Мастеруудын өргүүд

Шотланд өрөг

Фрезер - Таубенгауз (Париж 1888)

1. e4 e5 2. Мf3 Мc6. Хамгийн сайн хариултуудын нэг. 3. d4. Хоёр дахь тэмээний хөлийг нээхийн зэрэгцээ харын e5 хүүний тулгуурыг эвдсэн сайн үргэлжлэл. 3. ... ed 4. М:d4 Бh4. Хар e4 хүүнд дарамт үүсгэн өрсөлдөгчийн ноёны жигүүрт үйлчлэхийг оролдсон. 5. Мc3 Мf6?. Өөрийн бэрсний ухрах замыг хаасан муу нүүдэл. Сайн хариулт 5. ... Тb4. 6. Мf5!. Цагаан өрсөлдөгчийн бэрсийг ангуучлах боломжийг алдсангүй. 6. ... Бh5??. 6. ... Бg4 7. Тe2 Б:g2 8. Тf3 Бh3 9. Трg1 Б:h2 гээд бэрс аврагдах байсан. 7. f3 гэвэл 7. ... Бg6! 8. Мh4 Бh5 гээд бэрс зугтана. 8. Мb5 ын дараа хар c7 нүдийг хамгаалахын тулд сэлгээгүй болсноор цагаан гараанд байрлалын ихээхэн давуу талтай болно. 7. Тe2 Бg6. Бэрсийг 7. ... Мg4 8. Т:g4 Бg6 гэж аварч болох байлаа. Гэхдээ энэ өрөгт тэгсэнгүй. 8. Мh4 (3-р диаграм) Хавх буулаа. Хар буун өглөө. Бэрсээр эрт аялах нь зөв биш гэдгийг баталлаа.

Латви гамбит

Шлецер - Чигорин (Петербург 1878)

1. e4 e5 2. Мf3 f5 (диаграм 1) Талууд тоглолтын эхэнд гарааны онолд янз бүрийн нэрийг авсан хөлөлгөө хийх аргуудыг хэрэглэж болно. Зарим гараанууд санаачилсан хүнийхээ нэрээр зарим нь анх хэрэглэсэн эсвэл дэлгэрэнгүй судалсан улс эсвэл хотын нэрээр нэрлэгдсэн байдаг. Гарааны бүтцийг бий болгож байгаа шатрын нэрээр нэрлэгдсэн гараа хүртэл бий. Энэ тоглолтонд хийгдсэн нүүдлүүд нь К. Бетиньш мастераар (1867-1943) удирдуулсан Рига хотын шатарчдын боловсруулсан Латви гамбитын нүүдлүүд болно. 3. ef. Манай үед 3. М:e5 эсвэл 3. Тc4 нүүдлийг хүчтэйд үздэг. 3. ... Мc6. Хар d7-d5 гэж тоглож чадвал тэдэнд их сайн байна. 4. Тb5 Тc5. 4. ... d5 гэх нь 5. М:e5 аас болоод цаг нь болоогүй. 5. Т:c6?. Цагаан хүү хөөцөлдөх нь өрсөлдөгчөө бодоо хөллөхөд тусалж байна. Энэ их аюултай. 5. ... dc 6. М:e5 Т:f5 7. Бh5+?. Бэрсээр ингэж тоглохын оронд 0-0, Мb1-c3, d2-d3 гэх мэтээр хөлөлгөөг хурдавчлах хэрэгтэй байна. 7. ... g6! 8. М:g6. 8. ... Т:g6 гэвэл c5-ийн тэмээг авах эсвэл hg гэвэл h8 дээр тэрэг авахыг бодсон. 8. ... hg!. (2-р диаграм) Хар тэргээ өгч байгаа ч нөгөө талд эсрэг ноёнд шийдвэрлэх довтолгоо хийх боломжийг олж авч байна. 9. Б:h8 Бe7+ 10. Нd1. Ноён f1-д орсон ч үр дүн өөрчлөгдөхгүй. 10. ...  Т:f2!. Одоо 11. ... Тg4X мад ирэх болсон. 11. Б:g8+. g4 нүдийг h3 гэж хамгаалж болох боловч 11. ... 0-0-0 дараа цагаанд тийм баяртай байдлыг бий болгохгүй. 11. ... Нd7 12. Бc4 Трe8. Цагаан бууж өглөө. 13. ... Бe1+! 14. Тр:e1 Тр:e1X. Эсвэл 13. d3 гэвэл 13. ... Бe2X эсвэл 13. d4 гэвэл 13. ... Тg4+ 14. Нd2 Бe3X.

