Испани өрөг. 5... Мf6xe4 хувилбар

Шатар сайн тоглож сурахад гарааны мэдлэг чухал тул гараануудын хичээлүүдийг нийтэлж байгаа. Энэ удаад Испани өргийн 5... Мf6xe4 хувилбарыг орууллаа. Гроссмейстерүүд өрөгтөө хамгийн өргөн ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Гарааг зохиогчийг Руи Лопес гэж үздэг. Зарим улсуудад гарааг зохиогчийн нэрээр буюу "Руи Лопесийн /Ruy Lopez/ гараа" гэж нэрлэдэг. Гэсэн хэдий ч энэхүү гарааны талаарх анхны мэдээлэл XV-XVI зууны Испаний шатарчин Луис Рамирес де Лусений гарын авлагад дурдагдсан байдаг. Гараа нь нарийн, олон төрлийн схемтэйгээрээ онцлогтой. Испани өргийн санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Испани өргийн 5... Мf6xe4 хувилбартай танилцахаас өмнө Брейерийн дэвшүүлсэн хувилбарыг харцгаая.

[Event "Испани өрөг. Брейерийн хамгаалалт"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 d6 8. c3 O-O 9. h3 {нүүдлүүдийн дараа үүсэх Испани өрөгийн ердийн байрлалд Брейер хамгаалалтын сонирхолтой төлөвлөгөөг дэвшүүлсэн} Nb8 {энэхүү өөрийн онцлогтой нүүдлийн санаа нь морио d7 дээр шилжүүлснээр морь тэндээс харын төвийн хүүнүүдийн байгуулалтыг дэмжих хэрэгцээ гарвал ноёнгийн жигүүрт шилжинэ. c8 хар тэмээ b7 дээр хөллөнө.} 10. d4 Nbd7 11. Nbd2 Bb7 12. Bc2 Re8 13. Nf1 Bf8 (13... d5 {төвд ажиллах гэсэн сонирхолтой оролдлого. Цагааны оновчтой} 14. Nxe5 Nxe5 15. dxe5 Nxe4 16. f3! {-нүүдлүүдийн дараа цагаанд боломж илүү. (Чандлер - Спасский, 1985)}) 14. Ng3 g6 15. a4 c5 {нарийн төвөгтэй энэхүү байрлалд ч (Ананд -Пикет, Монако 2000 нарын өрөгт) }16. d5 Nb6 17. Qe2 Nxa4 18. Bxa4 bxa4 19. Rxa4 {гээд цагааны боломж илүүг харуулсан}
[Event "Испани өрөг. 5... Мf6xe4 хувилбар"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Nxe4 {Испани өргийн энэхүү нээлттэй хувилбар нарийн комбинаци ихтэй хурц тоглолтод хүргэдэг.} 6. d4 (6. Re1 Nc5 7. Nxe5 Be7 {нүүдлээр тэнцүүхэн тоглолтод хүрнэ.}) 6... b5 7. Bb3 ({Хард} 7. d5 bxa4 8. dxc6 d6 9. Re1 Nf6 {үргэлжлэл аюулгүй. Нүүдлүүдийн дараа харын байрлал муугүй.}) 7... d5 (7... exd4 {нь} 8. Re1 d5 9. Nc3 Be6 10. Bxd5 Bxd5 11. Nxe4 {гээд цагаан санаачлагыг авах тул осолтой.}) 8. dxe5 Be6 9. c3 ({Кересийн санал болгосон} 9. Qe2 Be7 10. Rd1 {9. Бe2 нүүдлийн санаа.} O-O 11. c4 bxc4 12. Bxc4 Bc5 ({эсхүл} 12... Qd7) {хувилбар сонирхолтой. Талуудын боломж тэнцүүхэн.}) 9... Be7 ({Энд бас} 9... Bc5 {гэж тоглодог.} 10. Nbd2 O-O 11. Bc2 f5 ({эсхүл} 11... Nxd2 12. Qxd2 f6 13. exf6 Qxf6 14. Qd3 g6 15. Bh6 Rfe8 16. Rae1 {цагаан хүчтэй дарамттай.}) 12. Nb3 Bb6 13. Nbd4 Nxd4 14. Nxd4 Bxd4 15. cxd4 f4 16. f3 Ng3 {нүүдлүүдийн дараа харилцан хурц тоглолт үүсэх ч эцсийн дүнд цагаанд ашигтай байрлал үүснэ.