Шатрын анхан шатны курс
Хичээлийг үзэх

Шатар бол оюун ухааны тоглоом гэдгийг хүн болгон мэддэг. Гэхдээ ухаантай хүмүүсийн тоглоом гэж ойлгож болохгүй. Шатарт хүн болгон бүр хүүхэд наснаасаа суралцах хэрэгтэй. Заавал тэмцээн уралдаанд оролцох хэмжээнд суралцдаггүй юм гэхэд тоглож чаддаг болох хэрэгтэй. Шатар сурснаар хүн аливаа юмыг шинжлэн дүгнэх, яаран сандран шийдвэр гаргахгүй байх, асуудалд ул суурьтай хандах гээд олон эерэг төлөвшилд суралцана. Шатрыг заавал багшаар заалгаж сурдаг тоглоом биш өөрөө бие даан сурах бүрэн боломжтой. Танд шатрын ертөнцөд анхны алхамаа хийхэд курсын зорилго оршино.
Хичээлүүд анхан шатны ойлголтууд мэт санагдах хэдий ч шатар тоглоход зайлшгүй хэрэгтэй мадлах, шатрын бичилт, пад гэх мэт асуудлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Хичээлийг судлахад шатар эсвэл компьютерын программ байхад л хангалттай.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Хоёр хүн тоглож хорин хүн харна гэдэг шатрын тухай оньсого байдаг. Иймээс шатрыг голдуу хоёр хүн тоглодог. Зарим үед олон хүн өрсөлдөгч хоёрт зөвлөх байдлаар ч тоглох нь бий.  

Шатрын хөлөг

Шатар тоглогч хоёр хүний нэг нь цагаан шатраар (цагаанаар) нөгөө нь хар шатраар (хараар) тоглоно. Тоглоом нь тал бүр нь 8 нүд бүхий квадрат хавтгай дээр явагдах ба үүнийг шатрын хөлөг гэдэг. Эндээс шатрын хөлөг нь нүд гэж нэрлэгдэх 64 жижиг квадратаас бүтдэг. Нүднүүдийн хилийг тодорхой болгохын тулд тэдгээрийг гэгээлэг болон бараан өнгөөр сөөлжүүлэн будаж өгдөг. Гэгээлэг өнгөтэй нүдийг цагаан, бараан өнгийн нүдийг хар нүд гэж нэрлэнэ. Шатар эхлэн суралцагч юуны түрүүнд шатрын хөлөгийг сайтар судалсан байх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 18944 Нийтийн

Өөр нэртэй шатрууд хөлөг дээр өөр өөрөөр нүүдэг. Шатруудын нүүдлүүдийг авч үзье.

Ноён

Ноён өөрийн байгаа нүдний зэргэлдээ орших нүднүүд рүү босоо, хэвтээ, диагналаар гэх мэтээр бүх чиглэлд нүүх эсвэл эсрэг талын шатруудыг идэх замаар шилжинэ. Нүүдэл хийхдээ зөвхөн ганц нүдээр л шилжилт хийдэг.
Шатар тоглох үед Ноёнг иднэ гэсэн ойлголт байдаггүй. Ноён нь эсрэг талын шатруудын хяналтанд байгаа нүдэнд шилжих боломжгүйн дээр эсрэг талын өөр шатрын хамгаалалтанд байгаа шатрыг идэж болохгүй.
Зурагт үзүүлсэн байрлалд цагаан ноён цэгээр тэмдэглэсэн 6 нүдний аль нэгэнд л нүүж болно. Учир нь e4 нүд нь хар ноёны харин e2 нүд нь хар тэмээний хяналтанд (хөл дээр) байгаа болно. Хар ноёны хувьд c5, e5 цагаан тэмээний хөлтэй, e4 цагаан ноёны хөлтэй, e6 цагаан тэрэгний хөлтэй тул ноён зөвхөн c6, d4 нүдэнд л нүүх боломжтой. Цагаан тэмээг цагаан тэрэг хамгаалж байгаа учраас түүнийг хар ноён идэж болохгүй ба c4 нүдэнд өөрийн тэмээ байрлаж байгаа тул нүүдэл хийх боломжгүй. 

