Жишээ өргүүд. Төгсгөл

Шатрын өргийн төгсгөлд сайн тоглож сурах нь тухайн хүнд хожил авчрах үндсэн хэрэгсэл болдог. Таны дадлага туршлага нэмэгдэхийн хирээр та илүү хүчтэй өрсөлдөгчтэй тоглох болно. Тэнцүү хэмжээний тоглолттой өрсөлдөгчид өргийн хувь заяаг төгсгөлд шийдэх нь олонтоо. Иймээс төгсгөлийн онолыг судлан суралцсан байх зайлшгүй шаардлагатай. Өргийн төгсгөлийн онолыг ойлгон тогтоох практик болгон дараах төгсгөлүүдийг авч үзье.

Нимцович - Шпильман (Сан-Себастьян, 1912)

Зурагт үзүүлсэн байрлалаас цагаан 20. Тf5! Мxd4 21. Тxc8 Трxc8 22. cxd4 O-O 23. dxe5 fxe5 24. Бxd5+ Бf7 25. Бxf7+ Трxf7 26. Тxe5 гэж тоглолтыг эндшпильд шилжүүлсэн. Хүүний давуу түр зуурынх ч тэмээгээ тогтвортой төвийн байрлалд шилжүүлсэн. Цааш 26. ... Трf5 27. f4  Трxh5 28. Трab1 Тe7 (Шпильман боломжийн байдлаар хамгаалалт хийж байна.) 29. Нf2 (төвлөлт үргэлжилсээр) 29. ... b6 30. Нf3 Трh6 31. Трfd1 Трc4 32. Трd7 Нf7 33. a5 b5 34. Трe1 Трcc6 35. Тd4 Трhe6 36. Трh1 h6 37. Трb7 Трed6 38. Тe5 Трe6 39. Нe4. Цагаан тэргүүд бэлтгэл маневрүүдийг хийсний дараа хар тэргүүд хангалттай идэвхигүй болсноор цагаан ноён цаашид урагшлах боломжтой болсон. Энд b7 -гийн тэрэг b6 хамгаалагдсан нүдийг нүдийг эзлэн 7-р хэвтээг эзэмшилтийг материалжуулахыг эрмэлзэж байгааг анхаарна уу. Үүнээс гадна e5 -ын тэмээ, e4 -ийн ноён, f4 хүү хамтдаа шатруудын арал үүсгэсэн. Тэмээ e4 нуувчийг хамгаалсан. Ингээд 39. ... Трc4+ 40. Нf5 Трc5 41. Трd1 b4 (хар аврагдаж чадахааргүй) 42. Трd8 Трxa5 43. Трf8+ Нxf8 44. Нxe6 гээд хар буусан.

Томас - Нимцович (Мариенбад, 1925)

Энэ жишээ төвлөлтийг үзүүлсэн. Хар муу байрлалтай. Ингээд хар 20. ... Нf7 гэж тоглоход 21. Трe1 (21. g4 зөв байсан) 21. ... Нe7 22. Тc3 Мd5 гээд 23. Трxf8 Нxf8 24. Тe5 -ын дараа харын хамгийн хүнд үед өнгөрсөн. 24. ... b5 25. Тb3 Мf6 26. Нf1 Нe7. Энд Томас хүү хожих хүслээ дийлэлгүй. 27. Тxf6+ gxf6 28. Трxe4 гэж тоглосон. 28. ... e5 хариуны дараа цагаан тэргээ 29. Трh4 татсанаар хар давуу байдалтай болон төлөвлөгөөтэйгээр төвлөлт хийн хожсон. 29. ... Тf5 30. Нe2 Тg6 31. Тd5 Трb8 32. c3 f5 33. Тb3 Нf6 (харын нэгдмэл давшилтанд анхаарна уу) 34. Тc2 a5! Хүүний илүүтэй хэсэг рүү хийж буй энэхүү давшилт цагааны хүүнүүд ноён, тэрэгний дэмжлэггүй ерөнхийдөө сул байгаатай холбоотой. 35. Трh3 e4 36. Трh4 b4 37. axb4 axb4 38. Трf4 Нe5 (сул зайны нөхөлт) 39. Трf1 b3 40. Тd1 f4 41. Нe1 Тf7 42. g3 f3. Цагаан маш шахагдсан тул 43. Тxf3 exf3 44. Трxf3 хаяа хийсэн ч хар ширүүн тэмцлийн эцэст материалын давуун хүчээр хожсон.

