Жишээ өргүүд I

Шатар тоглож сурахад онолын мэдлэгээс гадна практик дадлага чухал. Гол нь олон тоглохдоо бус харин тоглолтыг судлан ямар арга, техникийг хаана хэрхэн хэрэглэж байгааг ойлгох, өөрийн тоглолтын бичилтийг хийн түүнийгээ судлан алдаа дутагдлаа илрүүлэн зөв үргэлжлэлийг бодон олох гэх мэтээр дадлагажих хэрэгтэй. Иймээс өмнөх хичээлүүдэд үзсэн дүрмүүдийг бататгах үүднээс дараах өргүүдийг авч үзцгээе. Тоглолтын өрнөлөөс үзсэн дүрмүүдээ ойлгон өрөгт хэрхэн ашиглаж байгааг сайн ойлгон авахыг хичээгээрэй.

Франц хамгаалалт. Нимцович - Алапин (Петербург, 1914)

Гараанд хүүгээр хөөцөлдөхийн үр дагаварыг харуулсан хөнгөн өрөг. Ингээд 1. e4 e6 2. d4 d5 3. Мc3 Мf6 4. exd5 Мxd5 (төвийг өгсөн) 5. Мf3 c5. d4 төвийн хүүг устгах зорилготой. Төвийг өгөх. Хүүний хориглолтыг Тe7, O-O, b7-b6, Тb7 гэж хийж болох байлаа.  6. Мxd5 Бxd5 7. Тe3. Хөлөлгөөг давшилттай (d4xc5 гэж хүү хожих) холбосон энэ нүүдлийн төлөө цагаан d5 дээрх морио сольсон. Темп хожих солилцоо. 7. ... cxd4. c5 хүүгээ устгах нь хард темп буюу цаг алдсан хэрэг.
8. Мxd4 a6 9. Тe2 Бxg2. Араасаа хортой үр дагавар дагуулдаг "хүүгээр хөөцөлдөх" үзэгдэл. 10. Тf3 Бg6 11. Бd2 e5 гээд зурагт үзүүлсэн байрлал үүснэ. Өргийн чухал үе. Хар өөрийн хөлөлгөөг хурдавчлах Мc6 нүүдлийг хийх боломжийг авахын тулд d4 дээрх эвгүй морьноос салахыг хүссэн. 12. O-O-O! exd4 13. Тxd4 (Одоо хөлөлгөөнд цагаан маш илүү болсон.) 13. ... Мc6 14. Тf6. Үйл явцын хурдасгуур. Тэмээгээр ямар нэгэн өөр нүүдэл хийсэн бол хар хөлөлгөөний нүүдлээр хариулна. Одоо хөлөлгөөнд цаг хүрэлцэхгүй бөгөөд хар f6 -дээр авахаас аргагүй. 14. ... Бxf6 15. Трhe1+. "e", "d" нээлттэй шугамд зэрэг тоглолт явуулсан. 15. ... Тe7 (15. ... Тe6 гэх нь 16. Бd7# тул болохгүй) 16. Тxc6+ Нf8 (эсхүл 16... bxc6 17. Бd8#) 17. Бd8+! Тxd8 18. Трe8#

Филидорын хамгаалалт. Тейхман - Нимцович (Карлсбад, 1911)

