Цаг хугацааны давуу тал

Шатрын тоглолтын нүүдлүүд хугацаагаар хэмжигдэнэ. Ижил тооны нүүдэлд хэн нь олон шатрыг тулаанд оруулсан тал нь хугацааны давуу талыг олж авдаг. Гарааны үндсэн зарчмуудын нэг болох бодоо хурдан хөллөх зарчимыг зөрчвөл өрсөлдөгч талд санаачлагыг алдан өөрөөр хэлбэл нөгөө талыг хугацааны давуу байдалтай болгоно. Гарааны зарчмуудын талаарх хичээлүүдийг дахин сайтар үзэхийг зөвлөж байна. Хичээлүүдэд гарааны зарчмыг умартан өөр зүйлд хэт анхаарсанаас болоод шатарчид хэрхэн бут ниргүүлж байгааг үзүүлсэн сургамжтай өргүүдийг авч үзсэн. Уншигч танд дараах бас нэгэн сургамжтай өргийг толилуулъя.

Венийн өрөг
Шпильман - Флямберг
Мангейм, 1914

1. e4 e5 2. Мc3 Мf6 3. f4. Нүүдлийн санаа нь өрсөлдөгчийн төвийг эвдэх. Хэрвээ жишээ нь 3... ef? 4. e5! гээд дараа нь d2-d4 эсвэл Тf1-c4. Энэ тохиолдолд цагааны сайн тоглолт болно. 3. ... d5. Энэ нүүдлийг цагааны хөлөлгөөнд ашиглаж байгаа аргын эсрэг хамгийн сайн хариу гэж онолд үздэг. 4. fe М:e4 5. Мf3. Морио 5. М:e4 гэж солилцох нь цагаанд их зүйл өгөхгүй. 5. ... Тg4 6. Бe2. Одоо хар e4 дээрх морио яах тухайгаа шийдэх хэрэгтэй. 6. ... Мc5. Сайн биш сонголт. 6. ... М:c3 гэсэн бол хард бага асуудал үүсгэх байлаа. 7. d4 Т:f3?. Хар d4 -ийн хүүг хожих гэсэн арга. Ийм дэмий зүйлээр оролдож байхаар 7. ... Мe6 гэх нь дээр. Одоо цагаан хөлөлгөөнд илт давуу байдлыг олж авахаар болсон. 8. Б:f3 Бh4+ 9. g3 Б:d4 10. Тe3!. Материалаас цаг үнэтэй. 10. ... Б:e5?. Иймэрхүү шунал сайн зүйл авчрахгүй. 10. ... Бb4 илүү байсан. 11. O-O-O c6. Хоёр талын хөлөлгөөг харьцуулаарай. Цагаан хугацааны их давуу байдалтай. Иймээс хэдэн эрчтэй цохилтын дараа харын хамгаалалт нуран унахад гайхах зүйлгүй. 12. М:d5! c:d5 13. Тр:d5 Бe6. Бэрс өөрөөр ухарсан ч нэмэргүй. 14. Тc4 Бe4 (1-р диаграм) 15. Т:c5! нүүдлийн дараа хар бууж өгсөн. 15. ... Б:f3 (эсвэл 15. ... Б:c4) дараа 16. Трe1+ гээд хар маданд орно.

Цаг хугацааны хүчин зүйл нь  миттельшпиль болон эндшпильд ч чухал үүрэгтэй. Тулааны ямарч үед зорилгогүйгээр нүүдэл алдаж болохгүй. Бүхий л өргийн турш шатрын цагт (нүүдэл) хямгатай хандах хэрэгтэй. Багахан хэмжээний алдаа нь өрсөлдөгчид аюултай санаачлага авах боломжийг олгоно. Газар нутгийн давуу байдлыг бодвол цаг хугацааных нь тийм ч тогтвортой биш байдаг тул хурдтай шийдмэг ажиллахыг шаардана.
2-р диаграмд үзүүлсэн энгийн төгсгөлийг авч үзье.

Энд хэн эхэлж нүүсэн нь хожино. Өөрөөр хэлбэл хэн цаг хугацааны давуу талтай нь хожих болно.
Цагаан нүүх ээлж бол шууд л 1. h4! гэж нүүвэл хожино. Харин 1. Нf3? гэх мэтээр нүүвэл өрөг тэнцээгээр өндөрлөнө. Хэрвээ 1. h3?? гэж нүүвэл цагаан бүр хожигдоно.
Энэ байрлалд нэг нүүдлийн үнэ цэнэ ийм байна.
Харын нүүдлийн ээлж байсан бол мөн л ижил 1. a5! нүүдэл л хожил авчирна.

Өргийн дунд хэсгээс үзүүлсэн дараах хоёр жишээ нь темп бүр чухал гэдгийг батална. Цаг хугацааны үүрэг роль нь комбинац ихтэй байрлалд улам ихэсдэг.

