Испани өрөг. 3... Мc6-d4 хувилбар

Гроссмейстерүүд өрөгтөө хамгийн өргөн ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Гарааг зохиогчийг Руи Лопес гэж үздэг. Зарим улсуудад гарааг зохиогчийн нэрээр буюу "Руи Лопесийн /Ruy Lopez/ гараа" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэхүү гарааны талаарх анхны мэдээлэл XV-XVI зууны Испаний шатарчин Луис Рамирес де Лусений гарын авлагад дурдагдсан байдаг. Гараа нь нарийн, олон төрлийн схемтэйгээрээ онцлогтой. Гарааны онолын боловсруулалтад В. Стейниц, К. Яниш, М. Чигорин, Ф. Маршалл, З. Тарраш, А. Алехин, М. Эйве, П. Керес, В. Смыслов, И. Болеславский, И. Зайцев, С. Фурман, А. Карпов, Г. Каспаров, Г. Липский зэрэг олон тооны шатарчид их үүрэг гүйцэтгэсэн.
Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Шатар сонирхогч болон суралцагчид шатрын гарааны мэдлэгээ дээшлүүлэх нь тоглолтын чанарт илт мэдэгдхүйц дэвшил авчирдаг. Иймд сайтад нийтлэгдэж буй гарааны хичээлүүдийг уншин судлаарай.

[Event "Испани өрөг. 3... Мc6-d4 хувилбарын A"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 Nd4 {Энэхүү хамгаалалтыг 19-р зууны дундуур английн шатарчин Бёрд оруулан ирсэн. Өргийн эхэнд хөлөлсөн бодоо хоёр хөдөлгөхийг зохимжгүй гэж үздэгээс болоод хамгаалалтыг удаан хугацаанд муу гэж үзсээр ирсэн. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд тэмцээнүүд дээр хамгаалалтыг хэрэглэдэг болсон. Учир нь хар хөлөлгөөнд хоцорч байгаа ч зарим нэгэн байрлалын давууг авдагт оршино. d4 дээр хүү солилцсон тохиолдолд хар бэрсний жигүүрт цагаан шатруудын хөлөлгөөг шахахын дээр b5 -ын тэмээ ажилгүй болно. Гэхдээ 3... Мd4 нүүдэлтэй нарийн хувилбаруудад тоглолтын амжилт цагаанд илүү байдаг.} 4. Nxd4 ({Мэдээжээр} 4. Nxe5? {гэвэл} Qg5 (4... Bc5 {хувилбарыг Б хэсэгт үзнэ.})) 4... exd4 5. O-O c6 (5... Ne7 {гэж бас болно. Хэрвээ} 6. c3 {гэввэл} Nc6) 6. Bc4 (6. Ba4 {-д хар} Nf6 {тоглох нь хамгаас илүү. Жишээ нь} 7. d3 d5 8. Bg5 dxe4 9. dxe4 Be7 10. e5 Nd5 11. Bxe7 Nxe7 12. Bb3 O-O {гээд ойролцоогоор тэнцүүхэн гэдгийг орчин үеийн тэмцээний практикаар батлагдсан.}) 6... Nf6 ({Харин} 6... d5 7. exd5 cxd5 8. Bb5+ Bd7 9. Re1+ Ne7 (9... Be7 10. Qg4) 10. c4! {гээд цагаан санаачлагатай болох тул муу. e4-e5 гэж урагшилбал d7-d5 ердийн цохилтоор хариулж боолно.}) 7. Re1 {Тэрэггний нүүдэл} (7. Qe2 d6 8. e5 dxe5 9. Qxe5+ Be7 10. Re1 b5! 11. Bb3 a5 12. a4 Ra7 13. axb5 O-O {гээд хар хүчтэй дайралттай болох хувилбараас хүчтэй.}) 7... d6 8. c3 ({Тоглолтын өөр төлөвлөгөө} 8. d3 Be7 9. Bg5 {үргэлжилтэй холбоотой}) 8... Qb6 ({Хэрвээ} 8... dxc3 {гэвэл} 9. Nxc3 (9. Qb3 {үргэлжлэл ч анхаарал татахаар}) 9... Be7 10. d4 O-O 11. Bf4 {гээд цагааны байрлал илүү.}) 9. Qb3 (9. cxd4 Qxd4 10. Qb3 Nxe4 {хурц хувилбар ихээхэн нарийн төвөгтэй байдалд хүргэнэ.}) 9... Qxb3 10. Bxb3 dxc3 11. bxc3 (11. dxc3 Be7 12. Na3 O-O 13. Nc2 Re8 {гээд цагаанд юу ч өгөхгүй.}) 11... Be7 12. Ba3 {13. e5 заналтай холбоотойгоор цагаан байрлалын багахан давуутай.}
[Event "Испани өрөг. 3... Мc6-d4 хувилбарын Б"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 Nd4 4. Bc4 {Энэ үргэлжлэлд ч цагаан эвтэйхэн тоглолтыг авна.} Bc5 ({Эсхүл} 4... Nxf3+ 5. Qxf3 Qf6 ({Хэрвээ} 5... Nf6 {гэвэл} 6. d4 {гээд цагаан байрлал илүүтэй.}) 6. Qg3 Bc5 7. Nc3 Ne7 8. d3 h6 9. Na4 Bb6 10. Be3 a6 11. Nc3 {гээд цагаан давуу.}) (4... b5 {нь} 5. Bxf7+ Kxf7 6. Nxd4 exd4 7. Qh5+ {гээд a8 -ын хар тэрэг алдагдана.} 7... g6 8. Qd5+) 5. Nxd4 Bxd4 (5... exd4 {гэвэл} 6. Bxf7+ {гэх тул болохгүй.}) 6. O-O Nf6 7. c3 Bb6 8. d4 {Цагааны байрлал идэвхитэй. Цааш} Qe7 9. a4 a6 10. f4 d6 {гээд цагаан дайрах боломжоо хадгална.}
Шатрын гараануудыг судлахдаа нүүдэл бүрийн учрыг сайн ойлгон гарааны зарчмуудыг хэрхэн баримталж байгааг ажиглаарай. Компьютер дээр судлахад хэцүү байвал шатарын хөлөг дээр үзээрэй. Гараануудын жишээ өргүүдийг үзэн их мастерууд гараануудаар хэрхэн амжилттай тоглож буйг судлаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1340 Нийтийн

