Итали өрөг. c2-c3 үргэлжлэл

Эрт үеийн шатрын гараануудын нэг бол Итали өрөг юм. Итали хэлээр "Giuoco Piano" буюу "Чимээгүй эхлэл" гэж нэрлэдэг энэхүү гарааг тоглолтдоо амжилттай хэрэглэж байсан Италийн мастеруудын судалгаанууд бүр 16-р зуунд гарсан байдаг.

[Event "Итали өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 {цагаан зөвхөн ноён хамгаалж буй f7 нүдийг хараалсан. Гарааны зарим хувилбарууд хурц тоглолтонд хүргэдэг ч зөв хамгаалж чадвал хар бүх аюулыг хариулж чадна.} Bc5 {нүүдлийн дараа шатрын онолд 15-р зууны сүүлээр орж ирсэн итали өрөг тоглогддог. Хуучин цагт өргийг их хэрэглэдэг байсан ч хард найдвартай хамгаалалт олдсоны дараа алдар нь буурсан.}

Нийтлэлээр Итали өргийн үндсэн хувилбаруудын нэг c2-c3 үргэлжлэлийн судалгааг танилцуулъя.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1618 Төлбөртэй

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн толилуулъя. Хүүний гинжин дэх тэмцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг шүү.

Жич: Сайтын зарим маттериалууд үнэтэй ч та багахан мөнгө төлөөд тодорхой хугацаанд чөлөөтэй үзэж болох талаар эндээс үзээрэй.

  Нээгдсэн тоо: 900 Төлбөртэй

Хаалттай гарааны төрөлд багтах бэрсний гамбитийн с4 хүүний хаяаг хар аваагүй тохиолдолд үүсдэг хувилбарыг татагалзсан бэрсний гамбит гэж нарлэдэг. XX зууны эхэнд хар тэнцүүхэн байрлалтай болох ганц зам бол төвийн төлөө хүүгээр тэмцэх гэх онол давамгайлж байснаас энэхүү хамгаалалт хамгийн өргөн дэлгэрсэн гарааны нэг болсон.

[Event "Москва, 1988."] [White "Карпов"] [Black "Юсупов"] 1. c4 e6 2. Nc3 d5 3. d4 Be7 4. Nf3 Nf6 5. cxd5 exd5 6. Bg5 c6 7. Qc2 g6 ({өөр хариулт} 7... Na6) 8. e4!? {зарчмын үргэлжлэл.} (8. e3 Bf5 {цагаанд багыг өгнө.}) 8... Nxe4 {эрсдэлтэй хариулт} ({ихэнхдээ} 8... dxe4 {гэдэг}) 9. Bxe7 Kxe7 {гарцаагүй нүүдэл.} (9... Qxe7? {гэвэл} 10. Nxd5! {гэх нь мэдээж.}) 10. Nxe4 dxe4 11. Qxe4+ Be6 12. Bc4 Qa5+ 13. Kf1! {яг зөв.} (13. Nd2 Nd7 14. O-O-O Rae8 {сул}) 13... Qf5 14. Qe3 Nd7 15. Re1 Rae8 {үндсэн хүндрэлийг давсан мэт санагдах ч энэ нь хуурамч} 16. d5!! {ганган санаа.} (16. Qa3+ Kf6 17. Bd3 Qd5 18. Qxa7 Bg4! {хар айх зүйлгүй.}) 16... cxd5 17. Bb5! a6 18. Qa3+ Kd8 {цорын ганц боломжит нүүдэл.} (18... Kf6 {гэвэл} 19. Bxd7 Bxd7 20. Qc3+ {гээд шууд хожигдоно.}) 19. Qa5+ Ke7 {буцахаас аргагүй.} (19... Kc8 {гэвэл} 20. Rc1+ Kb8 21. Qc7+ Ka8 22. Nd4 {гээд хурдан хожигдолд хүрнэ.}) 20. Qb4+ Kf6 21. Qd4+ Ke7 22. Bd3 Qh5 23. h4! {өрсөлдөгчид амьсгаа өгөхгүй. 24. g4 заналтай.} Kd8 24. Ng5 Rhf8 25. Be2 Qh6 26. Bf3 Re7 27. Qb4! {хатуу базалт. 28. Бxb7 -гийн зэрэгцээ d5 дээр цохилт заналхийлсэн.} Nf6 28. Qd6+ Rd7 29. Qf4 Ng8 {бэрсээ ийм сонин аргаар хамгаалахад хүрсэн.} 30. Bg4! {харын байрлал нурна.} Kc8 31. Bxe6 fxe6 32. Rc1+ Kd8 33. Nxe6+ Ke7 34. Qxf8+ Qxf8 35. Nxf8 Kxf8 36. Rh3 {цааш энгийн} Ne7 37. h5 Kg7 38. h6+ Kf6 39. Rf3+ Ke6 40. Re1+ Kd6 41. Rf6+ Kc7 42. g4 Nc6 43. Re8 {хар буусан. Сэлгээгүй ноёнг довтлох сургамжтай жишээ өрөг.}

