Бердийн гараа

XIX зууны Английн алдартай шатарчин Бердийн нэрийг авсан энэ гараа нь голланд хамгаалалтыг анхдагч байдлаар тоглох гэсэн оролдлого. Гараа сонирхолтой тоглолтод хүргэдэг ч эхний нүүдлээр үндэслэгдэх гарааны хууль ёсны давууг авах бага боломжийг өгдөг. Иймээс Бердийн гарааг ховор хэрэглэдэг.

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 939 Төлбөртэй

Шатарт суралцахад гарааны онолын мэдлэг маш чухал. Гарааг сайн хийхгүй бол өрөгт амжилт олно гэдэг тун хүнд. Ихэнх шатар сонирхогчид гарааны онолд бага ач холбогдол өгдөгөөс болоод эхний 10 нүүдэлд өргийн хувь заяаг шийдвэрлэх алдаа хийн хүнд байдалд орох гээд байдаг. Иймээс шатарыг боломжийн тоглож суръя гэвэл гараануудыг сайн судлахыг зөвлөе. Сайтад шатрын гараануудын хичээлүүдийг багцлан оруулж байгаатай танилцаарай. Энэ удаад Шинэ энэтхэг хамгаалалт нэртэй хагас хаалттай гарааны талаар үзье.

[Event "Шинэ энэтхэг хамгаалалт. 1-р хэсэг."] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 (3. Nf3 {нүүдлийн дараа л c8 тэмээг жигүүрт хөллөх нь зүйтэй.}) 3... b6 {нүүдлийн ийм дараалалд цагаан хүүний тогтвортой төвийг авснаар санаачлагыг удаанаар эзэмшдэг гэдгийг практикаар нотолсон.} 4. e4 Bb7 5. Qc2 Bb4 ({эсхүл} 5... d5 6. cxd5 exd5 7. e5 Ne4 8. Bb5+ c6 9. Bd3 {гээд цагаан сайхан тоглолттой.}) 6. Bd3 c5 (6... Bxc3+ {гэвэл} 7. bxc3 d6 8. f4 e5 9. Nf3 Nbd7 10. fxe5 dxe5 11. Bg5 {-ын дараагаар цагаан хүчтэй заналтай.}) 7. d5 {b7 тэмээний байрлалыг сайжруулах хэрэгтэй.} exd5 8. exd5 {цааш Мge2, O-O хэрэгтэй бол Мg3, Мf5 гэж тоглон цагаан аюултай тоглолтыг авна. Хар бодит сөрөг боломжийг үүсгэхэд хүнд. Муу байрлалтай b4 тэмээг нэг бол солилцон цагаанд хоёр тэмээний давууг өгөх эсхүл үнэт цагаа алдан буцаан татахад хүрнэ.}

  Нээгдсэн тоо: 1622 Төлбөртэй

Өмнөх хичээлийн 2-р диаграмд үзүүлсэн байрлалд хөлгийн ихэнх хэсэг цагаан шатруудын хяналтанд орсон тул тэдний хөдөлгөөн их чөлөөтэй байсан. Энэ нь тэдний газар нутгийн давуу талыг тодорхойлно. Иймэрхүү давуу байдал нь удаан хугацааны байдаг учраас бүх тулаанд амжилт гаргаж болно гэж тооцож болно. Хүүний массиваар дэмжүүлэн илүү газар нутгийг (талбай) эзлэх тусмаа давуу тал илүү тогтвортой болно. Хүүний гинж нь эсрэг талын боднуудын хэсэг тэр ч бүү хэл бүгдийнх нь үйл ажиллагааг саармагжуулахад их үр дүнтэй. Аль нэг тал нь хөлгийн ихэнх хэсгийг эзлэн авснаар эсрэг талын хүчнүүд хөдөлгөөний хувьд хязгаарлагдах нь ойлгомжтой.

  Нээгдсэн тоо: 1075 Төлбөртэй

Францийн алдарт шатарчин Филидорийг (1726-1795) хүндэтгэн гараанд түүний нэрийг өгсөн. Филидорийн жигүүрийн хүүнүүдийн тухай онолоор 3. ... c6 нүүдлийг b8 моринд саад үүсгэдэг тул сул гэж үздэг. Харин f7-f5 түлхэлттэй холбоотой 2. ... d6 -г хүчтэй гэж зөвлөсөн ч гарааны онол, практикаар 3. ... f5 нүүдэл няцаагдсан байдаг. Гэсэн хэдий ч гараанд цаг хугацааны туршилтыг даван туулсан өөр үргэлжлэлийг олсон. Филидорийн хамгаалалтаар хар бат бэх ч шахагдсан сөрөг боломж үүсгэхэд амаргүй байрлалтай болдог. Иймээс орчин үеийн тэмцээнүүдэд гарааг ховор хэрэглэдэг. Хичээлээр Сокольскийн систеийг үзье.

