Нимцовичийн хамгаалалт 1-р хэсэг

Хичээлээр 1. d4 Мf6 2. c4 e6 3. Мc3 Тb4 нүүдлүүдийн дараагаар үүсэх шатрын суут онолч Арон Нимцовичийн (1886—1935) нэрээр нэрлэгдсэн хагас хаалттай гарааг авч үзье. Барууны сурах бичгүүдэд гарааг Нимцо-энэтхэгийн хамгаалалт (Nimzo-Indian Defence) гэж нэрлэсэн байдаг. Нимцовичийн шатрын онолоор хар c3 дээр тэмээгээ мориор солилцсоны дараагаар цагаанд сул (давхар хүү) байдлыг үүсгэсний үр дүнд давууг авна гэж үздэг.
Гарааны үндсэн санаа нь с7-с5 болон е6-е5 хүүний давшилтаар төвд бодны дарамтыг үзүүлэхэд оршино. Гарааны бас нэгэн санаа нь e4 нүдэнд хяналт тогтоох. Заримдаа хар бэрсний гамбитийн санааг хэрэглэн d7-d5 -аар хамгаалтыг зохион байгуулдаг.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2526 Төлбөртэй

Хоёр тэмээгээр мадлах нь өмнөх үзсэн техникүүдтэй харьцуулахад арай нарийн боловч онцгой хүндрэлгүй. Энэ эндшпилд хүчтэй тал нь эсрэг ноёны хөдөлгөөнийг ээлж дараатай хязгаарлах харин айлын ноён аль болохоор төвд удахыг хичээх гэсэн өмнөхтэй ижил зарчимаар явагдана. Энд хүртэл шахах ажиллагаанд нэг эсвэл хоёр шатар оролцож байсан бол энэ төгсгөлд ноён болон хоёр тэмээ гурвуулаа заавал оролцох хэрэгтэй. Гурван шатар нягт хамтрахгүй бол мад хийх боломжгүй. Хоёр тэмээтэй байхад эсрэг ноёнг зөвхөн хөлгийн булан эсвэл түүний хамарлах нүдэнд мадлана. Эндээс хөлгийн a1, a2, a7, a8, b1, b8, g1, g8, h1, h2, h7, h8 гэсэн 12 нүдэнд л мад хийх боложтой юм. 

  Нээгдсэн тоо: 2504 Төлбөртэй

Өрсөлдөгчийн шатруудын харилцан ажиллагааг эвдэх тэдгээрийн хоорондын холбоог таслах зорилгоор тусгаарлах ба хаалт тавих тактикийн аргыг ашигладаг. Энэ аргыг хэрэглэсэн тал өрсөлдөгчийн алсын цохилт бүхий боднууд болон чухал нүднүүдийн хоорондын холбоог тасалдаг. Тусгаарлах ба хаалт тавих санаа нь нэг нэгтэйгээ их уялдаатай байдаг болохоор ихэнхдээ харилцан холбоотой байдлаар тохиолддог. Ихэнхдээ тусгаарлах аргыг хэрэглэсний дараа хаалт бий болдог. Энэ онцлогийг жишээгээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 736 Нийтийн

Аливаа зүйлийг сайн суръя гэвэл онолын мэдлэгээ зутаатгах зайлшгүй шаардлагатай. Онолгүйгээр шатрыг практикаар сурсан хүмүүс шатрын зэрэгтэй эсхүл мастертай тоглох үед ялгаа илт харагдана. Хэн ч илүү нүүхгүй мөртлөө зэрэг өндөртэй буюу онолын мэдлэгтэй хүмүүс таниас илүү нүүчихсэн мэт байрлалтай болон танд нүүх ч нүүдэл олдохоо болино. Зэрэг дэвгүй хүмүүс ч хоорондоо тоглоход онолын мэдлэг илүүтэй нь эхнээсээ илүүрхээд байдаг. Үүнийг манайхан сайн тоглодог гэж ярьдаг. Үнэндээ бол таны өрсөлдөгч таниас онолын мэдлэгээр илүү байгаагийн шинж. Иймээс шатрын гараануудыг судлан тоглох чадвараа дээшлүүлэхийг урьж байна.

  Нээгдсэн тоо: 636 Төлбөртэй

Цагаан 1.b3 гэж өргийг эхлүүлдэг уян нүүдлийг Нимцович болон ХХ зууны сүүлчээр Даний их мастер Ларсен нар багагүй хэрэглэдэг байсан. Гарааны үндсэн санаа бол цагаан өрсөлдөгчид үргэлжлэлийн олон боломжуудыг олгон төвд дарамт үүсгэн тэмцлийн хүнд хэцүүг гараанаас өргийн дунд хэсэгт шилжүүлэхэд оршино. Зарим илүү темптэй шинэ энэтхэг хамгаалалт, Нимцовичийн хамгаалалт, Голланд хамгаалалт гэх мэт хаалттай гарааны санааг ашиглах үүднээс цагаан ийм гарааг сонгон тоглодог. Эсхүл цаашид Бердийн гараа, Англи гараа, Ретигийн гараа, бэрсний гамбитад шилждэг. Цагаан хэвийн хөлөлгөөний үргэлжлэлээс хэтэрхий хазайвал муу байрлалд орж болохыг санах хэрэгтэй. Үүнийг хичээлийн жишээний Ларсен - Спасский нарын өрөг тод харуулна

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 840

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767