Франц хамгаалалт I, II -р хэсэг

Франц хамгаалалтын үндсэн санааны нэг бол хамгийн эмзэг f7 нүдийг бүрэн хаах. Харын стратег эхний нүүдлүүдээр тэнцвэрийг төвд шилжүүлэх санаанд тулгуурласан нь гараагаар тоглосон өрөгийн цаашдын өрнөл нарийн шинжтэй болохыг тодорхойлдог. Франц хамгаалалтад үүсдэг ерөнхий байрлал шатрын хамгийн сайн сурах бичгүүдийн нэг болох А. Нимцовичийн "Миний систем" -ийн суурь болсон. Гарааг Францийн шатарчид зохион XIX зууны эхээр өргөн дэлгэрүүлснийг хүндэтгэн Франц хамгаалалт нэрийг авсан. 1834 онд цахилгаан мэдээгээр Лондон - Парижийн хооронд тоглосон өрөгт Францийн шатарчид хараар тоглохдоо энэ гарааг хэрэглэн ялалтыг авсан байдаг.
Франц хамгаалалтын анхны нарийн судалгааг Оросийн шатарчин К. Яниш хийн 1842 онд хэвлүүлжээ. Хожим энэ хамгаалалтыг дэлхийн бараг бүх хүчтэй шатарчид хамгийн хариуцлагатай тэмцээнүүдэд хэрэглэсэн.

