Тоглолтын дүрэм

Шатрын дүрмийн мэдлэгээс үүдэн өрсөлдөгчдийн хооронд маргаан гарах нь элбэг байдаг. Энэ хичээлд бид тоглолтыг дэг журамтай байлгахад шатарчин бүр баримталж байх ёстой үндсэн дүрмүүдийг авч үзнэ.

Хүрсэн бол нүү

Нүүх ээлж нь болсон шатарчин (санаатай эсвэл санамсаргүй аль нь ч бай) өөрийн шатарт хүрсэн л бол түүгээр нүүх ёстой. Хэрвээ шатарчин эсрэг талынхаа шатарт хүрсэн бол түүнд ашиггүй байсан ч хүрсэн шатраа идэх ёстой. Шатарчны хүрсэн өөрийн шатар нь боломжит нэг ч нүүдэлгүй, мөн түүнчлэн түүний хүрсэн эсрэг талын шатарыг идэх ямарч бололцоогүй бол ямар нэгэн үр дагаваргүй өөрийн хүссэн нүүдлээ хийдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн торгууль байх ёсгүй. Шатарчин өөрийн болон хүний шатарт нэгэн зэрэг хүрсэн бол эсрэг талын шатрыг өөрийн шатраар идэх ёстой. Эхлээд өөрийн шатарт хүрээд дараа нь тухайн шатраар идэх боломжгүй эсрэг талын шатарт хүрсэн бол хүрсэн өөрийн шатраар дурын нүүдлээ хийнэ.
Шатруудынхаа эвгүй өрөгдсөн байрлалыг цэгцлэх хэрэгтэй бол зөвхөн өөрийн нүүдэл хийх ээлжинд өрсөлдөгчдөө цэгцлэх тухайгаа мэдэгдээд дараа нь шатартаа хүрнэ. Мэдэгдээгүй бол хүрсэн бол нүү дүрэм үйлчлэх болно.

Гар салсан бол нүүдэл хийгдсэн

Шатарчин өөрийн шатрыг бариад нэг нүднээс нөгөө нүдэнд шилжүүлээд шатраас гараа салгасан бол түүнийг нүүдэл хийгдсэн гэж үзнэ. Хүү эсрэг талын байрлалын эхний шугам хүрээд түүний оронд тухайн хүүний өнгийн ямар нэгэн бодыг тавиад гараа салгасан бол нүүдлийг дууссанд тооно. Сэлгээ хийхдээ ноён шалаатай нүдийг дамжсан эсвэл шалаатай нүдэнд буусан бол ноён тэргийг өөрсдийнх нь анхны байрлалд буцаагаад ноёнгоор нүүх юмуу нөгөө тал руу сэлгээ хийлгэнэ. Нэгэнт нүүсэн нүүдлээс буцахыг хориглоно. Шатраас гар салаагүй бол тухайн шатраар өөр нүдэнд нүүдэл хийж болно. Шатраа бариад хөлөг дээр гараа удаан барих нь зохисгүй. Үүний оронд шатраа эхний байрлалд буцаагаад нүүдлээ сайн бодож байгаад нүүх хэрэгтэй.
"Хүрсэн бол нүү" , "Гар салсан бол нүүдэл хийгдсэн" эдгээр дүрмүүдийг найз нөхөдтэйгөө тоглох өрөгөнд ч баримтлахыг хичээгээрэй. Энэ нь нүүдэл хийхдээ анхааралтай байх санаандгүй яаран шатарт хүрснээс болон харамсалтай хожигдолд хүрэхээс хамгаалах болно.