Өрөг цааш 29. Тe4! Тр:e4 30. М:e4 Б:f5 31. М:d6 Т:g2+ 32. Н:g2 Трc2+ 33. Нh1 Бf4. Хар өрсөлдөгчийг аргалж чадсан мэт харагдана. Учир нь 34. ... Бh2X үхлийн цохилтыг хамгаалахад цагаан өөрийн хүчээ дахин зохион байгуулах цаг байхгүй. 34. Трe8+. Үхэхдээ үхэр буу гэдэг шиг л харагдана. 34. ... Тf8. Хэрвээ 34. ... Нh7 гэсэн бол цагаан 35. Бd3+ дараа нь 36. Б:c2 гээд тэдний гол хүчний нэгийг устгах байсан. 35. Тр:f8+! Н:f8 36. Мf5+. Нээн шалсан. 36. ... Нg8 37. Бf8!!. Хар аргагүйн эрхэнд бууж өглөө. Хэрвээ 37. ... Н:f8 38. Трd8X эсвэл 37. ... Нh7 38. Бg7X болно.
Цагаан өргийг авраад зогссонгүй бүр хожлоо. Өргийн төгсгөлийг тэд өрсөлдөгчид нэг ч амс хийх зай өгөлгүй нэг амьсгаагаар хийлээ. Цагаан өөрийн хугацааны давуу (нэг нүүдэл) байдлыг гайхалтай ашиглалаа.
4 - р диаграмын байрлалд цагаан өөрийн нүүдэлдээ хэрэгтэй үйлдэл хийж чадаагүйг харуулсан. Өөрийн нүүх ээлжинд цагаан хүү хожих комбинац хэрэгжүүлэхээр шийдсэн.
35. Тр:g7 Тр:g7 36. Тр:g7 Н:g7 37. Бg2+. Гэтэл энд тэдэнд өрсөлдөгчийн завсарын нүүдэл сюрприз барьсан. 37. ... Мg3+!!. Гарцаагүй 38. Т:g3 нүүдлийн дараа хар тэргээ татан авах темп (хугацаа) хожин 38. ... Трh6. Цааш 39. Тh4+ Трg6 40. Тf6+ Нf7 41. Бf3 Нe6 42. c4 b5 43. b3 b:c4 44. b:c4 Бb7 45. h4 Бb1+ гээд цагаан бууж өгсөн.

Цаг хугацааны, байрлалын тэр ч бүү хэл материалын давуу тал нь тулааныг ялалтаар дуусгах баталгаа болдоггүй гэдгийг шатарчид дандаа санаж байх ёстой. Бүхий л төрлийн давуу байдалтай байж болох хэдий ч өөрийн ноёны хамгаалалтанд санаа тавилгүй орхивол ялагдал хүлээж болдгийг дараах жишээнүүд батлан харуулна.

5-р диаграмын байрлалд хар тал шатарт байж болох бүхий л давуу талтай байна. Гэхдээ тэдний ноён их эвгүй байрлалтай байгаагаас 1. g3! нүүдлийн дараа хар шууд бууж өгөхөөс аргагүй. Бf1-h3X нүүдлээс хамгаалах арга байхгүй. Хэрвээ харын ноён жишээ нь a8 аюулгүй нүдэнд байрлаж байсан бол тулааны төгсгөл эсрэгээрээ байж болох байлаа.
6-р диаграмд цагаан материалын болон байрлалын давуу талтай байгаа ч тэдний ноён аюултай байдалд ороод байна. 23. ... Тр:g2+! гээд цагаан гарцаагүй маданд орж байгаа тул бууж өгсөн.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1355 Төлбөртэй

1824 онд шотландын шатарчид төвийн эртлэн урагшлалтыг амжилттай хэрэглэсэн Эдинбург -  Лондонгийн шатарчдын захидлаар тоглогдсон өргүүдээс гараа нэрээ авсан. Гэхдээ гарааны тухай анхлан 1750 онд Италийн мастер Эрколе дель Риогийн бүтээлд дурдагдсан бөгөөд гарааны анхны судалгааг 1763 онд Италийн Ж. Лолли "Шатарын тоглоомын онол, практикийн ажиглалт" бүтээлдээ хийсэн байдаг. XIX -р зуунд Шотланд өрөгийн боловсруулалтыг В. Стейниц, Г.Стаунтон, Л.Паульсен нар хийн сүүлд А. Алехин, С.Тартаковер нар оролцсон. Гарааны орчин үеийн онолд Г. Каспаров их хувь нэмэр оруулсан. Тэрээр 1990 онд шотланд гарааг А. Карповийн эсрэг хоёр удаа хэрэглэсэн.
Орчин цагт тэмцээнүүдэд гарааг өргөн хэрэглэдэг. Өргийг зөв эхлэх нь амжилтын суурь болдог тул шатрын гараануудыг мэддэг байх хэрэгтэй. Үүнээс гадна өрсөлдөгч ямар гарааг эхлүүлж буй тооцон хамгаалалт, дайралтын зохистой аргачлалыг сонгох, гарааны зангуудад орохгүй байх гээд олон талын ашигтай.