[Event "Франц хамгаалалт. I -р хэсэг"] 1. e4 e6 {төвд тогтвортой байрлалтай d7-d5 -д бэлтгэсэн.} 2. d4 ({Чигориний} 2. Qe2 {хувилбар нарийн тоглолтод хүргэнэ. Чигорин - Тарраш (1893) нарын өрөг} Be7 3. b3 d5 4. Bb2 Bf6 5. e5 Be7 6. Qg4 Bf8 7. Nh3 c5 8. Nc3 {талуудын боломжууд тэнцүүхэн болсон.}) 2... d5 3. Nc3 {ихэнхдээ хийдэг нүүдэл} (3. e5 {хувилбарыг IV хэсэгт үзнэ}) (3. Nd2 {хувилбарыг V хэсэгт үзнэ}) (3. Bd3 {-ын дараа хар хөнгөн хамгаална. Жишээ нь} dxe4 4. Bxe4 Nf6 5. Bd3 c5 {гээд хар хурдан хөллөнө.} ({мэдээжээр} 5... Qxd4 {гэвэл} 6. Bb5+ {гэх учраас болохгүй.})) 3... Nf6 {франц хамгаалалтын үндсэн хувилбар гэж үздэг.} ({орчин үед голдуу} 3... Bb4 {тоглодог болсон хувилбарыг III хэсэгт үзнэ.}) (3... dxe4 {хариултыг VI хэсэгт судлана.}) 4. Bg5 (4. e5 Nfd7 {-гийн дараагаар хар цагааны хүүний төвийг c7-c5 нүүдлээр задлана. Жишээ нь} 5. Qg4 {ноёнгийн жигүүрийн хөлөлгөөнд саад хийсэн} c5 6. Nf3 Nc6 7. dxc5 f5! 8. exf6 Nxf6 9. Qg3 Bxc5 {гээд 10... O-O сэлгээний дараа хар сайн байрлалтай.} 10. Qxg7 {нь} Rg8 11. Qh6 Bxf2+ {гэхээс болоод сул. Одоо} 12. Kxf2 {гэвэл} Ng4+) 4... Be7 (4... dxe4 {үргэлжлэл нилээд хураангуйлах боловч цагаанд зарим давууг үлдээнэ. Жишээ нь} 5. Nxe4 Be7 6. Bxf6 Bxf6 7. Nf3 Nd7 8. c3 O-O 9. Qc2 e5 10. O-O-O exd4 11. Nxd4 Qe7 12. Bd3 {цагаан санаачлагатай.}) (4... Bb4 {нүүдлийг II -р хэсгээс үзээрэй.}) 5. e5 Nfd7 (5... Ne4 {-ийн дараа} 6. Nxe4 Bxg5 (6... dxe4 7. Bxe7 Qxe7 8. Qe2 {хар e4 хүүг хамгаалахад амаргүй.}) 7. Nxg5 Qxg5 8. g3 c5 9. c3 Nc6 10. f4 Qe7 11. Nf3 {гээд цагаан дайрах сайн боломжтой эвтэйхэн тоглолттой болно}) 6. Bxe7 (6. h4 {дайралт ихээхэн төвөгтэй байдалд хүргэнэ.} Bxg5 ({хамгийн сайн нь} 6... c5 {эсхүл f6 байж магадгүй.}) (6... f6 {нь комбинацийн сүрхий хүндрэлтэй. Жишээ нь} 7. Qh5+ ({хэрвээ} 7. exf6 Nxf6 {гээд хард хүндрэлгүй.}) ({Алейхиний санаачилсан} 7. Bd3 {нүүдэл} c5! {-ын дараа хард хүчтэй сөрөг тоглолтыг өгөн цагааны төв нурна.} ({7. Тd3 -д} 7... fxg5? {гэж хариулбал} 8. Qh5+ g6 9. Bxg6+ hxg6 10. Qxh8+ Nf8 11. hxg5 Bxg5 12. Rh7 {гээд хар ноён аюулд орно.})) 7... g6 8. exf6! Nxf6 ({эсхүл} 8... gxh5 9. fxe7 {илүү төгсгөлтэй.}) 9. Qe2 c5 {гээд хурц ээдрээтэй тоглолттой.}) 7. hxg5 Qxg5 {гэх нь} 8. Nh3 Qe7 9. Qg4 {гээд цагаан ширүүн дайралттай тул аюултай.}) 6... Qxe7 7. f4 {Ийм замаар цагаан багахан боловч урт хцгацааны байрлалын давууг авдаг. Тоглолтын цаашдын санаа бол c7-c5 -д c5 дээр d4xc5 гэж солицоо хийгээд мориор d4 нүдийг эзлэх. Хар c8 тэмээгээ хөллөхөд амаргүй.} (7. Qd2 {ч цагаанд цагаанд сайн.}) 7... O-O {c7-c5 -д бэлтгэхийн тулд Мc3-b5 цөмрөлтөөс болгоомжлох хэрэгтэй.} ({Өмнө нь} 7... a6 {гэж тоглодог байсан. Нүүдэл харыг хүндрэлээс ангижруулахгүй тул заавал хийх албагүй. Жишээ нь Константинопольский - Лилиенталь (Москва, 1936) нарын өрөгт} 8. Nf3 c5 ({Раузер - Лилиенталь (Тбилиси, 1937) нарын өрөгт} 8... b5 9. Bd3 c5 10. dxc5 Qxc5 11. Qd2 Nc6 12. a3 Bb7 13. Qf2 Rc8 14. Ne2 Qxf2+ 15. Kxf2 Nc5 16. Ned4 {гээд b7 тэмээ ирээдүйгүй болсноор хар хожигдсон.