Өрөгт цагаан e4 дээр хөдөлгөөнтэй төвийн хүүтэй болон хар түүний хөдөлгөөнийг бүхий л чадлаараа хамгаалан түүнийг устгасан ч өргийн эцэс тэдэнд сайн болоогүй. Өрөг нээлттэй шугамын e5 нүдэн дэх хамгаалагдсан морь юуг өгөх, эндшпилийн бүслэлтийн асуудалд сургамжтай.
1. e4 e5 2. Мf3 d6 3. d4 Мf6 4. Мc3 Мbd7. Хөлөлгөөг хүндрүүлэх ч төвийг хадгалсаар. Харын сүүлийн нүүдлийг зарим шүүмжлэгчид муу нүүдэл гэж үздэг. 5. Тc4 Тe7 6. O-O O-O 7. Бe2 c6. Үүгээр хар төвд хүүний давуу байдлыг үүсгэж байгаа мэт боловч санаачлага цагаанд байсаар. 8. a4. Байрлалын хаалттай шинж чанар гараанд хүүгээр нүүх бололцоог өгсөн. 8. ... Бc7 9. Тb3 a6. Шаардлага гарвал c6 хүүгээр тоглох боломжтой байх, c3 -ын морьноос b5 нүдийг хамгаалсан. 10. h3 exd4. Төвийг өгсөн нь хайнга явдал биш. Түүнийг барих нь хард зөвхөн хугацааны утгатай байсан. 11. Мxd4 Трe8. Хориглолтын стратег. 12. Тf4 Тf8 13. f3 Мc5. Өмнөх хичээлүүдийг анхааралтай судалсан бол харыг 13. ... Мe5 гэж хамгаалагдсан нүдийг эзлэх байх бодож байсан байх. Харин хар эхлээд солилцоо хийн хөдөлгөөний илүү чөлөөг авахыг хүссэн. 14. Тa2 Мe6! 15. Тxe6 Тxe6 16. Бd2 Трad8 17. Трfe1 Тc8 18. Трad1 Мd7!. Орон зайн хүрэлцээгүй хүндрэл байсныг эрчимтэй хөлөлгөө хийн хар хамгаалагдсан e5 -ийг эзлэхээр болсон. 19. Мf5 Мe5 -ын дараа зураг дээрх байрлал үүссэн. Байрлалд морь давамгайлсан. Түүний цохилтын хүрээ их. Хэрвээ цагаан цаашид морийг f3-f4 нүүдлээр хөөх гэж оролдох нь тэд өөрийн e4 хүүг сулруулна. 20. Мd4 f6 (e4 хүү улам илүү хориглогдсон) 21. Нh1 Бf7 22. Бf2 Бg6 23. b3 Мf7. f6-f5 -ын бэлтгэл. Суралцагчид e5 -ын морь юу хийсэн юм бэ? гэж бодож магадгүй. Цагааныг ямар нэгэн үйлдэл хийх боломжийг хааж байсан нь хангалттай. 24. Нh2 Трe7 25. Мde2 f5! (e4 хүүг устгах) 26. Мg3 fxe4?. Хэтэрхий яарсан. Зөв нь 26. ... Трde8 27. exf5 Тxf5 28. Мxf5 Бxf5 29. Тg3 Трxe1 30. Трxe1 Трxe1 31. Бxe1 Бxc2 байлаа. 27. Мcxe4 (27. fe гэж авсан бол таслагдсан e4 хүү маш сул болохоор байсан) 27. ... d5 28. Мc5 Трde8 29. Мd3 Трxe1 гээд хар зөвхөн тэнцүүхэн тоглолтонд л хүрсэн. 29. ...  Мd6 гэх нь цагаанд e5 нүдийг өгөх байлаа. 30. Трxe1 Трxe1 31. Бxe1 Бe6 32. Бxe6 Тxe6 33. Тe3. Энэхүү сайн нүүдэл харын бэрсний жигүүр дэх хүүний давуу байдлыг сулруулсан. Иймээс хард тэнцээ хангалттай байсан ч тэд илүүд хүрэх гэж хүссэнээр хожигдолд хүрсэн. 33. ... Тd6 34. f4 Нf8 35. Нg1 g6 36. Нf2 h5 37. Мc5 Тc8 38. a5 Мh6 39. b4 Нf7 40. c3 Мg8 ( 40. ... Мf5 тэнцээ өгөхөөр байсан) 41. Нf3 Мf6 42. Тd4 Тxc5 43. Тxc5 Тe6 44. Тd4 Мe4 45. Мe2!. (Харин 45. Мxe4 dxe4+ 46. Нxe4 Тd5+ дараа нь Тxg2 гэх байсан.) 45. ... Тf5. Цагаан бэрсний жигүүрт гурван хүүгээр харын 4 хүүг хориод байгаагаас тэднийх ноёны жигүүрт илүү хүүтэй мэт болсноор юу ч хийж болдоггүй. 46. g4 hxg4+ 47. hxg4 Мd2+ (тэмээгээ хэт цөмрүүлэх хэрэггүй байсан. Түүнийг өөрийн талдаа байг гэхэд 47. ... Тd7 гэж тоглох байсан.) 48. Нg3 Тc2 49. Мg1 Нe6 50. Нh4 Тd1 51. Мh3 Мe4 52. f5+!. (давуу байдлаа ухаалгаар хэрэгжүүлсэн) 52. ... gxf5. ( Хэрвээ 52. ... Нf7 гэсэн бол 53. fxg6+ Нxg6 54. Мf4+ гэх мэтээр) 53. Мf4+ Нf7 54. g5! Тg4 55. g6+ Нe7 56. g7 Kf7 57. Мg6. Мe7 гээд g8=Б гарахыг хориглох боломжгүй тул хар бууж өгсөн.