  Нээгдсэн тоо: 1252 Нийтийн

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж бүлгийн ээлжит нийтлэлийг хүргэж байна. Хүүний гинжний талаар сайн ойлгон авах нь таны тоглолтын түвшинг эрс нэмэгдүүлэх болно гэдгийг тэмдэглэе. Энэ удаагийн сэдэв бол Нүүргүй хүүг хаах дүрэм хүүний гинжид шилжих. Хүүний гинжид солилцох маневрыг хэрэглэх.
Өрсөлдөгчийн хүүний урагшлалтыг зогсоосон ямар ч шатрыг хаагч гэж үзэх хэрэгтэйг бид мэднэ. Гэсэн хэдий ч Нимцович 1. e4 e6 2. d4 d5 3. e5 -ын дараа d4, e6 хүүнүүдийг ердийн хаагч шатрууд гэж үзэх хандлагатай гэсэн. Үүнийгээ хүмүүс хүүг хаагч шатар гэж харж дасаагүйтэй холбоотой гэжээ.

  Нээгдсэн тоо: 540 Нийтийн

Шатар сурах энгийн хэдий ч муугүй тоглож сурахад онолын мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Тэр дундаа гарааны онолыг сайтар ойлгож судлан өргийг тодорхой гараагаар эхлүүлэхгүй бол эхний хэдхэн нүүдэлд алдаа гарган өргийн хувь заяаг шийдэх нь бишгүй тохиолддог. Та сайтад нийтлэгдсэн шатрын гараануудыг судлан өөрийн тоглолтод хэрэглэвэл тоглолтын ур чадвар эрс нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байж болно. 

[Event "Скопле, 1972."] [White "Доннер"] [Black "Портиш"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 Bb4 4. e3 c5 5. Bd3 Nc6 6. Nf3 Bxc3+ 7. bxc3 d6 8. e4 (8. O-O e5 9. Nd2! {уян үргэлжлэл. Одоо хамгийн оновчтой хариулт} O-O! {юм. Балашов - Ваганян (1989) нарын өрөг}10. d5 Ne7 11. e4 h6! 12. Re1 Nh7 13. Nf1 f5! {гэж үргэлжлэн хар сайн тоглолтыг авсан.}) 8... e5 9. d5 Ne7 10. Nh4 h6 11. f3? {Уйтгартай нүүдэл.} ({цагаан} 11. f4! O-O {-ийн дараагаар үүсэх хурцатгалыг сонирхохгүй бол тэдэнд морио g2 -оор дамжуулан e3 -д шилжүүлэх} (11... exf4 {муу.} 12. Bxf4 g5 13. e5! {гээд цагаан хүчтэй дайралттай.})) (11. g3 {гоё үргэлжлэл байсан. Жишээ нь} g5 12. Ng2 Bh3 13. Ne3 Qd7 14. f3 O-O-O 15. Rb1 Kb8 {харилцан боломжуудтай нарийн тоглолттой. (Хюбнер - Тимман, 1981)}) 11... Qa5! 12. Qc2 g5 13. Nf5 Nxf5! (13... Bxf5 {-аас хамаагүй хүчтэй. e7 -гийн морь ирээдүй муутай.}) 14. exf5 Bd7 {хэрэг гарвал тэмээ "францын" a4 нүдийг авах боломжтой.} 15. h4 ({цагаан} 15. g4 {гэж тоглож амжихгүй.} Ba4! 16. Qd2 O-O-O 17. h4 e4! {гээд төвд үлдсэн ноён дайралтад өртөнө.}) 15... g4 16. fxg4? {цагаан хэдэн сайнгүй нүүдэл хийснээр маш хурдан ялагдсан.} ({Портишийн зөвлөмжөөр} 16. h5 {гэж тоглох хэрэгтэй байсан.}) 16... Nxg4 17. Be2 Rg8 18. Bxg4? Rxg4 19. Bxh6 Bxf5! {үхлийн цохилт.} 20. Qxf5? ({цагаан шууд хожигдохгүйн тулд} 20. Qd2 {гэж тоглох ёстой ч} Be4! {-ийн дараа тэдний байрлал аймшигтай. Тэмээний хаяаг авсны дараагаар мад болно.}) 20... Qxc3+ 21. Kf2 Qb2+ 22. Ke3 Rxg2 {олон тооны мадны заналаас хамгаалалт байхгүй тул цагаан буусан.}

  Нээгдсэн тоо: 1730 Төлбөртэй

Хаалттай гарааны төрөлд багтах бэрсний гамбитийн с4 хүүний хаяаг хар аваагүй тохиолдолд үүсдэг хувилбарыг татагалзсан бэрсний гамбит гэж нарлэдэг. XX зууны эхэнд хар тэнцүүхэн байрлалтай болох ганц зам бол төвийн төлөө хүүгээр тэмцэх гэх онол давамгайлж байснаас энэхүү хамгаалалт хамгийн өргөн дэлгэрсэн гарааны нэг болсон. Энэ удаад Татгалзсан бэрсний гамбитийн Тарашийн хамгаалалтын талаар авч үзнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 364

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 455

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 433

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 506

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 576

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 568

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 710

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 847

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 839

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1414

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 737

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 242