Нэг нэгэндээ хүндэтгэл бай

Тоглолт хэрхэн өрнөх яаж дууссанаас үл хамааран өрсөлдөгчид бие биедээ боловсон хандах хэрэгтэй. Өргийг эхлэхдээ өрсөлдөгч нар гараа барилцаад өрөг яаж төгссөнөөс үл хамааран бас гар барилтаар дуусна. Тоглолтын үед эмх цэгцтэй чимээгүй байдлыг сахих ёстой. Нүүдлээ бодож байхдаа шатрын хөлөгт хүрэх, өрсөлдөгчийн нүүдлийн талаар ярилцах зэргийг хийж болохгүй.
Өрөгт хожигдоод "санаадгүй хожигдчихлоо" эсвэл "хожих байлаа" гэх зэргээр ярих нь онцгүй. Харин түүний оронд өрсөлдөгчдөө баяр хүргээд өргөө хамтран дүгнэн үзэх нь илүү ашигтай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1803 Бүртгүүлэх

Нүүргүй хүү хичээлийн материалуудыг практикт хэрхэн ашиглаж буй жишээ өргүүдийг үргэлжлүүлэн хүргэж байна. Өргүүдийг сайн судлаад онолын аргачлалуудыг практикт яаж ашиглаж байгаад суралцаарай.

  Нээгдсэн тоо: 2734 Бүртгүүлэх

Шатрын хөлөг дээр тэмцэл явагдахад шатрууд нэг нэгэндээ ихээхэн нөлөөлдөг. Шатруудын хоорондын уялдаа холбоог тоглогчид өөрсдийн нүүдлээрээ бий болгоно. Шатрын тулаан нь үндсэндээ дайралт хийх энэхүү дайралтыг няцаах хамгаалалт байдлаар явагдана.
Тоглолт эхлэхэд өрсөлдөгчид ижил тооны дайралт болон хамгаалалтын хүчтэй байх ба тоглолтын явцад тоглогчийн ур чадвараас шалтгаалан хүчний харьцаа өөрчлөгдөх болно. Ямар ч дайралтын үед дайралтанд өртөж байгаа шатраа доорх аргуудын аль нэгээр хамгаалах боломж олдоно.

  Нээгдсэн тоо: 2856 Нийтийн

Энд хүртэл үзсэн төгсгөлүүдэд хүчтэй тал нь эсрэг ноёнг мадлах хангалттай хүчтэй байсан. Хүчний давуутай тал нь ганц ноёнг мадлахын тулд хамгийн багадаа ямар давуу хүчтэй байх хэрэгтэй вэ?  Үзсэн төгсгөлүүд дундаас мад хийхэд хамгийн бага хүч оролцсон нь тэргээр мадлах байлаа. Тэгвэл хоёр морь энэ даалгаварыг биелүүлж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Үнэндээ бол харьцуулсан үнэлгээгээр хоёр морь нь нэг тэрэгнээс хүчтэй шүү дээ. Үүнээс гадна хоёр хөнгөн бод ганц ноёнг хангалттай мадлаж байсан.
Гэтэл сул тал зөв хамгаалж чадвал хоёр морь (өөрийн ноёны дэмжлэгтэйгээр ч гэсэн) эсрэг талаа мадалж дийлдэггүй.

  Нээгдсэн тоо: 1781 Төлбөртэй

1824 онд шотландын шатарчид төвийн эртлэн урагшлалтыг амжилттай хэрэглэсэн Эдинбург -  Лондонгийн шатарчдын захидлаар тоглогдсон өргүүдээс гараа нэрээ авсан. Гэхдээ гарааны тухай анхлан 1750 онд Италийн мастер Эрколе дель Риогийн бүтээлд дурдагдсан бөгөөд гарааны анхны судалгааг 1763 онд Италийн Ж. Лолли "Шатарын тоглоомын онол, практикийн ажиглалт" бүтээлдээ хийсэн байдаг. XIX -р зуунд Шотланд өрөгийн боловсруулалтыг В. Стейниц, Г.Стаунтон, Л.Паульсен нар хийн сүүлд А. Алехин, С.Тартаковер нар оролцсон. Гарааны орчин үеийн онолд Г. Каспаров их хувь нэмэр оруулсан. Тэрээр 1990 онд шотланд гарааг А. Карповийн эсрэг хоёр удаа хэрэглэсэн.
Орчин цагт тэмцээнүүдэд гарааг өргөн хэрэглэдэг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 384

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 481

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 459

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 532

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 596

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 594

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 742

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 883

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 872

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1338

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 547

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 813