Сицил хамгаалалт. I-р хэсэг

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

Сайтын хичээлүүдийг сайтын Багц хичээлүүд хэсгээс судлахыг зөвлөе.

[Event "Сицил хамгаалалт. I-р хэсэг"] 1. e4 c5 {хар ийм замаар d4 нүдэнд дарамтыг үүсгэдэг. Цагаан d2-d4 гэвэл хар солилцоо хийн хагас нээлттэй c шугамыг авна. Цагаан гарааны давуугаа удаанаар хадгалдаг симметр хөлөлгөөнөөс хар татгалзан идэвхитэй сөрөг тоглолтыг хурдан зохион байгуулахыг эрмэлзэнэ. Сицил хамгаалалт нь ямарч шатарчны тоглолтын сонирхолд нийцсэн хамгийн өргөн дэлгэрсэн хагас нээлттэй гараа бөгөөд дэлхийн ихэнх тэргүүлэх шатарчид ашигладаг.} 2. Nf3 ({Яаран} 2. d4 cxd4 3. Qxd4 {гэвэл} (3. Nf3 {тохиолдолд хар} Qa5+ (3... e5 {гэвэл} 4. c3! {гэх тул болохгүй.}) 4. Bd2 Qb6 {гээд хүүгээ хадгална. Жишээ нь} 5. Na3 Nc6 (5... Qxb2? 6. Nc4) 6. Nc4 Qc7) 3... Nc6 {гээд темп хожино.}) (2. c3 {-д цагааны төвийг нураан} Nf6 3. e5 Nd5 4. d4 cxd4 5. cxd4 d6 {гэх нь сайн.}) ({Бага судлагдсан} 2. f4 {ховор тохиолддог ба түүнд} Nc6 {гэж хариулаад дараа нь g7-g6, Тg7 гээд d7-d6 гэх нь илүү.}) (2. Nc3 {-г VI -р хэсгээс үзээрэй.}) (2. b4 {-г VII -р хэсгээс үзээрэй.}) 2... e6 (2... d6 {хариулт илүү уян бөгөөд хар II болон III -р хэсгээр судлах хамгаалалтын системд шилжих боломжийг өөртөө хадгална.}) ({Рубинштейн} 2... Nf6 {хувилбарыг санал болгосон. Энэ тохиолдолд} 3. e5 Nd5 4. Nc3! {үргэлжлэл цагаанд давууг өгнө. Жишээ нь} e6 ({4... e6 -гийн оронд} 4... Nxc3 {хариулт байж болно. Тэгвэл} 5. dxc3 d5 6. exd6 exd6 7. Bc4 Be7 8. Bf4 O-O 9. Qd2 {гээд d шугамаар дарамттай.}) 5. Nxd5 exd5 6. d4 d6 7. Bg5! Be7 ({Керес - Уинтер (Варшав, 1935) нарын өрөгт} 7... Qa5+ {-ын дараагаар} 8. c3 cxd4? 9. Bd3! dxc3 10. O-O cxb2 11. Rb1 dxe5 12. Nxe5 Bd6 13. Nxf7! Kxf7 14. Qh5+ g6 15. Bxg6+ hxg6 16. Qxh8 {гээд хүчтэй занал үүссэн.}) 8. Bxe7 Qxe7 9. dxc5) 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 {Чухал нүүдэл. Хар цаашдаа c шугамаар үзүүлэх шахалтыг сулруулах d5 нүдэнд дарамт үүсгэх c2-c4 шилжилтэд саад болох 5. Мc3 нүүдлийг хийлгэхийг эрмэлзсэн.