}) 9. dxc5 Qxc5 10. Qd4! Nc6 11. Qxc5 Nxc5 12. Bd3 Ke7 13. Kd2 {гээд дараа нь Мc3-e2-d4 гээд цагаан давуутай.}) 8. Nf3 c5 9. Bd3 (9. dxc5 {ч бас сайн.} Nc6 10. Bd3 f5 11. exf6 Qxf6 12. g3 Nxc5 13. O-O Bd7 14. Qd2 {гээд цагаан эвтэйхэн тоглолттой. (Леко - Волков Нью-Дели, 2000)}) ({харин} 9. Nb5 {гэвэл} a6 10. Nd6 (10. Nc7 {-д хар} Ra7 {гэж хариулна.}) 10... f6 {-гийн дараа цагааны төв аюулд өртөнө.}) 9... f5 (9... c4 {-д}10. Bxh7+ {гэнэ.}) 10. exf6 Rxf6 ({эсхүл} 10... Qxf6 11. g3 cxd4 12. Nxd4) 11. Qd2 Nc6 12. dxc5 Nxc5 13. O-O Nxd3 14. cxd3 {Бронштейн - Яновский (Стокгольм, 1948) нарын өрөг дээрх байдлаар үргэлжилсэн. Цагааны байрлал илүү. Тэд e шугамаар дарамт үүсгэж чадна. Харин хар c8 тэмээгээ идэвхижүүлэхэд хүнд.}
[Event "Франц хамгаалалт. II -р хэсэг"] 1. e4 e6 2. d4 d5 3. Nc3 Nf6 4. Bg5 Bb4 {нүүдлээр Мак-Кэтчоний хурц төвөгтэй хувилбар эхэлдэг. Хар төвийн хамгаалалтаар хязгаарлагдалгүй c3 морийг даран e4 хүүд дарамт үзүүлж эхэлсэн. Ингэснээр цагааныг 5.e5 эсхүл 5. ed гэж төв дэх өөрийн байрлалыг тодорхойлох үгүй бол 5. Мe2 гэж хурц байдлыг хадгалахыг оролдохыг тулгасан.} 5. e5 ({тэнцүүхэн тоглолтод} 5. exd5 Qxd5 {хүргэнэ.} (5... exd5 {нь} 6. Qf3 {-аас болоод сул. Хэрвээ} Be7 {гэвэл} 7. Bxf6 Bxf6 8. Nxd5 Bxd4 9. Qe4+) 6. Bxf6 gxf6 7. Qd2 Qa5 8. Nge2 Nd7 9. a3 Nb6 10. Rd1 Be7 11. Ng3 Bd7 {гээд харын хоёр тэмээ тэдний ноёнгийн жигүүрийн сулралыг нөхнө.}) (5. Ne2 {-ын дараагаар хард хамгийн энгийн үргэлжлэл нь} dxe4 6. a3 Be7 7. Bxf6 Bxf6 8. Nxe4 O-O ({шууд} 8... e5 {гэсэн ч болно.}) 9. Qd3 e5 10. O-O-O exd4 11. Nxd4 Bxd4 12. Qxd4 Qxd4 13. Rxd4 Nc6 {гээд тэнцүүхэн тоглолттой.}) 5... h6 6. Bd2 ({Чигориний санал болгосон} 6. exf6 hxg5 7. fxg7 Rg8 8. h4 gxh4 (8... Rxg7 9. h5 {гээд h хүү маш хүчтэй.}) 9. Qh5 (9. Qg4 Qf6 10. Rxh4 Qxg7 ({10... Бxg7 -гийн оронд} 10... Rxg7 11. Rh8+ Bf8? {нь} 12. Nxd5! {-аас болоод алдаатай.}) 11. Qxg7 Rxg7 12. Rh8+ Bf8 13. O-O-O c6 14. Nge2 Nd7 {бараг тэнцүүхэн энэ хувилбар ч боломжийн.}) 9... Qf6 10. Rxh4 Qxg7 11. O-O-O Bd7 {хувилбар анхаарал татахаар. Талуудын боломжууд бараг тэнцүүхэн.}) 6... Bxc3 (6... Nfd7 {-д} 7. Qg4 {гэж хариулах аюултай.}) 7. bxc3 (7. Bxc3 Ne4 8. Bb4 {гэх нь} c5 {-аас болоод муу. Хэрвээ} 9. dxc5 {гэвэл} Nxf2 10. Kxf2 Qh4+) 7... Ne4 8. Qg4 (8. Bc1 {хурц үргэлжлэл хангалттай судлагдаагүй байгаа.Энд цагаан дайралтад хэрэгтэй хар хөлийн тэмээгээ солилцооноос хүүний үнээр авч үлдэнэ. Хар} c5 ({эсхүл} 8... Nxc3) {гэж тоглох нь дээр болов уу.}) 8... g6 9. Bd3 Nxd2 10. Kxd2 c5 {Энэхүү сонирхолтой байрлал тэмцээний практикт олон удаа тохиож байсан. Хоёр тал дайралтын муугүй боломжуудтай. Гэхдээ л цагааны боломж арай илүү. Леко - Раджабов (Линарес, 2003) нарын өрөгт} 11. h4 Bd7 12. h5! ({ердийн} 12. Nf3 Nc6 13. Qf4 {ч боломжтой.}) 12... g5 13. f4 Nc6 14. fxg5 Qa5 15. dxc5 d4 16. Nf3 O-O-O 17. Rab1 dxc3+ (17... Qxc3+ 18. Ke2 {цагаанд ашигтай.}) 18. Ke2 {нилээд ээдрээтэй ч цагааны байрлал арай идэвхитэй.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2504 Төлбөртэй

