Сургалтын өргүүд

Дараах өргүүдийг туршлага муутай шатарчид тоглосон болно. Өргүүдэд гаргасан алдаанууд нь шатарт анхны алхамаа хийж байгаа хүмүүст их тохиолддог. Өөрийн тоглолтод гэнэн алдаа гаргахаас хурдан салахын тулд өндөр зэрэглэлийн шатарчдын тоглосон өргүүдтэй танилцан өөрийнхдөө дүгнэлт хийн хожигдлын шалтгааныг тодруулахыг хичээгээрэй. Хожигдолоос ичих хэрэггүй харин хожигдол бүрийг өөртөө сургамжтай хичээл болгохыг эрмэлзэх хэрэгтэй гэж дэлхийн аварга Капабланка хэлсэн байдаг.

Филидорын хамгаалалт

Цагаанаар Ж - Хараар З

1. e4 e5 2. Мf3 d6 3. Тc4 Мf6? цагаан талаас ирэх аюулыг тооцоогүй муу нүүдэл. Тэмээ a2-g8 диагналаар гарсан үед хар ноёны ойролцоох хамгийн сул нүд f7 -г анхааралтай хамгаалах хэрэгтэй. Энд 3. ... Тe7, 3. ... Тe6, 3. ... Мc6, 3. ... c6 нүүдлүүд нь сайн нүүдэл байлаа. 4. Мg5 Мg4? Сандарсан байх. f7 -г 4. ... d5  5. ed Тd6 (5. ... М:d5 6. Бf3) гэж a2-g8 диагналыг хаан хамгаалж бас болох байсан. 5. М:f7 Бf6 6. f3! Одоо харын 2 бод дайралтанд өртсөн. 6. ... Бh4+? Шинээр суралцагчдын түгээмэл нүүдэл. Хүнд байдлаас шалаагаар аврагдах гэсэн оролдлого. Өрсөлдөгч алдаа гаргах ч юм билүү. Морио h6 руу татан (7. М:h8) дараа нь цагаан морийг буланд барих гэсэн нь дээр байсан. Одоо хар материалын том алдагдал хүлээнэ. 7. g3 Бh5 8. М:h8 цагаан өрсөлдөгчийн арганд орсонгүй. Хэрвээ 8. fg? Т:g4 9. Тe2 Т:e2 10. Б:e2 Б:e2+ 11. Н:e2 Н:f7 хар хүнд байдлаас гарахаар байсан. 8. ... Бh3 цагаан 9. Тe7+ гээд бэрс авах байсан. 9. fg Т:g4 10. Тe2 Т:e2 11. Б:e2 Тe7 12. Бb5+ Мd7 13. Б:b7 хар буун өгсөн.

Сицил хамгаалалт

Одоо хар тал ноёны хамгаалалтад цаг алдсанаас хэрхэн төлөөс хийж байгаа жишээг авч үзье.
Цагаанаар Б - Хараар Л

1. e4 c5 ноёны хүүгээр цагаан эхний нүүдэлээ хийсэн үед шилдэг хариу нүүдлүүдийн нэг. 2. Мf3 d6 3. d4 cd 4. М:d4 Мf6 5. Мc3 e5 Гарааны онолд энд 5. ... Мc6, 5. ... a6, 5. ... e6 эсвэл 5. ... g6 гэж нүүхийг сайн үргэлжлэл гэж үздэг. 6. Мf3 Илүү идэвхитэй нь 6. Тb5+ байсан. Хэрвээ 6. ... Мbd7 гэвэл 7. Мf5.  6. ... Тg4 7. Тe2 Т:f3? Яах гэж? Эхлэн суралцагчдын мориноос айн хийдэг солилцоо. Зүгээр хөлөлгөөг үргэлжлүүлж байх ёстой. 8. Т:f3 Тe7 9. O-O Мc6 10. Тe3 Трc8 Хар тал өөрийн ноёнд санаа тавих хэрэгтэй байна. Ноёнг сэлгэхгүй байх нь аюултай. 11. Мd5. d5 нүд нь цагааны боднуудад сайн бааз болно. Эндээс хар хүүгээр бодыг хөөн гаргах боломжгүй болсон. 5-р нүүдэлд хийсэн e5-e7 нүүдлийн сул тал. 11. ... a6?? (2-р диаграм) Цаг алдаад зогсохгүй b6 нүдийг бүрмөсөн сулруулснаар материалын алдагдалд гарцаагүй хүргэх хэрэггүй нүүдэл. Одоо эсвэл дараагийн нүүдэлд хар сэлгээг хийх хэрэгтэй байна. 12. a3? Муу нүүдэл. 12. Тb6! Бd7 13. М:f6+ Т:f6 14. Тg4 гэсэн бол хар бууж өгөхөөр байлаа. 12. ... Бa5?? хар өөрийгөө сүйтгэж орхилоо. 13. b4 Бb5 эсвэл 13. ... Бa4 14. Мc3 бэрс баригдана. 13. ... Бd8 гэж буцвал 14. Тb6 гийн дараа хожигдоно. 14. Тe2 Бa4 15. Мc3 гээд хар бууж өглөө.