}) 10. Nbd2 O-O {Үүссэн байрлалд дараах үргэлжлэлүүд байж болно.} ({Хэрвээ} 10... Nxd2 {гэвэл} 11. Bxd2 Na5 12. Nd4 {гээд цагаан f2-f4-f5 түлхэлт хийхээр заналхийлнэ.}) ({Санаачлагыг булаах гэсэн} 10... Nc5 11. Bc2 Bg4 ({эсхүл} 11... d4 12. Ne4! dxc3 13. Nxc5 Bxc5 14. Be4 Qd7 15. bxc3 {цагаан давуутай.}) 12. Re1 O-O 13. Nb3 Re8 14. Nxc5 Bxc5 15. Bf4 {оролдлого сайнгүй. Цагаан e5 хүүгээ бэхжүүлэн багахан давууг хадгална.}) 11. Nxe4 {энэ солилцоо хард аюулгүй.} (11. Bc2 f5 (11... Nc5 {-ын хариуд} 12. Nd4 {гээд хэрвээ} Nxe5? {гэвэл} 13. Qh5 Ng6 14. f4 {гээд цагаан хожилтой.}) (11... Nxd2 12. Qxd2 f6 13. exf6 Bxf6 14. Ng5 {-ын дараа цагаанд ашигтай төгсгөлд шилжинэ.}) 12. Nb3 {хард амаргүй асуудал үүсгэсэн цагаа олсон үргэлжлэл.} (12. exf6 Nxf6 13. Ng5 ({эсхүл} 13. Nb3 Bg4! 14. Qd3 Ne4 15. Nbd4 Nxd4 16. Nxd4 Bd6!) 13... Bg4 14. f3 Bd7 15. Re1 Qc8 {гээд тоглолт бараг тэнцүүхэн.}) 12... Qd7 13. Nfd4 (13. Nbd4 {нь} Na5 14. Nxe6 Qxe6 15. Nd4 Qxe5 16. f3 Bd6 17. g3 f4! {-өөс болоод юу ч өгөхгүй.}) 13... Nxd4 14. Nxd4 c5 15. Nxe6 Qxe6 16. f3 Ng5 17. a4 g6 18. Qe2 Qc6 19. Bxg5 {гээд цагаан давуутай.}) (11. Qe2 Nc5 12. Nd4 ({хэрвээ} 12. Bc2 {гэвэл} d4!) 12... Nxb3 13. Nxc6 ({эсхүл} 13. N2xb3 Qd7 14. Nxc6 Qxc6 15. Be3 Bf5 {гээд талуудын боломжууд бараг ижилхэн.}) 13... Nxc1 14. Raxc1 Qd7 15. Nxe7+ Qxe7 16. f4 f5 17. exf6 Qxf6 18. Qe3 {-ийн дараа цагаан багахан давуутай.}) (11. Nd4 {гэвэл хар тоглолтыг} Nxd4 12. cxd4 Nxd2 13. Bxd2 c5! {гээд шууд тэнцвэржүүлнэ.}) (11. Re1 Nc5 12. Nd4 (12. Bc2 {гэвэл} d4 13. cxd4 Nxd4 14. Nxd4 Qxd4 15. Qh5 Nd3 {гэж тоглоно.}) (12. Nf1 {-ийн хариуд} Nxb3 13. axb3 d4! 14. Nxd4 Nxd4 15. cxd4 c5! {гэх нь хүчтэй.}) 12... Nxd4 13. cxd4 Nd3! (13... Nxb3 {нь} 14. Nxb3 {гээд дараа нь c босоогоор цагаан дайралттай тул сул.}) 14. Re3 Nxc1 (14... Nf4 {-ын дараа} 15. Bc2 {гэвэл} (15. Nf3! Ng6 16. Re1 {гээд цагаан зарим нэгэн давуутай.}) 15... c5 {гээд хар сайн тоглолттой болно.}) 15. Rxc1 c5! 16. dxc5 Rc8 {гээд тэнцүүхэн тоглолттой.}) 11... dxe4 12. Bxe6 fxe6 (12... exf3 13. Bb3 Nxe5 {гээд тэнцүүхэн}) 13. Nd4 Qd5 14. Qb3 Nd8! {гэх мэтээр тоглох боломжтой.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 691 Төлбөртэй

Шатрын тоглолтод хар тал хэрэглэдэг олон төрлийн хуучин энэтхэг байгуулалт эртнээс орж ирсэн хэдий ч цаг хугацааны явцад зарим өөр гараануудын адилаар илүү темптэйгээр хуучин энэтхэг хамгаалалтаар цагаан тоглох санаа үүссэн. Өнөө цагт хуучин энэтхэг гараа гарааны давууд тэмүүлэхгүйгээр хэдийгээр нарийн ч тэнцүүхэн тоглолтыг хүссэн шатарчдын дунд ихээхэн өргөн дэлгэрсэн.

