Каро - Канний хамгаалалт I

1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.

Шатрын гараануудыг судлан мэдснээр таны тоглолтын ур чадвар мэдэгдхүйц дээшлэнэ гэдэгт итгээрэй. Өөрийгөө хөгжүүлэх, төлөвших, сэтгэн бодох чадвараа дээшлүүлэхэд шатар онцгой ач холбогдолтой гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Манай улс нилээд хэдэн жилийн өмнө шатрыг сургуулийн програмд оруулах тухай ярьж байсан ч өнөөг хүртэл оруулаагүй л байна. Шатрыг сургуулийн програмд оруулаад байх бараг шаардлагагүй гэж би үздэг. Яагаад гэвэл шатарыг сурахад онцын хүндрэлгүй хүүхдүүд хүмүүсийн тоглохыг харж байгаад л сурдаг энгийн тоглоом. Харин шатарт амжилт үзүүлэн мастеруудын хэмжээнд хүрч тоглохын тухайд үүнийг ЕБС-ийн хэмжээнд зааж сургах боломжгүй зүйл. Бүх хүмүүс мастеруудын түвшинд тоглох ч боломж бололцоогүй. Гэхдээ хүн бүр шатар тоглодог байвал амьдралд чухал нэмэртэй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Иймээс хүн төрөлхтөн эрт дээр үеэс бодон олж хөгжүүлсэн энэхүү гайхамшигт тоглоомыг /спорт/ өөрөө болон үр хүүхэддээ заавал заан сургаарай.

Танд амжилт хүсье.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1709 Төлбөртэй

Доогуур зэрэглэлийн болон эхлэн суралцагчид хооронд тоглогдож байгаа өргүүд ихэнхдээ материалын тэнцүү бус байдалд явагддаг. Өрсөлдөгчдийн өөрийн хүчээ ашиглах чадваргүй байдлаас болоод өргийн туршид материалын давуу байдал нэгээс нөгөөд шилжих нь олонтоо тохиолдоно. Материалын давуу байдлаа ашиглаж сурах нь ямар ч шатарчны чадварын үндсэн бүрдүүлэгч байх ёстой. Дунд түвшингийн шатарчид багахан хэмжээний давуу байдлаа ашиглаж сурах хэрэгтэй байдаг бол эхлэн суралцагчид эхний ээлжинд их хэмжээний материалын давууг арилжиж сурах хэрэгтэй болдог.

  Нээгдсэн тоо: 1510 Нийтийн

Гроссмейстерүүд өрөгтөө хамгийн өргөн ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Гарааг зохиогчийг Руи Лопес гэж үздэг. Зарим улсуудад гарааг зохиогчийн нэрээр буюу "Руи Лопесийн /Ruy Lopez/ гараа" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэхүү гарааны талаарх анхны мэдээлэл XV-XVI зууны Испаний шатарчин Луис Рамирес де Лусений гарын авлагад дурдагдсан байдаг. Гараа нь нарийн, олон төрлийн схемтэйгээрээ онцлогтой. Гарааны онолын боловсруулалтад В. Стейниц, К. Яниш, М. Чигорин, Ф. Маршалл, З. Тарраш, А. Алехин, М. Эйве, П. Керес, В. Смыслов, И. Болеславский, И. Зайцев, С. Фурман, А. Карпов, Г. Каспаров, Г. Липский зэрэг олон тооны шатарчид их үүрэг гүйцэтгэсэн.
Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Шатар сонирхогч болон суралцагчид шатрын гарааны мэдлэгээ дээшлүүлэх нь тоглолтын чанарт илт мэдэгдхүйц дэвшил авчирдаг. Иймд сайтад нийтлэгдэж буй гарааны хичээлүүдийг уншин судлаарай.

  Нээгдсэн тоо: 1124 Төлбөртэй

Шатар олон жилийн түүхтэй бараг хүн бүр тоглон сонирхдог тоглоом. Шатрыг мэрэгжлийн түвшинд сурах өөрөө нилээд хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсан нүсэр ажил. Харин шатрыг боломжийн хэмжээнд сонирхогчдын дундаас дээш түвшинд тоглож сурах бол тухайн хүнээс л хамаарна. Энд ямар нэгэн курс, дамжаанд сураад байх шаардлагагүй өөрөө багахан хичээл зүтгэл гаргахад хангалттай. Шатрыг их тоглосноор сайн болно гэж зарим хүмүүс үздэг ч шатрын гарааны онол, тоглолтын үндсэн зарчмуудыг судлан ойлгохгүйгээр их тогловол ур чадварын хувьд тийм ч ахиц гарахгүй хий цаг үрсэн ажил болно гэдгийг санаарай.

Та шатар сонирхдог бол сайтын шатрын хичээлүүд болон гараануудын багц хичээлүүдийг анхааралтай үзэж судлахыг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 4726 Нийтийн

Шотланд өрөг

Фрезер - Таубенгауз (Париж 1888)

1. e4 e5 2. Мf3 Мc6. Хамгийн сайн хариултуудын нэг. 3. d4. Хоёр дахь тэмээний хөлийг нээхийн зэрэгцээ харын e5 хүүний тулгуурыг эвдсэн сайн үргэлжлэл. 3. ... ed 4. М:d4 Бh4. Хар e4 хүүнд дарамт үүсгэн өрсөлдөгчийн ноёны жигүүрт үйлчлэхийг оролдсон. 5. Мc3 Мf6?. Өөрийн бэрсний ухрах замыг хаасан муу нүүдэл. Сайн хариулт 5. ... Тb4. 6. Мf5!. Цагаан өрсөлдөгчийн бэрсийг ангуучлах боломжийг алдсангүй. 6. ... Бh5??. 6. ... Бg4 7. Тe2 Б:g2 8. Тf3 Бh3 9. Трg1 Б:h2 гээд бэрс аврагдах байсан. 7. f3 гэвэл 7. ... Бg6! 8. Мh4 Бh5 гээд бэрс зугтана. 8. Мb5 ын дараа хар c7 нүдийг хамгаалахын тулд сэлгээгүй болсноор цагаан гараанд байрлалын ихээхэн давуу талтай болно. 7. Тe2 Бg6. Бэрсийг 7. ... Мg4 8. Т:g4 Бg6 гэж аварч болох байлаа. Гэхдээ энэ өрөгт тэгсэнгүй. 8. Мh4 (3-р диаграм) Хавх буулаа. Хар буун өглөө. Бэрсээр эрт аялах нь зөв биш гэдгийг баталлаа.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 358

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 448

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 500

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 703

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1574

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763