Цагаанаар О - Хараар У

1. c4 c5 2. Мc3 g6 3. Мf3 a5? Гарааны ямар ч зарчимд нийцээгүй нүүдэл. 4. e4 e6 5. d4 Тg7. 5. ... cd илүү байсан. 6. Тe3 цагаан 6. dc гээд илүү хүүгээ хадгалан тоглох боломжтой байна. Ингэхэд харын талд үүссэн b5, d6 сул нүднүүд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. 6. ... cd 7. Т:d4 Т:d4 хар өөрийн ганц хөдөлсөн бодоо солихоос өөр аргагүй болсон. Учир нь 7. ... Мf6 гэвэл 8. Тc5 нүүн a3-f8 диагналд аюултай хяналтаа тогтооно. 8. Б:d4 f6. Хэрвээ 8. ... Мf6 гэвэл 9. e5 гээд 10. Мb5 эсвэл 10. Мe4 цагаан сайн тоглоно. 9. Мg5? хар шууд fg гэж идэж чадахгүйг ашигласан дүр үзүүлсэн нүүдэл. Мориор 9. Мb5! гэж нөгөө жигүүрт халдсан бол илүү хөнөөлтэй байсан. 9. ... e5? хар морийг 9. ... Мс6! гэж темптэй тоглолтонд оруулаад бэрс ухарсаны дараа g5-д цөмөрсөн морийг авч болох байлаа. Гэтэл үүнийг тэд ашигласангүй. 10. Бd5 Мh6 11. c5! цагаан өөрийн тэмээг c4 идэвхитэй нүдэнд хөллөх гэж байна.  11. ... fg?? хар тэвчилгүй морийг авлаа. Урьдчилан 11. ... Мc6! гэж тоглоод дараа нь морийг нь авахаар айлгасан бол хамаагүй дээр байх байлаа. 12. Б:e5+ Нf7 13. Тc4+ хар бууж өгсөн. Тэдний ноён өрсөлдөгчийнхөө боднуудын онилсон дайралтанд өртсөн. 13. ... Нf8 14. Б:h8 гэх мэтээр

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 684 Төлбөртэй

1940 -өөд онд Куйбышевийн /одоогийн Самара/ шатарчин Аргунов практикт оруулан ирсэн гарааны нүүдлүүдийн энэхүү дараалалд П.Романовский Волгийн гамбит нэрийг санал болгосон байдаг. Барууны хэвлэлүүдэд гамбитийг Америкийн их мастар Пала Бенкогийн нэрээр нэрлэдэг.
Гарааны үндсэн санаа нь хар хүүний хаяагаар цагааны бэрсний жигүүрт хагас нээлттэй шугам болон g7 -гийн тэмээгээр a1-h8 диагоналаар бодны дарамтыг үүсгэх юм.

