Хүүний гинжний жишээ өргүүд

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн толилуулъя. Хүүний гинжин дэх тэмцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг шүү.

Жич: Сайтын зарим маттериалууд үнэтэй ч та багахан мөнгө төлөөд тодорхой хугацаанд чөлөөтэй үзэж болох талаар эндээс үзээрэй.

Нимцович өөрийн хүүний гинжний онолыг хүүний гинж бүрдсэн ямар нэгэн байрлалд дүгнэлт өгөх сайн шалгуур гэж үзсэн байдаг. Үзүүлэн буй энэхүү өрөгт хүүний гинж зэрэгцэн оршиж буй байрлалд онолоор дүгнэлт хийхэд хялбар байж болно. Ийм байдлаар хүүний гинж ойлголтоос үндэслэн илүү өргөн шалгуурыг тогтоох боломжтой юм. Нэг талаас хүүний гинж нөгөө талаас бэрсний жигүүр гэсэн тусдаа тулааны талбаруудын логик холбоосыг ойлгох гэж оролдохыг Нимцович суралцагчдад зөвлөөд үзүүлэн буй өрөгт энэ нь онцгой хүндрэлгүйг дурдсан. Ингээд

[Event "Англи гараа"]
[White "Рубинштейн"]
[Black "Дурас"]
[Site "Карлсбад, 1911"]
1.c4 e5 2.Nc3 Nf6 3.g3 Bb4 4.Bg2 O-O 5.Nf3 Re8 6.O-O Nc6 {(c3 дээрх солилцоо анхаарал татахаар)} 7.Nd5 Bf8 8.d3 h6 9.b3 d6 10.Bb2 Nxd5 11.cxd5 Ne7 12.e4 c5 {"c" хүү сул байсан тул энэхүү сул байдлаас салахыг оролдох хэрэгтэй байсан.} 13.dxc6 Nxc6 14.d4 Bg4 15.d5 Ne7 {Хүүний гинж бүрдсэн. Харын гинжний суурь d6 хүү дайралтанд нээлттэй ч "с" хүүнүүд байсан бол с2-с4-с5xd6 гээд c7xd6 гэж ердийн дайралтыг хийж болохоор.} 16.Qd3 Qd7 17.Nd2 {Цагаан сул суурь хүүг дайрахаар морио шилжүүлсэн.} Bh3 18.a4 {морины c4 дээрх байрлалыг урьдчилан бэхжүүлсэн} Bxg2 19.Kxg2 Reb8 20.Nc4 b5 21.axb5 Qxb5 22.Ra3 {Иймэрхүү байрлалд "a" эсхүл "b" хүүний аль нь сул вэ? гэсэн асуулт үүсдэг. Энэ тохиолдолд d6 хүү d5 хүүнээс сул гэдгээс бэрсний жигүүрт үлдсэн хүүнүүдэд ийм харьцаа хадгалагдах ёстой гэдгийг логикийн аргаар шийдэж болно. Хэрвээ энэ үнэн бол a2-a4 түлхэлт алдаа мэт боловч энэ нь эргэлзээтэй. Цагаан энэхүү нүүдлээр стратегийн чухал нүд c4 -ийг бэхжүүлсэн шүү дээ. 18. a4 болон 20. Мc4 нүүдлүүд зөв. Харин b7-b5 нүүдэл хард гэнэтийн сайн байрлалыг үүсгээгүй.} Ng6 {магадгүй 22 ... Мc8 илүү сайн байхаар} 23.Rfa1 a6 24.Bc1 Rb7 25.Be3 f6 26.f3 {Хэрвээ хар f6-f5 гэж түлхэж чадахаар байсан бол тэдний байрлал муугүй байхаар. Харин хүүг f6-f5 гэж урагшлуулах тухай бодох ч хэрэггүй.} Ne7 27.Qf1 {28. Мxd6 гэх санаа} Nc8 28.Nd2 Qb4 29.Qc4 Qxc4 30.Nxc4 Rab8 31.Nd2 Rc7 32.Rxa6 {d2, c4 нүдүүдийг чадварлаг ашиглаж байгаад анхаарна уу.} Rc2 33.R6a2 Rxa2 34.Rxa2 {Өргийн төгсгөлийн цагаан ноёны төвлөлтийн дараагаар хүүнүүд, морь болон ноёны нэгдсэн урагшлалтыг ойлгоход амархан.} Be7 35.Kf2 Kf7 36.Ke2 Ke8 37.Kd3 Kd7 38.Kc3 Bd8 39.Nc4 Bc7 40.g4 Bd8 41.Ra6 Bc7 42.h4 Bd8 43.h5 Bc7 44.b4 Rb7 45.Ra8 Kd8 46.Kb3 Rb8 47.Rxb8 Bxb8 48.b5 Ne7 49.b6 f5 50.gxf5 Ng8 51.Bf2 Nf6 52.Bh4 {гээд хар буусан.}
