Дарааны нүдэн дэх солилцооны комбинац

Шатар тоглож сурахад практик их тустай хэдий ч ерөнхий онолыг сайн ойлгон мэдэрсэн байх хэрэгтэй. Шатрын мэрэгжилтнүүд А. Нимцовичийн "Миний систем" номыг шатрын онолын томоохон бүтээл гэж тооцдог учраас уг номноос сайтаараа дамжуулан та бүхэнд хүргэхийг хичээж байгаа билээ. Энэ удаа Дараан дахь шатрууд хичээлийн үргэлжлэл болох дарааны нүдэн дэх солилцооны комбинацийг үзье. Энд хоёр сэдлийг дурдаж болно.

1-р сэдэл. Дарааны нүдэнд солилцоо хийх комбинац.

Энэ байрлалд цагааны зорилго g7 дээрх дарагдсан хүүг авахад оршино. Цагаан хүүний эсрэг 3:2 харьцаатай хүчний давууг бөөгнөрүүлсэн хэдий ч 1. f6 -гийн хариуд хүү 1. ... g6 гэж урагшлах боломжтой. Үнэндээ g7 дээрх хүү бүрэн бус хагас дараастай байгаа. Гэсэн хэдий ч тулааны обьект g7 хүүг авах нь 1. Мxg7 Тxg7 2. f6 гэсэн маш энгийн шийдэлтэй.
Санаа нь хагас дараатай g7 хүүг бүрэн дараастай g7 тэмээгээр солих юм. Энэ бол солилцооны комбинацийн 1-р сэдэл. Энд цагаан дайралтын нэг шатраа хаясан мөртлөө g7 нүдийг авахад хэрэгтэй давуу байдлаа яаж хамгаалан үлдсэн бэ? гэсэн асуултыг тодруулах нь зүйтэй. Мxg7 нүүдэл хүртэл цагаан дайралтанд тэрэг, морь, хүү гэсэн гурван шатартай харин хар g7 хүүг ноён, тэмээ хоёроор хамгаалж байсан шүү дээ. Гэтэл 1. Мxg7 нүүдлийн дараа цагаанд дайралтын хоёр шатар үлдсэн байхад хар ямарч хохирол амсаагүй мэт харагдана. Гэхдээ дараанд буй шатар хуурамч хамгаалалт үзүүлдэг гэдгээс үүдэн хэдийгээр ноён, тэмээ хоёулаа байгаа боловч одоо тэмээ g7 нүдийг хамгаалахаа больсон. Бүр эсрэгээрээ тэмээ өөрөө дайралтын обьект болон хувирсан. Иймээс 1. Мxg7 Тxg7 солилцооны дүнд хоёр талаас нэг нэг шатар хасагдснаар давуу байдал цагаанд хэвээр үлдсэн.

2-р сэдэл.