Эрт үеийн шатрын гараануудын нэг бол Итали өрөг юм. Итали хэлээр "Giuoco Piano" буюу "Чимээгүй эхлэл" гэж нэрлэдэг энэхүү гарааг тоглолтдоо амжилттай хэрэглэж байсан Италийн мастеруудын судалгаанууд бүр 16-р зуунд гарсан байдаг.

[Event "Итали өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 {цагаан зөвхөн ноён хамгаалж буй f7 нүдийг хараалсан. Гарааны зарим хувилбарууд хурц тоглолтонд хүргэдэг ч зөв хамгаалж чадвал хар бүх аюулыг хариулж чадна.} Bc5 {нүүдлийн дараа шатрын онолд 15-р зууны сүүлээр орж ирсэн итали өрөг тоглогддог. Хуучин цагт өргийг их хэрэглэдэг байсан ч хард найдвартай хамгаалалт олдсоны дараа алдар нь буурсан.}

Нийтлэлээр Итали өргийн үндсэн хувилбаруудын нэг c2-c3 үргэлжлэлийн судалгааг танилцуулъя.

  Нээгдсэн тоо: 552 Төлбөртэй

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг.

Санамж. Шатарыг сайн тоглож сурахад гарааны онолын мэдлэг маш чухал тул та өөрийн тоглолтын ур чадвараа дээшлүүлэхийг хүсвэл гараануудыг судлахаас өөр аргагүй. Сонирхогчид эхний нүүдлүүдэд алдаа хийн өргийн хувь заяаг шийдэх тохиолдол элбэг байдгийг та сайн мэдэх байх. Энэ бол гарааны мэдлэг муугаас болж байгаа хэрэг. Гарааг судлахад та заавал сургалтанд хамрагдах албагүй. Гарааны хичээлүүдийг сайн судлаад тоглолтдоо хэрэглэн алдаа оноогоо дүгнээд явахад болно. Бүр мэрэгжлийн хэмжээнд суралцах зорилготой бол хувийн дасгалжуулагчтай болох нь илүү.

  Нээгдсэн тоо: 917 Төлбөртэй

Шатар тоглож сурахад гарааг мэдэхээс гадна хэрэглэж сурах чухал үүрэгтэй. Энэ удаад хуучин энэтхэг хамгаалалтаар их мастерууд хэрхэн тоглосон өргүүдийг орууллаа. Мастерууд гарааг хэрхэн ашигласан жишээ өргүүдийг сайн судлан ойлгоод өөрийн тоглолтодоо хэрэглэж сурахыг зөвлөе.

