Итали өрөг. d2-d3 үргэлжлэл

Шатрын эртний гараануудын нэг Итал өрөг юм. Итал хэлээр "Giuoco Piano" буюу "Чимээгүй эхлэл" гэж нэрлэдэг. Гарааг тоглолтдоо амжилттай хэрэглэж байсан Италийн мастеруудын судалгаанууд бүр 16-р зуунд гарсан байдаг.

[Event "Итали өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 {цагаан зөвхөн ноён хамгаалж буй f7 нүдийг хараалсан. Гарааны зарим хувилбарууд хурц тоглолтонд хүргэдэг ч зөв хамгаалж чадвал хар бүх аюулыг хариулж чадна.} Bc5 {нүүдлийн дараа шатрын онолд 15-р зууны сүүлээр орж ирсэн итали өрөг тоглогддог. Хуучин цагт өргийг их хэрэглэдэг байсан ч хард найдвартай хамгаалалт олдсоны дараа алдар нь буурсан.}

Итали өргийн d2-d3 үргэлжлэлийг авч үзье. Өргийн үндсэн хувилбаруудын нэг c2-c3 үргэлжлэлийг Итали өрөг. c2-c3 үргэлжлэл хичээлээс үзээрэй.

[Event "Итали өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 {гээд итали өрөг үүссэн} 4. d3 Nf6 5. Nc3 d6 6. Bg5 ({Хэрвээ} 6. Be3 {гэвэл} Bb6 ({хард e3 дээр солилцоо хийх ач холбогдолгүй. Учир нь} 6... Bxe3 7. fxe3 {гээд цагаан төвийн байрлалаа бэхжүүлэхийн дээр тэдэнд f босоо шугам нээгдэнэ.}) 7. Qd2 Be6 8. Bb5 O-O 9. Bxc6 bxc6 10. O-O Nd7 {-гийн дараа харын боломж муу биш.}) ({Харин} 6. O-O Bg4 {гэж f3 морийг даруулах нь цагаанд сайн биш. Энэ тохиолдолд} 7. Be3 Nd4 8. Bxd4 Bxd4 9. h3 Bh5 {гээд хэрвээ} 10. g4 {гэвэл} Bxc3 11. bxc3 Nxg4 12. hxg4 Bxg4 13. d4 Qf6 14. Be2 Bh3 {хүчтэй заналтай хувилбар байж болохоор.}) 6... h6 (6... Na5 {хурц үргэлжлэл анхаарал татахаар. Хэрвээ} 7. Bxf6 {гэвэл} gxf6) 7. Bxf6 ({Хэрвээ} 7. Bh4 {гэвэл} g5 8. Bg3 ({8. Тg3 -ын оронд} 8. Nxg5 hxg5 9. Bxg5 {гэх нь хар сэлгээ хийгээгүй тул явахгүй} Rg8 10. h4 Be6 {-гийн дараа цагаанд бод хаясны нөхвөр хангалттай бус.}) 8... Bg4 {гээд хар сайн байрлалтай.}) 7... Qxf6 8. Nd5 Qd8 ({Эрсдэлтэй} 8... Qg6 {нүүдлийн дараа цагаан} 9. Nxc7+ {гэвэл}({Харин} 9.Qe2 Bg4 10. c3 Bb6 11. a4 {ийн дараа хар сэлгээ} O-O-O (11... O-O) {хийвэл} 12. a5!) 9... Kd8 10. Nxa8 Qxg2 11.Rf1 Bg4 {гээд ширүүн дайралтад өртөнө.}) 9. c3 a6 {гээд хар бараг тэнцүүхэн тоглолтод хүрсэн.} ({Хар хөлийн чухал тэмээг авч үлдэхийн тулд 9... a6 нүүдэл гарцаагүй.} 9... Ne7 {сул. Учир нь} 10. b4 Bb6 11. Nxb6 axb6 12. d4 exd4 13. Nxd4 {гээд цагаан давуутай. Харин нүх гаргасан тул 10.b4 тохиолдолд хар тэмээ a7 -д ухрана.})

