Каталоний эхлэл

Шатар олон жилийн түүхтэй бараг хүн бүр тоглон сонирхдог тоглоом. Шатрыг мэрэгжлийн түвшинд сурах өөрөө нилээд хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсан нүсэр ажил. Харин шатрыг боломжийн хэмжээнд сонирхогчдын дундаас дээш түвшинд тоглож сурах бол тухайн хүнээс л хамаарна. Энд ямар нэгэн курс, дамжаанд сураад байх шаардлагагүй өөрөө багахан хичээл зүтгэл гаргахад хангалттай. Шатрыг их тоглосноор сайн болно гэж зарим хүмүүс үздэг ч шатрын гарааны онол, тоглолтын үндсэн зарчмуудыг судлан ойлгохгүйгээр их тогловол ур чадварын хувьд тийм ч ахиц гарахгүй хий цаг үрсэн ажил болно гэдгийг санаарай.

Та шатар сонирхдог бол сайтын шатрын хичээлүүд болон гараануудын багц хичээлүүдийг анхааралтай үзэж судлахыг зөвлөе.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 674 Төлбөртэй

Ямарч тоглоомыг сурахад амархан боловч сайн тоглодог болоход таниас нилээд хүч хөдөлмөр шаардана. Хүмүүс шатарыг тогтмол тоглоод л байвал сайжирна гэж голдуу ойлгодог. Миний бодлоор шатар их тоглохоосоо илүү өөрөөсөө илүү түвшингийн хүмүүстэй тоглох, мастеруудийн тоглосон өргүүдийг судлан, шатарын онолыг хэрхэн оновчтой зөв ашиглаж байгаад суралцах нь илүү үр дүнтэй санагддаг. Иймээс сайтын шатарын хичээлүүд хэсэгт нийтлэгдсэн онол болоод мастеруудийн өргүүдийг үзэхийг зөвлөе.  

[Event "Брюссель, 1987."] [White "Каспаров"] [Black "Ван дер Виль"] 1. d4 d5 2. c4 c6 3. Nc3 Nf6 4. e3 e6 5. Nf3 Nbd7 6. Bd3 Bb4 7. a3! Ba5 ({Каспаров - Хюбнер (1986) нарын өрөгт хар темп алдан} 7... Bd6 {гэж ухарсан. Цааш} 8. e4 dxe4 9. Nxe4 Nxe4 10. Bxe4 e5 11. O-O O-O 12. Bc2! {нүүдэлд Каспаров} ({харын санаа} 12. dxe5 Nxe5 13. Nxe5 Bxe5 14. Bxh7+ Kxh7 15. Qh5+ Kg8 16. Qxe5 Qd3! 17. c5 Be6 18. Bf4?! ({Гэхдээ Николич - Хюбнер (1987) нарын өрөгт} 18. Be3! {-ын дараагаар цагаан маш эвгүй төгсгөлд аажмаар хожсон.}) 18... Bd5 {хувилбараар нээгдсэн. (Ларсен - Бисгайер, 1968) нарын өрөгт хар удалгүй тэнцээнд хүрсэн.}) 12... Re8 {замыг сонгосон.} 13. Re1 exd4 14. Rxe8+ Qxe8 15. Qxd4 Be7 16. Bg5 Bxg5 17. Nxg5 Nf6 18. Rd1! Be6 19. Re1 Qd8 20. Nxe6 {гээд цагаан их давуутай болсон.}) 8. O-O O-O 9. Qc2 dxc4 10. Bxc4 Bc7 11. Ba2! {энэ системийн ердийн нүүдэл. Цагаан аюултай тэмээг отолтод оруулан c2 -ын бэрс c7 тэмээг ажиглах ажиллагааг хүчилсэн.} e5 12. h3! h6 {хар Тg5, Мg5 зэрэг цөмрөлтөөс хамгаалан e5 хүүг Бe7 эсхүл Трe8 гэж бэхжүүлэхээр төлөвлөсөн.} ({шууд} 12... Re8 {гэж тогловол} 13. Ng5 {гэх тул хүсэхгүй.}) ({харин} 12... Qe7 {гэвэл} 13. Bd2! {14. Мb5! гэх заналтай.}) 13. e4 Re8 14. Be3 Nh5?! 15. Rad1 exd4 (15... Qf6 {-д} 16. Nd5! {хүчтэй.}) 16. Bxd4! ({хар} 16. Nxd4 Bf4! {-д найдсан байх.}) 16... Qe7 17. e5 Nf8? {хар үр дүнтэй цохилтыг хараагүй бөгөөд тэдний байрлал найдваргүй болсон.} (17... Nf4 {илүү байсан. Одоо h5 морь тоглолтын гадна үлдэнэ.}) 18. Nb5!! {гэнэтийн цохилт.} Ne6 (18... cxb5? 19. Bc5 {-ын дараагаар хар бэрс баригдана.}) 19. Bxe6 fxe6 20. Nxc7 Qxc7 21. Qg6 Qf7 22. Qxf7+! {энгийн болоод сайн. Харын шатрууд эв нэгдэлгүйгээс үүдэн тэдний байдал найдваргүй болсон.} Kxf7 23. Be3 Rf8 ({морио чөлөөлөх} 23... g5 {оролдлогод цагаан} 24. g4! Ng7 ({эсхүл} 24... Nf4 25. Bxf4 gxf4 26. Rd4) 25. Nd2 Rd8 26. f4! {гэж хариулна.}) 24. Rd4 Kg8 25. Rfd1 b6 26. Rh4 Rf5 27. Nd4 {гээд хар буусан.}