Өрөгт хийгдсэн хүүний гинжид шилжсэн сонгодог дайралт онцгой анхаарал татахаар.
[Event "Бэрсний гамбит"]
[White "Мароци"]
[Black "Зюхтинг"]
[Site "Бармен, 1905"]
1.d4 d5 2.c4 e6 3.Nc3 Nf6 4.Bg5 Nbd7 5.e3 Be7 6.Nf3 O-O 7.Qc2 c6 8.a3 Nh5 {Эргэлзээтэй нүүдэл. 8. ... Трe8 эсхүл 8. ... h6 илүү сайн} 9.h4 f5 (9...f6 {гэвэл} 10.Bd3 {гэхээр байсан}) 10.Be2 Ndf6 11.Ne5! Bd7 12.Qd1 Be8 13.c5 Qc7 14.b4 a5 15.g3! {Мароци чөлөөлөгдөх оролдлогод саад хийхдээ онцгой сайн. Энд f5-f4 юм.} axb4 16.axb4 Rxa1 17.Qxa1 Ne4 18.g4! Nxc3 19.Qxc3 Nf6 20.Bf4 {Цагаан Мe5-g6 гэхээр айлган g4-g5 -д хугацаа хожсон} Qc8 21.g5 Nd7 22.Nd3! {солилцоо хийвэл цаашдын цөмрөлтийг хүнд болгох байсан} Bf7 23.Kd2 Bd8 24.Ra1 {Одоо л тохирох тулааны талбарт ажиллагааг хөгжүүлж эхэллээ. Үндсэн санаа бол мэдээжээр c6 суурийг b4-b5 гэж дайрахад оршино.} Bc7 25.Ra7 Re8 26.Bxc7 Qxc7 27.f4 {Энэ нүүдлээр цагаан өрсөлдөгчийн e6-e5 гэж цөмрөх бүх оролдлогыг үгүй болгосон.} Rb8 28.b5 Qc8 29.b6 {Цагаан дайралтыг b7 шинэ суурьт шилжүүлсэн. Тэд 29. Мb4 гээд дараа нь Бc3-a3-a4 гэх байдлаар өмнөх c6 суурийн дайралтыг хийж болох байсан ч дайралтыг b7 нүдэнд шилжүүлэх нь хүчтэй бөгөөд найдвартай.} Be8 30.Nc1 Nf8 31.Nb3 e5! {b7 хүүг аврах ганц арга. Цагаан 32. Мa5 гээд 33. Мxb7 гэж тоглохоор айлгасан. Хэрвээ 33. ... Трxb7 гэвэл 34. Тa6 гэнэ} 32.dxe5 Ne6 33.Bd3! g6 34.h5 Bf7 35.Na5 Nd8 36.e6! {Ардаа байгаа боднуудад зам нээхээр нүүргүй хүүг хаях бидний мэдэх тактик} Qxe6 37.h6 d4 38.Qxd4 Qa2+ 39.Ke1 Ne6 40.Qe5 Re8 41.Nxb7 Qb3 42.Be2 Qb1+ 43.Kf2 Qh1 44.Nd6 Qh4+ 45.Kg2 Nxf4+ 46.Qxf4 Bd5+ 47.Bf3 Bxf3+ 48.Kxf3 {гээд хар буун өгсөн.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 856 Төлбөртэй

Бэрсний гамбитийн с4 хүүний хаяаг хар аваагүй тохиолдолд үүсдэг хувилбарыг хаалттай гарааны төрөлд багтах татагалзсан бэрсний гамбит гэж нарлэдэг. XX зууны эхэнд хар тэнцүүхэн байрлалтай болох ганц зам бол төвийн төлөө хүүгээр тэмцэх гэх онол давамгайлж байснаас энэхүү хамгаалалт хамгийн өргөн дэлгэрсэн гарааны нэг болсон. Гарааны хичээлүүдийг нухацтай судласнаар таны шатар тоглох ур чадварт мэдэгдхүйц дэвшил гарна гэдэгт итгээрэй. Хичээлийн материалыг хараад өнгөрөх биш нүүдэл, хувилбар бүрийн утга агуулгыг сайн ойлгон авахыг эрмэлзэх хэрэгтэй. Зарим хичээлүүд төлбөртэй хэдий ч хичээлүүдээс таньж мэдсэн зүйлүүд таны төлбөрийг бүрэн нөхнө гэдэг эргэлзэх хэрэггүй. Хичээлүүдээс илүү хир ихийг олж авах нь гагцхүү таниас л шалгаална.