Флит - Зноско-Боровский (Остенде 1907).

Бэрсний хүүний гараагаар тоглосон энэхүү өрөг нь нээлттэй шугамын ашиглалтын сайн жишээ. Зноско-Боровский анхнаасаа давамгай байрлал олон авч урьдчилан хамгаалагдсан нүдийг үүсгэхгүйгээр өрсөлдөгчийн хүрээг довтолсон.
1. d4 d5 2. e3 c5 3. c3 e6 4. Тd3 Мc6 5. f4. Цагаан чулуун хэмээн нэрлэдэг ханыг босгосноор маш хаалттай гараа болсон. 5. ... Мf6 6. Мd2 Бc7 7. Мgf3. 6. ... Бc7 нүүдэлд оршин буй аюулыг тооцохгүйгээр нүүсэн. Цагаанд 7. Мh3 гээд Бf3 гэж гарах нь хамгийн сайн хөлөлгөө байсан. 7. ... cxd4! (зургийг хар) 8. cxd4? Энэ тохиолдолд байрлалын талаасаа e3xd4 нь зөв нүүдэл. Ингэснээр e5 хамгаалалт бүхий "e" нээлттэй шугам цагааных болно. Харин c3 хүү хараас "c" шугамыг хаасаар байна. Гэхдээ энэ нүүдэлд хүү алдах ч үүнийг тоолгүйгээр 8. exd4 -г сонгох нь илүү. Үнэндээ 8. ... Бxf4 9. Мc4! Бc7 (9. ... Бg4 10. Мe3!) 10. Мce5 Bd6 11. Бe2 гээд цагаанд "e" шугамд сайн хамгаалагдсан нүд бий болно. Үүнээс хар 11. ... Тxe5 12. dxe5 Мd7 13. Тf4 f6? гээд салж чадахгүй. Учир нь 14. exf6! Бxf4 15. fxg7 Трg8 16. Бxe6+ гээд цагаанд хожил ирнэ. Хэдийгээр хүү дутуу ч цагаан Мe5 (эсхүл түүнийг d4xe5 -ын дараа e5 хүүгээр солиход ч) хамгаалагдсан нүдийг эзэмших тул тэдний байрлал сайн. 8. ... Мb4 9. Тb1 Тd7 10. a3 Трc8! -ын дараа эхлэн суралцагчийн хэв маягаар хийгдсэн морины нүүдэл гүн санаатай байсан нь ил болсон. 11. O-O Тb5! 12. Трe1 Мc2 13. Тxc2 Бxc2 14. Бxc2 Трxc2. 2-р шугамын эзэмшилтийг тэмээний b5-f1 диагонал, морины e4 нүдүүд хүчлэнэ. 15. h3 Тd6 16. Мb1 Мe4. Морины ард нээлттэй шугам байхгүй тул бидний ойлголтоор энэ бол хамгаалагдсан байрлал биш ч түүний сайн орлогч. 17. Мfd2 Тd3 18. Мxe4 Тxe4. d3 -ын тэмээгээр хамгаалагдах 18. ... de үргэлжлэл ч бас сайн байхаар. Хамгаалагдсан нүдэнд шугам эсхүл диагоналийн хүч илүү тодорч ирдэг гэдгийг тэмдэглэе. 19. Мd2 Нd7 20. Мxe4 dxe4 21. Трb1 Трhc8 22. b4 Тр8c3 23. Нf1 Нc6! 24. Тb2 Трb3 25. Трe2 Трxe2 26. Нxe2 Нb5 27. Нd2 Нa4 28. Нe2 a5. Шийдвэрлэх дайралт. Өрсөлдөгчийн бодыг даран, e3 нүдийг довтолсон хар тэрэгний байрлал маш хүчирхэг. Өргийн төгсгөл тайлбарлаад байх зүйлгүй ойлгомжтой. 29. Нf2 axb4 30. axb4 Нxb4 31. Нe2 Нb5 32. Нd2 Тa3 33. Нc2 Трxb2+ 34. Трxb2+ Тxb2 35. Нxb2 Нc4 36. g4 Нd3 37. g5 Нxe3 гээд цагаан буусан.

