Давуу байдал

Шатарт материалын болон байрлалын гэсэн хоёр төрлийн давуу байдал байдаг. Ямарч шатарчин заавал туулан гардаг шатар тоглох чадварт суралцах эхний үе бол харилцан солилцоо хийж сурах юм. Энэ нь материалын (хүчний) давуу (бод илүү, хүү илүү, илүү хүчтэй бод сул бодны эсрэг гэх мэт) талтай нягт уялдаатай. Энд хүртэл бидний үзсэн хичээлүүд энэхүү шатрын үндсэн элементүүдийн нэгийг нээн ойлгоход зориулагдсан болно. Тэгээд ч бид цаашдаа материалын давуу талаа хэрхэн ашиглах аргуудыг олон удаа авч үзнэ. Материалын давуу талаа чадварлаг ашиглах нь ямарч шатарчны ур чадварын үндсэн бүрдүүлэгч байдаг тухай бид нэг бус удаа дурдаж байсан.

Үүний зэрэгцээгээр шатарчин бүр материалын давуу байдлыг бодвол нөлөө багатай боловч тулааны үр дүнд нөлөөлөх боломжтой байрлалын давуу талын тухай ойлголттой байх хэрэгтэй. 1-р диаграмд үзүүлсэн байрлалын авч үзье.

Эхлээд байрлалд дүгнэлт хийе. Шатрын тоогоор бол цагаан тал хоёр хүүгээр илүү буюу материалын давуу талтай. Шатруудын байрлалыг харвал цагаан илүү байна. Хар тэрэг нүүдэлгүй түүнийг ноён хамгаалж байх хэрэгтэй байгаагаас түүний боломж хязгаарлагдсан. 8-р шугамд байрлалтай морийг их сайн байрлалтай гэж хэлэхгүй. Хар 1. ... М:b7 гэж нүүн нэг хүү хожиж болох хэдий ч энэ нь бүрэн хэмжээний солилцооны дараа амархан хожих хүүний төгсгөлд хүргэнэ. Харын 1. ... М:b7 нүүдэлээс цагаан айхгүй учраас хар талын хүчийг хамгийн бага болтол цөөлж болохгүй юм уу гэсэн бодол төрж болно. Энэ асуудлыг шийдэх нүүдэл бол харыг цугцвангд оруулах 1. Тd5! юм. Дараа нь 1. ... М:b7 (1. ... Тр:b7 гэвэл 2. Тр:c8 , 2. Т:b7 гэсэн ч цагаан хожино. Жишээ нь 2. Т:b7 М:b7 3. Трc7 Нb6 4. Тр:b7+ Н:b7 5. Нg5 гээд хүү бэрс гарна.) 2. Тр:b8 Н:b8 3. Т:b7 хар бууж өгсөн.
Цагаан цугцванг ашиглан өрсөлдөгчөө хожигдсон эндшпильд оруулж тэдний үлдсэн хүү нь бэрс гарч байна. Материалын болон байрлалын давуу талыг яаж ашиглаж байгааг энэ жишээ үзүүллээ.

Өөр жишээ авч үзье. 2-р диаграм

Энд хоёр тал материалын тэнцүү байдалтай. Хэний шатрууд илүү байрлалтай вэ? Харьцуулахад хар тал муу байрлалтай. Цагаан тэрэг 7-р шугамд дайралт хийсэн идэвхитэй байрлалтай байхад хар тэрэг хамгаалалтад орсон байна. Цагаан морь d5 чухал нүдийг эзэлсэн байхад хар морь тоглоомын гадна гарсан. Цагаан ноён дурын үед өөрийн давшилтад дэмжлэг үзүүлэх боломжтой. Байрлалд дүгнэлт өгөхөд томоор нөлөөлөх нэг нөхцөл байдал нь цагааны a шугамын тасархай хүү бөгөөд ноёны жигүүрт шахагдсан эсрэг талын шатрууд түүнийг зогсооход маш хүнд болно. Одоо их мастер М. Ботвинник байрлалын давуу талаа хэрхэн хожил болгосныг харцгаая.
30. ... e6. Хэрвээ 30. ... Трa8 гэсэн бол 31. Трc8+ Тр:c8 32. М:e7+ Нf8 33. М:c8 Нe8 34. М:d6+ жижигхэн солилцооны комбинац хийгээд цагаан хоёр илүү хүүтэй болсноор амархан хожино. Хард a шугамын хүү онцгой хүндрэл учруулна. 31. Мb6. Хар 30. ... Нf8 гэж нүүсэн ч цагаан ингэх л байсан. 31. ... Мf6. Нөгөө жигүүрт түгжигдсэн морио гол үйл явдал болох газар руу татаж байна. 32. a5 Трb8 33. Трc8+!. Зорилгодоо хүрэх хамгийн зөв зам. Морь захын хүүтэй тэмцэхэд хүнд учраас тэргээ солилцох нь цагааны ажлыг ихээхэн хөнгөвчлөх болно. Цагаан 33. a6 Тр:b6 34. a7 Трa6 35. Трc8+ Нg7 36. a8Б Тр:a8 37. Тр:a8 гэж материалын давуу тал олж болох хэдий ч энэ нь тэдний ажлыг нилээд төвөгтэй болгоно. 33. ... Тр:c8 34. М:c8 Мe8 35. a6 Мc7 36. a7 Мa8 37. М:d6 Нf8 38. e5!. d6 нүдийг бэхжүүлсэн. 38. ... Нe7 39. Нe3. Ноён тулаанд орсноор асуудлыг хурдан шийдвэрлэнэ. 39. ... f6 40. Нf4 h6 41. Мc8+ Нf7 (41... Нd7 42. ef!) 42. Нe4 Нg7 43. Нd4 Мc7 44. Нc5. Хар бууж өгсөн.

