Сургалтын өргүүд

Дараах сургалтын өргүүдийг тоглоорой. Тоглолтын нүүдлийн тэмдэглэгээ тайлбарыг сайн хараарай. Өргүүдэд гаргаж байгаа алдаануудыг сайн тогтоон авч өөрийн тоглолтонд гаргахгүй байхыг хичээгээрэй.

Цагаанаар: А - Хараар: Б

1. e2-e4 e7-e5 2. Мg1-f3 f7-f6? хар ноёны хамгаалалтыг сулруулан e5-ийн хүүг буруу хамгаалж байна. 2. ... Мc6 эсвэл 2. ... d6 эсвэл 2. ... Мf6 гэсэн бол дээр байсан. 3. Мf3:e5! (1-р диаграм) цагаан харын хийсэн сул нүүдлийг ашиглан морио хаян харын хаалтыг задалахаар шийдсэн 3. ... f6:e5 хар энэхүү бэлгээс татгалзах нь зүйтэй байсан боловч тэд өрсөлдөгчийнхөө бэлгийг авлаа. 3. ... Бe7 гээд 4. Мf3 -ийн дараа 3. ... Б:e4+ гээд хүүгээ буцаан авах дээр байлаа. 4. Бd1-h5+ хоёрдахь 2. ... f6 нүүдлийн хариу ирлээ. 4. ... Нe8-e7 хэрвээ 4. ... g6 гэвэл тэрэг ноён хоёрт зэрэг довтлох (ац) 5. Б:e5+ шалаа ирнэ. жишээ нь 5. ... Б:e7 -гийн дараа цагаан h8 дээрх тэргийг авснаар хүчний давуу болно. 5. Бh5:e5+ Нe7-f7 өөр нүүдэл байхгүй. 6. Тf1-c4+ Нh7-g6 хар ноён мадны довтолгоонд өртсөн. f5 чухал нүдийг хамгаалахын тулд 6. ... d5 7. Т:d5+ Нg6 гэж дахин нэг хүүг өгсөн нь дээр. 7. Бe5-f5+ Нg6-h6 8. d2-d4+ цагааны илүү олон шатрууд довтолгоонд орж байхад хар талын хүчнүүд тулаанд оролцож чадаагүйн улмаас ноёндоо ямарч тусалцаа үзүүлж чадахгүй байсаар байна. 8. ... g7-g5 9. h2-h4! (2-р диаграм)  h4:g5+ нүүдлийн дараа h1-ийн тэрэг довтолгоонд орохоор зэхэж байна. 9. ... d7-d5! хэрвээ 9. ... Нg7 гэвэл 10. Бf7+ Нh6 11. h:gX. 9-р нүүдлийн дараа цагааны бэрсэнд c8 -ийн тэмээ дайрч байгаа тул анхааралтай байх хэрэгтэй. 10. Бf5-f7! цагаан дайралтыг сайн хийж байна. Бэрс дайралтаас зайлаад зогсохгүй хар ноёны ухрах g7 нүдийг хяналтандаа орууллаа. 10. ... Тf8-b4+ хүүгээр нээн h4:g5X маднаас хамгаалалт байхгүй тул тоглолтыг сунжруулж байна. 11. Нe1-f1 11. c3 гэж тоглож болох л байсан. Энэ нь 11. ... Т:c3+ 12. М:c3 гэснээр өргийг нэг нүүдлээр уртасгах болно  11. ... Тc8-h3 12. h4:g5+ Бd8:g5 13. Трh1:h3X тэрэгний шалааг хар бэрсээр хаах боломжгүй. Учир нь бэрс c1 -ийн хар тэмээнд даруулсан байгаа. (3-р диаграм)

Цагаанаар: Г - Хараар: У

1. e2-e4 e7-e5 2. Мg1-e2 морь e2 нүдэнд бууснаар бэрс тэмээний хөлийг хааж байгаа тул 2. Мf3 нүүдлээс сул. 2. ... Тf8-c5 3. f2-f4 Бd8-f6 хэрвээ 4 fe гэвэл 4. ... Бf2X эсвэл 4. ... Тf2X гэж мад тавихаар заналхийлсэн. 4. g2-g3 Мb8-c6 5. c2-c3 Мg8-h6 хар тулаанд шинээр хүч нэмсээр байхад цагаан морь e2 байрлалаас болоод бодоо хөллөхөд хүндрэлтэй байсаар. Цагаан хүүг d2-d4 түлхвэл байдлыг дээрдүүлж болохоор байна. Гэхдээ 6. d4 нүүдэл нь цагааныг хүнд байдлаас гаргаж чадахгүй. Жишээ нь 6. d4 ed 7. e5 Бf5 8. cd Бe4! гэж d4 болон h1 -д давхар цохилт өгнө. 6. Тf1-g2 Мh6-g4 7. Трh1-f1? энд цагаан d2-d4 ийг хэрэгжүүлэх боломж байсан. 7. d4! ed 8. e5 Мc:e5 9. cd Тb4+ 10. Мcb3 гэх мэтээр. Гэвч цагаан бүр муу замыг сонголоо. 7. ... Мg4:h2 8. f4:e5?? (4-р диаграм) хэрвээ 8. ... Б:e5 гэвэл цагаан тал 9. d4 гээд ац хийж болохоор харагдаж байгаа ч хар шууд шийдвэрлэх довтолгоонд орсон. 8. ... Бf6:f1+! 9. Тg2:f1 Мh2-f3X.
Энд морины e2 байрлал туйлын харамсалтай.