Морфи - Зөвлөхүүд нарын өрөгт 1. e4 e5 2. Мf3 d6 3. d4 Тg4? 4. dxe5 Тxf3 5. Бxf3 dxe5 6. Тc4 Мf6 7. Бb3 Бe7 8. Мc3 c6 9. Тg5 b5 10. Мxb5! cxb5 11. Тxb5+ Мbd7 нүүдлүүдийн дараа d7 -гийн морь онцгой аюултай байрлалд орсон. Цааш 12. O-O-O (хоёр тэрэг "d" шугамаар d7 нүдийг дайрах хурдан арга) 12. ... Трd8 гээд зурагт үзүүлсэн байрлал үүссэн.
Энэ байрлалд цагаан тэргээ давхарлаад морийг авч чадна. Жишээ нь 13. Трd2 Бe6 14. Трhd1 Тe7 15. Тxf6. Гэхдээ Морфид хамаагүй хүчтэй маневр байсан. 13. Трxd7 Трxd7 14. Трd1. Дарааны нүдэн дээрх энэхүү солилцооны комбинацийг анхааралтай авч үзэх хэрэгтэй. Нүүдлийг хагас дараатай шатрыг бүрэн дараатай шатраар солихын тулд хийсэн үү? Үгүй. d7 -гийн морь ямарч хөдөлгөөнгүй. Хэрвээ тэрэг d2 дээр байсан бол энэ нүүдэл цагаанд хэрэгтэй байсан уу? Бас л үгүй. Тэрэг d2 дээр байсан бол тэргүүдийн давхарлалт өөрөө хангалттай хүч болохоор. Тэгэхлээр комбинацийг d7 нүдний тэмцэлд темп хожихын тулд явуулсан.
13. Трxd7 нүүдлийн өмнө ба дараах шатруудын байрлалуудыг анхааралтай харцгаая. Нүүдлийн өмнө цагаан хоёр хамгаалагч шатрын эсрэг хоёр дайрагч  шатартай байсан. (f6 морь өөрөө дарагдсан харин хөнгөн боднуудын эсрэг тулаанд бэрсээ оруулах ашиггүй) 13. Трxd7 нүүдлийн дараа цагаан дайрагч бодоо алдаж байгаа ч тэр дороо түүнийг (h1 тэрэг) өөр тэрэг орлосон байхад хар өөрийн d8 хамгаалагч тэрэгнээс бүрмөсөн салсан. Ингэснээр цагаан илүү байлдааны нэгжтэй болсон. Өөрөөр хэлбэл дарагдсан шатрын эсрэг тэмцэлд хэрэгцээтэй давуу байдалтай болсон гэсэн үг.
Иймээс 2-р сэдэл хугацааны хожилд оршино.
14. ... Бe6 -гийн дараа цагаан 15. Тxf6 гээд амархан хожиж болохоор байсан ч Морфи илүү гоё 15. Тxd7+! Мxd7 үргэлжлэлийг илүүд үзсэн. Одоо d8 дээрх маднаас болоод морь дахиад дараанд орсон. Цагаан энэ нүүдлийг хийхийг тулган 16. Бb8+! Мxb8 17. Трd8# гээд мад өгсөн.

2-р сэдэл. Дарааны нүдэн дэх солилцооны комбинац.

Зураг дээрх диаграмд b5 тэрэг дайралтанд өртсөн. Тэрэг ухрах нь өрсөлдөгчийн хүсэж буй чөлөөлөлтийг жишээ нь 1. Трb2 Нa7 2. Трdb1 Мd6 гэх байдлаар өгөхөөр. Зөв нь бол 1. Трxb7 Трxb7 2. Трb1 гээд цагаан хожино. Энэ тохиолдолд цагаан темп алдахгүйн тулд тэргээ хаяж байгаа гэдгээс 2-р сэдлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

1 ба 2-р сэдлийг хослуулсан солилцооны комбинац.

Хоёр сэдэл зэрэг тохиолдож ч болно. Зураг дээрх байрлалд тоглолтын ердийн үргэлжлэл бүрэн солилцоонд орших нь мэдээж. Гэхдээ 1. Тxf6+ Трxf6 2. Трxf6 Нxf6 3.b4 Нe5 нүүдлүүдийн дараа хар ноён хүүг барина. Иймээс цагаан солилцоог илүү гоёор хийх хэрэгтэй. Үүнд тэд 1. Трxf6! Трxf6 2. b4 гэж тоглон хүрнэ. Учир нь одоо хар ноён темп алдахаас аргагүй болсон. 2. ... Нf7 3. Тxf6 Нxf6 4. b5 -ын дараа ноён хүүг гүйцэхгүй.
Дээрх комбинацийг хугацаа хожих гэж хэлж болно. Энэ нь ч үнэн. Гэхдээ темпийн хожоонд бид хагас дараатай тэмээг бүрэн дараанд орсон тэргээр сольсноор хүрсэн. Үр дүндээ хоёр сэдлийг хослуулсан ажил болсон.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1750 Төлбөртэй

