Сургалтын өрөг

Дараах богинохон өргүүдийг тоглоорой. Нүүдэлд хийсэн тэмдэглэгээнүүдийг ойлгон авахыг хичээгээрэй. Тэмдэглэгээнүүд хожсон хожигдсон талуудын нүүдэлд ч тавигдсан байгаад гайхах хэрэггүй. Өрөгт хожсон хүн нь дандаа зөв нүүхгүй шүү дээ. Хэрвээ өрсөлдөгчийнхөө сул нүүдлийн эсрэг улам сул нүүдэл хийгээд байвал хожигдох нь тодорхой.

Цагаанаар: А - Хараар: Б

1. e2-e4 e7-e5 2. Тf1-c4 Тf8-c5 3. Бd1-h5 эхлэн суралцагчид их дуртай яаран бэрсээ гаргах. Энэ нүүдэл нь өрсөлдөгчийнхөө алдааг ашиглах гэсэн санаа. Гэвч зөв хариу нүүдэлд энэ нь цаг дэмий үрсэн хэрэг болдог. 3. ... Мg8-h6?? хар тал f7 нүдийг хамгаалсан. Гэхдээ сайн арга биш байлаа. 3. ... Бe7 гээд дараа нь 4. Мf3 Мc6 5. Мc3 Мf6 гэх байдлаар нүүсэн бол цагаан бэрсийг ухрааж болох байсан. 4. d2-d4! цагаан тал 4. Б:e5+ Бe7 5. Б:g7 гэж нүүвэл хүчний хожоо хийж болно. Гэхдээ энэ нь илүү нарийн зам. 4. ... Тc5:d4 5. Тc1:h6 цагаан f7 нүдийг хамгаалагчийг устгасан. 5. ... Тd4:b2?? (1-р диаграм) хар тал материалын давуу байдалд хэт шунан эсрэг талаас ирэх аюулыг мартсан. 5. ... 0-0 гэж нүүн эсэргүүцэн тоглож болох боловч цагаан тал бодны илүүтэй болсон тул өргийг аврахад хүнд болно. 6. Бh5:f7X

Цагаанаар: С - Хараар: Т

1. f2-f4 өөрийн шатруудын хөлийг нээж өгдөггүй тул энэ нүүдэл нь жишээ нь 1. e2-e4 -ийг бодвол сайн нүүдэл биш. 1. ... e7-e5 хар тал хүү хаян санаачлагыг гартаа авахыг оролдож байна. Харын шатрууд хурдан хөллөх болно. 2. f4:e5 цагаан хаяг авснаар цаг алдаж байна. Арай аюул багатай үргэлжлэл 2. e4 байж болох байлаа. 2. ... d7-d6 хар нөгөө тэмээний замыг нээж байна. Шатар эхлэн суралцагчид "Яагаад h4 дээр шалж болохгүй гэж?" асууж магадгүй. Эхлэн суралцагчид иймэрхүү шалаа хийх их дуртай байдаг. Гэхдээ тоглоомын учир утга нь хэн олон шалсанд оршдоггүй биз дээ. Иймээс ч шатарчид "Олон шалсан нь хождоггүй" гэж ярьдаг. Энд 2. ... Бh4+ 3 g3 гэхэд хар тал бэрсээ татахад цаг алдах ба энэ хооронд цагаан бэхжилт хийх боломжтой. 3. e5:d6 Тf8:d6 4. b2-b3?? цагаан аюулыг мэдсэнгүй. Мэдсэн бол 4. Мf3 тоглож болно. 4. ... Бd8-h4+! (2-р диаграм) дөнгөж 2-р нүүдэлд шалааг ашиггүй гэж байснаа одоо нүүдлийг "хүчтэй" гэсэнд та гайхаж байж магад. Үнэхээр одоо байдал өөрчлөгдөн энэ шалаа нь их сайн нүүдэл болсон. Учир нь энэ үед хар тэмээний ямар байрлал эзэлсэнийг хараарай. 5. g2-g3 Тd6:g3+! 5. ... Б:g3+! гэсэн ч болно. 6. h2:g3 Бh4:g3X