Ли - Нимцович (Остенде, 1907) Энэтхэг хамгаалалт.

Нээлттэй шугам, бэхлэгдсэн нүд, 7-р хэвтээ шугам ойлголтуудыг харуулсан өрөг. 1. d4 Мf6 2. Мf3 d6 3. Мbd2 Мbd7 4. e4 e5 5. c3 Тe7 6. Тc4 O-O 7. O-O exd4! 8. cxd4 d5 (Эдгээр нүүдлүүдийг бид Хөлөлгөөний зарчмууд хичээлд үзсэн.) 9. Тd3 dxe4 10. Мxe4 Мxe4 11. Тxe4 Мf6. Бидний мэдэх солилцоогоор темп хожих маневр.  
12. Тd3 Мd5 (d4 хүүний эсрэг тоглолтыг эхлүүлсэн) 13. a3 Тf6 14. Бc2 h6 15. Тd2 Тe6 16. Трae1 c6 17. Тe3 Бb6 18. h3 Трad8 19. Трc1 Трd7. Дайралтын d4 обьект хөдөлгөөнгүй тул тайванаар хөлөлгөө хийгдсэн. 20. Трfe1 Трfd8 21. Бe2 Бc7 22. Тb1 Мe7. Морь ажлаа хийсэн учраас байрлалаа солин f5 нүд рүү чиглэсэн.  
23. Мe5 Тxe5 24. dxe5 Бxe5 25. Тxa7 Бxe2 26. Трxe2 Трd1+ (хар "d" шугамаар өрсөлдөгчийн хүрээнд нэвтэрсэн) 27. Трe1 Трxc1 28. Трxc1 Трd2. Энэ нүүдлээр 2-р хэвтээ (хард 7-р хэвтээ) шугам дахь тоглолт эхэлсэн. Зургийг хар. 29. b4 Мd5 30. Тe4 Мf6 31. Тc2 Мd5 32. Тe4 Трa2!. Өөр хөлийн тэмээнүүдтэй үлдэх солилцоог зөвшөөрсөн. 33. Тxd5 Тxd5 34. Трc3 f5!. Системийн дагуу тоглосон. Хар 2-р хэвтээд дайралтын обьектыг хайсан. a3 хүүний эсрэг тоглолтыг үргэлжлүүлж чадахгүй тул тэд g2 хүүний хөдөлгөөнийг хаахыг хүссэн. Үүнд хар ноёны жигүүрийн хүүнүүдийн хаах давшилтаар хүрнэ. 35. Нh2 Нf7 36. Тc5 g5 37. Трd3 b5 38. Тd4 Тe4 39. Трc3 Тd5 40. Тc5 Нg6 41. Трd3 h5 42. Тb6 f4 43. Тd4 Нf5 44. f3. Хар 44. ... g4 гээд дараа нь 45. ... g3+ 46. fg Трхg2+ тул цагааны байдал маш муудаж ирсэн. 44. ... g4 45. hxg4+ hxg4 46. Нg1 Трe2. 1-р хэвтээ шугам ч сул. Хэрэгтэй гэвэл хар g4-g3 гэж ч тоглоно. Цагаанд нүүдлийн сонголтын дутагдал мэдрэгдэж эхэлсэн. 47. fxg4+ Нe4! 48. Трd1 Тb3 49. Трf1 Нxd4 гээд хэдэн нүүдлийн дараа хар хожсон.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 656 Төлбөртэй

