Гарааны дараа яах вэ?

Туршлага багатай шатарчдын тоглолтыг ажиглаж байхад шатарчид гарааны зарчмын дагуу зөв нүүдлүүдийг хийн өргийн эхлэлийг амжилттай давсаны дараа миттельшпилд шилжих үед захын хүүнүүдээр нүүх, бэрсээр ямар нэгэн үндэслэлгүй дайралт хийх зэргээр сонин нүүдлүүд хийж эхэлдэг. Өөрөөр хэлбэл зорилгогүй мэт болдог.
Туршлагатай шатарчид ихэнхдээ үүссэн нөхцөл байдлыг дүгнэн үзээд ямар нэгэн цаашдын төлөвлөгөөг сонгодог. Тодорхой онол болон практикийн мэдлэгтэй шатарчид л үүссэн нөхцөлд үнэлгээ өгөн төлөвлөгөөг сонгож чаддаг. Тэгвэл эхлэн суралцагчид яах вэ? Шатрын өргийн үндсэн тулаан болдог миттельшпилд тэд яах хэрэгтэй вэ? гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

"Эхлэн суралцагч ноёнд довтлох комбинацаар сайн дадлагажих хэрэгтэй." гэж Капабланка хэлсэн байдаг. Эсрэг талын ноёнг довтлох бэлтгэлийг хийх нь ойлгомжтой. Гэхдээ хоёр гуравхан бодоор яарсан довтолгоо байж болохгүй. Учир нь ийм довтолгоонууд их хурдан замхардаг. Төвийг урьдчилан эзлэн авах нь жигүүрээр илүү үр дүнтэй үйл ажиллагаа явуулахад дэмтэй болгодог. Эсрэгээрээ төвийн муу байрлал нь жигүүрээр идэвхитэй ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг. Довтолгоог бэлтгэхдээ эсрэг ноёны хүүний хаалтын чанар түүнийг хамгаалж байгаа боднуудын тоо зэргийг тооцох хэрэгтэй. Дайралтыг амжилттай бологохын тулд тухайн хэсэгт өрсөлдөгчөөс илүү хүчтэй байх хэрэгтэй. Дайралтад оролцож байгаа шатруудын хоорондын уялдаа нь маш чухал байдаг. Өргийн дунд хэсэг болон ялангуяа ноён руу шууд дайрах үед шатруудын зохион байгуулалттай ажиллагаа нь хамгийн чухал элементүүдийн нэг болдог.
Дайралт хийж буй тал дайралтын хүчийг эрчтэй болгох үүднээс хаяа хийж ч болно. Гэхдээ амжилт гарцаагүй гэдгийг тодорхой харсан үедээ хаяа хийх хэрэгтэй. Хаяа хийхээс өмнө үлдэх хүчээ дайралтыг үргэлжлүүлэхэд хүрэлцэх эсэхийг сайтар бодолцох нь зүйтэй.
Ихэнхдээ бүтэлгүйдэл нь нэг хөнгөн бодийг 3-4 тасархай хүүнээс өгөөд дайралт зогсон эндшпилд шилжиж чадахгүйгээс үүдэн гардаг. Хүчний давуутай болсон өрсөлдөгч сөрөг довтолгоонд орон голдуу хурдан ялалт байгуулдаг.   
Тоглолтын дунд хэсэгт хүчний давуу байдлыг олж авсан шатарчин харилцан солилцоо хийх замаар түүнийг ашиглахыг эрмэлзэх хэрэгтэй. Энэ үед өргийн төгсгөлд хүчний давуутай байсан ч тэнцээгээр дуусах эндшпилийн тодорхой байрлалуудыг тооцон үзэх нь зөв. Ийм байрлалуудыг бид дараа үзэх ба одоо ноёнг довтлох бэлтгэл, дайралтыг жишээн дээр харцгаая. 1-р диаграм