  Нээгдсэн тоо: 3182 Төлбөртэй

Энэ хичээлээр бид ноёны гамбитын хамгийн өргөн тархсан төрөл гэж болох Кизерицийн гамбитын хувилбартай танилцах болно. Кизерицийн гамбитыг практикт маш ихээр хэрэглэхийн дээр бүр их аваргуудын өрөгүүдэд ч тохиолддог. Хичээлээр бид ноёнгийн гамбитын үед цагаан тэнцвэртэй байдлын төлөө бүх хүчээрээ тэмцэх хэрэгтэй тохиолдолыг авч үзэх болно. Хэрвээ цагаан багахан хэмжээний алдаа гаргавал тэд их амархан хожигдолд хүрнэ. Учир нь орчин үеийн шатрын онолоор ноёнгийн гамбитад байдлыг тэнцвэржүүлэхийн тулд хар биш цагаан тоглох хэрэгтэй гэж үзэх болсон. Иймээс ноёнгийн гамбитыг уламжлалт өргүүдэд бага хэрэглэдэг болсон ч өрнөл их адармаатай байдаг учраас хурдан тоглолт, сонирхогчдын өрөгт мэдээжээр хэрэглэх боломжтой. Ингээд хичээлдээ орцгооё.

  Нээгдсэн тоо: 936 Төлбөртэй

1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.

Гарааны жишээ өргүүдтэй танилцахын өмнө Каро - Канн хамгаалалтын өөр нэгэн хувилбартай таницая.

[Event "Каро - Канн хамгаалалт. II -р хэсэг"] 1. e4 c6 2. d4 d5 3. exd5 cxd5 4. c4 {хар өөрийн байрлалыг муутгахгүйн тулд бодлоготой болоод оновчтой хамгаалах ёстой.} Nf6 5. Nc3 e6 {хамгийн энгийн хариу.} ({Ботвинник - Флор (1933) нарын өрөгт} 5... Nc6 6. Bg5 dxc4 (6... Qb6 {-д} 7. cxd5 {хүчтэй хариулт.}) 7. d5 Ne5 8. Qd4 {гээд цагаан санаачлагыг булаасан.}) 6. Nf3 ({цагаан төвийн хурцадмал байдлыг султган} 6. c5 {гэж тогловол} Be7 {гээд цааш O-O дараачаар хар b7-b6 нүүдлээр c5 хүүний устгалд орно. Жишээ нь} 7. Nf3 O-O 8. Bg5 Nc6 9. Bb5 h6 10. Bxf6 Bxf6 11. O-O Ne7!? 12. b4 b6 {гээд сөрөг тоглолттой.}) 6... Be7 7. cxd5 Nxd5 8. Bb5+ Bd7 9. Bxd7+ ({эсхүл} 9. Qa4 Nb6 10. Bxd7+ Qxd7 11. Qxd7+ N8xd7 12. O-O O-O {гээд бараг тэнцүүхэн. (Хенсел - Рейс, АНУ, 1997)}) 9... Qxd7 10. Ne5 Nxc3 11. bxc3 Qd5 {байрлалыг хураангуйлахгүйгээр цагаан сэлгэхэд хүнд. Талуудын боломжууд тэнцүүхэн. 8. Тb5+ ын оронд 8. Тc4 хүчтэй.}

Ямар нэгэн зүйлд суралцахад таниас нилээд тэсвэр хатуужил, хүсэл зоригийг шаардана гэдгийг санаарай. Жишээ өргүүдтэй танилцахын өмнө онолын Каро - Канний хамгаалалт I , Каро - Канний хамгаалалт II хичээлүүдийг үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 2157 Төлбөртэй

Шатар эхлэн суралцагч мэдэх хэрэгтэй өргүүдийн талаар үргэлжлүүлэн авч үзэцгээе. Өргүүд маш богинохон энгийн мэт боловч эхлэн суралцагчид ихээр гаргадаг алдаануудыг сурснаар өөрийн тоглолтондоо гаргахгүй байхад сургамжтай. Шатарт алдаа гарах нь хожигдохын эхлэл. Алдаж нүүгээд буцах нь бүр муу алдаа. Иймээс алдаануудыг мэддэг аль болохоор гаргалгүй тоглож сурах нь чухал. Өмнөх хичээлд бид 5 өргийг үзсэн бол энэ хичээлээр бас дахин 5 өргийг харах болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763