Жигүүрийн гарааны бусад хувилбарууд

Хичээлээр жигүүрийн Сокольскийн гараа, Гробийн дайралт, Мc3 эхлэл, Бенко, Билек, Барцийн гараануудын талаар авч үзье. Гараануудыг өргөн ашиглаад байдаггүй тул ийм ердийн бус гарааг хэрэглсэн үед хариу нүүдлийг олохгүй будлих бүр хожигдох тохиолдол гарч мэдэхээр. Тиймээс гарааны санаануудыг ойлгоод хэрхэн хариу нүүхийг мэдэж байхад илүүдэхгүй. Эхлээд Бенко, Билек, Барцийн гарааг авч үзье.

[Event "Бенко, Билек, Барцийн гараа"] 1. g3 {нүүдлийг олон шатарчид хэрэглэж байсан ба хувилбарын боловсруулалтад Бенко, Билек, Барц их мастерууд хамгийн их хувь нэмэр оруулсныг хүндэтгэн тэдний нэрийг өгсөн. Энэ схем ихэнхдээ хуучин энэтхэг гараанд шилждэг.} e5 {өрсөлдөгч онцгой саад хийхгүй бол төвийн төлөө тэмцэх нь логиктой. Цагаан эхний нүүдлээр ямар нэгэн гарааг тодорхойлоогүй тул хар өөрийн хүслээр байгуулалтаа сонгох боломжтой.} (1... f5!? {гэж тоглон голланд схемд шилжиж болно.}) 2. Bg2 ({Рети - Алехин (1925) нарын сонгодог өрөгт} 2. Nf3 e4 3. Nd4 d5 4. d3 exd3 5. Qxd3 Nf6 6. Bg2 Bb4+ {гээд хар гарааны асуудлаа хөнгөн шийдсэн.}) 2... d5 3. d3 ({эсхүл} 3. c4 dxc4 4. Qa4+ Bd7 5. Qxc4 Bc6 6. Nf3 Nd7 7. O-O Bd6 8. b3 Nb6 9. Qc2 Nf6 10. Bb2 Qe7 11. d3 O-O 12. Nbd2 Rfe8 {гээд тэнцүүхэн. Барц - Клюгер, 1958}) 3... Nc6 {төвийг бэхжүүлсэн. Цагаан илүү темптэй хуучин энэтхэг хамгаалалтын санааг хэрэглэвэл аюултай байж болох тул хар оновчтой нүүх хэрэгттэй.} 4. Nf3 Be6 (4... Nf6 {оновч багатай.} 5. O-O Be7 6. Bg5 O-O 7. Nc3!? Be6 8. e4 d4 9. Ne2 Nd7 10. Bd2 a5 11. c3! {гээд хард асуудал үүссэн. (Гуфельд - Ермолинский, 1994)}) 5. c3 f6 6. b4 Qd7 7. O-O Nge7 8. b5 Nd8 9. a4 g5 10. Nbd2 g4 11. Nh4 Ng6 12. e4 Nxh4 13. gxh4 d4 {гээд хурц байрлал үүссэн. Цагаан хүүний сулралын нөхөөст бэрсний жигүүр, төвд сөрөг тоглолттой нь талуудын боломжийг бараг тэнцвэржүүлнэ. (Косич - Миладинович, 1994)}

Сокольскийн гараа

XIX зуунд Оросын шатарчин Бугаев сүүлд их мастер Тартаковер хэрэглэдэг байсан. Гарааны онолын үндэслэлийг Зөвлөлтийн мастер Сокольсъий боловсруулан орчин үеийн практикт оруулан ирсэн. Гарааны санаа нь бэрсний жигүүрт орон зайн давууг олж авахад оршино. Хар цагааны энэ төлөвлөгөөнд сөрөг тоглолтын идэвхитэй системийг сөргүүлэн тавих ёстой.