  Нээгдсэн тоо: 7801 Бүртгүүлэх

Шатарт ямар нэгэн нүүдэл хийхдээ зөвхөн нэг л шатрыг хөлөг дээр шилжүүлсэн байх ёстой гэсэн чухал дүрэм бий. Гэхдээ энэ дүрмээс гадуур ноён тэрэг хоёроо зэрэг шилжүүлэн нүүх өвөрмөц нүүдэл өрсөлдөгч нарт нээлттэй байдаг. Энэ хосолсон нүүдлийг сэлгээ хийх гэдэг.
Сэлгээ хийхдээ ноёноо тэрэгний чиглэлд нэг нүд алгасан (өөрөөр хэлбэл ноёны байсан нүдтэй ижил өнгөтэй нүдэнд) байрлуулаад харин тэргээ ноёныг давуулан түүний зэргэлдээ нүдэнд байрлуулна. Өрсөлдөгч бүрт хоёр тэрэг байдаг тул сэлгээ нь хоёр төрлийнх байна. Ноёны жигүүрт сэлгээ хийвэл богино сэлгээ харин бэрсний жигүүрт хийсэн сэлгээг урт буюу холын сэлгээ гэдэг.

  Нээгдсэн тоо: 5130 Нийтийн

Шатрын хөлөг дээр тэмцэл явагдахад шатрууд нэг нэгэндээ ихээхэн нөлөөлдөг. Шатруудын хоорондын уялдаа холбоог тоглогчид өөрсдийн нүүдлээрээ бий болгоно. Шатрын тулаан нь үндсэндээ дайралт хийх энэхүү дайралтыг няцаах хамгаалалт байдлаар явагдана.
Тоглолт эхлэхэд өрсөлдөгчид ижил тооны дайралт болон хамгаалалтын хүчтэй байх ба тоглолтын явцад тоглогчийн ур чадвараас шалтгаалан хүчний харьцаа өөрчлөгдөх болно. Ямар ч дайралтын үед дайралтанд өртөж байгаа шатраа доорх аргуудын аль нэгээр хамгаалах боломж олдоно.

  Нээгдсэн тоо: 2444 Бүртгүүлэх

Тоглолтын явцад бэрс, тэрэг, тэмээ, морь, хүүнүүд идэгдэж байхад тоглолт үргэлжлэн явагдсаар байдаг. Харин ноёны хувь заяа нь бүх тоглолтын үр дүнд шууд нөлөөлнө. Ноён чухал шатар тул бүхий л үйл явдал түүнтэй холбоотойгоор явагдана. Ноёны үхэл нь шатрын тулааны ялагдалыг авчран тоглолтыг төгсгөл болгоно. Ноёны хувь заяа нь бусад шатруудын үйлд хөдөлгөөнөөс хамааралтай байдаг. Ноёнгоос бусад шатрууд эсрэг талын ноёнг дайрах өөрийн ноёнг хамгаалах хэрэгсэл болдог. Энд л шатрын тоглоомын гол утга оршино.
Өрсөлдөгч нар өөрийн шатруудыг эсрэг талын бэхлэлтийг дайран сулруулж тэдний шатрууд өөрийн ноёнг хамгаалах боломжгүй байдалд оруулахыг аль болохоор хичээн нүүдэл хийхийн зэрэгцээ эсрэг талд ийм байдал олгохгүйгээр хамгаалалтаа хийн тоглоно. Ноён бусад шатруудын адилаар довтолгоонд өртөж болох хэдий ч түүнийг идэж болдоггүй гэдгийг Шатруудын нүүдэл хичээлээр үзсэн.

