Хуучин энэтхэг хамгаалалт. Сонгодог систем. Хувилбар А

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийг үргэлжлүүлэн судлая. Өмнөх хуучин энэтхэг хамгаалалт хичээлд бид гарааны эхний 7 нүүдлийн талаар авч үзсэн. 7 дахь нүүдэлд хард хариултын хоёр хувилбар байдагийн нэг нь 7. ... Мbd7 юм. Энэ тохиолдолд өрөг хэрхэн өрнөхийг авч үзье.

Сайтын шатрын хичээлүүдийг судалснаар таны тоглолтын ур чадвар эрс нэмэгдэнэ гэдэгт итгээрэй. Үүнийг би өөрийн туршлагаар батлан хэлнэ. Сайтад шатрын хичээлүүдийг бэлтгэж эхлэж байхад онлайн шатрын сайтад миний рейтинг 1600 хавьд л байсан бол одоо 1800 давсаны дээр тоглолтын тогтсон арга барилтай болон элдэв бүдүүлэг алдаа гаргах нь бага болсоор байгаа.

[Event "Хуучин энэтхэг хамгаалалт. Сонгодог систем. Хувилбар А"] 1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 Bg7 4. e4 d6 5. Nf3 O-O 6. Be2 e5 7. O-O Nbd7 8. d5 ({эсхүл} 8. dxe5 dxe5 9. Qc2 c6 10. Rd1 Qc7 11. b3 Re8 {-ын дараачаар Мd7-f8 маневр хард сайн сөрөг тоглолтыг өгнө.}) ({эсхүл} 8. Re1 {цагаан d хүүг урагшлуулах эсхүл түүнийг арай ашигтай тактикийн нөхцлөөр солилцохын тулд төвд хурц байдлыг хадгалахыг эрмэлзэнэ.} exd4 (8... c6 9. Bf1 exd4 {үргэлжлэл тохиолддог.} (9... a5 10. Rb1 exd4 ({эсхүл} 10... Re8 11. d5 Nc5){байх боломжтой.}) 10. Nxd4 Ng4 {одоо} 11. h3 {-д} (11. Qxg4 {гэвэл} Bxd4 12. Be3 Nc5 13. Qd1 Be5 14. Qd2 Re8 15. f3 a5 {гээд харилцан боломжтой хурц тоглолттой. Лалев - Иванчук, 1988}) 11... Qf6 12. hxg4 Qxd4 13. Be3 Qe5 14. Qd2 Qe7 15. Rad1 Ne5 {гээд харилцан боломжтой хурц тоглолттой. Барберо - Кнаак, 1987}) (8... Re8 9. Bf1 c6 {үргэлжлэл ч боломжийн.}) 9. Nxd4 Nc5 10. Bf1 Re8 11. f3 a5 12. Be3 c6 13. Qd2 ({Геллер илүү идэвхитэй} 13. b4! {санал болгосон.} Ne6 14. Rb1 {гээд цагаан санаачлагатай.}) 13... Nfd7 14. Rad1 a4 {Тайманов - Решевский, 1953. d6 хүүний сул байдал харын бэрсний жигүүрээр хийх сөрөг дайралтаар тэнцвэржинэ.}) ({цагаан 8. Трe1 сонгодог нүүдлээс өөр замыг сонгох нь элбэг. Жишээ нь} 8. Qc2 c6 9. Rd1 Qe7 10. d5 c5 11. g3 Kh8 12. Bg5 a6 13. Nh4 {гээд цагаан зарим нэгэн давуутай. (Корчной - Романишин, 1986)}) ({эсхүл} 8. Be3 c6 9. d5 c5 10. Ne1 Ne8 11. a3 f5 12. exf5 gxf5 13. f4 exf4!? 14. Bxf4 Ne5 {хар бүрэн тэнцүүхэн тоглолттой. (Наумкин - Гельфанд, 1988)}) 8... Nc5 9. Qc2 a5 10. Bg5 {хамгийн боломжийн үргэлжлэл.} (10. Nd2 Bh6! {гээд хар сайхан тоглолттой.}) (10. Ne1 {цагаанд давууг өгөхгүй.} Nfd7 11. Be3 f5 12. exf5 gxf5 13. f4 exf4 14. Bxf4 Ne4 {Филип - Матанович, 1958}) 10... h6 11. Be3 (11. Bh4 {-д} g5 12. Bg3 Nh5 {гэж хариулан хард ашигтай тоглолтод хүргэнэ.}) 11... Ng4 ({эсхүл} 11... Nfd7 12. Nd2 f5 13. exf5 gxf5 14. f4 exf4 15. Bxf4 Ne5 16. Nf3 Ng6 17. Be3 Qe7 {гээд хар сайн тоглолттой. (Петросян - Глигорич, 1962)}) ({эсхүл} 11... b6 12. Nd2 Ng4 13. Bxg4 Bxg4 14. a3 Na6 15. Rab1 Bd7 16. b4 f5 {харилцан боломжуудтай хурц тоглолттой. (Смыслов - Суэтин, 1974)}) 12. Bxc5 dxc5 13. h3 Nf6 14. Nxe5 Nxd5 15. cxd5 Bxe5 16. f4 Bd4+ 17. Kh2! (17. Kh1 {нь} Qh4 {гээд 18... Тxh3 заналаас болоод сул.}) 17... c6 18. dxc6 bxc6 19. Bc4 {гээд цагаан сайн тоглолттой.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 711 Төлбөртэй

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.      
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