} 5. Nc3 ({Мэдээжээр} 5. e5? Qa5+ {гэх тул болохгүй.}) (5. Nd2 {гэвэл} d5 {гэж тоглох нь илүү. Хэрвээ} 6. e5 {гэвэл} Nfd7 {гээд дараа нь Мc6}) (5. Bd3 {-д} Nc6 {хариулт сайн.}) 5... Nc6 {Сүүлийн жилүүдийн тэмцээний практикаас энэхүү "дөрвөн морины сицил хамгаалалт" цагаанд ашигтай нарийн тэмцэлд хүргэдэг.} ({Хард сайнгүй} 5... Bb4 {сицил дайралт} 6. e5! Nd5 (6... Qa5 {өнгөцхөн харвал маш хүчтэй мэт нүүдэл алдаатай. Цагаан шийдвэрлэх давууг} 7. exf6 Bxc3+ 8. bxc3 Qxc3+ 9. Qd2! Qxa1 10. c3 Qb1 11. Bd3 Qb6 {-гийн дараагаар шууд авна. Одоо тэдний дайралтыг хориглохгүй.} 12. fxg7 (12. Ba3 gxf6 13. Nb5 d5 14. Nd6+) 12... Rg8 13. Qh6) 7. Bd2 Nxc3 (7... Bxc3 {солилцоо нь c3-c4, Тb4, Бg4 -ийн дараагаар хар нүднүүдийг сул байдал хурдан нөлөөлж болох тул аюултай.}) 8. bxc3 Be7 9. Qg4 Kf8 {гээд цагаан идэвхитэй байрлалтай болно.}) 6. Ndb5 {Цагаан d6 нүдний сулралыг ашиглахыг санаархсан.} (6. Nxc6 bxc6 7. e5 Nd5 8. Ne4 Qc7 9. f4 f5 {хэрвээ} 10. Nd6+ {гэвэл} Bxd6 11. exd6 Qb6! 12. c4 Nf6 13. Qb3 Ne4 14. Qxb6 axb6 15. Be3 {гээд бараг тэнцүүхэн тоглолттой.}) 6... Bb4 (6... d6? {нь} 7. Bf4 {-өөс болоод болохгүй нь ойлгомжтой. Энэ нь} e5 {-г хийлгэх бөгөөд} 8. Bg5 {-ын дараа d5 нүд сулран 9. Тxe6 гээд Мd5 гэхээр айлгана.}) 7. a3 (7. Bf4 {сонирхолтой төвөгтэй байдалд хүргэнэ. Жишээ нь} Nxe4 8. Nc7+ Kf8 {хэрвээ} 9. Nxa8? {гэвэл} ({эсхүл} 9. Qf3 d5 10. Nxa8 ({10. Мxa8 -ын оронд цагаан} 10. O-O-O {гэх нь илүү. Цааш} Bxc3 ({Панов} 10... Nxc3 11. bxc3 Ba3+ 12. Kb1 e5 13. Nxa8 exf4 {-ийг дэвшүүлсэн. Хэрвээ} 14. c4 {гэвэл} Qa5) 11. bxc3 Rb8 12. Nxd5 exd5 13. Qxe4 dxe4 14. Rxd8+ Nxd8 15. Bxb8 a6 {-гийн дараагаар ойролцоогоор тэнцүүхэн төгсгөлд шилжинэ.}) 10... Qf6) 9... Qf6 {гээд хүчтэй дайралттай.}) 7... Bxc3+ 8. Nxc3 d5 9. exd5 exd5 10. Bd3 O-O 11. O-O {Цагаан хоёр тэмээний давуутайн дээр d5 таслагдсан хүү цаашид хард багагүй чирэгдэл тарьж мэдэхээр.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1399 Төлбөртэй