[Event "Лос-Анжелес, 1963."] [White "Олафсон"] [Black "Решевский"] 1. c4 Nf6 2. d4 g6 3. g3 Bg7 4. Bg2 O-O 5. Nf3 d6 6. O-O Nbd7 7. Qc2 {d4 хүүний солилцоо хийгдэхэд цагаан d шугамыг тэргээр эзлэхээр зэхсэн.} (7. Nc3 {ч нилээд өргөн тархсан үргэлжлэл.}) 7... e5 {сонгодог хариулт.} ({Рашковскийн олсон} 7... c5!? {нүүдэл анхаарал татахаар. Лернер - Рашковский (1979) нарын өрөгт} 8. Nc3 a6 9. Rd1 ({харин} 9. h3 Rb8! (9... cxd4 {сул} 10. Nxd4 Qc7 11. Be3 e5? 12. Nb3 Qxc4 13. Qd2 Nc5 14. Na5! {гээд цагаан давуу. (Романишин - Григорян, 1980)}) 10. Rd1?! (10. Be3 {арай илүү ч энд} b5 11. cxb5 axb5 12. dxc5 Nxc5 13. Nd4 b4! {гээд хард бүх зүйл хэвийн. (Слуцкий - Григорян, 1983)}) 10... Qc7 11. Be3 b5 12. cxb5 axb5 13. Rac1 b4 14. Na4 c4! {дараагаар хар санаачлагыг авсан. (Слуцкий - Каспаров, 1981)}) 9... cxd4 10. Nxd4 Qc7 11. b3 Rb8 12. Ba3 Ne5 13. Qd2 Bd7 {гэж харилцан боломжуудтайгаар үргэлжилсэн.}) 8. Rd1 Re8 (8... Qe7! {хариулт боломжтой. Жишээ нь} 9. Nc3 ({цагаан 9 эсхүл 10 дахь нүүдэлдээ} 9. dxe5 {гэж тоглох нь дээр байсан.}) 9... c6 ({Романишин - Акопян, 1989 нарын өрөг} 9... Re8 10. Bg5?! c6 11. Ne4 exd4 12. Nxd4 h6! 13. Nxf6+ Nxf6 14. Bf4 Ng4 15. h3 Nxf2! 16. Kxf2 g5 {сонирхолтой үргэлжлэн бас л хар давуутай болсон.}) 10. e4 a5! 11. b3 h5! 12. Ba3! exd4! 13. Nxd4 Nc5 14. Re1 Re8 15. Rad1 h4 {хар давуутай. (Макнэб - Кочиев, 1982)}) 9. e4 ({Романишин энэ байрлалд} 9. dxe5 {нүүдлээр эхлэх харахад даруухан ч аюултай төлөвлөгөөг амжилттай хэрэглэж байсан. Жишээ нь} dxe5 10. e4 c6 11. h3 Qc7 12. Be3 b6 13. Nc3 Bf8 14. a3 Ba6 15. Bf1 Rad8 16. b4! Bg7 17. Rac1 Bb7 18. Qa4 {гээд цагаан бат давуутай болно. (Романишин - Балашов, 1977)}) 9... c6 10. Nc3 exd4?! {эхний алдаа.} ({Болевславскийн} 10... Qe7! {хамаагүй хүчтэй. Энд} 11. h3? {гэх нь сайнгүй.} (11. b3 {гэвэл} exd4 12. Nxd4 Nc5 13. f3 a5 14. Bb2 Qc7! {гээд цааш Бc7-b6 -гийн дараа сайн байрлалтай.}) 11... exd4! 12. Nxd4 Nc5 {цагаан} 13. f3 {гэж хариулахаас аргагүй. (Кан - Болеславский, 1952)}) 11. Nxd4 a5 {одоо харын байрлал хурдан муудан тэд сөрөг тоглолтгүй болно.} (11... Qe7 {илүү ч} 12. Bf4! {гээд цагааны боломж илүү.}) 12. h3 Qe7 13. Bf4! {ийм байрлалын ердийн аргачлал.} Rd8 ({харын} 13... Nc5 {эрчимтэй нүүдэл} 14. Nxc6! bxc6 15. Bxd6 {-гаас үүдэн боломжгүй учраас идэвхигүй хамгаалалтаар хязгаарлагдахаас аргагүй.}) 14. Rd2 Nc5 15. Rad1 Ne8 16. Be3 Bd7 17. Re2 Nc7 18. f4! {e4 хүүг сулруулах нь нөлөө байгатай. Цагаан илүү их орон зайг эзэлсэн.} Rac8 19. Bf2 Be8 20. Kh2 Qf8 21. Qd2 N7a6 22. Nf3 f5?! {хар тэсвэр алдсан. Тоглолт цагаанд илт ашигтайгаар задарсан.} ({Авербахийн зааснаар} 22... f6 {гэж битүү хамгаалалтад шилжих нь илүү байсан.}) 23. Bd4! fxe4 24. Bxg7 Qxg7 25. Nxe4 Nxe4 26. Rxe4 d5 27. Rd4 Nb4 28. Ng5! {хүчтэй цохилт. Хар материалын алдагдлаас зайлахгүй.} Bf7 29. Nxf7 Qxf7 30. a3 c5 31. Rxd5 Nxd5 32. Bxd5 Rxd5 33. cxd5 Re8 34. d6 Qd7 35. g4 b6 36. Qd5+ Kg7 37. Rd2 Re6? 38. Qxe6! {гээд хар буусан.}

