Тэнцэх

Шатрын өрөг хэн нэгний хожлоор дандаа дуусдаггүй. Өрсөлдөгчдийн хэн ч хожил авч чадалгүй дуусах тохиолдол их байдаг. Үүнийг тэнцэх буюу манайхны дунд өргөн тархсан хэллэгээр "ничья" гэнэ. Тэнцээний хамгийн энгийн жишээ бол хоёр тал бүх шатруудаа идэлцэж дуусаад хөлөг дээр хоёр ноён үлдэх юм. Шатрын дүрмээр ноёнгууд нэг нэгдээ шууд тулж болохгүй учраас хэн нэг нь хожих боломжгүй. Ийм өрөгийг цааш үргэлжлүүлэх нь утгагүй зүйл тул өргийг тэнцээгээр дууссан гэж үздэг. Тэмцээнд оролцож байгаа шатарчид тэнцвэл тэдэнд 0,5 оноо өгдөг.
Дээрх тохиолдолоос гадна аль нэг тал нь хүчний илүү боловч ганц ноёнг маданд оруулах боломжгүй тохиолдолууд байдаг. Үүнд

  1. Нэг тал нь ноён, тэмээтэй нөгөө тал нь ганцхан ноёнтой үлдэх. 1-р байрлал.
  2. Нэг тал нь ноён, морьтой нөгөө тал нь ганцхан ноёнтой үлдэх. 2-р байрлал.
  3. Нэг тал нь ноён, хоёр морьтой нөгөө тал нь ганцхан ноёнтой үлдэх. 3-р байрлал.
  4. Хоёр тал ноён ижил хөлийн тэмээтэй үлдэх. 4 -р байрлал
Шатрын онолд хүчний харьцаа нь тэнцээгээр дуусах олон төрлийн байрлалууд байдаг. Өрөг тэнцээгээр дуусах нь хүчний харьцаанаас илүү хөлөг дээрх шатруудын байрлалаас их шалтгаалдаг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Өргийн үргэлжлэх хугацааг хэт сунжруулахгүйн үүднээс хэрвээ илүү хүчтэй өрсөлдөгч 50 нүүдлийн дотор эсрэг талдаа мад хийж чадахгүй бол хүч султай талын шаардлагаар тэнцсэнд тооцдог. Гэхдээ энэ дүрэм нь дараах хоёр нөхцлийг заавал биелүүлж байх ёстой.

  1. 50 нүүдлийн туршид нэг ч идэлт гарч болохгүй
  2. 50 нүүдлийн дотор хүүний нүүдэл хийгдэж болохгүй.

Хэрвээ дээрх хоёр тохиолдол гарвал тухайн нүүдэл хийгдсэнээс эхлээд дахиад 50 нүүдлийг тоолж эхэлдэг.
Хэрвээ өрсөлдөгчид өөрийн байрлалыг муудахаас сэргийлэн нэг ижил нүүдлүүдийг давтан хийвэл тийм өргийг тэнцсэнд тооцдог. Орчин үеийн дүрмээр нэг ижил байрлал 3 удаа давтагдахад өрсөлдөгч талуудын аль нэгний саналаар тэнцээг тооцдог.
Хоёр талын алин ч хожлын үргэлжлэл байхгүй тохиолдолд өрсөлдөгчид тохиролцсоны үндсэн дээр тэнцээг зарлаж болдог. Энэ тохиолдолд өрсөлдөгчдийн хэн нэг нь тэнцэх санал тавих ба нөгөө нь саналыг хүлээн авах эсвэл эсэргүүцэж болно. Тэнцэх саналыг хүлээн аваагүй бол өргийг цааш нь үргэлжлүүлнэ.
Тэнцээ болох бас нэгэн төрөл нь төгсгөлгүй шаг (дандаа) юм. Өөрөөр хэлбэл шалуулж байгаа ноён нуугдах боломжгүй ар араасаа үргэлжилсэн шалаа юм. Дандаа шалааг хүч султай тал нь хожигдолоос гарахын тулд ихэвчлэн хэрэглэдэг.
Өрсөлдөгчдийн аль нэгэн тал нь дандаа хийх байрлалуудыг авч үзье

5 - р байрлалд цагаан бэрс c8, c7 нүдэнд төгсгөлгүй шалах учраас хар ноён булангаас гарах боломжгүй байна.
6 - р байрлалд 1-р тохиолдолтой ижил байдлыг тэрэг хийж байгаа.
7 - р байрлалд хар морь төгсгөлгүй шалаа үүсгэж байна. Гэхдээ эхний нүүдлээ зөв хийхгүй бол дандаа хийх боломжгүй болно гэдгийг өөрсдөө олж хараарай.
8 - р байрлалд тэрэг тэмээ хоёр дандаа үүсгэх байрлалд байна. Эхлээд тэмээ g2 дулаад дараа нь өөрөө холдон тэрэгний шалааг нээн өгнө. Ингэхдээ тэмээгээ холдуулахдаа зөв нүдийг сонгох хэрэгтэй. Хар тал дандаа хийгүйгээр цагаан бэрсийг авах гэвэл цагаан тал 2 хүүний илүүтэй учраас хожигдолд хүрч болзошгүй.