Хойд гамбит

Перласка - Грасси (Комо 1907)

1. e4 e5 2. d4. Цагаан бэхжиж амжаагүй төвийн хүүг шууд довтолж байна. 2. ... ed 3. c3!?. Цагаан гамбит тоглосон. Хурдан хөллөхийн тулд хүү хаяж байна. 3. Б:d4 гэсэн бол хар эрт хөдөлсөн бэрсийг ашиглан 3. ... Мc6 гэж морийг темптэй хөллөн алдсан төвийн байрлалын хохиролоо нөхөх байлаа. 3. ... dc 4. Тc4!?. Хүчээ хурдан хөллөхийн тулд хоёрдахь хүүг хаялаа. 4. ... cb 5. Т:b2. Цагаан тэмээнүүд өрсөлдөгчийн ноёны жигүүрийг онилсон. 5. ... Тb4+. Уул нь 5. ... d5 гэж хүүг буцаан өгөөд өөрийн боднуудад хөллөх боломж олгох нь дээр байсан. 6. Мc3 Т:c3+?. Хар хөлөлгөөний талаар юу ч бодсонгүй. 6. ... Мc6 илүү байсан.
7. Т:c3 Бe7 8. Бb3!. Хар 8. Т:g7 Б:b4+ 9. ... Б:c4 гэж солио хийхийг бодсон байх. Цагаан өөрийн үндсэн зорилго болсон хүчээ хурдан  төвлөрүүлэхийн тулд хаяаг хийсээр. 8. ... Б:e4+ 9. Нd2!. Харын хөлөлгөө бараг байхгүй тул цагаан ноён айхгүй төв рүү байрласан. Гэхдээ нүүдлийн гол зорилго нь их чухал e1 нүдийг тэргэнд чөлөөлөх юм. 9. ... Б:g2 10. Мe2 Мf6 11. Т:f6 gf 12. Бe3+ Нd8 13. Трhg1 Б:h2. Хар бэрс хоолонд их дуртай бололтой. 14. Трae1 Трe8? (4-р диаграм) Харын хийсэн нүүдэл гоё төгсгөлийг бий болгосон. 14. ... Бe5 нь найдвартай байсан. Гэхдээ 5 хүүгийн төлөөсийг хийж л таарна. 15. Б:e8+!!. Цагаан бэрсээ хаян хар ноёнг түүнд аюултай e босоо шугамд оруулж гоё комбинац хийсэн. Энд ноёнг морь, тэрэгний батарей хүлээж байгаа. 15. ... Н:e8 16. Мd4+ Нf8 17. Трe8+!. g8 нүднээс холдуулах хаяа. 17. ... Н:e8 18. Трg8+ Нe7 19. Мf5X. (5-р диаграм) Гайхамшигтэй төгсгөл хийлээ.

Понциани гараа

Финк - Алехин (Пасадена 1932)