Квадратын дүрэмийн тухай 2 хичээлд үндсэндээ хүү өөрийн шатруудын тусламжгүйгээр бэрс гарах оролдлого хийх талаар үзсэн. Практикт нүүргүй хүүнд өрсөлдөгч тал саад болох нь тодорхой тул түүнд өөрийн ноёны тусламж ихэнхдээ шаардлагатай болдог. Тухайн тохиолдол бүрд хүүнд тусламж хэрэгтэй эсэхийг тогтоох нь ойлгомжтой.
Ноёнгоор нүүргүй хүүд туслах үндсэн арга нь хүүний давшиж байгаа шугам ялангуяа бэрс гарах нүднээс эсрэг ноёнг шахах юм. Өөрөөр хэлбэл хоккей, хөл бөмбөгт тоглогчид шайб болон бөмбөгний төлөө тэмцдэгийн адилаар манай ноён өрсөлдөгч ноёнтой мөр мөрөөрөө түлхэлцэхтэй ижил. Жишээ авч үзье.

  Нээгдсэн тоо: 770 Бүртгүүлэх

Жигүүрийн гарааны төрөлд багтах Англи гарааг үргэлжлүүлэн судлая. Тоглолтыг хурц, олон төрлөөр, эрчимтэй тоглох дуртай хүмүүст гараа их таалагддаг тул шатар сонирхогчид гэлтгүй мастерууд ч өргөн ашигладаг. Шатар сонирхогчид гарааг нилээд сайн судалсны дараа тоглолтондоо хэрэглэхийг зөвлөе.

Шатар эхлэн суралцагсад болон шатар сонирхогчид гарааны онолын мэдлэг сулаас болоод өргийн эхний хэдхэн нүүдэлд алдаа гарган хожигдох явдал маш их байдаг. Иймээс та шатарыг гайгуй хэмжээнд тоглож сурахыг хүсэж байвал гараануудыг судлан эхний нүүдлүүдэд өөрөө алдаа хийхгүй харин өрсөлдөгч алдаа гаргавал түүнийг ашиглаж сурах нь тун хэрэгтэй шүү.

  Нээгдсэн тоо: 2959 Төлбөртэй

Шатрын хөлөг дээр шатрууд янз янзын боломжтой байдаг. Жишээ нь зарим шатрууд хөлгийн нэг захаас нөгөө захад очиход нэг нүүдэл хийж байхад зарим нь хэд хэдэн нүүдэл хийж очих. Зарим шатрууд зөвхөн нэг өнгийн нүдээр нүүж байхад заримд нь хөлгийн 64 нүдээр нүүх боломж байдаг. Хөлгийн төвд байгаа бэрс 27 нүүдлийг хянаж байхад ижил байрлалтай морь 8 нүдийг хянаж байдаг.
Иймээс шатрын хөдөлгөөн эсвэл тулалдах чадвар нь түүний хүчийг (үнэ цэнэ) тодорхойлно. Шатрын онолд шатруудын харьцуулсан хүчийг тодорхойлсон байдаг ба тоглолт хийж байхдаа материалын хохиролд орохгүйн (нэн ялангуяа харилцан бие биеийн шатруудыг идэх) тулд харьцуулсан хүчийг баримталж байх хэрэгтэй. Эсрэг тохиолдол өрсөлдөгч хүчний хувьд давамгайлан эцэстээ таныг хожигдолд хүргэх магадлалтай.
Шатруудын харьцуулсан хүчний нэгжээр хамгийн хүч багатай шатар болох хүүг тооцдог.

  Нээгдсэн тоо: 992 Нийтийн

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн толилуулъя. Хүүний гинжин дэх тэмцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг шүү.

Жич: Сайтын зарим маттериалууд үнэтэй ч та багахан мөнгө төлөөд тодорхой хугацаанд чөлөөтэй үзэж болох талаар эндээс үзээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764