Төвийн төлөөх тэмцэл

Өмнө нь бид хөлгийн d4, d5, e4, e5 нүднүүдээр бүтсэн квадратыг төв гэж нэрлэдгийг мэдсэн. (1-р диаграм)

Шатарт төвийн утга учир асар их. Төв нь дайн тулааны талбар дахь ганц өндөрлөгтэй ижилхэн үүрэгтэй. Хэн өндөрлөгийг өөрийн мэдэлд оруулсан нь стратегийн давуу талыг олон тулааныг өөрт ашигтайгаар дуусгах нөхцлийг бүрдүүлж чадна. Шатрын хөлгийн төвд эсвэл түүний ойролцоо байрлалтай шатрууд нь
  1. Илүү идэвхитэй, илүү цохилтын хүчтэй. Өөрөөр хэлбэл хөлгийн булан эсвэл захад байхаас илүү олон нүдэнд довтолгоо болон нүүдлийг хийж чадна. Энэ нь тэргэнд хамаардаггүй.
  2. Эндээс шатрууд тусламж хэрэгтэй хөлгийн дурын хэсэг рүү хурдан шилжих боломжтой.
  3. Төвийг эзэлсэн талын эсрэг талын хүчнүүд тархай эсвэл шахагдсан байдалд орсноор тэдний байлдааны чадвар илэрхий муудаж ирдэг.
Дээрх хэлснээс үндэслэн төвийн төлөөх тэмцэл гэгдэх гарааны хоёрдахь зарчим гарч ирнэ.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1479 Төлбөртэй

Гарааг 1824 онд английн шатарчин Д.Эванс зохиосон. Эвансын гамбит нь хурц тэмцэлтэй, хоёр талд харилцан боломжууд бүхий сонирхолтой, нарийн гараа. Гарааг А.Андерсен, П.Морфи, М.Чигорин нарын мастерууд тоглолтод чадамгай ашигласан байдаг. Орчин цагт гроссмейстер Е.Свешников болон дэлхийн 13 дахь аварга Г.Каспаров зэрэг олон шатарчдын хүчин зүтгэлээр Эвансын гамбит томоохон тэмцээнүүдэд харагдах болсон.

[Event "Эвансийн гамбит"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. b4 {цагаан хурдан хөллөх, хөдөлгөөнт хүүний төвтэй болохын тулд хүүгээ хаясан. Хар гамбитийг 4... Тxb4 гэж хүлээн авах эсхүл 4... Тb6 гэж татгалзаж болно.} Bxb4 {Гамбитийн үед хамгийн сайн хамгаалалтыг тохиромжтой үед олон авсан материалын давуугаа буцаагаад өөртөө аятайхан хөлөлгөө хийх боломжийг хангах санаагаар хаяаг авах гэж үздэг.} 5. c3 {энд 5... Тc5 эсхүл 5... Тa5 гэж тоглож болно}

Хичээлээр 5... Тc5 үргэлжлэлийг авч үзье.

  Нээгдсэн тоо: 560 Нийтийн

Голландийн шатарч Элиаса Стейн (Elias Stein) 1789 онд нийтэд танилцуулсан. Хамгаалалтын Стаунтоний гамбит, Ильин-Женевскийн систем, "Чулуун хана" хувилбарууд хамгийн ихээр тархсан. Сүүлийн жилүүдэд голланд хамгаалалт болон хуучин энэтхэг хамгаалалтын санаанд суурилсан Ленинградийн системийг өргөнөөр хэрэглэх болсон. Хичээлээр гарааг хэрэглэсэн жишээ өргийг авч үзье. Өргийн өрнөлийг ойлгохын тулд гарааны онолын хичээлийг үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 714 Төлбөртэй

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.      
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

[Event "Минск, 1979."] [White "Геллер"] [Black "Аникаев"] 1. e4 c5 2. Nf3 e6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Nc3 d6 6. Be2 Be7 7. O-O O-O 8. f4 Nc6 9. Be3 a6 10. a4 {цагаан b7-b5 цөмрөлтөд идэвхитэй саад хийсэн ч өөрийн морио төвийн d4 нүдэнд үлдээсэн.} ({Энд} 10. Nb3 Bd7 11. a4 {гэж ихээр тоглодог ба хар} b6! {гэж хариулах нь хамгийн сайн. Хэрвээ} 12. Bf3 {гэвэл} Rb8 ({эсхүл} 12... Qc7)) 10... Bd7 11. Bf3 Na5? {хар өрсөлдөгчид ноёнгийн жигүүрт аюултай санаачлагыг авах боломжийг өгсөн буруу төлөвлөгөөг сонгосон.} (11... Nxd4 12. Qxd4 Bc6 {гээд} 13. g4 {-д} d5! {хариулах боломжийг бүрдүүлэн тоглох хэрэгтэй байсан.}) 12. Qe2 Qc7 13. g4 {одоо d6-d5 сөрөг цохилт боломжгүй. Харын хариу арга хэмжээ илт хожимдсон.} Rfc8 14. g5 Ne8 15. f5 {e5 түлхүүр нүдийг цаг алдалгүй эзлэх ёстой бэрсний морь төвд байхгүй нь харын байрлалын айхтар дутагдал.} Nc4 16. Bh5 g6 {Хар хамгаалахад хүнд.} (16... Ne5 {гэвэл} 17. fxe6 fxe6 18. Qf2 g6 {гэнэ.}) 17. fxg6 fxg6 18. Qf2 Ne5 19. Nf3! {энгийн болоод хүчтэй. Цагаан өрсөлдөгчийн сайн байршсан ганц бодыг солилцсоноор харын байрлалыг хамгаалах боломжгүй болсон.} Ng7 (19... gxh5 {гэвэл} 20. Nxe5 dxe5 21. Qf7+ Kh8 22. Qxe7 Ng7 23. Rf7 {гээд хар бод алдана.}) 20. Nxe5 Rf8 21. Nf7 Nxh5 {Геллер ноёнд дайралт хийхдээ чадварлаг бөгөөд энэ өрөгт морь дараа нь бэрсээ хаясан сайхан комбинацийг хийсэн.} 22. Nd5!! exd5 23. Nh6+ Kg7 (23... Kh8 24. Bd4+ Ng7 {гэвэл} 25. Bxg7+ Kxg7 26. Qd4+ {гээд мад болно.}) 24. Qf7+! {Тэмцлийг шууд цагааны талд шийдсэн бэрсний гоё хаяа.} ({Хожилд} 24. Bd4+ Bf6 25. gxf6+ Kxh6 26. Qd2+ g5 27. h4 Rg8 28. f7 {хувилбар ч хүргэх нь ойлгомжтой.}) 24... Rxf7 25. Rxf7+ Kh8 26. Bd4+ Bf6 27. Rxf6! {гээд хар буусан.} Ng7 {-д} 28. Rf7 Rg8 29. Bxg7+ {гээд хоёр нүүдлийн мадтай.}

  Нээгдсэн тоо: 1514 Төлбөртэй

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог болон дөрвөн хүүний хувилбарыг авч үзнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 370

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 463

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 443

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 515

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 583

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 576

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 719

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 857

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 849

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1427

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 747

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 251