  Нээгдсэн тоо: 1896 Төлбөртэй

Шатрын онолын мэдлэгээ бататгах хамгийн сайн арга бол мастеруудын өргийг судлах. Итали өргийн жишээнүүдээс мастерууд гарааг хэрхэн хийж байгааг сайн судлан суралцаарай.

[Event "Гастингс, 1895. Итали өрөг"] [White "Стейниц"] [Black "Барделебен"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. c3 Nf6 5. d4 exd4 6. cxd4 Bb4+ 7. Nc3 d5 ({гарааны хичээлд үзснээр} 7... Nxe4 {яалтгүй хүчтэй.}) 8. exd5 Nxd5 9. O-O Be6 ({9 дэх нүүдэлд} 9... Nxc3 10. bxc3 Be7 ({Гэхдээ} 10... Bxc3? {гэвэл} 11. Qb3!) {гээд цагааны байрлал илүү}) 10.Bg5 Be7 11. Bxd5 Bxd5 12. Nxd5 Qxd5 13. Bxe7 Nxe7 14. Re1 f6 15. Qe2 Qd7 16.Rac1 ({Өнөө цагт} 16. d5 { Романовскийн үргэлжлэлийг илүү хүчтэйд тооцдог. Хэрвээ} Kf7 17. Rad1 Nxd5 ({эсхүл} 17... Rad8 18. Qe6+! Qxe6 19. dxe6+ Kg6 20. Nh4+ Kh5 21. Rd7 Nd5 22. Rxd8 Rxd8 23. Nf5 Kg6 24. g4) {гэвэл} 18. Ng5+! fxg5 19. Qf3+ {гээд цагаан давуу.}) 16... c6 17. d5! cxd5 18. Nd4 Kf7 19. Ne6 {цагаан хүү хаян бүх түлхүүр нүднүүдийг эзлэн авснаар өрсөлдөгчийн ноёнд аюулыг үүсгэсэн.} Rhc8 20. Qg4 g6 21. Ng5+ Ke8 {Одоо гоё комбинаци явна.} 22. Rxe7+! Kf8 ({Харин} 22... Kxe7 {нь шууд хожигдолд хүргэнэ. Жишээ нь} 23. Re1+ Kd6 24. Qb4+ Rc5 ({эсхүл} 24... Kc7 25. Ne6+ Kb8 26. Qf4+ {гээд хар хамгаалалтгүй. Цагаан 1-р хэвтээ дэх маднаас болоод бэрсийг авч чадахгүйн дээр тэдний гурван бод цохилтод өртөөд байгаа.}) 25. Re6+) {хар энэ нүүдэлд найдлага тавьж байсан байх. Гэсэн хэдий ч Стейниц бүр илүүг харсан.} 23. Rf7+! {24.Трxc8+ байсаар байгаа учраас тэргийг бэрсээр авч болохгүй тул хар ноён зайлахаас аргагүй.} Kg8 24. Rg7+! {бас нэгэн гайхамшигтай цохилт} Kh8 25. Rxh7+! {гээд хар буусан. Хар} 25...Kg8 {гэвэл цагаан} 26. Rg7+ Kh8 ({хэрвээ} 26... Kf8 {гэвэл} 27. Nh7+) 27. Qh4+ Kxg7 28. Qh7+ Kf8 29. Qh8+ Ke7 30. Qg7+ Ke8 31. Qg8+ Ke7 32. Qf7+ Kd8 33. Qf8+ Qe8 34. Nf7+ Kd7 {гээд} 35. Qd6 {гэж мад өгнө. Гайхалтай өрөг.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763