[Event "Филидорийн хамгаалалт.Сокольскийн систем"] 1. e4 e5 2. Nf3 d6 3. d4 Nf6 {Нимцовичийн санаачилсан энэхүү нүүдлийн санаа нь e4 хүүд зөрөж довтлон ноёны жигүүрийн хөлөлгөөнд чухал цаг хожиход оршино.} 4. dxe5 {энэ нүүдлээр Сокольскийн боловсруулсан систем эхлэнэ.} (4. Nc3 Nbd7 {нүүдлүүдийн дараа тоглолт Хенемийн хувилбарт шилжинэ.}) 4... Nxe4 5. Nbd2 ({Илүү нарийн тэмцэлд} 5. Qd5 Nc5 6. Bg5 Qd7 (6... Be7 {гэвэл} 7. exd6! Qxd6 8. Nc3 c6 9. Qxd6 Bxd6 10. O-O-O Be7 11. Bc4! {хэдийгээр бэрсээ солилцсон ч цагаан аюултай санаачлагатай.}) 7. Nc3 Ne6 ({эсхүл} 7... c6 8. Qd2 d5 9. h4 {гээд цагаан илүү боломжтой.}) 8. O-O-O {хувилбар хүргэдэг.}) (5. c4 {гэвэл хамгийн сайн нв} c6!? {хариу.}) 5... Nc5 (5... Nxd2 6. Bxd2 Be7! 7. Bc3 O-O 8. Bd3 Nc6 9. Qe2 Nxe5 10. Nxe5 dxe5 11. O-O-O {гээд тайван тоглолтод хүргэнэ.}) 6. Nc4 d5 7. Bg5 ({цагаан сайн тоглолттой} 7. Ne3 Be6 8. c4! {хувилбар сонирхол татахаар.}) 7... Qd7 (7... Be7!? {хариулт сонирхолтой.} 8. Bxe7 Qxe7 9. Qxd5 ({илүү нь} 9. Ne3 c6 10. c4 dxc4 11. Bxc4 {гээд цагаан байрлал илүүтэй.}) 9... Be6 10. Qd2 Nc6 {-гийн дараа хар хүүний хангалттай төлөөстэй:}) 8. Ne3 c6 9. c4 {9. Тe2 дараа нь 10. O-O гэсэн ч сайн. Системийн эгзэгтэй байрлал. Витковский - Прочовни (1995) нарын өрөгт} 9... Ne4 {дараагаар} ({эсхүл} 9... dxc4 10. Bxc4 {гээд давуутай}) 10. Qb3 h6 (10... Nxg5!?) 11. Bf4 g5 12. Bg3 g4 13. e6! {цагаан тактикийн хатгаагаар давуу бататгасан.}Qd8 (13... fxe6!? 14. Nxg4 Bg7 15. Bd3!?) 14. exf7+ Kxf7 15. Ne5+ Ke8 16. O-O-O {гэж тоглосон байдаг.}

  Нээгдсэн тоо: 16585 Нийтийн

Шатрын дүрмийн мэдлэгээс үүдэн өрсөлдөгчдийн хооронд маргаан гарах нь элбэг байдаг. Энэ хичээлд бид тоглолтыг дэг журамтай байлгахад шатарчин бүр баримталж байх ёстой үндсэн дүрмүүдийг авч үзнэ.

Хүрсэн бол нүү

Нүүх ээлж нь болсон шатарчин (санаатай эсвэл санамсаргүй аль нь ч бай) өөрийн шатарт хүрсэн л бол түүгээр нүүх ёстой. Хэрвээ шатарчин эсрэг талынхаа шатарт хүрсэн бол түүнд ашиггүй байсан ч хүрсэн шатраа идэх ёстой. Шатарчны хүрсэн өөрийн шатар нь боломжит нэг ч нүүдэлгүй, мөн түүнчлэн түүний хүрсэн эсрэг талын шатарыг идэх ямарч бололцоогүй бол ямар нэгэн үр дагаваргүй өөрийн хүссэн нүүдлээ хийдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн торгууль байх ёсгүй. Шатарчин өөрийн болон хүний шатарт нэгэн зэрэг хүрсэн бол эсрэг талын шатрыг өөрийн шатраар идэх ёстой. Эхлээд өөрийн шатарт хүрээд дараа нь тухайн шатраар идэх боломжгүй эсрэг талын шатарт хүрсэн бол хүрсэн өөрийн шатраар дурын нүүдлээ хийнэ.
Шатруудынхаа эвгүй өрөгдсөн байрлалыг цэгцлэх хэрэгтэй бол зөвхөн өөрийн нүүдэл хийх ээлжинд өрсөлдөгчдөө цэгцлэх тухайгаа мэдэгдээд дараа нь шатартаа хүрнэ. Мэдэгдээгүй бол хүрсэн бол нүү дүрэм үйлчлэх болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764