Буруу дүрмүүд

Тоглолтын үед гаргаж болох буруу үйлдлүүдийн талаар Тоглолтын дүрэм хичээлд үзсэн. Энд бид тоглоомын дүрэмд байдаггүй заалт эсвэл хуучирсан хэн нэгний зохиосон дүрмүүдийн талаар ярилцана.

  • Зарим хүмүүс өрсөлдөгч нь тэдний ноёнд довтолгоо хийхдээ шаг, дуг, цүд гэх мэт үгнүүдийг заавал хэлж байх ёстой гэдэг. Энэ шаардлага нь шатрын нарийн дүрмийг боловсруулахаас өмнөх үеэс уламжлагдан ирсэн зүйл. Орчин үеийн дүрмээр бол үүнийг хийх албагүй. Хэрвээ таны өрсөлдөгч өөрийн ноёнг довтолгоонд өртөж байгааг анзаарахгүй бол түүнд шалаа зарласан тухай хэлж болдог.
  • Орчин үед тэмцээний үеэр мад гэж хэлэхийг шаарддаггүй.

Зарим хүмүүс шатрын дүрмэнд огт байхгүй зүйлийг ярьдаг. Жишээ нь

  • Эхний нүүдэлд аль нэг тал нь хүүгээрээ хоёр нүдээр нүүдэл хийхгүйгээр хоёр хүүгээр нэг нэг нүдээр нүүж болдог
  • Ноён эсрэг талын анхны шугамд хүрвэл тухайн шугамын хүүний байрлалд шинээр хүү тавьдаг.
  • Хоёр нүүдлээр бэрс гарна эсвэл хөлөг дээр бэрс байвал бэрс гаргадаггүй.
  • Хүү нь эцсийн шугам хүрээд гарсан босоо шугамд байрлах бод болдог гэх мэт

Дээрх бүгдээрээ орчин үеийн шатрын дүрэмд байдаггүй хэн нэгэн бодож олсон зүйлүүд.
Нүүдэл байхгүй шатарт хүрсэн тоглогч ноёноороо торгуулийн нүүдэл хийнэ гэсэн дүрэм нь аль эрт хуучирсан.
Шатрын дүрэмтэй зөрчилдсөн нүүдлийг нөгөө өрсөлдөгч нь зөвшөөрөн нүүдлийг хэвээр нь үлдээхийг шаардаж болдог сонин дүрэм байдаг байсан.
Тоглолтын үед хөлөг буруу байрлалтай байгааг мэдвэл өөрөөр хэлбэл цагаанаар тоглож байгаа тоглогчийн баруун булан цагаан биш хар нүд байвал байрлалыг хадгалан хөлгийн байрлалыг зөв болгоод тоглолтыг үргэлжлүүлнэ.
Тоглолтын үед өрсөлдөгч нар сугалаагаар оногдсон өнгөөр тоглоогүй бол өргийг дахин эхлүүлдэг. Хэрвээ өрөг нэгэнт тоглогдоод дууссан хойно дээрх алдааг илрүүлсэн бол үр дүнг хэвээр нь үлдээнэ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1827 Нийтийн

Татгалзсан бэрсний гамбитыг их мастеруудын түвшинд ихээр тоглодог гараа. Олон төрлийн салаа хувилбартай маш сонирхолтой хурц тоглолттой гараа. Шатар тоглох ур чадвараа дээшлүүлэхэд гарааны онолоос гадна их мастеруудийн өргүүдийг сайн судлан ойлгон авч өөрийн тоглолтод ашиглах юм. 