  Нээгдсэн тоо: 1928 Бүртгүүлэх

Шалаанд орсон ноёнд хамгаалах нэг ч арга байхгүй болсон бол юу болох вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Ийм тохиолдолд орсон ноёнг үхсэн буюу мад боллоо гэнэ. Мад нь ямарч хамгаалалт байхгүй шалаанд орон тоглолт дуусахыг хэлнэ. Эсрэг талынхаа ноёнг маданд оруулсан тоглогч тухайн өрөгийн ялагч болдог. Хэрвээ тоглолт тэмцээний үед болж байгаа бол дүнгийн хүснэгтэд хожсон хүнд 1 оноо хожигдсон хүнд 0 оноо бичнэ. Тэмцээний төгсгөлд оролцогчдын онооны нийлбэрээр байр эзлүүлдэг. Хамгийн их оноо авсан тоглогч тэмцээний аварга болно.
Мад гэдэг нь шатрын тоглоомын эцсийн зорилго юм. Өөрөөр хэлбэл өрсөлдөгч талууд эсрэг талын ноёнг гарцгүй байдал буюу ямарч хамгаалалтгүй шалаанд оруулахыг хичээх юм.
Шатар эхлэн суралцагчид өрсөлдөгчөө маданд оруулж магадгүй гэж үзэн шалах их дуртай байдаг. Их олон шалаа нь хэрэгтэй байхаас гадна ашиггүй тэрч бүү хэл өрсөлдөгчийн байрлалыг сайжруулах хортой байх ч бий. Ямар нэгэн нүүдэл хийхийн өмнө түүний үр дүнг сайтар тооцож сурах нь чухал.

  Нээгдсэн тоо: 2081 Бүртгүүлэх

Шатрын өрөг хэн нэгний хожлоор дандаа дуусдаггүй. Өрсөлдөгчдийн хэн ч хожил авч чадалгүй дуусах тохиолдол их байдаг. Үүнийг тэнцэх буюу манайхны дунд өргөн тархсан хэллэгээр "ничья" гэнэ. Тэнцээний хамгийн энгийн жишээ бол хоёр тал бүх шатруудаа идэлцэж дуусаад хөлөг дээр хоёр ноён үлдэх юм. Шатрын дүрмээр ноёнгууд нэг нэгдээ шууд тулж болохгүй учраас хэн нэг нь хожих боломжгүй. Ийм өрөгийг цааш үргэлжлүүлэх нь утгагүй зүйл тул өргийг тэнцээгээр дууссан гэж үздэг. Тэмцээнд оролцож байгаа шатарчид тэнцвэл тэдэнд 0,5 оноо өгдөг.
Дээрх тохиолдолоос гадна аль нэг тал нь хүчний илүү боловч ганц ноёнг маданд оруулах боломжгүй тохиолдолууд байдаг. Үүнд

  Нээгдсэн тоо: 4224 Нийтийн

Заримдаа шатрын хөлөг дээр нүүх ээлж нь болсон талын ноён шалаанд байхгүй мөртлөө бүх шатрууд нүүдэлгүй болсон байрлал үүсдэг. Ийм тохиолдлыг пад гэх ба өргийг тэнцсэн гэж үздэг. Ихэнхдээ шатар эхлэн суралцагчид өргийг пад болгох нь элбэг байдаг. Өрсөлдөгчийнхөө ганц ноёнг өөрийн хүү болон шатруудын дунд оруулан нүүдэлгүй болгох тохиолдол ихээр гардаг. Нэг ноёнг мадалж чадахгүй байх, хангалттай давуу талтай байж өрсөлдөгчийн шатруудыг хэт яаран идэх, хожих байрлалд хэт болгоомжгүй тоглох нь пад үүсгэх гол нөхцөл болдог.
Заримдаа маданд орох нь гарцаагүй болсон шатарчин өөрийн сүүлийн шатрыг (бүр 2-3 шатар ч байж болно) санаатайгаар хаян пад үүсгэж чаддаг. Өрөгийн гарцаагүй төгсгөл нь пад байх ч тохиолдол байдаг.