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2684 Бүртгүүлэх

Шатрын хөлөг дээр тэмцэл явагдахад шатрууд нэг нэгэндээ ихээхэн нөлөөлдөг. Шатруудын хоорондын уялдаа холбоог тоглогчид өөрсдийн нүүдлээрээ бий болгоно. Шатрын тулаан нь үндсэндээ дайралт хийх энэхүү дайралтыг няцаах хамгаалалт байдлаар явагдана.
Тоглолт эхлэхэд өрсөлдөгчид ижил тооны дайралт болон хамгаалалтын хүчтэй байх ба тоглолтын явцад тоглогчийн ур чадвараас шалтгаалан хүчний харьцаа өөрчлөгдөх болно. Ямар ч дайралтын үед дайралтанд өртөж байгаа шатраа доорх аргуудын аль нэгээр хамгаалах боломж олдоно.

  Нээгдсэн тоо: 690 Нийтийн

Хагас нээллттэй Франц хамгаалалт жишээ өргүүдтэй танилцаарай. Мастерууд гарааг өрөгт хэрхэн, яаж ашиглаж байгааг сонирхон харахад л хүний авьяас билэгийг хүндлэн дээдлэхээс өөр яах билээ гэсэн сэтгэгдэл төрдөг. Өөөрийгөө хөгжүүлж чадвал таны өмнө ч ийм боломж нээлттэй гэдэгт итгээрэй. Хүн төлөвшин хүмүүжихэд хамгийн хүнд асуудлын нэг нь өөрийгөө ялан дийлэх гэж би боддог. Өөрөөр хэлбэл өөрийгөө өөрөө удирдаж сурах. Үүнд суралцаагүй хүнд ямар нэгэн амжилтад хүрнэ гэдэг хэцүү дээ. Өөрийгөө удирдаж сурахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах бол манай сайтын үндсэн зорилго. Хэн нэгний шахалт, ямар нэгэн үнэлгээ, амлалт энэ тэр гэхгүйгээр бие даан суралцаж чаддаг болсон хүн цаашдаа өөрийгөө хөнгөн аваад явж чадна.

Сайтад материал бэлтгэн нийтлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг учраас сайтын зарим материалууд үнэтэй байгааг та ойлгох болов уу. За ингээд мастеруудын өрөгүүдийг харцгаая.

[Event "Канн, 2001."] [White "Каспаров"] [Black "Бареев"] 1. e4 e6 2. d4 d5 3. Nd2 c5 4. Ngf3 Nf6 5. e5 Nfd7 6. c3 Nc6 7. Bd3 Qb6 8. O-O g6 9. dxc5 Nxc5 10. Nb3 Nxd3 11. Qxd3 Bg7 12. Bf4 O-O 13. Qd2 {цагаан хар хөлийн тэмээг солилцохоор төлөвлөсөн. Үүний дараа өрсөлдөгчийн ноёнгийн жигүүрт хар нүднүүд суларна.} Bd7 14. Rfe1! ({14. Трfe1 нүүдэл} 14. Bh6 Nxe5! 15. Nxe5 Bxe5 16. Bxf8 Rxf8 {гэснээс хүчтэй.}) 14... a5 15. Bh6 a4 16. Bxg7 Kxg7 17. Nbd4 {Цагаан зорилгодоо хүрсэн. Тэдний цаашдын ажиллагаа суларсан хар нүднүүдэд дайралтыг зохион байгуулахад чиглэнэ.} Na5 18. Rab1 Nc4 {хар цагаан бэрсийг сайн байрлалд хөөн оруулсан.} 19. Qf4 Qd8 20. h4! {ноёнгийн жигүүрт шийдвэртэй ажиллагааны эхлэл.} h6 21. Qg3 Qe7 22. Ne2! {морь илүү идэвхитэй байрлалд шилжсэн.} Kh7 23. Nf4 Rg8 24. Re2! {дайралтын өмнө e шугамаар тэргээ давхарлах нь ашигтай.} Raf8 25. Rbe1 Rc8 26. Nh2! {морио h6 руу шилжүүлэхээр төлөвлөсөн.} g5? {хар гал дээр тос нэмсэн.} ({илүү нь} 26... h5 {ч гэсэн} 27. Nf3 {-ын дараа цагаан дайралтын сайн боломжтой.}) 27. Nh5! gxh4 28. Qh3 Rg5 29. Nf6+ Kg7 30. f4 Rg6 31. Nhg4 Rh8 32. Nh5+ Kf8 33. Ngf6! {Морьдоо дахин байршуулаад цагаан тэргээ ноёнгийн жигүүрт шилжүүлэхээр төлөвлөсөн.} Bc6 34. Qxh4 a3 35. b3 Nb2 36. Kh2 Qc5 37. Re3 d4 38. Rg3 dxc3 39. Rxg6 fxg6 40. Nd7+! {тэмцлийн үр дүнтэй төгсгөл.} Bxd7 41. Qf6+ {хар буусан.} Ke8 ({эсхүл} 41... Kg8 42. Qg7 {гээд мад}) 42. Ng7 {гээд мад.}