  Нээгдсэн тоо: 1326 Төлбөртэй

c6 -гийн хар морийг цагаан тэмээгээр дарах эсхүл авах тогтмол заналхийхэд оршихын дээр зарим хувилбарт e5 хар хүүг сулруулах зорилготой тактик бол Испани өргийн санаа. Төрөл бүрийн шатрын програмууд гарааг цагаанд хамгийн ирээдүйтэйн нэг гэж үнэлэдэг. Өргийг их мастерууд тоглолтондоо өргөн ашиглахын дээр шатар сонирхогчдын дийлэнх нь энэ гараагаар ихээр тоглодог. Гарааны онолын хэсгийн хичээлүүдийг үзсэн бол одоо гарааг мастерууд өрөгтөө хэрхэн ашиглан тоглосон жишээнүүдийг үргэлжлүүлэн харцгаая.

Сайтын зарим материалуудыг үзэхийн тулд та тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг сануулъя. Өөрийгөө хөгжүүлэхэд багахан хэмжээний төлбөрөөс зайлсхийх хэрэггүй болов уу. Хүн өөрийгөө дайчлан суралцаж чаддаг болсны дараа л жинхэнэ сурах үйлс эхэлдэг гэдгийг ойлгоорой. Бие даан судалж сураагүй хүн олигтой мэдлэгтэй болно гэдэг юу л бол. Энэхүү хоосон зайг нөхөхөд сайтын зорилго оршиж байгаа болно.

[Event "Бильбао, 2009"] [White "Широв"] [Black "Аронян"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bb5 a6 4. Ba4 Nf6 5. O-O Be7 6. Re1 b5 7. Bb3 O-O 8. c3 d5 9. exd5 Nxd5 10. Nxe5 Nxe5 11. Rxe5 c6 12. d4 Bd6 13. Re1 Qh4 {харын идэвхижил өрсөлдөгчийн хүрээний сул нүднүүдтэй хослон цагаанд хүүний илүүгээ ашиглах боломжийг багасгасан} 14. g3 Qh3 15. Be3 Bg4 16. Qd3 Rae8 17. Nd2 Qh5 (17... Re6 {өөр зам боломжтой} 18. Qf1 Qh5 19. f3 Nxe3 20. Qf2 Nd5 21. fxg4 Qxg4 {гээд хар хангалттай тоглолттой. (Крамник - Аронян, Ереван, 2007)}) 18. a4 {угтсан тоглолтын стандарт арга.} ({Бакро - Аронын (Нальчик, 2009) нарын өрөгт цагаан} 18. Qf1 Re7 19. a4 Rfe8 20. axb5 axb5 21. Bxd5 Qxd5 22. Qg2 Qxg2+ 23. Kxg2 h5 24. Ra5 h4 25. Rea1 hxg3 26. hxg3 Be6 {гээд давууг олоогүй.}) 18... Re6 19. axb5 axb5 20. Nf1 Bf5 21. Qd2 Bh3 ({Иванчук - Соколов (Биль, 1989) нарын өрөгт хар} 21... Rfe8 22. Bxd5 cxd5 23. Bf4 Rxe1 24. Rxe1 Rxe1 25. Qxe1 Be4 26. Nd2 Bxf4 27. Nxe4 dxe4 28. gxf4 Qg4+ {гээд тоглолтыг тэнцвэржүүлсэн.}) 22. Bd1 Qg6 23. Bf3 Qf5 24. Bh1 Rfe8 25. Re2 h5 26. Qc2 Qg4 27. Ree1 h4 28. Qd1 Qf5 {энд хүртэл үйл явдал динамик тэнцвэрийн хүрээнд явагдсан ч цагаан илүү үр дүнд хүрэхээр шийдсэн.} 29. Qf3?? {ухаалаг өөр ямар нэгэн нүүдэл ийм үр дүнд авчрахгүй байсан байх} Qg6!! {цагаан буусан. Тэдэнд хамгаалалт байхгүй нь гайхмаар. Хар бэрсийг барих заналтай. Жишээ нь} 30. Ra6 ({хэрвээ} 30. Qd1 {гэвэл} hxg3 31. hxg3 Nxe3 {гээд цааш} 32. Rxe3 Rxe3 33. Nxe3 Rxe3! 34. fxe3 Qxg3+ {гэж бут ниргэнэ.}) 30... Bg4 31. Qg2 h3