2-р диаграмд үзүүлсэн байрлалд цагаан хэдэн зорилгогүй сул нүүдэл хийсэн бол хар тал хамгаалалтын илүү сайн байрлалыг олж авч амжина. Ийм тохиолдолд цагааны байрлалын давуу байдал сулрах эсвэл бүр алга болж ч болно. Туршлага суух тусам байрлалын давуу талыг илүү сайн харах болно. Юуны түрүүнд шатарчид газар нутгийн болон цаг хугацааны давуу талтай танилцах хэрэгтэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2867 Төлбөртэй

Өмнөх хичээлийн жишээнүүдээс дүгнэн үзвэл захын хүүг бэрс гаргахад хамгаалж байгаа тал боломж ихтэй байсан. Тэгвэл илүү хүү нь захын биш байрлалтай бол байдал хэрхэн өөрчлөгдөх вэ? Хүчтэй тал өөрийн төлөвлөгөөг биелүүлж чадах уу? Захын хүүнүүд хичээлийн 2-р диаграмд хамгаалж байгаа талын ноён хүүний замд саад хийж чадахааргүй тохиолдолд асуудал амархан шийдэгдэж байсан. Тэгвэл хүүний давшиж байгаа босоо шугамд эсрэг ноён зогсож байгаа бол юу болох вэ? Дараах жишээнүүдээр дээрх асуултуудад хариулт өгөхийг оролдоё.
Юуны өмнө 1-р диаграмд анхаарна уу.

  Нээгдсэн тоо: 1013 Нийтийн

Шатар суралцах сайн арга бол өөрийн болон бусдын тоглосон өргүүдэд судалгаа хийх. Нимцович "Миний систем" номондоо хүүний болон ерөнхий хөдөлгөөнийг хязгаарлах сэдвийн хүрээнд толилуулсан өргийг нийтэллээ. Тоглолтын өрнөл, нүүдлийн санааг сайн ойлгон авахыг хичээгээрэй.

  Нээгдсэн тоо: 1217 Бүртгүүлэх

Мастерууд хамгийн ихээр тоглодог өргүүдийн нэг бол Испани өрөг учраас нилээд дэлгэрэнгүй судлагдсан боломжууд ихтэй нээлттэй гараа юм. Гарааны санаа нь c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг.

Гарааны олон хувилбарууд байдгийг өмнөх хичээлүүдэд нийтэлсэн тул тэдгээрийг үзэхийг зөвлөе. Гарааг мэдсэнээр таны тоглолтын түвшин эрс өснө гэдэгт эргэлзэх зүйлгүй. Шатар сонирхогчдын дунд хамгийн ихээр тохиолддог хүндрэл бол гараануудыг муу мэдлэг. Гарааны нүүдлүүд дээр алдаа хийн өргийн хувь заяаг шийдэх явдалтай та ч бишгүй тулгарч байсан байх.

  Нээгдсэн тоо: 1029 Төлбөртэй

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Гарааны олон хувилбаруудын нэг болох цагааны 7. O-O нүүдлийн хариуд хар 7... Мc6 хариулж болох сонгодог системийн Б хувилбарын талаар авч үзье. Хар 7. O-O ны хариуд 7... Мbd7 гэж хариулахыг Сонгодог системийн А хувилбар хичээлээс үзээрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 706

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 834

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767