Цагаанаар: Б - Хараар: Б

1. e2-e4 e7-e5 2. Мg1-f3 d7-d6 3. d2-d4 Мb8-d7 цагаан e5 -ын хүүг довтлон хар түүнийг хамгаалж байна. Гэвч морины d7 дээр хийсэн нүүдэл нь бусад шатруудын хөдөлгөөнийг хаасан. 3. ... ed гээд хамгаалсан бол энгийн. 4. Тf1-c4 Тf8-e4. Одоо f7 нүд хамгаалалтгүй болсон. 4. ... c6 сайн хамгаалалт байх байлаа. 5. d4:e5 d6:e5?? хурдан хожигдолд хүргэнэ. 5. ... М:e5 6. М:e5 de 7. Бh5 g6 8. Б:e5 Мf6 байдлаар хүүгээ хаян гарч болно. 6. Бd1-d5! Мg8-f6?? харин 6. ...  Мh6 7. Т:h6 0-0 гэж маднаас бод алдан гарах нь мэрэгжлийн шатарчдад бол хожигдсонтой адил 7. Бd5:f7X

 Цагаанаар: А - Хараар: Х

1. e2-e4 e7-e5 2. Мg1-f3 Мg8-f6 цагаан e5 -н хүүг хар e4 -н хүүнд сөрөг довтолгоо хийж байна. 3. Мf3:e5 Мf6:e4? эхлээд  3. ... d6 гэж цагаан морийг хөөгөөд дараа нь e4 -н хүүг авах хэрэгтэй байсан. 4. Бd1-e2 Мe4-f6?? хар морио хамгаалах гээд илүү ихийг алдана. 4. ... Бe7 5. Б:e4 d6 6. d4 (бэрс дараанд байгаа болохоор морио авч чадахгүй) 6. ... de 7 Б:e5 гэсэн бол хар зөвхөн хүү л алдана. 5. Мe5-c6+! морь бэрсний хөлөө нээн бэрс шалсан. Нээж шалах. (4-р диаграм) 5. ... Бd8-e7 эсвэл 5. ... Тe7 6. М:d8 адил үр дүнтэй 6. Мc6:e7
Хар тал хамгийн хүчэрхэг бод бэрсээ алдсан тул бууж өгсөн

 Цагаанаар: Г - Хараар: Д

1. e2-e4 Мg8-f6 2. Мb1-c3 g7-g6 3. Мc3-d5 харыг занганд оруулахаар оролдсон. 3. ... Мf6:e4 ер нь 3. ... М:d5 эсвэл 3. ... Тg7 байсан бол дээр байсан. 4. Бd1-e2 Мe4-d6?? хар үүнийг хүлээж байлаа. 4. ... c6!  5. Б:e4 cd  6. Б:d5 Тg7 гэж өрнөсөн бол хар сайн байрлалтай болох байсан. 5. Мe4-f6+X
e7 -гийн хүү хөдлөх боломжгүй тул хар тал маданд орж байна.

 Цагаанаар: Д - Хараар: Д

1. e2-e4 c7-c6 2. d2-d4 d7-d5 3. e4-e5 f7-f6?? ноён сэлгээ хийгээгүй байхад h5-e8 диагналыг нээх аюултай. 4. Тf1-d3 Мb8-d7?? 5. Бd1-h5+ энэ нүүдлийн дараа хар бууж өгсөн
6-р диаграмыг 2-р диаграмтай харьцуулан үзээрэй.

 Цагаанаар: С - Хараар: Ж

1. e2-e4 c7-c5 2. c2-c4 d7-d6 3. d2-d3 Мb8-c6 4. Мb1-d2?? 4. Мc3 гэж нүүх хэрэгтэй байлаа. 4. ...  Мg8-f6 5. Мg1-e2? шатрууд нэг нэгдээ саад болохгүйгээр гаргаж байх хэрэгтэй. Энд цагаан моринууд өөрсдийн боднуудын хөлийг хаан байрласан нь шатрууд хурдтай зөв байрлал эзлэхэд саад болж байна. 5. ... Тc8-g4  6. a2-a4? ямарч утгатгүй нүүдэл 6. ... Мc6-b4!? цагаан тал бодоо хөллөж чадахгүй байгааг мэдээд тэднийг занганд оруулахаар шийдсэн. 7. h2-h3?? цагаан зангыг харсангүй. 7. Мb3 эсвэл 7. Мf3 гэж нүүх хэрэгтэй байсан. 7. ... Мb4:d3X

 Цагаанаар: Х - Хараар: Ж

1. e2-e4 e7-e6 2. d2-d4 g7-g6 3. Мb1-c3 Тf8-g7 4. Мg1-f3 Бd8-f6 зөв нь бол 4. ... Мe7 эсвэл 4. ... d5 эсвэл 4. ... d6
5. Тc1-g5 (8-р диаграм) хар бууж өгсөн. Бэрсэнд зугтах нэг ч нүүдэл байхгүй болсон. Цагаан талын d4, e4 төвийн хүүнүүд ямар хаалт үүсгэж байгаа боднууд нь их энгийнээр зөв байрлал эзэлсэнийг хараарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 888 Төлбөртэй

