Каро - Канний хамгаалалт II

1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.

[Event "Каро - Канн хамгаалалт. I-Б хэсэг"] 1. e4 c6 2. d4 d5 3. Nc3 dxe4 4. Nxe4 Nf6 ({f6 дээр давхар хүү үүсгэхгүйн тулд} 4... Nd7 {гэж тоглодог. В хэсгийг үз.}) 5. Nxf6+ exf6 ({хэрвээ} 5... gxf6 6. c3 Bf5 7. Nf3 Qc7 8. Bc4 e6 9. Nh4 Bg6 10. f4 {тохиолдолд байрлал хард муу. g6 тэмээ сайнгүй байртай.}) 6. Bc4 Bd6 7. Qe2+ {энд цагаанд өргөн боломжтой сайн үргэлжилтэй.} ({Керес - Микенас (Тбилиси, 1939) нарын өрөгт тоглосон шиг} 7. Qh5 O-O 8. Ne2 g6 9. Qf3 Re8 10. Bh6 Bf5 11. O-O-O {нүүдлүүд бас хүчтэй.}) (7. Ne2 {гэх ч боломжтой. Жишээ нь} Qc7 8. Be3 O-O 9. Qd2 {гээд цааш холдоо сэлгэнэ.}) 7... Qe7 (7... Be7 {гэвэл} 8. Nf3 Bg4 9. c3 Nd7 10. h3 Bh5 11. g4 Bg6 12. Nh4 Nb6 13. Bb3 Nd5 14. Bd2 {гээд цагаан давуутай.(Боголюбов - Алехин, 1942)}) 8. Qxe7+ Kxe7 9. Ne2 Re8 10. O-O Bf5 11. c3 Kf8 12. Bf4 {цагаан байрлалын давуутай. Тэд d шугамд цаашдаа нүүргүй хүү гаргаж болохоор байхад харын ноёнгийн жигүүрийн дөрвөн хүүг цагааны гурван хүү найдвартай тогтоон барина.}
[Event "Каро - Канн хамгаалалт. I-В хэсэг"] 1. e4 c6 2. d4 d5 3. Nc3 dxe4 4. Nxe4 Nd7 {хөлөлгөөний энэ системийн санаа нь f шугамаар хүү давхарлуулахгүйгээр 5... Мgf6 гэж гарах бэлтгэл.} 5. Bc4 (5. Qe2 {-ын хариуд} Ndf6! {гэж тоглох хэрэгтэй.} (5... e6 {нь} 6. Bf4 {-өөс үүдэн сул.}) ({автоматаар} 5... Ngf6 {гэж нүүвэл} 6. Nd6#)) (5. Nf3 Ngf6 {тохиолдолд} (5... Ndf6 {нь} 6. Neg5 {-аас болоод муу. Цааш} h6 {гэвэл} 7. Nxf7! Kxf7 8. Ne5+ Ke8 9. Bd3 {гэнэ.}) 6. Ng3 ({Соколов - Карпов нарын өрөгт} 6. Nxf6+ Nxf6 7. Ne5 {-ын дараагаар} Be6 ({эсхүл} 7... Nd7 8. Be3 Nxe5 9. dxe5 Bf5 {-ын дараа ч цагаан давууд найдахад хүнд.}) 8. Be2 g6 9. O-O Bg7 10. c4 O-O 11. Be3 Ne4 {гээд цагаан давууд найдахад хүнд.}) 6... e6 7. Bd3 c5 ({Хэдийгээр цагаан зарим нэгэн санаачлагатай ч} 7... Be7 8. O-O O-O 9. Qe2 c5 10. dxc5 Nxc5 11. Bc4 b6 12. Rd1 Qc7 13. Ne5 Bb7 {үргэлжлэл хангалттай найдвартай}) 8. c3 cxd4 9. Nxd4 Bc5 10. Bc2 O-O 11. O-O {гээд хар бат бэх байрлалтай.