[Event "Минск, 1979."] [White "Геллер"] [Black "Аникаев"] 1. e4 c5 2. Nf3 e6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Nc3 d6 6. Be2 Be7 7. O-O O-O 8. f4 Nc6 9. Be3 a6 10. a4 {цагаан b7-b5 цөмрөлтөд идэвхитэй саад хийсэн ч өөрийн морио төвийн d4 нүдэнд үлдээсэн.} ({Энд} 10. Nb3 Bd7 11. a4 {гэж ихээр тоглодог ба хар} b6! {гэж хариулах нь хамгийн сайн. Хэрвээ} 12. Bf3 {гэвэл} Rb8 ({эсхүл} 12... Qc7)) 10... Bd7 11. Bf3 Na5? {хар өрсөлдөгчид ноёнгийн жигүүрт аюултай санаачлагыг авах боломжийг өгсөн буруу төлөвлөгөөг сонгосон.} (11... Nxd4 12. Qxd4 Bc6 {гээд} 13. g4 {-д} d5! {хариулах боломжийг бүрдүүлэн тоглох хэрэгтэй байсан.}) 12. Qe2 Qc7 13. g4 {одоо d6-d5 сөрөг цохилт боломжгүй. Харын хариу арга хэмжээ илт хожимдсон.} Rfc8 14. g5 Ne8 15. f5 {e5 түлхүүр нүдийг цаг алдалгүй эзлэх ёстой бэрсний морь төвд байхгүй нь харын байрлалын айхтар дутагдал.} Nc4 16. Bh5 g6 {Хар хамгаалахад хүнд.} (16... Ne5 {гэвэл} 17. fxe6 fxe6 18. Qf2 g6 {гэнэ.}) 17. fxg6 fxg6 18. Qf2 Ne5 19. Nf3! {энгийн болоод хүчтэй. Цагаан өрсөлдөгчийн сайн байршсан ганц бодыг солилцсоноор харын байрлалыг хамгаалах боломжгүй болсон.} Ng7 (19... gxh5 {гэвэл} 20. Nxe5 dxe5 21. Qf7+ Kh8 22. Qxe7 Ng7 23. Rf7 {гээд хар бод алдана.}) 20. Nxe5 Rf8 21. Nf7 Nxh5 {Геллер ноёнд дайралт хийхдээ чадварлаг бөгөөд энэ өрөгт морь дараа нь бэрсээ хаясан сайхан комбинацийг хийсэн.} 22. Nd5!! exd5 23. Nh6+ Kg7 (23... Kh8 24. Bd4+ Ng7 {гэвэл} 25. Bxg7+ Kxg7 26. Qd4+ {гээд мад болно.}) 24. Qf7+! {Тэмцлийг шууд цагааны талд шийдсэн бэрсний гоё хаяа.} ({Хожилд} 24. Bd4+ Bf6 25. gxf6+ Kxh6 26. Qd2+ g5 27. h4 Rg8 28. f7 {хувилбар ч хүргэх нь ойлгомжтой.}) 24... Rxf7 25. Rxf7+ Kh8 26. Bd4+ Bf6 27. Rxf6! {гээд хар буусан.} Ng7 {-д} 28. Rf7 Rg8 29. Bxg7+ {гээд хоёр нүүдлийн мадтай.}

  Нээгдсэн тоо: 1029 Төлбөртэй

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Гарааны олон хувилбаруудын нэг болох цагааны 7. O-O нүүдлийн хариуд хар 7... Мc6 хариулж болох сонгодог системийн Б хувилбарын талаар авч үзье. Хар 7. O-O ны хариуд 7... Мbd7 гэж хариулахыг Сонгодог системийн А хувилбар хичээлээс үзээрэй.

  Нээгдсэн тоо: 2565 Төлбөртэй

Бод эсвэл хүүгээр өрсөлдөгчийн хоёр шатарт зэрэг довтлохыг давхар дайралт гэнэ. Тухайн тохиолдол болох гурван шатарт зэрэг дайралт хийх нь практикт ховор байдаг. Давхар дайралт нь хамгийн өргөн дэлгэрсэн тактикийн арга бөгөөд энэ арга хэрэглэгдээгүй нэг ч өрөг байдаггүй гэвэл бараг хэтрүүлэг болохгүй. Арга нь өргийн аль ч үед дайралдаж болохоос гадна түүнийг бүх шатрууд (ноён хүртэл) хэрэгжүүлж чаддаг. Бэрс, морь нь энэхүү тактикийн аргыг хамгийн үр дүнтэй гүйцэтгэгчид болно. Бэрс болон морины цохилт найман зүгт үйлчилдэг тул үүнд гайхах зүйлгүй. Бэрс нь хөлгийн бараг хагасыг хяналтандаа авч чадах хамгийн хүчтэй бод харин морь өөрийн болон хүний шатар дээгүүр даван нүүдэг онцлогтой. Хүү болон мориор хийгдэж байгаа давхар цохилтыг шатрын номуудад ац гэж нэрлэдэг.

  Нээгдсэн тоо: 1352 Нийтийн

1824 онд Эдинбург -  Лондонгийн шатарчдын захидлаар тоглогдсон өргүүдэд шотландын шатарчид төвийн эртлэн урагшлалтыг амжилттай хэрэглэснээр үүссэн энхүү гарааг орчин цагт тэмцээнүүдэд гарааг өргөн хэрэглэдэг. Өргийг зөв эхлүүлэх нь амжилтын үндэс байдаг учраас шатрын гарааны онолыг судлан суралцах нь шатар сонирхогч бүрийн заавал хийж хэрэгжүүэх ажил. Шатар олон тоглох нь техникийн хувьд сайжрахаас онолд суралцах аргачлал биш тул сайтын шатрын онолтой хамааралтай хичээлүүдийг үзэхийг зөвлөе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 706

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 834

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767