Алехиний хамгаалалт

Дэлхийн шатрын дөрөв дэх аварга Александр Александрович Алехин нь Оросын хаант улсын нэрийн өмнөөс тоглож байсан. Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх хүчтэй шатарчдын нэгд тооцогдож байлаа. 1920 онд ЗХУ-ын анхны аварга болсон бөгөөд 1921 онд Оросоос Францад шилжин суурьшсан 1925 онд Францын иргэншил авсан. 1927 онд ялагдашгүй Хосе Рауля Капабланкийг дэлхийн аваргын төлөөх тэмцээнд хожин дараачаар нь хэдэн жилийн туршид өөрийн цаг үеийн томоохон тэмцээнүүдэд тогтмол сайн тоглож байсан.
Алехин гүнзгий тооцсон комбинацаар үр дүнтэй дайралт хийн тоглодог дайрах хэв шинжээр тоглодог шатарчин байсан. Үүнээс гадна тэрээр гарааны онолын олон тооны боловсруулалтыг хийсний зэрэгцээ төгсгөл буюу эндшпилийн өндөр техниктэй тоглогч байсан.
Энэхүү хамгаалалтыг А. Алехин 1921 онд Будапешт Л.Штейнертэй хийсэн өрөгт хэрэглэн практикт оруулан ирсэн. Алехиний хамгаалалтын санаа нь цагааны хүүний төвийг сөрөг довтлох, боднуудын тоглолт юм. Хэдийгээр өөрөө санаачилсан ч гарааг хангалттай зөв биш үздэг байснаас өөрийн тоглолтонд бага хэрэглэдэг байсан.
Өнөө цагт гарааны онолын компьютерийн судалгаа хөгжсөнөөр Алехиний гараа өндөр зэрэглэлийн тоглолтод бараг тохиолдохоо больсон. Төвийг сайн дураар өгөн хэдэн темп алдсанаар ихэнх хувилбарт цагаанд тогтвортой, байрлалын давууг өгдөг.

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2526 Төлбөртэй

Хоёр тэмээгээр мадлах нь өмнөх үзсэн техникүүдтэй харьцуулахад арай нарийн боловч онцгой хүндрэлгүй. Энэ эндшпилд хүчтэй тал нь эсрэг ноёны хөдөлгөөнийг ээлж дараатай хязгаарлах харин айлын ноён аль болохоор төвд удахыг хичээх гэсэн өмнөхтэй ижил зарчимаар явагдана. Энд хүртэл шахах ажиллагаанд нэг эсвэл хоёр шатар оролцож байсан бол энэ төгсгөлд ноён болон хоёр тэмээ гурвуулаа заавал оролцох хэрэгтэй. Гурван шатар нягт хамтрахгүй бол мад хийх боломжгүй. Хоёр тэмээтэй байхад эсрэг ноёнг зөвхөн хөлгийн булан эсвэл түүний хамарлах нүдэнд мадлана. Эндээс хөлгийн a1, a2, a7, a8, b1, b8, g1, g8, h1, h2, h7, h8 гэсэн 12 нүдэнд л мад хийх боложтой юм. 

  Нээгдсэн тоо: 634 Бүртгүүлэх

Хичээлээр 1. d4 Мf6 2. c4 e6 3. Мc3 Тb4 нүүдлүүдийн дараагаар үүсэх шатрын суут онолч Арон Нимцовичийн (1886—1935) нэрээр нэрлэгдсэн хагас хаалттай гарааг авч үзье. Барууны сурах бичгүүдэд гарааг Нимцо-энэтхэгийн хамгаалалт (Nimzo-Indian Defence) гэж нэрлэсэн байдаг. Нимцовичийн шатрын онолоор хар c3 дээр тэмээгээ мориор солилцсоны дараагаар цагаанд сул (давхар хүү) байдлыг үүсгэсний үр дүнд давууг авна гэж үздэг.
Гарааны үндсэн санаа нь с7-с5 болон е6-е5 хүүний давшилтаар төвд бодны дарамтыг үзүүлэхэд оршино. Гарааны бас нэгэн санаа нь e4 нүдэнд хяналт тогтоох. Заримдаа хар бэрсний гамбитийн санааг хэрэглэн d7-d5 -аар хамгаалтыг зохион байгуулдаг. Хичээлд гарааны 2, 3, 4 -р хувилбаруудыг авч үзнэ. 1-р хувилбарыг Нимцовичийн хамгаалалт 1-р хэсэг хичээлээс үзээрэй.

  Нээгдсэн тоо: 1852 Төлбөртэй

Тэрэг, бэрс хүнд боднууд нээлттэй шугамаар их үр дүнтэй цохилтыг өгдөг. Иймээс шатар суралцагчид нээлттэй шугамыг ашиглаж сурсан байх хэрэгтэй. Энэ талаар А.Нимцович өөрийн номондоо дэлгэрэнгүй тайлбарласанг хүргэе. Эхлээд Нээлттэй шугамаар явагдах үйлдлүүдийн эцсийн зорилго. Дагалдах үзэгдлийн талаар. Материалын хожил. Байрлалын тойролт. ойлголтуудыг авч үзье.

Нээлттэй шугамаар хийгдэх бүх маневрүүдийн зорилго бол энэ шугамаар өрсөлдөгчийн 7, 8-р хэвтээ шугамд нэвтрэн орох юм. Энэ маш чухал. Ялангуяа яг үйл ажиллагаа явуулж буй шугамаар нэвтрэхийг онцлоё. Жишээ нь бүх ажиллагааг "d" шугамаар явуулж байгаад дараа нь бид Трd1-d4-a4-a7 гэж тоглон 7-р хэвтээ шугамд тойруу замаар нэвтэрвэл энэ маневрыг нээлттэй "d" шугамыг шууд ашигласан гэж яагаад ч үзэх боломжгүй.

  Нээгдсэн тоо: 2387 Төлбөртэй

Квадратын дүрэм нь практикт их хэрэг болдог тул түүнийг сайн эзэмших шаардлагатай. Илүү нарийн байрлалд дүрэм туслах нь элбэг.

И. Бергерийн сургалтын байрлалд (1-р диаграм) цагаан 1. Тр:b6+ Б:b6 2. Б:f6+ Нc5 гэж нүүн хүүний эндшпильд шилжвэл бэрсээ солилцохоос үл хамааран гарцаагүй тэнцээгээр дуусах болно.
Харин цагаан 1. Б:f6+ Б:f6 2. Тр:b6+ Нe5 3. Тр:f6 Н:f6 4. b6 гэж нүүвэл хар ноён хүүний квадратын гадна үлдэх тул цагаан хожих болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763