[Event "Сокольскийн гараа."] 1. b4 e5 {хамгийн логиктой хариу.} ({хард} 1... d5 2. Bb2 Nf6 ({эсхүл} 2... e6 3. e3 Nf6 4. b5 Bd6 5. Nf3 c5 6. c4 O-O {Сокольский - _Ефремов, захидлаар, 1952}) 3. e3 Bf5 4. Nf3 e6 5. c4 Nc6 6. a3 dxc4 7. Bxc4 Bd3 {үргэлжлэл боломжийн. (Сокольский - Борисенко, 1951)}) ({b хүүг a7-a5 гэж дайрахаар} 1... c6 {гэж тоглож болно.}) 2. Bb2 f6 ({Төвийн хүүг жигүүрийн хүүгээр солисон байрлалын эсрэг ч гэсэн идэвхитэй} 2... Bxb4!? {үргэлжлэл сонин. Хар ингэж тоглосноор өөрийн хүчийг хурдан дэлгэснээр цагааны төв дэх давуу нөлөөлж амжихгүй. Жишээ нь} 3. Bxe5 Nf6 4. c4 O-O 5. e3 ({эсхүл} 5. Nf3 d5 6. e3 (6. cxd5 Nxd5 7. g3 {илүү}) 6... Be7 7. Be2 c5! 8. Bb2 Nc6 9. cxd5 (9. O-O {гэвэл} Bf5 10. Na3 d4! {хүчтэй.}) 9... Nxd5 10. O-O Bf6! {гээд хар илүү тоглолттой. (Урзика - Адорьян, 1969)}) 5... d5 6. cxd5 Nbd7! 7. Bb2 Nc5 8. Nf3 Bf5 9. Be2 Nxd5 {хар идэвхитэй тоглолттой.} 10. O-O Re8 11. d4? (11. d3) ({эсхүл} 11. Nd4 {илүү.}) {-ийн дараагаар цагааны байрлал аюултай болно. (Козлов - Рашковский, 1976)}) 3. b5 ({Сокольский гамбитийн сонирхолтой хувилбарыг дэвшүүлсэн.} 3. e4!? Bxb4 (3... d5 {анхаарал татахаар} 4. f4 (4. exd5 {гэвэл} Bxb4) 4... exf4 5. Qh5+ g6 6. Qxd5 Qxd5 7. exd5 Bxb4 8. Bc4 Bf5 {гээд хар ирээдүйтэй байрлалтай.}) 4. Bc4 Ne7 5. Qh5+ g6 (5... Ng6? {-д Каталымов - Иливицкий (1959) нарын өрөгт} 6. f4 exf4 7. a3 d5 8. Bxd5 c6 9. Bb3 Qa5 10. e5 Be7?? ({Тc5-f2+ угтах заналтай } 10... Bc5 {гэж тоглох хэрэгтэй байсан.}) 11. Bf7+ {гээд хар буусан.}) 6. Qh4 g5? ({эсхүл} 6... Nec6 7. f4 Be7 8. f5) 7. Qh5+ Ng6 8. h4 {гээд цагаан дайралттай.}) 3... d5 4. e3 Be6 {хар c2-c4 -ийг хүндрүүлэхийг зорьсон.} (4... Bd6 5. c4 c6 6. Nf3 Ne7 7. d4 e4 8. Nfd2 O-O 9. Nc3 f5 10. g3 Nd7 11. a4 Nf6 12. Ba3!? {-ын дараагаар харилцан боломжуудтай нарийн байрлал үүснэ. (Сокольский - Жуховицкий, 1945)}) 5. d4 (5. Nf3 {-д} c5 6. c4 d4 7. d3 Nh6 8. e4 g6 {гэж тоглож болно. Харилцан тоглолттой. (Сокольский - Вересов, 1944)}) 5... e4 6. Nd2 (6. c4 dxc4 7. Qa4 {боломжтой.}) 6... c6 7. a4 Bd6 8. c4 {цагаан бэрсний жигүүрт орон зайн давууг үүсгэсэн. Харин хар ноёнгийн жигүүрт сайн ирээдүйтэй. Харилцан боломжуудтай.}

Гробийн дайралт

Ноёнгийн жигүүрт орон зай эзлэх гэсэн гарааны энэхүү төлөвлөгөөнд цагаан өөрийн ноёнгийн жигүүрийг сулруулан өрсөлдөгчид төвийн давамгайлалыг өгсөн нилээд эрсдэлтэй алхамыг хийдэг.

[Event "Гробийн дайралт"] 1. g4 d5 (1... e5 2. d3 d5 3. Bg2 Nc6 4. h3 Nge7 {хувилбарыг Ларсен санал болгосон.}) 2. Bg2 c6 (2... Bxg4?! 3. c4 c6 4. cxd5 cxd5 5. Qb3 {хувилбарт b7 нүдэнд комбинацаар дайрах гарааны үндсэн санаануудын нэг харагдана.}) 3. h3 (3. g5 {g хүүний хөдөлгөөн эрсдэлтэй.} h6!? 4. h4 hxg5 5. hxg5 Rxh1 6. Bxh1 Qd6 7. Nf3 Bg4 {гээд хар санаачлагыг авна.}) 3... e5 4. d4 ({эсхүл} 4. e4 Ne7 5. d3 Ng6 6. exd5 Nh4 7. Kf1 Nxg2 8. Kxg2 cxd5 {гээд харын давуу илэрхий. (Гроб - Ричардс, 1965)}) 4... e4 5. c4 Na6 6. Nc3 Nc7 7. f3 f5 8. cxd5 cxd5 9. Qb3 Bd6 10. Kf1 Ne7 {гээд хар давуутай. Тэд уян хөлөлгөөтэй бөгөөд төвийг авсан. (Басман - Кинг, 1984.)}

Морь c3 эхлэл

Голландийн шатарчин Геет, Оросын их мастер Рашковский хэрэглэдэг байсан.