}) (5. Ng5!? {нүүдэл сонирхолтой тоглолтод хүргэдэг. Хар хүчээ сайн байрлуулахад нилээд амаргүй.} Ngf6 6. Bd3 e6 (6... Qc7!? 7. Ne2 ({эсхүл} 7. Qe2 h6 8. N5f3 e6 9. Ne5 Nxe5! 10. dxe5 Nd7 11. Nf3 Nc5 {гээд тэнцвэртэй.}) 7... e6 8. c4 Bb4+ 9. Bd2 Bxd2+ 10. Qxd2 h6 11. Nf3 O-O 12. O-O e5 {бараг тэнцүүхэн тоглолтод хүрэх боломжтой. (Ковалов - Георгадзе, 1988)}) 7. N1f3 Bd6 8. O-O ({эсхүл} 8. Qe2 h6 9. Ne4 Nxe4 10. Qxe4 Nf6 11. Qe2 Qc7 12. Bd2 b6 13. O-O-O (13. Ne5 c5 14. Bb5+ Ke7!? {гээд тодорхойгүй тоглолттой.}) 13... Bb7 14. Kb1 Rd8 15. Rdg1 {гээд цагаан санаачлагатай. (Топалов - Иванчук, 1996)}) 8... h6 9. Ne4 Nxe4 10. Bxe4 O-O 11. c3! e5 12. Bc2 Re8 13. Re1 exd4 14. Rxe8+ Qxe8 15. Qxd4 {гээд цагаан урт хугацааны дарамттай. (Каспаров - Карпов, 1988)}) 5... Ngf6 6. Ng5 e6 (6... Nd5 {гэвэл} 7. N1f3 h6 8. Ne4 N7b6 9. Bb3 Bf5 10. Ng3 Bh7 11. O-O e6 12. Ne5 {гээд цагаан байрлалын давуутай.}) 7. Qe2 Nb6 (7... h6 {нь} 8. Nxf7 {гээд бут ниргүүлэх тул муу}) 8. Bd3 (8. Bb3 {үргэлжлэл хараас оновчтой тоглолтыг шаардана.} h6 9. N5f3 a5 10. c3 c5! 11. a3 Qc7 12. Ne5?! cxd4 13. cxd4 a4 {гээд санаачллага харын талд. (Каспаров - Карпов, 1994)} (13... Bxa3 14. Bxh6! {гээд тодорхойгүй.})) 8... h6 ({d4 хүүд халдашгүй. Учир нь} 8... Qxd4 {гэвэл} 9. N1f3 {гээд Мf3-e5 -ын дараа f7 нүд хамгаалалтгүй.}) 9. N5f3 c5 10. dxc5 Bxc5 11. Ne5 Nbd7 12. Ngf3 Qc7 {гээд талуудын боломж бараг тэнцүүхэн. А.Соколов - Карпов (1987) нарын өрөгт} 13. O-O (13. Bd2? {нь} Nxe5 14. Nxe5 Bxf2+! {гээд хар хүү хожих тул алдаатай.}) 13... O-O 14. Bd2 ({эсхүл} 14. Bf4 Bd6! 15. Nxd7 Bxd7 16. Bxd6 Qxd6 17. Ne5 Rfc8 {тэнцүүхэн.}) 14... Bd6 15. Nxd7 Bxd7 16. Rae1 Rfd8 17. Ne5 Bb5!? {гээд хэсэг солилцооны дараа тэнцүүхэн төгсгөл үүссэн.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2680 Төлбөртэй