  Нээгдсэн тоо: 2191 Бүртгүүлэх

Шатрын хөлөг дээр шатрууд янз янзын боломжтой байдаг. Жишээ нь зарим шатрууд хөлгийн нэг захаас нөгөө захад очиход нэг нүүдэл хийж байхад зарим нь хэд хэдэн нүүдэл хийж очих. Зарим шатрууд зөвхөн нэг өнгийн нүдээр нүүж байхад заримд нь хөлгийн 64 нүдээр нүүх боломж байдаг. Хөлгийн төвд байгаа бэрс 27 нүүдлийг хянаж байхад ижил байрлалтай морь 8 нүдийг хянаж байдаг.
Иймээс шатрын хөдөлгөөн эсвэл тулалдах чадвар нь түүний хүчийг (үнэ цэнэ) тодорхойлно. Шатрын онолд шатруудын харьцуулсан хүчийг тодорхойлсон байдаг ба тоглолт хийж байхдаа материалын хохиролд орохгүйн (нэн ялангуяа харилцан бие биеийн шатруудыг идэх) тулд харьцуулсан хүчийг баримталж байх хэрэгтэй. Эсрэг тохиолдол өрсөлдөгч хүчний хувьд давамгайлан эцэстээ таныг хожигдолд хүргэх магадлалтай.
Шатруудын харьцуулсан хүчний нэгжээр хамгийн хүч багатай шатар болох хүүг тооцдог.

  Нээгдсэн тоо: 2567 Төлбөртэй

Нотгүйгээр хөгжимчин юу ч хийж чадахгүйн адилаар шатарчдад шатрын тэмдэглэгээ зайлшгүй хэрэгтэй байдаг. Шатарын ном унших өргийг бичихэд энэхүү тэмдэглэгээ хэрэгтэй. Нэг ч шатар сонирхогч сургалтын гарын авлагагүйгээр өөрийн ур чадварыг дээшлүүлэх боломжгүй. Сургалтын материалуудаас өөрийн алдааг олох, өнгөрсөн болон орчин үеийн мастеруудын тоглолтууд, практикт тохиолдсон сургамжтай жишээнүүдээс суралцана. Сургалтын ном байхгүй байсан бол туршлага сууж эхлэн суралцагчаас мастер болох зам асар урт байх нь ойлгомжтой.
Шатрын хөлөг дээрх шатруудын байрлал, тоглолтын явцыг тэмдэглэх тусгай систем нь шатарчдын үнэлж барашгүй туслах болдог ба түүнийг шатрын бичилт гэнэ.

  Нээгдсэн тоо: 3400 Төлбөртэй

Шатрын дүрмийн мэдлэгээс үүдэн өрсөлдөгчдийн хооронд маргаан гарах нь элбэг байдаг. Энэ хичээлд бид тоглолтыг дэг журамтай байлгахад шатарчин бүр баримталж байх ёстой үндсэн дүрмүүдийг авч үзнэ.

Хүрсэн бол нүү

Нүүх ээлж нь болсон шатарчин (санаатай эсвэл санамсаргүй аль нь ч бай) өөрийн шатарт хүрсэн л бол түүгээр нүүх ёстой. Хэрвээ шатарчин эсрэг талынхаа шатарт хүрсэн бол түүнд ашиггүй байсан ч хүрсэн шатраа идэх ёстой. Шатарчны хүрсэн өөрийн шатар нь боломжит нэг ч нүүдэлгүй, мөн түүнчлэн түүний хүрсэн эсрэг талын шатарыг идэх ямарч бололцоогүй бол ямар нэгэн үр дагаваргүй өөрийн хүссэн нүүдлээ хийдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн торгууль байх ёсгүй. Шатарчин өөрийн болон хүний шатарт нэгэн зэрэг хүрсэн бол эсрэг талын шатрыг өөрийн шатраар идэх ёстой. Эхлээд өөрийн шатарт хүрээд дараа нь тухайн шатраар идэх боломжгүй эсрэг талын шатарт хүрсэн бол хүрсэн өөрийн шатраар дурын нүүдлээ хийнэ.
Шатруудынхаа эвгүй өрөгдсөн байрлалыг цэгцлэх хэрэгтэй бол зөвхөн өөрийн нүүдэл хийх ээлжинд өрсөлдөгчдөө цэгцлэх тухайгаа мэдэгдээд дараа нь шатартаа хүрнэ. Мэдэгдээгүй бол хүрсэн бол нүү дүрэм үйлчлэх болно.