9 - р байрлалд цагаан бэрс h5-e5-e8 гурвалжингаар төгсгөлгүй шаг өгч байна. Хар талд тэрэгний оронд бас нэг бэрс байсан хэдий ч хар тал дандаагаас гарах боломжгүйг амархан харж болно.
10 - р байрлалд хар талын хожигдлоос гарах ганцхан арга нь цагаан ноёнг h4 болон e1 нүдэнд төгсгөлгүй шалалт хийх л үлдсэн. Өөр ямарч шалаа тэдэнд туслаж чадахгүй

5, 8, 9, 10 -р байрлалууд практикт их тохиолддог.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2722 Бүртгүүлэх

Шатрын хөлөг дээр тэмцэл явагдахад шатрууд нэг нэгэндээ ихээхэн нөлөөлдөг. Шатруудын хоорондын уялдаа холбоог тоглогчид өөрсдийн нүүдлээрээ бий болгоно. Шатрын тулаан нь үндсэндээ дайралт хийх энэхүү дайралтыг няцаах хамгаалалт байдлаар явагдана.
Тоглолт эхлэхэд өрсөлдөгчид ижил тооны дайралт болон хамгаалалтын хүчтэй байх ба тоглолтын явцад тоглогчийн ур чадвараас шалтгаалан хүчний харьцаа өөрчлөгдөх болно. Ямар ч дайралтын үед дайралтанд өртөж байгаа шатраа доорх аргуудын аль нэгээр хамгаалах боломж олдоно.

  Нээгдсэн тоо: 1388 Нийтийн

Энэ нийтлэлээр Нимцовичийн "Миний систем" номын хоёрдугаар хэсэг буюу байрлалын тоглолт хэсэг эхлэж байгаа юм. Өмнөх нийтлэлүүдээр шатрын стратегийн элементүүдийн талаар Нимцовичийн дэвшүүлсэн онолын орчуулгыг хүргэсэн бол энэ хэсэгт Нимцовичийн системийг тоглолтод хэрхэн ашиглахыг толилуулах болно.

  Нээгдсэн тоо: 1161 Нийтийн

Их мастерууд тоглолтдоо ихээр хэрэглэдэг өргөн дэлгэрсэн гараануудын нэг бол Франц хамгаалалт юм. Шатарт амжилт гарах үндэс бол өргийг зөв эхлүүлэх. Гараанд өрсөлдөгчөөс давууг авбал цааш хожилд хүрэх зам дөт болох нь гарцаагүй. Энэ удаад хагас нээлттэй Франц хамгаалалтын хичээлүүд сүүлийн хэсгүүдийг танилцуулъя.

[Event "Франц хамгаалалт. IV -р хэсэг"] 1. e4 e6 2. d4 d5 3. e5 {хүүний урагшлалтаар цагаан харын ноёнгийн жигүүрийг шахан дайралтад бэлтгэхийг оролдсон.} (3. exd5 exd5 4. Bd3 Nc6 5. c3 Bd6 6. Nf3 {үргэлжлэл цагаанд юу ч авчрахгүй. Хар хөлөлгөөг хөнгөн дуусгана.}) 3... c5 {хар шууд идэвхитэй сөрөг тоглолтыг эхлүүлж болно.} 4. c3 (4. Nf3 {цагаанд юм өгөхгүй.} cxd4 5. Qxd4 Nc6 6. Qf4 f5 7. Bd3 Nge7 8. O-O Ng6 9. Qg3 Be7 {гээд хар бат бэх байрлалтай.}) 4... Nc6 5. Nf3 Qb6 6. a3 (6. b4 {гэж цагаан бэрсний жигүүрт тоглохыг оролдож болно. Энэхүү хурц үргэлжлэлийг сүүлийн үед ихээр хэрэглэх болсон.}) (6. Be2 Nge7 7. Na3 cxd4 8. cxd4 Nf5 9. Nc2 Be7 10. Rb1 a5 11. g4 Nh4 {тохиолдолд харын тоглолт муугүй.}) 6... c4 (6... Bd7 7. b4 cxd4 8. cxd4 Rc8 9. Bb2 Na5 {цагаан санаачлагатай хурц тоглолтод хүргэх үргэлжлэл.}) (6... Nh6!? 7. b4 cxd4 8. cxd4 Nf5 9. Bb2 Be7 10. h4 {цагаан зарим нэгэн дарамттай.}) 7. g3 Na5 8. Nbd2 Bd7 9. Bg2 O-O-O {гээд харилцан боломжуудтай хурц тэмцэлд хүрнэ.}

  Нээгдсэн тоо: 2983 Төлбөртэй

Энэ хичээлээр Моррагийн гамбитын хэдэн занганы талаар авч үзье. Хэрвээ та гарааны тухай эхний хичээл Моррагийн гамбит занга 1 - ийг уншсан бол 1. e4 c5 2. d4 c:d 3. c3 d:c 4. М:c3 нүүдлийн дараа Моррагийн гамбит үүсдгийг мэдсэн. Үүний дараа хоёр тал хэвийн үргэлжлэл болох 4. ... Мс6, 5. Мf3 d6 нүүдлийг хийсний дараа цагаан 6. Тc4 нүүдлийг хийгээд зурагт үзүүлсэн байрлал үүснэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 450

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 705

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 832

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1577

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 688

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767