Гарааг 1824 онд английн шатарчин Д.Эванс зохиосон. Эвансын гамбит нь хурц тэмцэлтэй, хоёр талд харилцан боломжууд бүхий сонирхолтой, нарийн гараа. Гарааг А.Андерсен, П.Морфи, М.Чигорин нарын мастерууд тоглолтод чадамгай ашигласан байдаг. Орчин цагт гроссмейстер Е.Свешников болон дэлхийн 13 дахь аварга Г.Каспаров зэрэг олон шатарчдын хүчин зүтгэлээр Эвансын гамбит томоохон тэмцээнүүдэд харагдах болсон.

[Event "Эвансийн гамбит"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. b4 {цагаан хурдан хөллөх, хөдөлгөөнт хүүний төвтэй болохын тулд хүүгээ хаясан. Хар гамбитийг 4... Тxb4 гэж хүлээн авах эсхүл 4... Тb6 гэж татгалзаж болно.} Bxb4 {Гамбитийн үед хамгийн сайн хамгаалалтыг тохиромжтой үед олон авсан материалын давуугаа буцаагаад өөртөө аятайхан хөлөлгөө хийх боломжийг хангах санаагаар хаяаг авах гэж үздэг.} 5. c3

Энд хар 5... Тc5 эсхүл 5... Тa5 гэж тоглож болохыг үзсэн.
Энэ удаад орчин үед нилээд дэлгэрсэн Лабурдоннегийн дэвшүүлсэн хуучны 5... Тe7 үргэлжлэлийг авч үзье.

  Нээгдсэн тоо: 703 Төлбөртэй

Шатар сурахад хөнгөн хэдий ч боломжийн хэмжээнд тоглож сурахад таниас нилээд чармайлтыг шаардана. Зөвхөн нүүдлийг сураад шатар тоглоно гэвэл гарааны 4, 5 нүүдэлд алдаа хийн асуудлыг шийдэх тохиолдолтой ихээр тулна. Иймээс шатрын гараануудын талаар тодорхой мэдлэгтэй байхыг байнга зөвлөөд байгаа хэрэг. Шатар боломжийн тоглож сурна гээд курс, дугуйланд явах нь хүүхдүүдэд илүү тохиромжтой байх болов уу. 