  Нээгдсэн тоо: 13874 Нийтийн

Дараах богинохон өргүүдийг тоглоорой. Нүүдэлд хийсэн тэмдэглэгээнүүдийг ойлгон авахыг хичээгээрэй. Тэмдэглэгээнүүд хожсон хожигдсон талуудын нүүдэлд ч тавигдсан байгаад гайхах хэрэггүй. Өрөгт хожсон хүн нь дандаа зөв нүүхгүй шүү дээ. Хэрвээ өрсөлдөгчийнхөө сул нүүдлийн эсрэг улам сул нүүдэл хийгээд байвал хожигдох нь тодорхой.

  Нээгдсэн тоо: 2995 Нийтийн

Эхлэн суралцагчаас өндөр зэрэглэлийн шатарчин болоход таниас багагүй хүч хөдөлмөр шаардана. Тоглоомын үндсэн дүрмийг мэдэх нь хамгийн эхний алхам юм. Энгийн төгсгөлд ганц ноёнг ("шалдан ноён") мадлах техникийг эзэмших нь дараагийн алхам болно. Ганц ноёнг мадлах нь тийм ч хэцүү биш ч гэлээ эхлэн суралцагчид асар олон тоглолт хийсний дараа л техникийг эзэмших нь элбэг. Шатрын онолыг хослуулсанаар суралцах үйл явцыг мэдэгдэхүйц хурдан болгох боломжтой.
Юуны түрүүнд энгийн төгсгөлийг суралцахаас өмнө ерөнхий зарчмыг мэдэж байх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 4386 Нийтийн

Хоёр тэрэг эсвэл бэрс тэргээр мад хийхэд ноёны тусалцаа оролцохгүй хийгддэг гэдгийг өмнөх хичээлээр үзсэн. Харин нэг тэргээр мад хийхэд ноёны тусламж зайлшгүй хэрэгтэй. Нэг тэрэг эсрэг талын ноёнг мадлах нь бүү хэл хөлгийн зах буланд ч шахаж чадахгүй.
Авч үзэх төгсгөлүүдэд хүчтэй талын ноён эсрэг талын ноёнг шахах мадлах ажиллагаанд идэвхитэй оролцоно. Тэргээр эсрэг ноёнд зөвхөн хөлгийн захад эсвэл буланд мад өгдөг. Мад хийх техникийг авч үзэхээс өмнө дараах 3 тохиолдолыг харъя.

  Нээгдсэн тоо: 2786 Төлбөртэй

Ийм төрлийн төгсгөлд ялалт хийх нь өмнөх хичээлд үзсэн тохиолдолоос амархан. Хөлгийн зах эсвэл буланд л бэрсээр мад хийж болдог. Иймээс тэргээр мадлах аргыг ашиглаж болно. Бэрс илүү хүчирхэг бод гэдгээс үүдэн 1-рт тэргийг бодвол бэрсээр мад өгөх нь (10 нүүдэл хангалттай) илүү хурдан 2-рт падын байрлал олон бий болно гэдгийг санаж байх хэрэгтэй. 1-4 -р диаграмд бэрсээр мадлах төгсгөлийн үндсэн байрлалуудыг үзүүллээ.

  Нээгдсэн тоо: 3896 Нийтийн

Хоёр тэмээгээр мадлах нь өмнөх үзсэн техникүүдтэй харьцуулахад арай нарийн боловч онцгой хүндрэлгүй. Энэ эндшпилд хүчтэй тал нь эсрэг ноёны хөдөлгөөнийг ээлж дараатай хязгаарлах харин айлын ноён аль болохоор төвд удахыг хичээх гэсэн өмнөхтэй ижил зарчимаар явагдана. Энд хүртэл шахах ажиллагаанд нэг эсвэл хоёр шатар оролцож байсан бол энэ төгсгөлд ноён болон хоёр тэмээ гурвуулаа заавал оролцох хэрэгтэй. Гурван шатар нягт хамтрахгүй бол мад хийх боломжгүй. Хоёр тэмээтэй байхад эсрэг ноёнг зөвхөн хөлгийн булан эсвэл түүний хамарлах нүдэнд мадлана. Эндээс хөлгийн a1, a2, a7, a8, b1, b8, g1, g8, h1, h2, h7, h8 гэсэн 12 нүдэнд л мад хийх боложтой юм. 