[Event "Мc3 эхлэл"] 1. Nc3 {Голландийн шатарчин Геет, Оросын их мастер Рашковский хэрэглэдэг байсан уян нүүдэл. Энд тоглолт өөр гараанд шилжих олонтаа.} c5 {сицил хамгаалалтын хэлбэрээр.} (1... d5 2. e4 dxe4 {байх боломжтой.} (2... Nf6! {гэж тоглон Алехиний хамгаалалтын аюулгүй хувилбарт шилжинэ.}) 3. Nxe4 e5?! {санаачлагыг авах гэсэн огцом оролдлого.} ({найдвартай нь} 3... Nd7 {гээд цааш Мgf6 -гийн дараа бат бэх байрлалтай.} ) 4. Bc4! Bf5 5. Qf3 Qd7 6. Ng5! Bg6 7. Qxb7 {Рашковский - Рычагов, 1995}) 2. Nf3 (2. d4 cxd4 3. Qxd4 Nc6 {цагаанд багыг амлана.}) 2... d5 (2... Nc6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Bg5 e6 ({эсхүл} 5... d6 6. e4 {гээд хөлөгт сисицил хамгаалалтад Раузерийн дайралтын анхдагч байрлал үүснэ.}) 6. Bxf6 gxf6 7. e3 d5 {муугүй. Бараг тэнцүүхэн. (Геет - Балашов, 1965)}) 3. d4 cxd4 4. Qxd4 Nf6 5. e4 Nc6 6. Bb5 Bd7 7. Bxc6 Bxc6 {гээд хар гарааны асуудлаа шийднэ. (Ерменков - Гинда, 1985)}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 21211 Нийтийн

Хоёр хүн тоглож хорин хүн харна гэдэг шатрын тухай оньсого байдаг. Иймээс шатрыг голдуу хоёр хүн тоглодог. Зарим үед олон хүн өрсөлдөгч хоёрт зөвлөх байдлаар ч тоглох нь бий.  

Шатрын хөлөг

Шатар тоглогч хоёр хүний нэг нь цагаан шатраар (цагаанаар) нөгөө нь хар шатраар (хараар) тоглоно. Тоглоом нь тал бүр нь 8 нүд бүхий квадрат хавтгай дээр явагдах ба үүнийг шатрын хөлөг гэдэг. Эндээс шатрын хөлөг нь нүд гэж нэрлэгдэх 64 жижиг квадратаас бүтдэг. Нүднүүдийн хилийг тодорхой болгохын тулд тэдгээрийг гэгээлэг болон бараан өнгөөр сөөлжүүлэн будаж өгдөг. Гэгээлэг өнгөтэй нүдийг цагаан, бараан өнгийн нүдийг хар нүд гэж нэрлэнэ. Шатар эхлэн суралцагч юуны түрүүнд шатрын хөлөгийг сайтар судалсан байх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 1125 Төлбөртэй

Энэ удаад татгалзсан бэрсний гамбитийн жишээ өргүүдийн үргэлжлэлийг орууллаа. Сайтын хичээлүүдийг бүлэглэн багцалсан хичээлүүдийг сайтын Багц хичээлүүд хэсгээс үзэхийг зөвлөе. Хүмүүс хурдан сурах тухай л их асуудаг. Би суралцахыг насан туршийн л ажил гэж боддог тул та хичнээн нухацтай, зорилготой, тэвчээртэй судлана төчнөөн илүүг мэдэн түүнийхээ хирээр орлого, ашиг тань нэмэгдэнэ гэдэгт итгээрэй.

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

  Нээгдсэн тоо: 2085 Төлбөртэй

Шатар эхлэн суралцагчид гаргадаг алдаануудын талаар энэ хичээлд авч үзье. Эдгээр алдаануудыг хийхгүй байхын тулд тэдгээрийг мэддэг байхгүй бол хийсээр л байх болно. Иймд хичээлийн материалыг сайн судлаад алдаануудын учир утгыг сайн ойлгоод аль болохоор гаргалгүй тоглож сурахыг хичээгээрэй.

  Нээгдсэн тоо: 2911 Бүртгүүлэх

Шатар тоглож сурахад нилээд хичээл зүтгэл хэрэгтэй. Шатрын онолд суралцах нь та шатар тоглох чадвараа хурдан дээшлүүлэх чухал хүчин зүйлс. Иймээс бид сайтын энэ хэсэгт А.Нимцовичийн "Миний систем" орчуулан оруулж байгаа билээ. Энэ удаад шатрын онолын чухал элемент болох нүүргүй хүүний талаар авч үзэх болно. Материал нилээд их тул хэдэн хэсэг болгон нийтлэнэ.

Нэг. Хүүний давуу. Дэвшигч. Нүүргүй хүү үүсэх. Дэвшигчийн дүрэм. Хүүний өөрийн шугам ба зэргэлдээх шугамуудад түүний өмнө өрсөлдөгчийн хүү байхгүй бол түүнийг нүүргүй хүү гэдэг. Ийм хүү саадгүйгээр бэрс гарахаар явах боломжтой.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764