Цагаан тал төвд бага зэрэг давуу бөгөөд хөдөлгөөний илүү чөлөөтэй байгаа нь илэрхий. Харын хүчнүүд нилээд хашигдсан. Хоёр талын цаашдын нүүдлүүдийг үзье.
11. b3. Хар ноёнг довтлоход тэмээ c1-h6 диагналд байснаас a1-h8 диагналд байрлах нь илүү. 11. ... Тc6 12. Тb2 Тf8 13. Мd5 Мg4. Дараа нь ноёны хамгаалалтанд хэрэгтэй гэж үзэн хар морио солихоос татгалсан. 14. h3 Т:d5 15. ed Мf6. Хэрвээ 15. ... Мe5 гэсэн бол цагаан Трe3, Трae1, f2-f4 нүүх байдлаар довтолгоог үргэлжлүүлэх байсан. 16. Тb5! Энэ нүүдэл нь e8-ийн тэргийг солиход хүргэсэн. Солионы дараа нээлттэй e шугамыг цагаан эзэмших нь дайралтад ихээхэн чухал үзүүлэлт. 16. ... Тр:e1+ 17. Тр:e1 a6 18. Тd3 Бd7 19. Бh4. Цагааны бүх боднууд өрсөлдөгчийн ноёнг дайрах довтолгоонд оролцож эхэллээ. Дайралтын байрлал нь хоосон газар үүсээгүй нь тэдний урьдчилан төлөвлөсөн ажиллагааны үр дүн юм. (2-р диаграм) 20. Т:f6 gf  21. Бh7X болох байсан тул 19. ... h6 20. Трe3. Цагаан (20. Т:f6 gf 21. Б:h6) хүү хожих боломжтой байсан хэдий ч түүнийг тоосонгүй. Тэд тэргээ илүү идэвхитэй байрлалд гаргахыг илүүд үзлээ. 20. ... Нh8. Хэрвээ 20. ... М:d5 бол 21. Бe4 Мf6 22. Т:f6 харин 20. ... g5 гэсэн бол 21. Трg3 Тg7 22. Т:f6 gh 23. Трg7+ Нf8 24. Трh7 гээд 25. Трh8X. 21. Трf3 Мg8. 22. Тр:f6 байсан. 22. Бh5! Мf6. Хэрвээ 22. ... f6 гэсэн бол 23. Бg6 гээд мад болно. 23. Тр:f6 g:f6 24. Т:f6+ Нg8 Эсвэл 24. ... Тg7 25. Б:h6+ тэгээд 26. Б:g7X. 25. Тf5 хар бууж өгсөн. (25. ... Бe8 26. Бg4+ гэх мэтээр)

Төгсгөлд нь хэдэн ерөнхий зааварчилгааг хэлье

  1. Бүтээлч гавшгай, шинийг санаачлан тэсвэртэй тогло.
  2. Ажиллагаанд идэвхитэй оролцох өөрийн шатруудын тоог аль болохоор их байлгахыг эрмэлз.
  3. Өрсөлдөгчийнхөө бодолд анхааралтай ханд. Аюулыг зогсоогоод өөрийн төлөвлөгөөг үргэлжлүүлэхийг хичээ
  4. Өрсөлдөгч дайрч байхад түүнд хүндрэлийг хамгийн ихээр үүсгэ. Боломж л гарвал сөрөг довтолгоонд орж бай.
  5. Өрсөлдөгч жигүүрээр дайрч байхад төвд идэвхитэй ажиллах нь хамгийн сайн хамгаалалтын арга.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 592 Нийтийн

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг. Хичээлээр Англи гарааны 8-р хэсгийг авч үзье.

Жич: Шатарт суралцах үндэс бол гарааны онолын мэдлэг. Сайтад өнөө цагт хамгийн ихээр тоглодог бүх гарааны хичээлүүд нийтлэгдсэн тул үзэж судлахыг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 599 Төлбөртэй

Шатрын тоглолтод хар тал хэрэглэдэг олон төрлийн хуучин энэтхэг байгуулалт эртнээс орж ирсэн хэдий ч цаг хугацааны явцад зарим өөр гараануудын адилаар илүү темптэйгээр хуучин энэтхэг хамгаалалтаар цагаан тоглох санаа үүссэн. Өнөө цагт хуучин энэтхэг гараа гарааны давууд тэмүүлэхгүйгээр хэдийгээр нарийн ч тэнцүүхэн тоглолтыг хүссэн шатарчдын дунд ихээхэн өргөн дэлгэрсэн. Энэ удаад гарааны 2, 3 -р хувилбаруудыг орууллаа. Өмнөх хичээлд гарааны 1-р хувилбарыг нийтэлсэн болно.