1. e4 e5 2. Мf3 Мc6 3. c3. Хурдан хөллөх талаас харвал 3. d4, 3. Мc3, 3. Тc4, 3. Тb5 зэрэг нүүдлүүдийг бодвол бага ашигтай нүүдэл. 3. c3 нүдлийн санаа нь d2-d4 -ийн бэлтгэл. Ингэснээр төвд d4, e4 хүүний хосыг бий болгоно. 3. ... d5. Өмнө дурьдсан нүүдлүүдийн хувьд энэ нь сайн биш харин энд бол онц хариулт. 4. Бa4. c6-гийн морийг дарж байгаад 5. М:e5 гэж хүү хожино. 4. ... Мf6. Бодоо хурдан гаргахын тулд хар хүүгээ хаялаа. 5. М:e5 Тd6 6. М:c6 b:c6 7. e5?. Нөгөө тэмээний хөлийг нээхийн тулд 7. d3 гэх нь илүү. 7. Б:c6+ Тd7 8. Бa6 de гэх нь харыг бодны хамаагүй илүү хөлөлгөөтэй болгох тул тэд хүүний дутуугаа амархан нөхөх аюултай. 7. ... Т:e5 8. d4 Тd6 9. Б:c6+?. Цагаан тэвчээр алдан шуналтсан нь тэдэнд хүнд үр дагавар авчирна. 9. ... Тd7 10. Бa6 O-O 11. Тe2 Трe8. Тэрэг чухал босоо шугамыг эзэлсэн. 12. Мd2. Бусад шатруудад саад болгон морио муу хөлөлсөн. 12. Тe3 гэж e босоо шугамыг хаагаад сэлгээ хийх хэрэгтэй байсан. 12. ... Трb8. Дараагийн нүүдэл 13. ... Тb5 нь цагаанд маш эвгүй байдлыг үүсгэнэ. Иймд тэд юун хөллөх талаар бодох шууд ирж байгаа аюулаас хамгаалах хэрэгтэй боллоо. 13. a4 Бe76 Дайралтанд бэрс орох цаг ирлээ. Одоо харын бүх боднууд тоглолтонд орсон. Цагааны шатрууд бараг хөллөгөө хийгээгүйтэй ижил байна. 14. Мf1 (6-р диаграм) 14. ... Тb5!. Сайхан цохилт. Цагаан бууж өглөө. 15 ab Б:e2X.

Испани өрөг

Шумов - Шифферс (Петербург 1874)

1. e4 e5 2. Мf3 Мc6 3. Тb5. Орчин үеийн шатрын онолд энэ байрлалд 3. Тb5 нүүдлийг хамгийн сайнд тооцдог. XV, XVI зуунд Испаний шатарчид Лусен, Лопес нар энэхүү гараанд анализ хийсэн. Тf1-b5 нүүдлийн гол санаа нь Т:c6, М:e5 гэж сүрдүүлэн төвд дарамт үзүүлэх юм. 3. ... f5. Энэ үргэжлэлийг Оросын мастер К.Яниш нээсэн. Санаа нь цагааныг төвд бэхжүүлэхийн эсрэг довтолгоо. 4. Мc3 Мf6 5. Бe2 fe 6. М:e4 d6 7. d4. Цагаан e босоо шугамд байгаа бэрсийн байралалаа ашиглах оролдлого хийж байна. 7. ... ed гэж тоглох нь 8. М:f6++ эсвэл 8. М:d6++ давхар шалаатай тул болохгүй. 7. ... Тd7. a4-e8 диагналын аюултай дарааг арилган e5 нүдийг хамгаалж байна. 8. de М:e5 9. М:e5 de 10. Тg5. Одоо h4-d8 диагналаар дараа үүссэн. (7-р диаграм) Хард e5 тасарсан хүү гарч ирсэн ба түүний өмнө нь цагаан морь их эвтэйхэн байрлалыг олж авсан. Шумов өөрийн байрлалын давуу байдлыг хэрхэн ашигласаныг цааш харъя. 10. ... Тe7 11. Т:f6 Т:f6 эсвэл 11. ... gf 12. Бh5+ Нf8 13. 0-0-0! c6 14. Тc4 Нg7 (14. ... Бe8 15. Бh6X) 15. Трd3! мад хийхээр дайрна. 12. Бh5+ g6 13. Т:d7+ Н:d7 хэрвээ 13. ... Б:d7 гэвэл 14. М:f6+ гэх мэт. 14. O-O-O+ Нe7. Хэрвээ 14. ... Нc6 гэж орсон бол 15. Бf3+ шалаад хар бэрсийг авна. 15. Бf3 төвд сайн байрлал эзэлсэн e4 морийг уншигч танд дахин сануулъя. 15. ... Бf8 16. М:f6. Ургацаа хураах цаг болсон. 16. ... Б:f6 17. Трd7+!. Таслах хаяа гэж нэрлэдэг нүүдэл. (8-р диаграм) Одоо 17. ... Н:d7 идээ хийвэл 18. Б:f6 өргийг хожлоор дуусгахад хүрэлцэхээр материалын давуу байдлыг олно. 17. ... Нe6 18. Бd5+ Нf5 19. Трf7. Хар бэрсээ алдаж байгаа тул бууж өгсөн.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1557 Бүртгүүлэх