Тусгай эрх нээлгэн сайтын бүх хичээлийг тодорхой хугацаанд бүгдийг хэрхэн үзэх талаар эндээс үзээрэй. Танд амжилт хүсье. 

  Нээгдсэн тоо: 2416 Төлбөртэй

Тулаанд орж байгаа удирдагч бүр тодорхой хэмжээгээр бэлтгэлээ базаадаг. Үүнд хүчээ төвлөрүүлэх, байршуулах,  чухал байрлалуудыг эзлэх, хүнд зэвсгээ байрлуулах, хамгаалалтын ажиллагаа хийх, тагнуул хийх гээд олон ажлууд ордог. Гэхдээ энэ бүх ажиллагаа хамгийн богино хугацаанд хийгдэх ёстой. Дээрх бүгд нь шатарт ижилхэн. Ер нь өргийн дунд хэсэгт (миттельшпил) болдог гол тулаанд орохоосоо өмнө өрсөлдөгч нар өөрийн хүчээ байршуулдаг. Иймээс дебют гэж нэрлэгдэх тоглолтын эхэн хэсгийн (эхний 8-12 нүүдэл) гол асуудал нь хамгийн хурданаар хүчээ дайчлах байдаг. Гарааг шатрын өргийн туслах хэсэг гэж үзэх нь алдаа болно. Гараа нь тулааны цаашдын шинж төрхийг урьдчилан тодорхойлдог.

  Нээгдсэн тоо: 1309 Төлбөртэй

Онолын мэдлэгээ практикт хэрэглэж сурахад өөрийн болоод бусад хүмүүсийн тоглолтыг судлан суралцах бол шалгарсан арга гэдгийг Нимцович өөрийн номондоо тэмдэглэсэн байдаг. Иймээс бид А.Нимцовичийн "Миний систем" номны жишээ өргүүдээс хүргэж байна. Энд үзүүлэх өргүүдийг сайтар судлаад стратегийн элементүүд тэдгээрийг хэрхэн ашиглаж байгааг ойлгон аваарай.

  Нээгдсэн тоо: 1844 Нийтийн

Шатар сайн тоглож сурахад гарааны мэдлэг чухал тул гараануудын хичээлүүдийг нийтэлж байгаа. Энэ удаад Испани өргийн 5... Мf6xe4 хувилбарыг орууллаа. Гроссмейстерүүд өрөгтөө хамгийн өргөн ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Гарааг зохиогчийг Руи Лопес гэж үздэг. Зарим улсуудад гарааг зохиогчийн нэрээр буюу "Руи Лопесийн /Ruy Lopez/ гараа" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэхүү гарааны талаарх анхны мэдээлэл XV-XVI зууны Испаний шатарчин Луис Рамирес де Лусений гарын авлагад дурдагдсан байдаг. Гараа нь нарийн, олон төрлийн схемтэйгээрээ онцлогтой. Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Испани өргийн 5... Мf6xe4 хувилбартай танилцахаас өмнө Брейерийн дэвшүүлсэн хувилбарыг харцгаая.

[Event "Испани өрөг. Брейерийн хамгаалалт"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 d6 8. c3 O-O 9. h3 {нүүдлүүдийн дараа үүсэх Испани өрөгийн ердийн байрлалд Брейер хамгаалалтын сонирхолтой төлөвлөгөөг дэвшүүлсэн} Nb8 {энэхүү өөрийн онцлогтой нүүдлийн санаа нь морио d7 дээр шилжүүлснээр морь тэндээс харын төвийн хүүнүүдийн байгуулалтыг дэмжих хэрэгцээ гарвал ноёнгийн жигүүрт шилжинэ. c8 хар тэмээ b7 дээр хөллөнө.} 10. d4 Nbd7 11. Nbd2 Bb7 12. Bc2 Re8 13. Nf1 Bf8 (13... d5 {төвд ажиллах гэсэн сонирхолтой оролдлого. Цагааны оновчтой} 14. Nxe5 Nxe5 15. dxe5 Nxe4 16. f3! {-нүүдлүүдийн дараа цагаанд боломж илүү. (Чандлер - Спасский, 1985)}) 14. Ng3 g6 15. a4 c5 {нарийн төвөгтэй энэхүү байрлалд ч (Ананд -Пикет, Монако 2000 нарын өрөгт) }16. d5 Nb6 17. Qe2 Nxa4 18. Bxa4 bxa4 19. Rxa4 {гээд цагааны боломж илүүг харуулсан}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 364

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 455

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 433

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 506

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 576

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 568

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 710

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 847

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 838

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1414

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 737

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 242