Жишээ өргүүд /Дараа/

Дараан дахь шатрууд , Дарааны нүдэн дэх солилцооны комбинац , Дарааны элементүүд, тоглолтын аргачлал хичээлүүдэд дарааны дараа гэж юу болох түүний үр дагавар, дараанд орсон шатруудыг чөлөөлөх тоглолтын аргачлалуудын талаар үзсэн. Нимцович "Миний систем" номондоо түүний онол бодит тоглолтын үед хэрхэн ашиглагдаж байгааг үзүүлсэнг энэ удаа толилуулах болно. Та шатар сонирхдог эсхүл шатарт суралцаж байгаа бол шатрын онолын мэдлэгээ тогтмол хөгжүүлэн баяжуулж чадвал илүү үр дүнд хүрнэ.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 665 Төлбөртэй

Энэхүү гамбит 1896 онд Будапештэд М.Адлер - Г.Мароци нарын өрөгт анх тоглогдсон. Цааш Унгарын И.Абоньи, Ж.Барас, Д.Брейер зэрэг мастерууд дэлгэрэнгүй судалгааг хийснээр нилээд практик амжилтанд хүрсэн ч 1925 онд А.Алехиний хоёр хожлын дараагаар гарааны нэр хүнд унасан байдаг. Өнөө цагт Будапештийн гамбитийг харын тоглолтод ямар нэгэн түвшинд хангалттай зөв арга гэж үздэг ч нилээд эрсдэлтэй. Их мастеруудийн өрөгт гараа ховор тохиолддог.

[Event "Будапештийн гамбит"] 1. d4 Nf6 2. c4 e5 {Унгарын мастерууд боловсруулсан төвийн тэмцлийн ямар нэгэн бэлтгэлгүйгээр хийгдсэн энэ гамбитийн нүүдлийн дүнд хар хэдэн чухал темп алдсанаар тэдэнд сайнгүй нь батлагдсан.} 3. dxe5 Ng4 ({хааяа} 3... Ne4 {гэж тоглодог. Цагаанд} 4. Nd2 {сайн. Жишээ нь} (4. Qc2 {-ын дараа ч цагаан давууг авна. Жишээ нь} d5 5. exd6 Bf5 6. Nc3 Nxd6 (6... Ng3 {муу} 7. Qa4+ Bd7 8. Nb5!) 7. e4 Nxe4 8. Bd3 (8. Nxe4 {гэвэл} Bb4+) 8... Nxf2 9. Bxf5 Nxh1 10. Nf3 Bc5 11. Ne4 {гээд хар хамгаалахад хүнд.}) 4... Nc5 5. Ngf3 Nc6 6. g3 Qe7 7. Bg2 {одоо} Nxe5 {гэвэл} 8. Nxe5 Qxe5 9. O-O {гээд цагаан хөлөлгөөнд давуутайн дээр төвийн нүднүүдэд хүчтэй дарамттай.}) 4. Nf3 (4. f4 {аюултай.} Bc5 5. Nh3 d6 6. exd6 O-O 7. dxc7 Qxc7 8. Nc3 Bb4 {гээд хар хүчтэй дайралттай.}) ({хурц тоглолтод} 4. e4 {хүргэнэ.} Nxe5 5. f4 Nec6 (5... Ng6 {боломжтой.}) 6. Be3 Na6 7. Nc3 Bc5 {цагаан өөрийн давууг батлахад хүндхэн.}) 4... Nc6 (4... Bc5 {хувилбарт цагаан давуугаа хадгална. Жишээ нь} 5. e3 Nc6 6. Be2 Ngxe5 7. Nc3 d6 8. O-O O-O 9. b3 Bf5 10. Bb2 Re8 11. Na4 Bb6 12. Nxb6 axb6 13. Nd4 Bd7 {гээд хар амаргүй хамгаалалтад шилжинэ.}) 5. Bf4 Bb4+ (5... f6 6. exf6 Qxf6 7. Qd2 Bb4 8. Nc3 Bxc3 9. bxc3 d6 10. e3 {-ын дараагаар хар хүүний хангалттай нөхөөсгүй.}) 6. Nbd2 {Рубинштейний санал болгосон нүүдэл. Ийм үргэлжлэлд цагаан удаан хугацааны дарамтыг авдагийг практикаар нотлогдсон.} Qe7 7. a3 Ngxe5 8. Nxe5 (8. axb4?? {гэвэл} Nd3#) 8... Nxe5 9. e3 Bxd2+ 10. Qxd2 d6 11. Be2 {цагаан хоёр тэмээтэй ба төвд идэвхитэй байрлалтай.}