Их мастерууд өргөнөөр ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Шатар сайн тоглож сурахын тулд онолын мэдлэгээс гадна практик буюу шатар тоглох их үүрэгтэй. Үүний зэрэгцээ мастерууд гараануудаар хэрхэн тоглож байсан өргүүдийг судлах хэрэгтэй. Ингэснээр тухайн гараагаар хэрхэн тоглох дадлагыг эзэмших маш сайн талтай. Тоглолтын явц, хийглэж байгаа нүүдлүүдийн учрыг сайн ойлгон материалыг бүрэн дүүрэн ойлгож авахыг эрмэлзээрэй. Мастеруудын өрөгт хийгдэж байгаа нүүдлүүдэд сул нүүдэл байхаас буруу буюу алдаатай нүүүдлүүд бараг байдаггүй тул зарим нүүдлийн утгыг ойлгоход хүндхэн байж болох ч дахин үзэн судлан ойлгон аваарай.

Сайтын зарим материалуудыг үзэхийн тулд та тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг сануулъя. Өөрийгөө хөгжүүлэхэд та багахан хэмжээний төлбөрөөс зайлсхийх хэрэггүй болов уу. Хүн өөрийгөө дайчлан суралцаж чаддаг болсны дараа л жинхэнэ сурах үйлс эхэлдэг гэдгийг ойлгоорой. Бие даан судалж сураагүй хүн олигтой мэдлэгтэй болно гэдэг юу л бол. Энэхүү хоосон зайг нөхөхөд сайтын зорилго оршиж байгаа болно.

  Нээгдсэн тоо: 956 Нийтийн

Гёттингений гар бичмэл, Дамианогийн ном, Р. Лопеса, А. Сальвио, Ф. Стаммы нарын судалгаанд дурдагдсан бэрсний гамбитийн хамгийн өргөн тархсан системийн нэг. Зөвшөөрсөн бэрсний гамбитийн системийг А. Алехин, М. Ботвинник, В. Смыслов, Т. Петросян зэрэг мастерууд үнэт санаагаар баяжуулсан.
Гараанд цагаан бат бэх хүүний төвийг үүсгэн ноёнгийн жигүүрт санаачлагыг авахыг оролдоно. Харин хар зарим хувилбарт тактикийн хурц хүндрэлийг үүсгэн цагааны төвд бодны үйлчлэл үзүүлэхийг хичээдэг. Орчин цагын их мастеруудын түвшингийн тэмцээнүүдэд гарааг хэрэглэдэг.

Бэрсний гамбитаар тоглож сурахыг тулд гарааг нилээд гүнзгий судлах хэрэгтэйг зөвлөе. Хичээлээр үзүүлж байгаа хувилбар бүрийг цааш нь гүнзгийрүүлэн бодож тоглолтыг хэрхэн үргэлжлүүлэхийг өөрөө судлаарай.

  Нээгдсэн тоо: 2862 Нийтийн

Дараах сургалтын өргүүдийг тоглоорой. Тоглолтын нүүдлийн тэмдэглэгээ тайлбарыг сайн хараарай. Өргүүдэд гаргаж байгаа алдаануудыг сайн тогтоон авч өөрийн тоглолтонд гаргахгүй байхыг хичээгээрэй.

Цагаанаар: А - Хараар: Б

  Нээгдсэн тоо: 689 Төлбөртэй

Ямарч тоглоомыг сурахад амархан боловч сайн тоглодог болоход таниас нилээд хүч хөдөлмөр шаардана. Хүмүүс шатарыг тогтмол тоглоод л байвал сайжирна гэж голдуу ойлгодог. Миний бодлоор шатар их тоглохоосоо илүү өөрөөсөө илүү түвшингийн хүмүүстэй тоглох, мастеруудийн тоглосон өргүүдийг судлан, шатарын онолыг хэрхэн оновчтой зөв ашиглаж байгаад суралцах нь илүү үр дүнтэй санагддаг. Иймээс сайтын шатарын хичээлүүд хэсэгт нийтлэгдсэн онол болоод мастеруудийн өргүүдийг үзэхийг зөвлөе.  