  Нээгдсэн тоо: 2251 Төлбөртэй

Ганц ноёнг мад тавихад шатруудын харилцан уялдаатай тоглолт чухал гэдгийг нэг биш удаа дурьдаж байсан. Морь болон тэмээгээр мад өгөхөд хөлөг дээр шатар бүр нь нөгөөдөө нэмэлт болон дэмжин тоглох энэхүү зарчим нь илүү утгатай болдог. Ер нь ганц ноёнг мадлах техник нь шатруудын хоорондын уялдаа холбооны үндэсийг сурахад сайн сургууль болно. Бидний авч үзэх өргийн төгсгөл нь эхлэн суралцагч төдийгүй зэрэгтэй шатарчинд ч тодорхой хүндрэлийг бий болгодог. Туршлагатай шатарчид хүртэл морь тэмээгээр 50 нүүдэлд багтаан мад хийж чадаагүй тохиолдол гарсан байдаг. Хүчтэй талын шатрууд муу байрлалтай байх үед мадлах ажиллагаа ойролцоогоор 35 орчим нүүдэл болдог нь тэнцэх нөхцөлд их ойрхон болж ирнэ.

  Нээгдсэн тоо: 2776 Төлбөртэй

Энд хүртэл үзсэн төгсгөлүүдэд хүчтэй тал нь эсрэг ноёнг мадлах хангалттай хүчтэй байсан. Хүчний давуутай тал нь ганц ноёнг мадлахын тулд хамгийн багадаа ямар давуу хүчтэй байх хэрэгтэй вэ?  Үзсэн төгсгөлүүд дундаас мад хийхэд хамгийн бага хүч оролцсон нь тэргээр мадлах байлаа. Тэгвэл хоёр морь энэ даалгаварыг биелүүлж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Үнэндээ бол харьцуулсан үнэлгээгээр хоёр морь нь нэг тэрэгнээс хүчтэй шүү дээ. Үүнээс гадна хоёр хөнгөн бод ганц ноёнг хангалттай мадлаж байсан.
Гэтэл сул тал зөв хамгаалж чадвал хоёр морь (өөрийн ноёны дэмжлэгтэйгээр ч гэсэн) эсрэг талаа мадалж дийлдэггүй.

  Нээгдсэн тоо: 2439 Нийтийн

Тоглолтын үед гаргаж болох буруу үйлдлүүдийн талаар Тоглолтын дүрэм хичээлд үзсэн. Энд бид тоглоомын дүрэмд байдаггүй заалт эсвэл хуучирсан хэн нэгний зохиосон дүрмүүдийн талаар ярилцана.

  • Зарим хүмүүс өрсөлдөгч нь тэдний ноёнд довтолгоо хийхдээ шаг, дуг, цүд гэх мэт үгнүүдийг заавал хэлж байх ёстой гэдэг. Энэ шаардлага нь шатрын нарийн дүрмийг боловсруулахаас өмнөх үеэс уламжлагдан ирсэн зүйл. Орчин үеийн дүрмээр бол үүнийг хийх албагүй. Хэрвээ таны өрсөлдөгч өөрийн ноёнг довтолгоонд өртөж байгааг анзаарахгүй бол түүнд шалаа зарласан тухай хэлж болдог.
  • Орчин үед тэмцээний үеэр мад гэж хэлэхийг шаарддаггүй.

  Нээгдсэн тоо: 2038 Нийтийн

Дараах сургалтын өргүүдийг тоглоорой. Тоглолтын нүүдлийн тэмдэглэгээ тайлбарыг сайн хараарай. Өргүүдэд гаргаж байгаа алдаануудыг сайн тогтоон авч өөрийн тоглолтонд гаргахгүй байхыг хичээгээрэй.

Цагаанаар: А - Хараар: Б

  Нээгдсэн тоо: 2526 Нийтийн

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 150

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 123

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 312

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 167

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 196

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 139

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 138

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 264

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 189

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1140

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 720

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1124