүү алдана. Эсвэл 9. b3 гэвэл 9. ... Мf5 10. Тb2 Тb4+ гээд хүү эсвэл сэлгээгүй болно. 9. ... Мg6. Хар өөрийн дайралтыг e5 хүүнд чиглүүлж байна. 10. O-O Тe7. 10. ... Т:a3 нь айлд давхар хүү үүсгэх хэдий ч дайралт хамгаалалтын талаасаа үнэтэй хар хөлийн тэмээгээ алдана. 11. Мc2. Морь a3 нүдэнд байх нь ирээдүй муутай. 11. ... f6!. Хар өөрийн төлөвлөгөөг үргэлжлүүлсээр. 12. Тd3. Хэрвээ 12. ef гэвэл 12. ... gf гээд хар төвд ихээхэн давуу талтай болоод зогсохгүй ноёны жигүүрт довтолгоо хийх g шугамыг нээнэ. Одоо цагаан төвийн e5 нүдийг барьж байхын тулд 12. ... fe гэвэл 13. Т:g6+ гэж өөрийн төвийн нэг гол дайсныг устгана. 12. ... O-O-O. (2-р диаграм) Гарааны үе дууссанд тооцож болно. Цагаан бодоо хөллөж дуусаагүй (c1 Тэмээ) байна. Үүний зэрэгцээ тэдний байрлалын толгой болсон e5 -ийн хүү устгагдах аюулд ороод байна. Эндээс хар гарааны үеийг илүү сайн хийжээ гэж дүгнэж болно. Төвийн талбараас өрсөлдөгчийн анхааралыг холдуулахын тулд цагаан бэрсний жигүүрээр дайрснаар миттельшпилийн тулаан эхэллээ.
13. b4!? f:e5. Хүүг авах нь 14. Трb1 нүүдлээс болоод аюултай. Харин 13. ... Нb8 гээд дараа нь 14. ... Трc8 гэх нь анхаарал татахаар.14. Т:g6 h:g6 15. М:e5. Илүү нь 15. ed гээд 15. ... М:b4 нүүдэлд 16. Тe3! (16. Трb1? гэх нь 16. ... Тa4 нүүдлээс болоод ашиггүй.) хариулан хүү өгөөд цагаан бэрсний жигүүрт аюултай довтолгоо хийх байсан гэж Нимцович өөрийн 15 дахь нүүдлээ шүүмжилсэн байдаг. 15. ... М:e5 16. d:e5 Тa4 17. Бd2!. d1-a4 диагналын дараанаас гаран 17. ... Бc7 (цагаан 18. Тb2! гэж хариу барина.) заналхийлэлийг сулруулах сайн нүүдэл. 17. ... Нb8?. Сайн үргэлжлэл нь 17. ... Трh4! нүүн өрсөлөдөгчийн Мc2-d4 нүүдэлд саад хийн h шугамаар тэргээ давхарлах бэлтгэл болно. Одоо санаачлага цагааны талд бүр шилжиж байна. 18. Мd4!. (3-р диаграм) Хүчээ төвлүүлэхийн тулд хүүний хаяа. 18. ... Трh5. Хэрвээ 18. ... Т:b4 гэвэл 19. Бd3 гээд b шугамаар аюултай дайралт бий болно. Иймээс хар өөрийн ноёны сэлгээний талд шугам нээхээс татгалзаж байна. 19. Бd3 Трdh8. Мэдээжээр тэмээний дараанд орох тул 19. ... Тр:e5?? болохгүй. 20. h3 g5. Хар өрсөлдөгчийн ноёнгийн хамгаалалтыг задлахыг оролдож байна.
21. Тe3. Өрсөлдөгчийн жигүүрт хийж байгаа дайралтанд цагаан сандрахгүй байна. Төвлөж чадна гэдэг энэ дээ. 21. ... g4 22. Мf5 Тb5. Эсвэл 22. ... Бd8 23. М:e7 Б:e7 24. Бd4 гээд a7 болон g4 хүүнүүдийг дайрна. 23. Бa3! Бa6 24. Б:a6 Т:a6 25. М:e7 Т:f1 26. Тр:f1 g5. (4-р диаграм) Өрөг төгсгөлийн 3-р шатандаа ирлээ. Миттельшпилийн тулаанд цагаан материалын давуу талтай болсон бөгөөд одоо тэд түүнийгээ ашиглах ажилдаа орно. Харын сүүлийн нүүдэл нь цагаан морины буцах замыг хаан түүнийг барих гэсэн зорилготой.
27. f3!. Мэдээж 27. hg?? Трh1X гэж болохгүй. 27. ... g:h3 28. g4! Тр5h7 29. Т:g5 Трe8 30. Нh2 Нc7. 30. ... Тр:e7 31. Т:e7 Тр:e7 гэх нь хард ямарч боломжгүй тэрэгний төгсгөл авчирна. Төгсгөлд цагаан хэрхэн тоглох төлөвлөгөөг өөрсдөө гаргахыг хичээгээрэй. 31. Трc1+ Нd7 32. f4. Морио чөлөөлөх байдлаар 32. Тf6 гэж тоглосон бол амархан хожих байсан. 32. ... Трg7! 33. Н:h3 Тр:g5 34. f:g5 Тр:e7 35. g6!. Цагаан давхар хүүний арын хүүг хөдөлгөхийн тулд хүүгээ хаяж байна. Ингэхгүй бол цагаан ноён нүүргүй хүүндээ туслах боломжгүй. 35. ... Трg7 36. g5 Тр:g6 37. Нg4 Трg8 38. Трc3. Дахиад л жижигхэн удаашрал. 38. Нh5 гээд хэрвээ 38. ... Трh8+ шалбал 39. Нg6 Трg8+ 40. Нh6 Трh8+ 41. Нg7. Дараа нь g хүүг давшуулна. Цагааны 38-р нүүдлийн дараа хар өөрийн нүүргүй хүүг давшуулан нилээд контр тоглолт гаргасан. 38. ... Трd8! 39. b5 d4 40. Трh3 Нc7 41. g6 d3 42. Трh1 Нd7 43. Трh7+ Нc8 44. Трh1 Нd7 45. Нg5 d2 46. g7. Хар бууж өгсөн. (5-р диаграм)
Цааш дараах байдлаар үргэлжлэх боломжтой.
46. ... Нe7 47. Нg6 d1=Б 48. Тр:d1 Тр:d1 49. g8=Б Трg1+ 50. Нh7 Трh1+ 51. Нg7 Трg1+ 52. Нh8 Трh1+ 53. Бh7+ Тр:h7+ 54. Н:h7 Нf7 55. Нh6 гээд e6 -гийн хүү алдагдсанаар хожил төвөггүй. Өөрсдөө шалгаарай.  