Францийн алдарт шатарчин Филидорийг (1726-1795) хүндэтгэн гараанд түүний нэрийг өгсөн. Филидорийн жигүүрийн хүүнүүдийн тухай онолоор 3. ... c6 нүүдлийг b8 моринд саад үүсгэдэг тул сул гэж үздэг. Харин f7-f5 түлхэлттэй холбоотой 2. ... d6 -г хүчтэй гэж зөвлөсөн ч гарааны онол, практикаар 3. ... f5 нүүдэл няцаагдсан байдаг. Гэсэн хэдий ч гараанд цаг хугацааны туршилтыг даван туулсан өөр үргэлжлэлийг олсон. Филидорийн хамгаалалтаар хар бат бэх ч шахагдсан сөрөг боломж үүсгэхэд амаргүй байрлалтай болдог. Иймээс орчин үеийн тэмцээнүүдэд гарааг ховор хэрэглэдэг.

[Event "Филидорийн хамгаалалт"] 1. e4 e5 2. Nf3 d6 3. d4 (3. Bc4 {-д хард хамгийн энгийн нь} Be6 ({Үүнтэй төстэй байрлалд голлон гаргадаг алдаа нь} 3... Be7 4. d4 exd4 5. Nxd4 Nd7?? {үүний дараа цагаан} (5... Nf6 {гэж тоглох хэрэгтэй.}) 6. Bxf7+ Kxf7 7. Ne6! Qe8 ({эсхүл} 7... Kxe6 8. Qd5+ Kf6 9. Qf5# {гээд мад}) 8. Nxc7 Qd8 9. Qd5+ {гээд хожино.}) (3... Nc6 4. Nc3 Bg4 5. O-O {тохиолдолд хийх ёстой мэт} Nd4? {нүүдэл} 6. Nxe5! {гоё хариултаас үүдэн ашиггүй. Үр дүнд нь хар} dxe5 (6... Bxd1?? {гэвэл} 7. Bxf7+ Ke7 8. Nd5# {гээд Легалийн мад болно.}) 7. Qxg4 Nxc2 {муу боломжуудтай тоглолтыг хийхэд хүрнэ.}) 4. Bxe6 fxe6 5. d4 exd4 6. Nxd4 Qd7 {гээд тэнцүүхэн тоглолттой.}) 3... Nd7 {3. d4 нүүдэлд хар ихэнхдээ 3... Мd7} ({эсхүл} 3... Nf6 {хоёр үргэлжлэлийн аль нэгийг хэрэглэдэг.}) ({үүнээс гадна} 3... exd4 {гэх боломжтой ч төвийг алдаж байгаа нь хамгаалалтын стратегийн үндсэн санаанд тохирохгүй.} 4. Nxd4 (4. Qxd4 Nc6 5. Bb5 Bd7 {-гийн дараа испани өрөгийнх шиг байрлал үүснэ. Цагаан жишээ нь} 6. Bxc6 Bxc6 7. Nc3 Nf6 8. Bg5 Be7 9. O-O-O O-O 10. Rhe1 Re8 11. Qd2 h6 12. Bf4 Nd7 13. Nd4 Bf6 14. Nf5 Nc5 15. f3 {гээд илүү боломжтой.}) 4... Nf6 (4... g6) 5. Nc3 Be7 6. Bf4 O-O 7. Qd2 Re8 (7... a6 8. O-O-O d5 {гэвэл цагаан} 9. exd5 ({эсхүл} 9. e5! Nh5 10. Be3 c5 11. Nb3 {гээд хэрвээ} d4 {гэвэл} 12. Qe2 Qc7 13. Nd5 Qxe5 14. Nxe7+ Qxe7 15. Bd2! {гээд цагаан давуутай.}) 9... Nxd5 10. Nf5! ({харин} 10. Nxd5 Qxd5 11. Nb3 Qc6 {гэх хэрэггүй.}) 10... Nxf4 11. Qe3 {гэж тоглох хэрэгтэй.}) 8. O-O-O Bf8 9. f3 {гээд цагаан ихээхэн орон зайг эзэлнэ. Үүний зэрэгцээ цагаанд өрсөлдөгчийн ноёнд хүүний дайралт хийх муугүй ирээдүй бий болно. Хар төвд сөрөг цохилт хийн тэнцвэржүүлэх оролдлого олох нь эргэлзээтэй.}) (3... Bg4? {хариулт} 4. dxe5 Bxf3 5. Qxf3 dxe5 6. Bc4 {гээд цагаан давуутай болох тул алдаатай.})

3. d4 нүүдэлд хар 3... Мb2-d7 хариулах Хенемийн хувилбарыг авч үзье.