Пост - Алехин (Мангейм, 1914)

Энэ төгсгөлд Алехины баялаг санаачлага хэдэн сонирхолтой комбинацийг үүсгэсэн. Түүний тоглолт манай системийн дүрмийг бараг алга болгосон мэт санагдах ч үнэн хэрэгтээ удирдлага болгосон санаа нь төвлөлт байсаар л байсан тул зөрчилгүй.   
40 ... g4+ (хаяа бүхий комбинац хийх тухай хэрэг байсан тул f5 -ын дэвшигч хүүг орхисон) 41. Нg2 (41. Нf4? Нf6 гээд мадны аюултай) 41. ... Нf7 42. Мxa6 Трe1 43. h4 Нg6! 44. Мb4 f4! 45. gxf4 Трg1+ 46. Нh2 g3+ 47. Нh3 Тf2 (одоо хүү, тэмээ, тэрэг нэг цул болон нэгдсэн. Гэхдээ энэхүү цулын хөдөлгөөн одоохондоо их биш) 48. Нg4 (48. ... Трh1+ 49. Нg4 Трxh4+! гэх мэтээр аюул байгаа) 48. ... Трh1 49. f5+ Нf6 50. Мd5+ Нe5 51. Нf3 Нxf5 52. Мxc7 Трxh4 53. Мxb5.
Хар өөрийн бэрсний жигүүрийг бүгдийг өгсөн. Юуны тулд вэ? "h" хүүг авсны дараа харын цул хүч маш хөдөлгөөнтэй болох учраас л тэр. Ноёнгоор дэмжүүлсэн холбоотой хоёр хүү бүх хаалтыг зад цохино. 53. ... Трf4+ 54. Нg2 h5 55. Трd8 h4! 56. Трf8+ (тэрэг харын нэгдмэл тоглолтонд саад хийх гэж оролдсон) 56. ... Нg5 57. Трg8+ (хэрвээ 57. Трxf4 гэвэл 57. ... Нxf4 гээд цааш Нg4 гэх мэтээр явна) 57. ... Нh5 58. Трh8+ Нg6 59. Трe8 (59. ... Тc5 -ын дараа 2-р хэвтээг Трf2+ -аас хамгаалах санаа) 59. ... Тc5 60. Трe2 Нf5 (ноён g4 рүү чиглэсэн) 61. b4 Тb6 62. Нh3 Трf2 63. Мd6+ Нf4 64. Трe4+ Нf3 65. Нxh4 Тd8+! 66. Нh5 Трh2+ 67. Нg6 (хүү бэрс гарах нүднээс цагааныг холдуулан шахсан) 67. ... g2 гээд цагаан буун өгсөн.

Э. Кон - Нимцоюич (Мюнхен, 1906)

Төвөлсөн бэрсний хамгаалалт дор ноён хэрхэн маневр хийхийг энэ жишээ харуулсан.
39. Бe5 Бd1+ 40. Нf2 Бd5 (төвийн нүдний төлөөх тэмцэл) 41. Бf4+ Нg6! (аялалын эхлэл. Хар Бd5-f5 гэж бэрсээ солихоор айлгасан) 42. Нe1 Бf5! 43. Бg3+ Нh5 44. Бg7 Бe4! Хар h2 хүү эсхүл e3 -ийг ноёноор дайрах санаатай. 45. Бf7+ Нg4 46. Бg7+ (46. Бd7+ Нh4!) 46. ... Бg6 47. Бd7+ Нf3 48. Бh3+ Нe4! (Нүүрний дайралт) 49. Нe2 Нe5! Ноён e4 нүдэнд асар хүнд хүрснийхээ дараа тэр ухарсан. Гэхдээ (Бc2+) заналхийлэлтэй. Энэ нүүдлийн зорилго бол цагаан бэрсийг d3 нүдийг тасралтгүй хамгаалахад хүргэх c5-c4 нүүдэлд цаг хожих юм. Цаашдаа ноён шалаанаас зайлан e7 нүд рүү очих бөгөөд харин бэрсний жигүүрийн хүүнүүд тогтоохын аргагүй урагшилна. Төгсгөл нь сонирхолтой, сургамжтай.
50. Нd2 c4 51. Бf1 Бe4 52. Бe2 Нd6 53. Бf1 Нe7! 54. Бe2 b5 55. Бf1 a5 56. Бg1 Бe5 57. Нc2 b4 58. Бf2 Бe4+ 59. Нc1 a4 60. Бg3 b3 61. axb3 cxb3 62. Бc7+ Нe6 63. Бc8+ Нd5 64. Бd7+ Нc4 65. Бf7+ Нd3 гээд цагаан буун өгсөн.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2162 Төлбөртэй

Шатар эхлэн суралцагч мэдэх хэрэгтэй өргүүдийн талаар үргэлжлүүлэн авч үзэцгээе. Өргүүд маш богинохон энгийн мэт боловч эхлэн суралцагчид ихээр гаргадаг алдаануудыг сурснаар өөрийн тоглолтондоо гаргахгүй байхад сургамжтай. Шатарт алдаа гарах нь хожигдохын эхлэл. Алдаж нүүгээд буцах нь бүр муу алдаа. Иймээс алдаануудыг мэддэг аль болохоор гаргалгүй тоглож сурах нь чухал. Өмнөх хичээлд бид 5 өргийг үзсэн бол энэ хичээлээр бас дахин 5 өргийг харах болно.