Дээрх өрөг нь бүх талаараа их сургамжтай тулаан. Өрөгт нэг үеэс нөгөөд шилжиж байгаа нь их тодорхой гарч байгааг зориуд тэмдэглэе. Практик дандаа ийм байдаггүй. Тулаан миттельшпилийг алгасан гараанаас шууд эндшпильд шилжих нь цөөнгүй байдаг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1240 Бүртгүүлэх

Гроссмейстерүүд өрөгтөө хамгийн өргөн ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Гарааг зохиогчийг Руи Лопес гэж үздэг. Зарим улсуудад гарааг зохиогчийн нэрээр буюу "Руи Лопесийн /Ruy Lopez/ гараа" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэхүү гарааны талаарх анхны мэдээлэл XV-XVI зууны Испаний шатарчин Луис Рамирес де Лусений гарын авлагад дурдагдсан байдаг. Гараа нь нарийн, олон төрлийн схемтэйгээрээ онцлогтой. Гарааны онолын боловсруулалтад В. Стейниц, К. Яниш, М. Чигорин, Ф. Маршалл, З. Тарраш, А. Алехин, М. Эйве, П. Керес, В. Смыслов, И. Болеславский, И. Зайцев, С. Фурман, А. Карпов, Г. Каспаров, Г. Липский зэрэг олон тооны шатарчид их үүрэг гүйцэтгэсэн.
Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Шатар сонирхогч болон суралцагчид шатрын гарааны мэдлэгээ дээшлүүлэх нь тоглолтын чанарт илт мэдэгдхүйц дэвшил авчирдаг. Иймд сайтад нийтлэгдэж буй гарааны хичээлүүдийг уншин судлаарай.

  Нээгдсэн тоо: 1050 Төлбөртэй

Эхэндээ "Төвийн сөрөг гамбит" нэртэй байсан XV -р зууны сүүлээр бий болсон хуучны хамгаалалт бөгөөд XX -р зууны эхээр Скандинавийн мастеруудын судалгааны ачаар тоглолтын практикт орж ирсэн. Гарааны талаарх эхний бичвэрийг 1918 онд Жак Мизес хэвлүүлжээ. Гэхдээ гарааг бүр XIX зуунд Оросын шатарч Карл Яниш судалсан байдаг.
Орчин үеийн онолд хар гараанд хугацаа алдсанаар цагаан урт хугацааны санаачлагыг өгдөг гэж үзэх болсноор гараанд эргэлзээтэй хандах болсон. Хэдийгээр ийм дүгнэлттэй ч скандинав хамгаалалт тэмцээнүүдэд тогтмол тохиолддог.