Өрсөлдөгчийн шатрыг түүнд ашиггүй нүдэнд нүүлгэн довтлон устгах эсвэл энэхүү байрлал нь өөрийнх нь шатруудын хамтын ажиллагаанд ихээхэн саад болсноос өөр шатруудыг алдахад хүргэхэд татан оруулах тактикийн аргыг ашигладаг. Аргыг хэрэглэж байгаа обьект нь ноён байхад илүү үр дүнтэй болдог. Давхар дайралт, дараа, нээж шалах, нээж дайрах, давхар шалаа гэх мэт аргуудтай татан оруулах аргыг хослуулан ашигладаг. Татан оруулах нь голдуу хаяа хийх байдлаар хэрэгждэг хэдий ч хаяа байхгүй байж бас болно. Давхар шалааны талаарх хичээлийн жишээнүүдэд комбинац хийхдээ татан оруулах арга ихээр хэрэглэж байгааг үзсэн. Одоо өөр жишээ авч үзье.

  Нээгдсэн тоо: 1578 Нийтийн

Энэ нийтлэлээр хүүний гинжний эсрэг байрлалын тэмцлийн арга, (хамгаалалтгүй суурийг удаанаар хаах), олон удаагийн дайралт,  хамгаалагч боднууд бие биедээ саад болох,  дарамтыг хадгалах, байрлалд шинэ сулрал үүсэх, төгсгөлд суурь сул нүд болох нь ойлголтуудын талаар авч үзэх болно.
Хүүний гинж дэх тэмцлийн тухай нийтлэлд үзсэн Нимцович - Сальве нарын өргийн диаграмыг эргэн санацгаая. 1. e4 e6 2. d4 d5 3. e5 c5 4. c3 Мc6 5. Мf3 Бb6 6. Тd3 нүүдлийн дараа 7. ... Тd7 нүүдэл тус багатай тул 6. ... cxd4 гэж тоглохыг нэг бус удаа дурдсан. Нүүдэл ямар санаатай вэ? Хар нүүдлийг хийснээр d4 суурийг ямарч хөдөлгөөнгүй буюу түүнийг d4 дээр барилаа гэж ярьдаг. Энд хүртэл d4 хүү сайн ч , муу ч өөрийн байрлалаа dxc4 гэж өөрчилж чадахаар байсан.

  Нээгдсэн тоо: 1161 Нийтийн

Их мастерууд тоглолтдоо ихээр хэрэглэдэг өргөн дэлгэрсэн гараануудын нэг бол Франц хамгаалалт юм. Шатарт амжилт гарах үндэс бол өргийг зөв эхлүүлэх. Гараанд өрсөлдөгчөөс давууг авбал цааш хожилд хүрэх зам дөт болох нь гарцаагүй. Энэ удаад хагас нээлттэй Франц хамгаалалтын хичээлүүд сүүлийн хэсгүүдийг танилцуулъя.

[Event "Франц хамгаалалт. IV -р хэсэг"] 1. e4 e6 2. d4 d5 3. e5 {хүүний урагшлалтаар цагаан харын ноёнгийн жигүүрийг шахан дайралтад бэлтгэхийг оролдсон.} (3. exd5 exd5 4. Bd3 Nc6 5. c3 Bd6 6. Nf3 {үргэлжлэл цагаанд юу ч авчрахгүй. Хар хөлөлгөөг хөнгөн дуусгана.}) 3... c5 {хар шууд идэвхитэй сөрөг тоглолтыг эхлүүлж болно.} 4. c3 (4. Nf3 {цагаанд юм өгөхгүй.} cxd4 5. Qxd4 Nc6 6. Qf4 f5 7. Bd3 Nge7 8. O-O Ng6 9. Qg3 Be7 {гээд хар бат бэх байрлалтай.}) 4... Nc6 5. Nf3 Qb6 6. a3 (6. b4 {гэж цагаан бэрсний жигүүрт тоглохыг оролдож болно. Энэхүү хурц үргэлжлэлийг сүүлийн үед ихээр хэрэглэх болсон.}) (6. Be2 Nge7 7. Na3 cxd4 8. cxd4 Nf5 9. Nc2 Be7 10. Rb1 a5 11. g4 Nh4 {тохиолдолд харын тоглолт муугүй.}) 6... c4 (6... Bd7 7. b4 cxd4 8. cxd4 Rc8 9. Bb2 Na5 {цагаан санаачлагатай хурц тоглолтод хүргэх үргэлжлэл.}) (6... Nh6!? 7. b4 cxd4 8. cxd4 Nf5 9. Bb2 Be7 10. h4 {цагаан зарим нэгэн дарамттай.}) 7. g3 Na5 8. Nbd2 Bd7 9. Bg2 O-O-O {гээд харилцан боломжуудтай хурц тэмцэлд хүрнэ.}

  Нээгдсэн тоо: 1595 Нийтийн

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийн хувилбарыг авч үзнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 358

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 448

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 500

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 703

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1574

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763