  Нээгдсэн тоо: 856 Бүртгүүлэх

1. d4 Мf6 2. c4 g6 3. Мc3 Тg7 нүүдлийн дараа хөлөгт хагас хаалттай гараанд ордог "Хуучин энэтхэг хамгаалалт"- ын байрлал үүсдэг. Гарааны олон хувилбарын нэг бол 4. e4 d6 -гийн дараа Авербахийн дэвшүүлсэн 5. Тe2 системийг хичээлээр авч үзнэ. 

Шатарт олон тооны гараанууд байдаг ч суурьтай судлан, ерөнхий зарчмыг ойлговол үндсэндээ цөөн тооны суурь гараанууд байдаг. Шатарчид болон шатар сонирхогчид өөрийн сайн судалсан цөөн гараануудаар голдуу тоглодог. Тэгвэл гараануудыг бүгдийг судлах ямар хэрэгтэй гэж бодож байж магадгүй. Таны өрсөлдөгч өрөгт ямарч гарааг хэрэглэж болох учраас та гарааг судлан гаргаж болох алдаа, зангуудыг мэдэж байхгүй бол түүнд заавал ордог учраас гараануудыг судлахыг зөвлөөд байгаа юм.

  Нээгдсэн тоо: 1244 Төлбөртэй

Энэ хичээлд гарааны ба тулааны оргил шатанд дараанаас татгалзах, хонгилын систем, аюулд орсон шатруудын хамгаалалтын холбоо, шахалт, түүний утга, аюул ба илүү гүнзгий утга гэсэн сэдвүүдийг авч үзье.

1. e4 e5 2. Мf3 Мc6 3. Тc4 Тc5 4. Мc3 Мf6 5. d3 d6 нүүдлийн дараа цагаан f6 -гийн морийг 6. Тg5 гэж дарж болно. Гэхдээ энэхүү энгийн дарааны нүүдэл хард хэсэг боломжийг бий болгоно.
Энэ тохиолдолд хар цагаан тэмээг 6. ... h6 7. Тh4 g5 гэж хөөх хэрэгтэй юу? Эсхүл тайвнаар 6. ... Тe6? гэж тоглох уу. Хар 6. ... Тg4? гэж сөрөг дараа ч хийж болох талтай. Эцэст нь 6. Тg5 нүүдлээр бий болсон дарааны аюулыг (7. Мd5 гээд цааш f6 дээр морийг идэн ноёны жигүүрийг эвдэх) ердөө тоолгүй 6. ... Мd4? гэж морио төвлүүлж болохгүй гэж үү. Бас 6. ... Мa5 эсхүл 6. ... O-O нүүдлүүд анхаарал татахаар.

Иймээс дараанд орсон шатруудыг чөлөөлөх чухал аргуудыг авч үзэцгээе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 292

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 369

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 339

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 432

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 481

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 505

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 599

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 690

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 726

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1133

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 748

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 820