  Нээгдсэн тоо: 597 Төлбөртэй

Шатрын тоглолтод хар тал хэрэглэдэг олон төрлийн хуучин энэтхэг байгуулалт эртнээс орж ирсэн хэдий ч цаг хугацааны явцад зарим өөр гараануудын адилаар илүү темптэйгээр хуучин энэтхэг хамгаалалтаар цагаан тоглох санаа үүссэн. Өнөө цагт хуучин энэтхэг гараа гарааны давууд тэмүүлэхгүйгээр хэдийгээр нарийн ч тэнцүүхэн тоглолтыг хүссэн шатарчдын дунд ихээхэн өргөн дэлгэрсэн. Энэ удаад гарааны 2, 3 -р хувилбаруудыг орууллаа. Өмнөх хичээлд гарааны 1-р хувилбарыг нийтэлсэн болно.

[Event "Хуучин энэтхэг хамгаалалт. 2-р хэсэг."] 1. Nf3 d5 2. g3 Nf6 3. Bg2 Bf5 4. O-O (4. c4! {илүү хурц. хэрвээ} c6 {гэвэл} (4... dxc4 {-гийн дараа үүсэх гамбитад цагаан бэлэн байх хэрэгтэй.}) 5. cxd5 cxd5 6. Qb3 {-ын дараа тоглолт цагаанд ашигтай Ретигийн гараанд шилжинэ.}) 4... c6 ({цагаан 4. c4! нүүдлээс татгалзвал 4... c6 гэлгүйгээр шууд} 4... e6!? {тоглож болно. Плахетка - Юсупов (1982) нарын өрөгт} 5. d3 h6 6. Nbd2 Be7 7. Qe1 (7. e4!? {Спильманий санал болгосон хүүний сонирхолтой хаяа.}) 7... O-O 8. e4 Bh7 9. Qe2 c5! {темп хэмнэсэн.} 10. b3 Nc6 11. Bb2 c4! {хар илүү байрлалтай.}) 5. d3 Nbd7 6. Nbd2 e6 (6... h6 {гэж ихээр тоглодог. Смыслов - Эйве (1953) нарын өрөгт} 7. e4 dxe4 8. dxe4 Nxe4 9. Nd4 Nxd2 10. Bxd2 Bh7 11. Bc3 Qc7 12. Qf3 e5 13. Rfe1 {гээд аюултай санаачлагыг авсан.}) 7. Qe1 Be7 8. e4 dxe4 9. dxe4 (9. Nxe4 {юу ч өөрчлөхгүй.}) 9... Bg6 {гээд талууд харилцан боломжуудтай.}

  Нээгдсэн тоо: 1263 Төлбөртэй

XIX -р зууны Оросын шатарчид А. Петров, К. Яниш нарын боловсруулсан энэ өргийн стратегийн санаа нь e4 хүүд шууд сөрөг довтлон санаачлагыг булаах. Цагаан зөв тогловол цагаан гарааны давуугаа хадгалж чаддаг. Гэхдээ сүүлийн үед хард тоглолтыг хурцатгах, сөрөг боломжууд гаргах бололцоог өгсөн цөөнгүй сонирхолтой санаанууд гарч ирсэн. Орос өрөг А. Карпов, В. Крамник зэрэг олон их аваргуудын гарааны хэрэгсэлд багтдаг.

  Нээгдсэн тоо: 1633 Нийтийн

Хуучин энэтхэг гарааны энэ хувилбарт цагаан болгоомжлолтойгоор төвийг хүүнүүдээр эзэлдэг. Иймэрхүү байгуулалтад онцгой ач холбогдолтой e4 нүдийг цагаан сайтар бэхжүүлнэ. Цагааны төлөвлөгөөнд холдоо сэлгээд өрсөлдөгчийн ноёнд хүүний шуурган дайралт хийх орно. Хар e5, c5 эсхүл жигүүрийн b5 сөрөг цохилтын тусламжаар цагааны төвийг дайрахаар тоглолтоо зохион байгуулдаг. Тоглолт маш нарийн тэмцэлтэйгээр явагддаг энэхүү хувилбарыг судлан суралцахыг зөвлөе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 500

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1574

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763