[Event "Хуучин энэтхэг хамгаалалт. 2-р хэсэг."] 1. Nf3 d5 2. g3 Nf6 3. Bg2 Bf5 4. O-O (4. c4! {илүү хурц. хэрвээ} c6 {гэвэл} (4... dxc4 {-гийн дараа үүсэх гамбитад цагаан бэлэн байх хэрэгтэй.}) 5. cxd5 cxd5 6. Qb3 {-ын дараа тоглолт цагаанд ашигтай Ретигийн гараанд шилжинэ.}) 4... c6 ({цагаан 4. c4! нүүдлээс татгалзвал 4... c6 гэлгүйгээр шууд} 4... e6!? {тоглож болно. Плахетка - Юсупов (1982) нарын өрөгт} 5. d3 h6 6. Nbd2 Be7 7. Qe1 (7. e4!? {Спильманий санал болгосон хүүний сонирхолтой хаяа.}) 7... O-O 8. e4 Bh7 9. Qe2 c5! {темп хэмнэсэн.} 10. b3 Nc6 11. Bb2 c4! {хар илүү байрлалтай.}) 5. d3 Nbd7 6. Nbd2 e6 (6... h6 {гэж ихээр тоглодог. Смыслов - Эйве (1953) нарын өрөгт} 7. e4 dxe4 8. dxe4 Nxe4 9. Nd4 Nxd2 10. Bxd2 Bh7 11. Bc3 Qc7 12. Qf3 e5 13. Rfe1 {гээд аюултай санаачлагыг авсан.}) 7. Qe1 Be7 8. e4 dxe4 9. dxe4 (9. Nxe4 {юу ч өөрчлөхгүй.}) 9... Bg6 {гээд талууд харилцан боломжуудтай.}

  Нээгдсэн тоо: 1924 Бүртгүүлэх

Нэг. Ерөнхий тойм. Эндшпиль эсхүл өргийн дунд хэсэг. Дайралтын обьектын сонголт.
Эсрэг талын хүрээнд буюу 7 ба 8 -р хэвтээ шугамд цөмрөн орох нь нээлттэй шугамд амжилттай маневр хийсний үр дүн гэдгийг бид Нээлттэй шугамыг ашиглах хичээлээс мэдсэн. Энэхүү цөмрөлтийг сүйрэл дагуулсан үр дүнтэй хэдэн жишээгээр харуулсан. Гэхдээ төрөл бүрийн сүйрлүүд ноцтой алдааны үр дүн байдаг болохоос хэвийн үзэгдэл гэж яав ч үзэж болохгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. 7-р хэвтээ шугамын эзлэлт голдуу өргийн сүүл хэсэг буюу эндшпильд шилжих үед үүсдэг. Иймээс 7 ба 8 -р хэвтээ шугамыг эзлэхийг эндшпилийн давуу тал гэж үздэг хэдий ч маш олон өргүүд тоглолтын дунд хэсэгт энэхүү цөмрөлтөөр шийдэгдэх нь элбэг.

  Нээгдсэн тоо: 2086 Төлбөртэй

Шатар эхлэн суралцагчид гаргадаг алдаануудын талаар энэ хичээлд авч үзье. Эдгээр алдаануудыг хийхгүй байхын тулд тэдгээрийг мэддэг байхгүй бол хийсээр л байх болно. Иймд хичээлийн материалыг сайн судлаад алдаануудын учир утгыг сайн ойлгоод аль болохоор гаргалгүй тоглож сурахыг хичээгээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 451

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 705

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 833

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1578

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 688

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767