  Нээгдсэн тоо: 6091 Нийтийн

Шатарт ямар нэгэн нүүдэл хийхдээ зөвхөн нэг л шатрыг хөлөг дээр шилжүүлсэн байх ёстой гэсэн чухал дүрэм бий. Гэхдээ энэ дүрмээс гадуур ноён тэрэг хоёроо зэрэг шилжүүлэн нүүх өвөрмөц нүүдэл өрсөлдөгч нарт нээлттэй байдаг. Энэ хосолсон нүүдлийг сэлгээ хийх гэдэг.
Сэлгээ хийхдээ ноёноо тэрэгний чиглэлд нэг нүд алгасан (өөрөөр хэлбэл ноёны байсан нүдтэй ижил өнгөтэй нүдэнд) байрлуулаад харин тэргээ ноёныг давуулан түүний зэргэлдээ нүдэнд байрлуулна. Өрсөлдөгч бүрт хоёр тэрэг байдаг тул сэлгээ нь хоёр төрлийнх байна. Ноёны жигүүрт сэлгээ хийвэл богино сэлгээ харин бэрсний жигүүрт хийсэн сэлгээг урт буюу холын сэлгээ гэдэг.

  Нээгдсэн тоо: 834 Нийтийн

1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.

[Event "Каро - Канн хамгаалалт. I-Б хэсэг"] 1. e4 c6 2. d4 d5 3. Nc3 dxe4 4. Nxe4 Nf6 ({f6 дээр давхар хүү үүсгэхгүйн тулд} 4... Nd7 {гэж тоглодог. В хэсгийг үз.}) 5. Nxf6+ exf6 ({хэрвээ} 5... gxf6 6. c3 Bf5 7. Nf3 Qc7 8. Bc4 e6 9. Nh4 Bg6 10. f4 {тохиолдолд байрлал хард муу. g6 тэмээ сайнгүй байртай.}) 6. Bc4 Bd6 7. Qe2+ {энд цагаанд өргөн боломжтой сайн үргэлжилтэй.} ({Керес - Микенас (Тбилиси, 1939) нарын өрөгт тоглосон шиг} 7. Qh5 O-O 8. Ne2 g6 9. Qf3 Re8 10. Bh6 Bf5 11. O-O-O {нүүдлүүд бас хүчтэй.}) (7. Ne2 {гэх ч боломжтой. Жишээ нь} Qc7 8. Be3 O-O 9. Qd2 {гээд цааш холдоо сэлгэнэ.}) 7... Qe7 (7... Be7 {гэвэл} 8. Nf3 Bg4 9. c3 Nd7 10. h3 Bh5 11. g4 Bg6 12. Nh4 Nb6 13. Bb3 Nd5 14. Bd2 {гээд цагаан давуутай.(Боголюбов - Алехин, 1942)}) 8. Qxe7+ Kxe7 9. Ne2 Re8 10. O-O Bf5 11. c3 Kf8 12. Bf4 {цагаан байрлалын давуутай. Тэд d шугамд цаашдаа нүүргүй хүү гаргаж болохоор байхад харын ноёнгийн жигүүрийн дөрвөн хүүг цагааны гурван хүү найдвартай тогтоон барина.}

  Нээгдсэн тоо: 1366 Төлбөртэй

Нимцович өөрийн "Миний систем" номондоо байрлалын тоглолтын техникт төвийн асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлан тэдгээрийг хэрхэн шийдэхийг өмнөх хичээлүүдээр орчуулан хүргэсэн. Энэ удаад төвийн асуудлыг шийдэх жишээ өргүүдээс үргэлжлүүлэн сонирхуулъя. Байрлалын тоглолтын техник, шатарт суралцаж байгаа хүмүүст эдгээр өргүүд тодорхой дадлага болно гэдэгт итгэж байна. Шатар бол хүний ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг гайхалтай сайн хөгжүүлдэг тоглоом тул хүүхэд багачууд заавал суралцах зүйлийн нэг мөн.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 503

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 841

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769