Цагаанаар: Д - Хараар: А

1. e2-e4 e7-e5 2. Мg1-f3 Мg8-f6 3. Мb1-c3 Мb8-c6 4. Тf1-c4 Тf8-c5  5. O-O O-O 6. d2-d3 d7-d6 хар өрсөлдөгчийнхөө нүүдлийг хуулбарлаж байна. Энэ нь тэднийг удахгүй үхэлд хүргэнэ. 7. Тc1-g5 Тc8-g4 8. Мc3-d5 Мc6-d4 9. Бd1-d2 Бd8-d7 10. Тg5:f6 Тg4:f3 (5-р диаграм) дагаж нүүхээс татгалзах нь хожимдсон. 10. ... gf 11. М:f6 гээд хар бэрсээ алдана. 11. Мd5-e7+ цагаан хар ноёнг түрүүлэн довтолж байна. Одоо хар өрсөлдөгчийн нүүдлийг давтах боломжгүй болсон.
11. ... Нg8-h8 12. Тf6:g7+! Нh8:g7 13. Бd2:g5+ Нg7-h8 14. Бg5-f6X
Хар тал хэзээ цагааны нүүдлийг давтахаас татгалзах байсныг уншигч та олоорой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1125 Төлбөртэй

Шатар олон жилийн түүхтэй бараг хүн бүр тоглон сонирхдог тоглоом. Шатрыг мэрэгжлийн түвшинд сурах өөрөө нилээд хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарсан нүсэр ажил. Харин шатрыг боломжийн хэмжээнд сонирхогчдын дундаас дээш түвшинд тоглож сурах бол тухайн хүнээс л хамаарна. Энд ямар нэгэн курс, дамжаанд сураад байх шаардлагагүй өөрөө багахан хичээл зүтгэл гаргахад хангалттай. Шатрыг их тоглосноор сайн болно гэж зарим хүмүүс үздэг ч шатрын гарааны онол, тоглолтын үндсэн зарчмуудыг судлан ойлгохгүйгээр их тогловол ур чадварын хувьд тийм ч ахиц гарахгүй хий цаг үрсэн ажил болно гэдгийг санаарай.

Та шатар сонирхдог бол сайтын шатрын хичээлүүд болон гараануудын багц хичээлүүдийг анхааралтай үзэж судлахыг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 454 Нийтийн

Жигүүрийн гарааны төрөлд ордог Англи гарааны олон хувилбарын онолыг судалсан тул гараагаар мастерууд хэрхэн тоглосон өргүүдийг авч үзье. Мастеруудын өргийг судлаж байхдаа онолын хувилбаруудыг хослуулан үзэж хаана аль хувилбараар хэрхэн тоглосонг харьцуулан судлаарай. Өргийг хараад өнгөрөх нэг хэрэг. Сайт өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцахад туслах үндсэн зорилготой тул та зүгээр интернет хэсэж байгаа байдлаар хандалгүй яг л сургалтад хамрагдаж байгаа байдлаар хандан холбогдох хичээлүүдийг бүгдийг багцлан үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 2410 Төлбөртэй

Тулаанд орж байгаа удирдагч бүр тодорхой хэмжээгээр бэлтгэлээ базаадаг. Үүнд хүчээ төвлөрүүлэх, байршуулах,  чухал байрлалуудыг эзлэх, хүнд зэвсгээ байрлуулах, хамгаалалтын ажиллагаа хийх, тагнуул хийх гээд олон ажлууд ордог. Гэхдээ энэ бүх ажиллагаа хамгийн богино хугацаанд хийгдэх ёстой. Дээрх бүгд нь шатарт ижилхэн. Ер нь өргийн дунд хэсэгт (миттельшпил) болдог гол тулаанд орохоосоо өмнө өрсөлдөгч нар өөрийн хүчээ байршуулдаг. Иймээс дебют гэж нэрлэгдэх тоглолтын эхэн хэсгийн (эхний 8-12 нүүдэл) гол асуудал нь хамгийн хурданаар хүчээ дайчлах байдаг. Гарааг шатрын өргийн туслах хэсэг гэж үзэх нь алдаа болно. Гараа нь тулааны цаашдын шинж төрхийг урьдчилан тодорхойлдог.

  Нээгдсэн тоо: 1771 Төлбөртэй

Онолын мэдлэгээ практикт хэрэглэж сурахад өөрийн болоод бусад хүмүүсийн тоглолтыг судлан суралцах бол шалгарсан арга гэдгийг Нимцович өөрийн номондоо тэмдэглэсэн байдаг. Иймээс бид А.Нимцовичийн "Миний систем" номны жишээ өргүүдээс хүргэж байна. Энд үзүүлэх өргүүдийг сайтар судлаад стратегийн элементүүд тэдгээрийг хэрхэн ашиглаж байгааг ойлгон аваарай.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764