Шатарын нүүдлүүдийг тогтоох амархан хэдий ч сайн тоглож сурахад гарааны онол маш чухал гэдгийг удаа дараа сануулсаар ирсэн. Гарааны онолын мэдлэг дутуу байдгаас ихэнх хүмүүс ялангуяа эхлэн суралцагсад өргийн эхний нүүдлүүдэд алдаа хийн улмаар өргийн хувь заяаг шийдэх нь олонтоо тохиолддог. Шатар их тогловол сайжирдаг гэдэг ч онолын мэдлэгийг эзэмшвэл илүү хурдан, үр дүнтэй, сайн тоглох чадвартай болно гэдэгт итгээрэй.

  Нээгдсэн тоо: 2986 Төлбөртэй

Энэ хичээлээр Моррагийн гамбитын хэдэн занганы талаар авч үзье. Хэрвээ та гарааны тухай эхний хичээл Моррагийн гамбит занга 1 - ийг уншсан бол 1. e4 c5 2. d4 c:d 3. c3 d:c 4. М:c3 нүүдлийн дараа Моррагийн гамбит үүсдгийг мэдсэн. Үүний дараа хоёр тал хэвийн үргэлжлэл болох 4. ... Мс6, 5. Мf3 d6 нүүдлийг хийсний дараа цагаан 6. Тc4 нүүдлийг хийгээд зурагт үзүүлсэн байрлал үүснэ.

  Нээгдсэн тоо: 1168 Нийтийн

1842 -1845 онуудад захидалаар Париж - Будапешт хотуудын хооронд тоглогдсон өрөгт Унгарын нийслэл ялснаар гарааны нэрийг авсан. Гарааны санаа нь итал өрөг эсхүл хоёр морины хамгаалалтад гардаг хурц, шууд хувилбаруудаас зайлсхийхэд оршино. Гараанд хар нилээд шахагдсан байрлалтай болох ч илт сул талгүй. Тэмцэл эхний нүүдлүүдээс л маневрийн шинжтэй явагддаг.

[Event "Унгар өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Be7 {энэхүү болгоомжтой нүүдэл хард шахагдсан ч бат бэх байрлалыг бий болгодог.} 4. d4 exd4 ({Үүнээс гадна} 4... d6 5. Nc3 ({Цагаанд} 5. d5 Nb8 6. Be3 {хүчтэй. Цааш c2-c4 гээд цагаан орон зайн давуутай болно.}) 5... Nf6 6. h3 O-O 7. O-O exd4 8. Nxd4 Nxd4 9. Qxd4 Be6 {бараг тэнцүүхэн тоглолттой.} 10. Bxe6 {тохиолдолд} fxe6 11. e5 Nd7 {гэх хэрэгтэй.}) 5. Nxd4 d6 6. O-O Nf6 7. Nc3 O-O {Цагаан чөлөөтэй бөгөөд} 8. Bf4 ({эсхүл} 8. Re1) ({эсхүл c8 -ын тэмээний хөлөлгөөг хязгаарлан} 8. h3 ) {гэж хөллөж болно.}

  Нээгдсэн тоо: 1615 Төлбөртэй

Нээлттэй гараануудын нэг болох ноёны гамбитийн санаа нь е5 хүүг устган f шугамыг нээн d4 нүүдлээр төвийг эзлэн цааш f7 нүдэнд цохилт өгөхөд оршино. Гарааны тухай бүр XVI зуунд Лопесийн бүтээлд анхлан дурдагдсан байдаг. Гарааны боловсруулалт, судалгаа, хөгжилд дундад зууны үеийн Греко, Полерио, Сальвио зэрэг Италийн шатарчид чухал хувь нэмэр оруулсан. XIX зуун хүртэл ноёны гамбит хамгийн дэлгэрсэн гараануудын нэг байсан. Ноёны гамбит хамгийн хурц, нарийн төвөгтэй гараануудын нэг. Орчин цагт тэмцээнүүдэд гарааг хэрэглэх нь ховор болсон ч түргэн тоглолтод чадварлаг ашигладаг тоглогчид цөөнгүй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 365

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 456

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 435

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 508

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 577

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 570

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 711

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 849

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 840

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1420

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 742

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 247