[Event "Скандинав хамгаалалт. I-р хэсэг"] 1. e4 d5 2. exd5 Qxd5 {бэрсээ тоглолтод эрт оруулснаар хар 3. Мc3 -ийн дараа цаг алдан муу байрлалтай болдог.} 3. Nc3 Qa5 4. d4 Nf6 5. Nf3 Bg4 6. h3 {хамгийн эрчтэй нүүдэл.} (6. Be2 {ч энгийн болоод сайн.}) 6... Bh5 ({эсхүл} 6... Bxf3 7. Qxf3 {гээд цагаан сайн байрлал, хоёр тэмээтэй.}) 7. g4 Bg6 8. Ne5 c6 {цагаан санаачлагатай. Цааш} 9. h4 Ne4 ({эсхүл} 9... Be4 10. Nc4 Qd8 11. Nxe4 Nxe4 12. c3 e6 13. Bd3 Nd6 14. Ne5 {гээд цагаан давуутай.}) 10. Bd2 Qb6 ({хэрвээ} 10... Nxd2 11. Qxd2 f6 {гэвэл} 12. Nxg6 hxg6 13. Bd3 g5 14. h5 {гээд цагааны тоглолт илүү.}) 11. Nxg6 Nxc3 12. Bxc3 hxg6 13. Qd2 e6 14. O-O-O Qc7 15. Re1 {гэж үргэлжлүүлж болно. Хар хамгаалахад хүнд.}

  Нээгдсэн тоо: 665 Төлбөртэй

Энэхүү гамбит 1896 онд Будапештэд М.Адлер - Г.Мароци нарын өрөгт анх тоглогдсон. Цааш Унгарын И.Абоньи, Ж.Барас, Д.Брейер зэрэг мастерууд дэлгэрэнгүй судалгааг хийснээр нилээд практик амжилтанд хүрсэн ч 1925 онд А.Алехиний хоёр хожлын дараагаар гарааны нэр хүнд унасан байдаг. Өнөө цагт Будапештийн гамбитийг харын тоглолтод ямар нэгэн түвшинд хангалттай зөв арга гэж үздэг ч нилээд эрсдэлтэй. Их мастеруудийн өрөгт гараа ховор тохиолддог.

[Event "Будапештийн гамбит"] 1. d4 Nf6 2. c4 e5 {Унгарын мастерууд боловсруулсан төвийн тэмцлийн ямар нэгэн бэлтгэлгүйгээр хийгдсэн энэ гамбитийн нүүдлийн дүнд хар хэдэн чухал темп алдсанаар тэдэнд сайнгүй нь батлагдсан.} 3. dxe5 Ng4 ({хааяа} 3... Ne4 {гэж тоглодог. Цагаанд} 4. Nd2 {сайн. Жишээ нь} (4. Qc2 {-ын дараа ч цагаан давууг авна. Жишээ нь} d5 5. exd6 Bf5 6. Nc3 Nxd6 (6... Ng3 {муу} 7. Qa4+ Bd7 8. Nb5!) 7. e4 Nxe4 8. Bd3 (8. Nxe4 {гэвэл} Bb4+) 8... Nxf2 9. Bxf5 Nxh1 10. Nf3 Bc5 11. Ne4 {гээд хар хамгаалахад хүнд.}) 4... Nc5 5. Ngf3 Nc6 6. g3 Qe7 7. Bg2 {одоо} Nxe5 {гэвэл} 8. Nxe5 Qxe5 9. O-O {гээд цагаан хөлөлгөөнд давуутайн дээр төвийн нүднүүдэд хүчтэй дарамттай.}) 4. Nf3 (4. f4 {аюултай.} Bc5 5. Nh3 d6 6. exd6 O-O 7. dxc7 Qxc7 8. Nc3 Bb4 {гээд хар хүчтэй дайралттай.}) ({хурц тоглолтод} 4. e4 {хүргэнэ.} Nxe5 5. f4 Nec6 (5... Ng6 {боломжтой.}) 6. Be3 Na6 7. Nc3 Bc5 {цагаан өөрийн давууг батлахад хүндхэн.}) 4... Nc6 (4... Bc5 {хувилбарт цагаан давуугаа хадгална. Жишээ нь} 5. e3 Nc6 6. Be2 Ngxe5 7. Nc3 d6 8. O-O O-O 9. b3 Bf5 10. Bb2 Re8 11. Na4 Bb6 12. Nxb6 axb6 13. Nd4 Bd7 {гээд хар амаргүй хамгаалалтад шилжинэ.}) 5. Bf4 Bb4+ (5... f6 6. exf6 Qxf6 7. Qd2 Bb4 8. Nc3 Bxc3 9. bxc3 d6 10. e3 {-ын дараагаар хар хүүний хангалттай нөхөөсгүй.}) 6. Nbd2 {Рубинштейний санал болгосон нүүдэл. Ийм үргэлжлэлд цагаан удаан хугацааны дарамтыг авдагийг практикаар нотлогдсон.} Qe7 7. a3 Ngxe5 8. Nxe5 (8. axb4?? {гэвэл} Nd3#) 8... Nxe5 9. e3 Bxd2+ 10. Qxd2 d6 11. Be2 {цагаан хоёр тэмээтэй ба төвд идэвхитэй байрлалтай.}

Гамбитийн жишээ өрөгийг харцгаая

  Нээгдсэн тоо: 1510 Төлбөртэй

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог болон дөрвөн хүүний хувилбарыг авч үзнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 451

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 706

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 834

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1578

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767