Шатарт суралцахад гарааны онолын мэдлэг маш чухал. Гарааг сайн хийхгүй бол өрөгт амжилт олно гэдэг тун хүнд. Ихэнх шатар сонирхогчид гарааны онолд бага ач холбогдол өгдөгөөс болоод эхний 10 нүүдэлд өргийн хувь заяаг шийдвэрлэх алдаа хийн хүнд байдалд орох гээд байдаг. Иймээс шатарыг боломжийн тоглож суръя гэвэл гараануудыг сайн судлахыг зөвлөе. Сайтад шатрын гараануудын хичээлүүдийг багцлан оруулж байгаатай танилцаарай. Энэ удаад Шинэ энэтхэг хамгаалалт нэртэй хагас хаалттай гарааны талаар үзье.

[Event "Шинэ энэтхэг хамгаалалт. 1-р хэсэг."] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 (3. Nf3 {нүүдлийн дараа л c8 тэмээг жигүүрт хөллөх нь зүйтэй.}) 3... b6 {нүүдлийн ийм дараалалд цагаан хүүний тогтвортой төвийг авснаар санаачлагыг удаанаар эзэмшдэг гэдгийг практикаар нотолсон.} 4. e4 Bb7 5. Qc2 Bb4 ({эсхүл} 5... d5 6. cxd5 exd5 7. e5 Ne4 8. Bb5+ c6 9. Bd3 {гээд цагаан сайхан тоглолттой.}) 6. Bd3 c5 (6... Bxc3+ {гэвэл} 7. bxc3 d6 8. f4 e5 9. Nf3 Nbd7 10. fxe5 dxe5 11. Bg5 {-ын дараагаар цагаан хүчтэй заналтай.}) 7. d5 {b7 тэмээний байрлалыг сайжруулах хэрэгтэй.} exd5 8. exd5 {цааш Мge2, O-O хэрэгтэй бол Мg3, Мf5 гэж тоглон цагаан аюултай тоглолтыг авна. Хар бодит сөрөг боломжийг үүсгэхэд хүнд. Муу байрлалтай b4 тэмээг нэг бол солилцон цагаанд хоёр тэмээний давууг өгөх эсхүл үнэт цагаа алдан буцаан татахад хүрнэ.}

  Нээгдсэн тоо: 1356 Нийтийн

Энэ нийтлэлээр Нимцовичийн "Миний систем" номын хоёрдугаар хэсэг буюу байрлалын тоглолт хэсэг эхлэж байгаа юм. Өмнөх нийтлэлүүдээр шатрын стратегийн элементүүдийн талаар Нимцовичийн дэвшүүлсэн онолын орчуулгыг хүргэсэн бол энэ хэсэгт Нимцовичийн системийг тоглолтод хэрхэн ашиглахыг толилуулах болно.

  Нээгдсэн тоо: 1132 Төлбөртэй

Байрлалын тоглолтын шинэ ойлголт. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Илүүдэл хамгаалалт.

Байрлалын тоглолт бол биднийхээр дайралт ч биш, хамгаалалт ч биш гэдгийг тэмдэглэсэн. Аргын утга учир нь урьдчилан сэргийлэлтийг төлөвлөгөөтэй, эрчимтэй явуулахад оршино. Урьдчилан сэргийлэлт гэдгийг байршлын талаасаа эвгүй зарим үйлдлийг урьдчилан тооцох зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгоно. Туршлага багатай тоглогчдод тохиолддог "сүйрэл" -ийг авч үзэхгүй гэвэл ийм үзэгдлүүд хоёр төрлийнх л байдаг. Ингэхэд эхлэн суралцагчдад төвийн хүүнүүдээ алдах эсхүл тэдгээр хүүнүүд байхгүй үед өрсөлдөгчийн хүүний түрэлтийг түргэсгэдэг тул түүнээс онцгой болгоомжлох ёстойг сануулъя. Туршлагатай шатарчин туршлага муутайн эсрэг энэхүү түрэлтийг сааруулах арга замаа олдог.

  Нээгдсэн тоо: 1804 Нийтийн

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

Сайтын хичээлүүдийг сайтын Багц хичээлүүд хэсгээс судлахыг зөвлөе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 296

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 370

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 343

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 436

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 484

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 511

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 601

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 696

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 732

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1136

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 752

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 823