Танхимын сургалтын цаг үе дуусч байгаа энэ үед онлайн буюу бие даан суралцах аргыг эзэмшихэд сурахад тийм ч хүнд биш тул шатар маш тохиромжтой. Сайтад нийтлэгдсэн хичээлүүдийг судлаад бага ч гэсэн зүйлийг мэдэж сурах нь эхний алхам. Яваандаа өөрийн арга барилтай болоод ирэхэд онлайн сургалтын давууг ойлгон хэнээр ч шахуулалгүйгээр өөрийгөө хөгжүүлэх чадвартай болно.

  Нээгдсэн тоо: 956 Төлбөртэй

1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.

Гарааны жишээ өргүүдтэй танилцахын өмнө Каро - Канн хамгаалалтын өөр нэгэн хувилбартай таницая.

[Event "Каро - Канн хамгаалалт. II -р хэсэг"] 1. e4 c6 2. d4 d5 3. exd5 cxd5 4. c4 {хар өөрийн байрлалыг муутгахгүйн тулд бодлоготой болоод оновчтой хамгаалах ёстой.} Nf6 5. Nc3 e6 {хамгийн энгийн хариу.} ({Ботвинник - Флор (1933) нарын өрөгт} 5... Nc6 6. Bg5 dxc4 (6... Qb6 {-д} 7. cxd5 {хүчтэй хариулт.}) 7. d5 Ne5 8. Qd4 {гээд цагаан санаачлагыг булаасан.}) 6. Nf3 ({цагаан төвийн хурцадмал байдлыг султган} 6. c5 {гэж тогловол} Be7 {гээд цааш O-O дараачаар хар b7-b6 нүүдлээр c5 хүүний устгалд орно. Жишээ нь} 7. Nf3 O-O 8. Bg5 Nc6 9. Bb5 h6 10. Bxf6 Bxf6 11. O-O Ne7!? 12. b4 b6 {гээд сөрөг тоглолттой.}) 6... Be7 7. cxd5 Nxd5 8. Bb5+ Bd7 9. Bxd7+ ({эсхүл} 9. Qa4 Nb6 10. Bxd7+ Qxd7 11. Qxd7+ N8xd7 12. O-O O-O {гээд бараг тэнцүүхэн. (Хенсел - Рейс, АНУ, 1997)}) 9... Qxd7 10. Ne5 Nxc3 11. bxc3 Qd5 {байрлалыг хураангуйлахгүйгээр цагаан сэлгэхэд хүнд. Талуудын боломжууд тэнцүүхэн. 8. Тb5+ ын оронд 8. Тc4 хүчтэй.}

Ямар нэгэн зүйлд суралцахад таниас нилээд тэсвэр хатуужил, хүсэл зоригийг шаардана гэдгийг санаарай. Жишээ өргүүдтэй танилцахын өмнө онолын Каро - Канний хамгаалалт I , Каро - Канний хамгаалалт II хичээлүүдийг үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 1295 Бүртгүүлэх

Мастерууд хамгийн ихээр тоглодог өргүүдийн нэг бол Испани өрөг учраас нилээд дэлгэрэнгүй судлагдсан боломжууд ихтэй нээлттэй гараа юм. Гарааны санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Гарааны олон хувилбарууд байдгийг өмнөх хичээлүүдэд нийтэлсэн тул тэдгээрийг үзэхийг зөвлөе. Гарааг мэдсэнээр таны тоглолтын түвшин эрс өснө гэдэгт эргэлзэх зүйлгүй. Шатар сонирхогчдын дунд хамгийн ихээр тохиолддог хүндрэл бол гараануудыг муу мэдлэг. Гарааны нүүдлүүд дээр алдаа хийн өргийн хувь заяаг шийдэх явдалтай та ч бишгүй тулгарч байсан байх.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 420

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 510

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 492

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 559

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 629

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 617

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 784

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 969

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 917

 
Энэ долоо хоногт

бол утгыг ол.

Нээгдсэн тоо : 1205

 

илэрхийллийг хялбарчил.

Нээгдсэн тоо : 1249

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 447