Орчин цагт хаалттай гарааны ангилал 30-40 жилийн өмнөхтэй харьцуулбал ихээхэн өөрчлөгдсөн. Өмнө нь хаалттай гараанд цагаан эхний нүүдэлдээ ноёны хүүгээ хоёр нүдээр түлхээгүй бүх гарааг хамруулдаг байсан бол одоо зөвхөн цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр нүдээр түлхэн харин хар яг ижил хариу нүүдэл хийдэг гараануудыг хаалттай гэж нэрлэдэг болсон. Өөрөөр хэлбэл өнөө цагт төвд 1. d4 d5 гэсэн шууд хүүний тулалт хийгддэг бэрсний гамбитийн төрлийн эхлэлүүдийг хаалттай гараа гэж үздэг. Иймээс өмнө нь хаалттай гараанд оруулж байсан бусад гараанууд гараанд үүсэх хүүний бүтцийг үндэслэн хагас хаалттай, жигүүрийн гэсэн хоёр бүлэгт хуваагдсан.

  Нээгдсэн тоо: 962 Нийтийн

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийг үргэлжлүүлэн судлая. Өмнөх хуучин энэтхэг хамгаалалт хичээлд бид гарааны эхний 7 нүүдлийн талаар авч үзсэн. 7 дахь нүүдэлд хард хариултын хоёр хувилбар байдагийн нэг нь 7. ... Мbd7 юм. Энэ тохиолдолд өрөг хэрхэн өрнөхийг авч үзье.

Сайтын шатрын хичээлүүдийг судалснаар таны тоглолтын ур чадвар эрс нэмэгдэнэ гэдэгт итгээрэй. Үүнийг би өөрийн туршлагаар батлан хэлнэ. Сайтад шатрын хичээлүүдийг бэлтгэж эхлэж байхад онлайн шатрын сайтад миний рейтинг 1600 хавьд л байсан бол одоо 1800 давсаны дээр тоглолтын тогтсон арга барилтай болон элдэв бүдүүлэг алдаа гаргах нь бага болсоор байгаа.

  Нээгдсэн тоо: 462 Төлбөртэй

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг.

Жич: Шатарт суралцах үндэс бол гарааны онолын мэдлэг. Сайтад өнөө цагт хамгийн ихээр тоглодог бүх гарааны хичээлүүд нийтлэгдсэн тул үзэж судлахыг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 658 Нийтийн

Хагас хаалттай гараа багц хичээлийн сүүлийн гараа болох Бэрсний хүүний гарааг танилцуулая. Шатарыг гайгуй суръя гэвэл гарааны онолыг нилээд суурьтай судлах хэрэгтэй. Иймд сайтын Багц хичээлүүд хэсгээс шатрын гарааны хичээлүүдийг сонирхохыг зөвлөе. Гарааны онолын мэдлэг муугаас үүдэн эхний нүүдлүүдэд алдаа хийн хожигдох явдал шатар сонирхогчдын дунд маш түгээмэл байдаг. 

[Event "Бэрсний хүүний гараа. 1-р хэсэг"] 1. d4 {энэ гараа цагаан өргийг 1. d2-d4 нүүдлээр эхлүүлээд c2-c4 түлхэлтэд яардаггүй хэдэн системийг нэгтэгдэг.} Nf6 2. Bg5 {харилцан боломжуудтай хурц тоглолтод хүргэдэг Тромповскийн дайралт гэж нэрлэдэг бага судлагдсан үргэлжлэл.} Ne4 ({цагаан бат бэх хүүний төв үүсгэх} 2... e6 {боломжтой ч хард хоёр тэмээний давууг өгдөг.} 3. e4 h6 4. Bxf6 Qxf6 5. Nc3 d6 (5... Bb4!?) 6. Qd2 g5 7. Bc4 Nc6 8. Nge2 Bg7 9. Rd1 Bd7 10. O-O O-O-O 11. Nb5 {тоглолтын санаачлага цагаанд. (Ананд - Карпов, 1998)}) (2... c5 3. Bxf6 gxf6 4. d5 Qb6 {үргэлжлэл нарийн тоглолтод хүргэнэ.}) 3. Bh4 (3. Bf4 c5 4. d5 Qb6 5. Bc1 e6 6. f3 Qa5+!? 7. c3 Nf6 8. e4 d6 {нарийн тоглолттой үргэлжлэл тохиолдож байсан. (Ван дер Виль - Каспаров, 1982)}) (3. h4!? {нүүдэл сонирхолтой. (Миладинович - Сулскис, 1994)}) 3... d5 (3... c5 {хариулт боломжтой. Жишээ нь} 4. f3 g5! 5. fxe4 gxh4 6. e3 Bh6 7. Kf2! (7. Qd3 Nc6 8. Nd2 cxd4 9. exd4 Qb6 10. Nb3 a5 11. a4 d5! {муу. Хар давуутай. (Бондаревский - Болеславский, 1945)}) 7... e6 8. Nd2 {цагааны байрлал илүү аятайхан.}) 4. f3 Nd6 5. Nc3 c5! 6. dxc5 Nf5 7. Bf2 d4 {хүүний нөхөөст хар хүчтэй санаачлагатай. (Шерешевский - Тукмаков, 1981)}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 503

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 841

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769