  Нээгдсэн тоо: 453 Нийтийн

Хичээлээр жигүүрийн Сокольскийн гараа, Гробийн дайралт, Мc3 эхлэл, Бенко, Билек, Барцийн гараануудын талаар авч үзье. Гараануудыг өргөн ашиглаад байдаггүй тул ийм ердийн бус гарааг хэрэглсэн үед хариу нүүдлийг олохгүй будлих бүр хожигдох тохиолдол гарч мэдэхээр. Тиймээс гарааны санаануудыг ойлгоод хэрхэн хариу нүүхийг мэдэж байхад илүүдэхгүй. Эхлээд Бенко, Билек, Барцийн гарааг авч үзье.

[Event "Бенко, Билек, Барцийн гараа"] 1. g3 {нүүдлийг олон шатарчид хэрэглэж байсан ба хувилбарын боловсруулалтад Бенко, Билек, Барц их мастерууд хамгийн их хувь нэмэр оруулсныг хүндэтгэн тэдний нэрийг өгсөн. Энэ схем ихэнхдээ хуучин энэтхэг гараанд шилждэг.} e5 {өрсөлдөгч онцгой саад хийхгүй бол төвийн төлөө тэмцэх нь логиктой. Цагаан эхний нүүдлээр ямар нэгэн гарааг тодорхойлоогүй тул хар өөрийн хүслээр байгуулалтаа сонгох боломжтой.} (1... f5!? {гэж тоглон голланд схемд шилжиж болно.}) 2. Bg2 ({Рети - Алехин (1925) нарын сонгодог өрөгт} 2. Nf3 e4 3. Nd4 d5 4. d3 exd3 5. Qxd3 Nf6 6. Bg2 Bb4+ {гээд хар гарааны асуудлаа хөнгөн шийдсэн.}) 2... d5 3. d3 ({эсхүл} 3. c4 dxc4 4. Qa4+ Bd7 5. Qxc4 Bc6 6. Nf3 Nd7 7. O-O Bd6 8. b3 Nb6 9. Qc2 Nf6 10. Bb2 Qe7 11. d3 O-O 12. Nbd2 Rfe8 {гээд тэнцүүхэн. Барц - Клюгер, 1958}) 3... Nc6 {төвийг бэхжүүлсэн. Цагаан илүү темптэй хуучин энэтхэг хамгаалалтын санааг хэрэглэвэл аюултай байж болох тул хар оновчтой нүүх хэрэгттэй.} 4. Nf3 Be6 (4... Nf6 {оновч багатай.} 5. O-O Be7 6. Bg5 O-O 7. Nc3!? Be6 8. e4 d4 9. Ne2 Nd7 10. Bd2 a5 11. c3! {гээд хард асуудал үүссэн. (Гуфельд - Ермолинский, 1994)}) 5. c3 f6 6. b4 Qd7 7. O-O Nge7 8. b5 Nd8 9. a4 g5 10. Nbd2 g4 11. Nh4 Ng6 12. e4 Nxh4 13. gxh4 d4 {гээд хурц байрлал үүссэн. Цагаан хүүний сулралын нөхөөст бэрсний жигүүр, төвд сөрөг тоглолттой нь талуудын боломжийг бараг тэнцвэржүүлнэ. (Косич - Миладинович, 1994)}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 450

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 705

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 831

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1576

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 687

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 766