[Event "Брюссель, 1987."] [White "Каспаров"] [Black "Ван дер Виль"] 1. d4 d5 2. c4 c6 3. Nc3 Nf6 4. e3 e6 5. Nf3 Nbd7 6. Bd3 Bb4 7. a3! Ba5 ({Каспаров - Хюбнер (1986) нарын өрөгт хар темп алдан} 7... Bd6 {гэж ухарсан. Цааш} 8. e4 dxe4 9. Nxe4 Nxe4 10. Bxe4 e5 11. O-O O-O 12. Bc2! {нүүдэлд Каспаров} ({харын санаа} 12. dxe5 Nxe5 13. Nxe5 Bxe5 14. Bxh7+ Kxh7 15. Qh5+ Kg8 16. Qxe5 Qd3! 17. c5 Be6 18. Bf4?! ({Гэхдээ Николич - Хюбнер (1987) нарын өрөгт} 18. Be3! {-ын дараагаар цагаан маш эвгүй төгсгөлд аажмаар хожсон.}) 18... Bd5 {хувилбараар нээгдсэн. (Ларсен - Бисгайер, 1968) нарын өрөгт хар удалгүй тэнцээнд хүрсэн.}) 12... Re8 {замыг сонгосон.} 13. Re1 exd4 14. Rxe8+ Qxe8 15. Qxd4 Be7 16. Bg5 Bxg5 17. Nxg5 Nf6 18. Rd1! Be6 19. Re1 Qd8 20. Nxe6 {гээд цагаан их давуутай болсон.}) 8. O-O O-O 9. Qc2 dxc4 10. Bxc4 Bc7 11. Ba2! {энэ системийн ердийн нүүдэл. Цагаан аюултай тэмээг отолтод оруулан c2 -ын бэрс c7 тэмээг ажиглах ажиллагааг хүчилсэн.} e5 12. h3! h6 {хар Тg5, Мg5 зэрэг цөмрөлтөөс хамгаалан e5 хүүг Бe7 эсхүл Трe8 гэж бэхжүүлэхээр төлөвлөсөн.} ({шууд} 12... Re8 {гэж тогловол} 13. Ng5 {гэх тул хүсэхгүй.}) ({харин} 12... Qe7 {гэвэл} 13. Bd2! {14. Мb5! гэх заналтай.}) 13. e4 Re8 14. Be3 Nh5?! 15. Rad1 exd4 (15... Qf6 {-д} 16. Nd5! {хүчтэй.}) 16. Bxd4! ({хар} 16. Nxd4 Bf4! {-д найдсан байх.}) 16... Qe7 17. e5 Nf8? {хар үр дүнтэй цохилтыг хараагүй бөгөөд тэдний байрлал найдваргүй болсон.} (17... Nf4 {илүү байсан. Одоо h5 морь тоглолтын гадна үлдэнэ.}) 18. Nb5!! {гэнэтийн цохилт.} Ne6 (18... cxb5? 19. Bc5 {-ын дараагаар хар бэрс баригдана.}) 19. Bxe6 fxe6 20. Nxc7 Qxc7 21. Qg6 Qf7 22. Qxf7+! {энгийн болоод сайн. Харын шатрууд эв нэгдэлгүйгээс үүдэн тэдний байдал найдваргүй болсон.} Kxf7 23. Be3 Rf8 ({морио чөлөөлөх} 23... g5 {оролдлогод цагаан} 24. g4! Ng7 ({эсхүл} 24... Nf4 25. Bxf4 gxf4 26. Rd4) 25. Nd2 Rd8 26. f4! {гэж хариулна.}) 24. Rd4 Kg8 25. Rfd1 b6 26. Rh4 Rf5 27. Nd4 {гээд хар буусан.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 420

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 510

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 493

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 559

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 629

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 617

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 784

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 969

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 917

 
Энэ долоо хоногт

бол утгыг ол.

Нээгдсэн тоо : 1207

 

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 1252

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 448