  Нээгдсэн тоо: 1131 Төлбөртэй

Нийтлэлээр нэг тоглогч нь d4 хүүний тогтворыг хамгаалсан нөгөө нь энэхүү хүүг урагшлахыг тулгахыг оролдсон тоглогчдын хоорондын тэмцлийг ойлгуулах зорилготой өргүүдийг авч үзье. Давхар хүү, хүүний массын хөдөлгөөн, түүнийг хязгаарлах нь шатрын өрөгт чухал байр суурийг эзэлдэг. Иймээс дараах жишээнүүдийг сайтар судлан бусад материалуудыг үзэн ойлгон эзэмшихийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 1274 Төлбөртэй

Орчин цагт хаалттай гарааны ангилал 30-40 жилийн өмнөхтэй харьцуулбал ихээхэн өөрчлөгдсөн. Өмнө нь хаалттай гараанд цагаан эхний нүүдэлдээ ноёны хүүгээ хоёр нүдээр түлхээгүй бүх гарааг хамруулдаг байсан бол одоо зөвхөн цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр нүдээр түлхэн харин хар яг ижил хариу нүүдэл хийдэг гараануудыг хаалттай гэж нэрлэдэг болсон. Өөрөөр хэлбэл өнөө цагт төвд 1. d4 d5 гэсэн шууд хүүний тулалт хийгддэг бэрсний гамбитийн төрлийн эхлэлүүдийг хаалттай гараа гэж үздэг. Иймээс өмнө нь хаалттай гараанд оруулж байсан бусад гараанууд гараанд үүсэх хүүний бүтцийг үндэслэн хагас хаалттай, жигүүрийн гэсэн хоёр бүлэгт хуваагдсан.

  Нээгдсэн тоо: 713 Төлбөртэй

Бэрсний гамбитийн с4 хүүний хаяаг хар аваагүй тохиолдолд үүсдэг хувилбарыг хаалттай гарааны төрөлд багтах татагалзсан бэрсний гамбит гэж нарлэдэг. XX зууны эхэнд хар тэнцүүхэн байрлалтай болох ганц зам бол төвийн төлөө хүүгээр тэмцэх гэх онол давамгайлж байснаас энэхүү хамгаалалт хамгийн өргөн дэлгэрсэн гарааны нэг болсон. Гарааны хичээлүүдийг нухацтай судласнаар таны шатар тоглох ур чадварт мэдэгдхүйц дэвшил гарна гэдэгт итгээрэй. Хичээлийн материалыг хараад өнгөрөх биш нүүдэл, хувилбар бүрийн утга агуулгыг сайн ойлгон авахыг эрмэлзэх хэрэгтэй. Зарим хичээлүүд төлбөртэй хэдий ч хичээлүүдээс таньж мэдсэн зүйлүүд таны төлбөрийг бүрэн нөхнө гэдэг эргэлзэх хэрэггүй. Хичээлүүдээс илүү хир ихийг олж авах нь гагцхүү таниас л шалгаална.

Тусгай эрх нээлгэн сайтын бүх хичээлийг тодорхой хугацаанд бүгдийг хэрхэн үзэх талаар эндээс үзээрэй. Танд амжилт хүсье. 

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 128

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 190

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 158

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 284

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 313

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 320

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 385

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 386

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 461

 
Энэ долоо хоногт

Нээгдсэн тоо : 746

 

Аяга, стакан, ваар, лаазанд сүү, ундаа, квас, ус байжээ. Аяганд ус, сүү байхгүй, ундаатай сав ваар болон квастай савны дунд, лаазанд ундаа, усны аль нь ч байхгүй, стакан лааз ба сүүтэй савтай зэрэгцэн байрласан бол ямар саванд ямар шингэнийг хийсэн бэ.

Жич: Маш сонирхолтой гоё бодлого. Оролдоод үзээрэй.

Нээгдсэн тоо : 1074

 

илэрхийллийн хялбарчил.

Нээгдсэн тоо : 325