Гамбитийн жишээ өрөгийг харцгаая

  Нээгдсэн тоо: 2867 Төлбөртэй

Өмнөх хичээлийн жишээнүүдээс дүгнэн үзвэл захын хүүг бэрс гаргахад хамгаалж байгаа тал боломж ихтэй байсан. Тэгвэл илүү хүү нь захын биш байрлалтай бол байдал хэрхэн өөрчлөгдөх вэ? Хүчтэй тал өөрийн төлөвлөгөөг биелүүлж чадах уу? Захын хүүнүүд хичээлийн 2-р диаграмд хамгаалж байгаа талын ноён хүүний замд саад хийж чадахааргүй тохиолдолд асуудал амархан шийдэгдэж байсан. Тэгвэл хүүний давшиж байгаа босоо шугамд эсрэг ноён зогсож байгаа бол юу болох вэ? Дараах жишээнүүдээр дээрх асуултуудад хариулт өгөхийг оролдоё.
Юуны өмнө 1-р диаграмд анхаарна уу.

  Нээгдсэн тоо: 730 Төлбөртэй

Франц хамгаалалтын үндсэн санааны нэг бол хамгийн эмзэг f7 нүдийг бүрэн хаах. Харын стратег эхний нүүдлүүдээр тэнцвэрийг төвд шилжүүлэх санаанд тулгуурласан нь гараагаар тоглосон өрөгийн цаашдын өрнөл нарийн шинжтэй болохыг тодорхойлдог. Франц хамгаалалтад үүсдэг ерөнхий байрлал шатрын хамгийн сайн сурах бичгүүдийн нэг болох А. Нимцовичийн "Миний систем" -ийн суурь болсон. Гарааг Францийн шатарчид зохион XIX зууны эхээр өргөн дэлгэрүүлснийг хүндэтгэн Франц хамгаалалт нэрийг авсан. 1834 онд цахилгаан мэдээгээр Лондон - Парижийн хооронд тоглосон өрөгт Францийн шатарчид хараар тоглохдоо энэ гарааг хэрэглэн ялалтыг авсан байдаг.
Франц хамгаалалтын анхны нарийн судалгааг Оросийн шатарчин К. Яниш хийн 1842 онд хэвлүүлжээ. Хожим энэ хамгаалалтыг дэлхийн бараг бүх хүчтэй шатарчид хамгийн хариуцлагатай тэмцээнүүдэд хэрэглэсэн.

Шатарыг сайн тоглоход гарааг зөв эхлүүлэх чухал үүрэгтэй. Иймээс сайтын шатрын хичээлүүд хэсэг болон гараануудын багц хичээлүүдийг үзэн мэдлэгээ дээшлүүлэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 1075 Төлбөртэй

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг.

Сайтын хичээлүүдийн тоо их болсон тул хэрэглэгчид эвтэйхэн болгох үүднээс хичээлүүдийг сэдэвчлэн багцлан нийтэлж байгаатай танилцахыг зөвлөе. 

[Event "Сицил хамгаалалт. II-р хэсэг"] 1. e4 c5 2. Nf3 d6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Nc3 e6 {гээд сицил хамгаалалтын нарийн төвөгтэй Схевенингийн хувилбар эхэлдэг. Хувилбарыг 1921 онд Голландийн Схевенинген хотод болсон олон улсын тэмцээнд анхлан хэрэглэсэн байдаг.} 6. Be2 Nc6 {Хувилбарт хар бэрсний жигүүрт эрчимтэй ажиллахын зэрэгцээ цагааны төв болон ноёнгийн жигүүрийн идэвхижлийг анхаарна. Ялангуяа цагаанд ашигтай e4-e5 урагшлалтыг саатуулах нь чухал. Хар өөрийн бүх боднуудаа эвтэйхэн байрлалтай болсны дараагаар л санаачлагыг гаргаж болно.} ({Энд бас} 6... Be7 7. O-O a6 (7... Qc7) (7... Nbd7) {гэж тоглодог.}) 7. O-O Be7 8. Be3 O-O 9. f4 a6 10. Bf3 Qc7 {Энэхүү ердийн байрлалд хар d5, e5 нүднүүдийг эзлээгүй ч тэдгээрийг өөрийн хараанд авснаар нилээд шахагдсан хэдий ч бат бэх байрлалыг авсан. Цагаан цаашид бэрсээ e1 -ээр дамжуулан g3 -д оруулан ноёнгийн жигүүрт дайралтыг эхлэхийг оролдоно. Үүний эсрэг хар Тd7, Мa5, Трac8 -ын дараагаар бэрсний жигүүрт занал үүсгэж эхлэнэ.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 840

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769