[Event "Монпелье, 1985."] [White "Юсупов"] [Black "Рибли"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. Nc3 c5 5. cxd5 Nxd5 6. e4 Nxc3 7. bxc3 cxd4 8. cxd4 Nc6 (8... Bb4+ {Петросян санал болгосон.}) 9. Bc4 b5 {дэлхийн аваргын тэмцээнд Фишер Спасскийн эсрэг хэрэглэсэн санаа.} 10. Be2! ({дэлхийн аваргын өрөгт} 10. Bd3 {гэж нүүн хурдан тэнцээнд хүрсэн.}) 10... Bb4+! (10... a6?! 11. O-O Bb7 12. a4! b4 13. d5! {үргэлжлэл хангалтгүй.(Вейсман - Грабчевский, 1974)}) 11. Bd2 Qa5 12. d5! ({энд Геллерийн} 12. a4! {үргэлжлэл ч хүчтэй.}) 12... exd5 13. exd5 Ne7 14. O-O Bxd2 15. Nxd2 O-O 16. Nb3 Qd8 17. Bf3! {цагаан d5 хүүг бэхжүүлэн суларсан c6 нүдэнд форпост /суулт/ үүсгэх төлөвлөгөөтэй.} ({Георгиев - Рибли (1985) нарын өрөгт} 17. Bxb5 Bb7 (17... Qd6 18. Qd4 Bb7 {гэх боломжтой.}) 18. Nc5 Qb6!? 19. Nxb7 Qxb5 20. Rb1 Qxd5 {гээд хар амжилттай хамгаалсан.}) 17... Nf5 18. Rc1 Nd6 19. Qd4! Qb6 20. Qf4 {нүүдэл Мb3-d4-c6 шилжилтийг хангасан. Үүний дараа d6 нүдний бүслэлт нурна.} Bd7 21. Nd4 Rfe8 ({Юсупов f7 нүдийг сулруулахгүй} 21... Rae8 {нүүдлийг илүү оновчтой гэж үзсэн.}) 22. Nc6 Nc4 23. Rfe1 Nb2 24. Be4 Nc4 25. h3! h6 26. Bd3 Nb2 27. Bb1 Bxc6? {хар эрчимтэй хамгаалалтыг тэсэлгүй байдлыг шууд намжаахыг оролдохдоо өрсөлдөгчийн үр дүнтэй сөрөг цохилтыг хараагүй.} 28. dxc6 Rxe1+ 29. Rxe1 Qxc6? 30. Be4 Qc3 31. Rc1 Nd3 32. Qxf7+! {гээд хар буусан.} ({хар дараах хувилбарт найдаж байсан байх.} 32. Rxc3? {гэвэл} Nxf4 33. Rf3 Ne2+ 34. Kf1 Re8 35. Re3 Nd4 36. Bh7+ Kf8 {-ын дараагаар цагаан аврал эрэхээр.})

  Нээгдсэн тоо: 1252 Бүртгүүлэх

Гроссмейстерүүд өрөгтөө хамгийн өргөн ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Гарааг зохиогчийг Руи Лопес гэж үздэг. Зарим улсуудад гарааг зохиогчийн нэрээр буюу "Руи Лопесийн /Ruy Lopez/ гараа" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэхүү гарааны талаарх анхны мэдээлэл XV-XVI зууны Испаний шатарчин Луис Рамирес де Лусений гарын авлагад дурдагдсан байдаг. Гараа нь нарийн, олон төрлийн схемтэйгээрээ онцлогтой. Гарааны онолын боловсруулалтад В. Стейниц, К. Яниш, М. Чигорин, Ф. Маршалл, З. Тарраш, А. Алехин, М. Эйве, П. Керес, В. Смыслов, И. Болеславский, И. Зайцев, С. Фурман, А. Карпов, Г. Каспаров, Г. Липский зэрэг олон тооны шатарчид их үүрэг гүйцэтгэсэн.
Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Шатар сонирхогч болон суралцагчид шатрын гарааны мэдлэгээ дээшлүүлэх нь тоглолтын чанарт илт мэдэгдхүйц дэвшил авчирдаг. Иймд сайтад нийтлэгдэж буй гарааны хичээлүүдийг уншин судлаарай.

  Нээгдсэн тоо: 1861 Нийтийн

Бэрсний гамбитийн олон байгуулалтаас орчин үеийн томоохон тэмцээнд болгон тохиолддог славян хамгаалалт том байрыг эзэлдэг. Өнгөцхөн харахад түүний "халхавч" мэт санагдах байгуулалтад стратегийн болоод тактикийн олон санаа нуугдаж байдаг. c7-c6 нүүдлийн үндсэн санаа нь цагаан хөлийн тэмээгээ хязгаарлахгүйгээр төвийг бэхжүүлэх. Үүний зэрэгцээ c7-c6 нүүдэл d5xc4 гээд цааш b7-b5 гэж бэрсний жигүүр дэх хүүний дайралтын урьдчилсан нөхцлийг үүсгэнэ. Зарим тохиолдолд хар c4 хадгалахаар тоглож болно. Эдгээр санаанууд славян хамгаалалтад харын стратегийг голлон тодорхойлдог.
Хамгаалалтын үүсэл хөгжилд польш, орос, чех, югославийн онолчид голлох хувь нэмрийг оруулснаар сляван нэрийг авсан хэрэг. Смыслов, Ботвинник нарын их мастеруудын гараанд сляван хамгаалалтыг хэрэглэдэг байсан.

  Нээгдсэн тоо: 1019 Нийтийн

Шатар суралцах сайн арга бол өөрийн болон бусдын тоглосон өргүүдэд судалгаа хийх. Нимцович "Миний систем" номондоо хүүний болон ерөнхий хөдөлгөөнийг хязгаарлах сэдвийн хүрээнд толилуулсан өргийг нийтэллээ. Тоглолтын өрнөл, нүүдлийн санааг сайн ойлгон авахыг хичээгээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 369

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 461

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 441

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 514

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 582

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 575

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 718

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 855

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 848

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1421

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 744

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 250