Бэрсээр мадлах

Ийм төрлийн төгсгөлд ялалт хийх нь өмнөх хичээлд үзсэн тохиолдолоос амархан. Хөлгийн зах эсвэл буланд л бэрсээр мад хийж болдог. Иймээс тэргээр мадлах аргыг ашиглаж болно. Бэрс илүү хүчирхэг бод гэдгээс үүдэн 1-рт тэргийг бодвол бэрсээр мад өгөх нь (10 нүүдэл хангалттай) илүү хурдан 2-рт падын байрлал олон бий болно гэдгийг санаж байх хэрэгтэй. 1-4 -р диаграмд бэрсээр мадлах төгсгөлийн үндсэн байрлалуудыг үзүүллээ.

Бэрсээр мад хийхэд ноён хамгаалагчийн үүрэгтэйгээр (1-4 -р диаграм) оролцоно. Харин ноён сөргөлдөөний байрлалд байх албагүй.(4 -р диаграм) 1 ба 3 - р диаграмаар өөрийн ноёноор араасаа хамгаалуулсан бэрс айлын ноёнг мадлаж байгаа байрлалыг үзүүлсэн байна.
5-р диаграм дээрх байрлалд цагаан 1. Бb8X эсвэл 1. Бc8X (тэрэгний аргаар) эсвэл 1. Бe7X гурван аргын аль нэгээр нэг нүүгээд мад хийнэ.

6-р диаграмд хар талд 2 нүүгээд мадлах 5 арга байна. Үүнд
1. ... Бf2+ , 1. ... Бh2 , 1. ... Бe4 , 1. ... Бf5 , 1. ... Бd3
Хэрвээ хар тал 1. ... Бf3?? гэвэл цагаан паданд орно.

Одоо ноён бэрсээр ганц ноёнг хэрхэн мадлахыг авч үзье. 6-р диаграм

Хар ноён h8 буланд ойрхон байгаа тул түүнийг тийш нь шахах (төлөвлөгөө) зорилго тавья.
1. Бd1-d3 хар ноёнг төвөөс шалаагаар шахах гэх нь цаг үрсэн ажил. 1. ... Нe5-e6 2. Нe1-e2 Нe6-e5 хар ноёнд төвд мад өгөх боломжгүй тул харынх төвд аль болохоор удаан тэсэхийг бодно. 3. Нe2-f3 Нe5-e6 4. Нf3-f4 Нe6-f6 5. Бd3-d6+ Нf6-f7 6. Нf4-g5 Нf7-g7 хэрвээ 6. ... Нe8 гэвэл 7. Бc7! нүүн ноёнг 7-р шугамаар хаана. 7. ... Нf8  8. Нf6! Нe8  9. Бe7(c8)X эсвэл 8. ... Нg8  9. Бg7X
7. Бd6-e7+ (7. Бf6+ Нg8 гэх нь муу. Одоо 8. Нg6?? гэвэл хар тал паданд орно.) 7. ... Нg7-h8 Анхаар! хар ноён буланд очиход пад болох аюул ихэснэ. 8. Нg5-g6 цагаан ноён хар ноёнд хамгийн ойрхон ирлээ. 8. Нf7?? пад болно. 8. ... Нh8-g8  9. Бe7-g7X. Эсвэл  9. Бe8X (9. Бd8X)

Бэрс хүчтэй бод учраас гадны тусламжгүйгээр ноёнг буланд (мадлахгүйгээр) шахаж чадна. Энэ арга хурдан биш гэлээ ч ямар нэгэн падын байрлал бараг үүсгэдэггүй. 6-р диаграмын байрлалыг дахин харъя.
1. Бd3 Өөрөөр 1. Бd7, 1. Бg4 эсвэл 1. Бa4 шахах ажиллагааг эхэлж болно. 1. ... Нe6 2. Бd4 ноёны хөдөлгөөнийг нүүдэл бүрдээ хязгаарлана. 2. ... Нf5 3. Бe3 хар ноёнд бүрэн биш гурван босоо шугам үлдээнэ. Бэрс эсрэг талын ноёнтой дандаа морины нүүдлийн зайнд байрласнаар түүнийг ухрахаас өөр аргагүй болгоно. 3. ... Нg4 4. Бf2 ноёнд зөвхөн хоёр босоо шугам үлдээсэн. 4. ... Нg5 эсвэл 4. ... Нh3 5. Бg1! 5. Бf3 Нg6 6. Бf4 Нg7 7. Бf5 Нg8 эсвэл 7. ... Нh6 8. Бg4! цаашаа үндсэн хувилбараар 8. Бd7 ноён хамгийн сүүлийн шугамд оронгуут түүнийг бусад шугамаас таслаад өөрийн ноёнг туслуулахаар ойртуулна. 8. ... Нf8 9. Нf2 Нg8 10. Нf3 хар ноёнг h8 булан руу цааш шахах нь пад болгож мэднэ. 10. Бe7 Нh8  11. Бg7?? -пад. Иймээс ноёнг хөлгийн захад шахаад түүнд 2-3 чөлөөтэй нүүдлийг үлдээх хэрэгтэй. 10. ... Нf8 11. Нf4 Нg8 12. Нf5 Нf8 13. Нf6 эсвэл 13. Нg6 цагаан ноён ирэх газраа ирлээ. 13. ... Нg8 14. Бg7X.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 815 Төлбөртэй

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

[Event "Софи, 2009."] [White "Широв"] [Black "Карлсен"] 1. e4 c5 2. Nf3 Nc6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Nc3 e5 6. Ndb5 d6 7. Bg5 a6 8. Na3 b5 9. Bxf6 gxf6 10. Nd5 Bg7 11. Bd3 Ne7 12. Nxe7 Qxe7 13. c4! ({цагааны сүүлийн нүүдэл Иванчук - Раджабов (Софи, 2008) нарын өрөгт тохиолдсон} 13. c3 f5 14. Nc2 O-O 15. O-O Rb8 16. exf5 e4 17. Be2 Bxf5 {хувилбараас эрчимтэй. Энд ч гэсэн цагааны байрлал илүү.}) 13... f5 14. O-O O-O 15. Qh5 Rb8 16. exf5 e4 17. Rae1 Bb7 18. Qg4 Rfe8 ({Широв - Маркош (Испан, 2009) нарын өрөгт} 18... Kh8 19. Bxe4 Bxb2 20. Re3 Bxe4 21. Rxe4 Qf6 22. Nc2 bxc4 23. Rxc4 {-ийн дараагаар цагаан ихээхэн давуу болсон.}) 19. cxb5 d5 20. bxa6 Bc6 21. b3! ({Топалов - Карлсен (Хятад, 2009) нарын өрөгт} 21. Rc1 exd3 22. Rxc6 Qe2 23. h3 Rxb2 24. f6 Qxg4 25. hxg4 Rxa2 26. Nb1 Bf8 27. Rc3 Rxa6 28. Rxd3 Rxf6 {гээд хар тэссэн.}) 21... Kh8 (21... Qxa3 22. f6 Qf8 23. Be2 {хувилбар хангалтгүй нь илт.}) 22. Nc2 Be5 23. Be2 d4 24. Bc4 Rg8 25. Qh3 Rg7 26. g3 Rbg8 27. Qh6 Qc7? (27... Ba8 28. a4 (28. Rd1? e3! 29. Rfe1 Bxg3! 30. fxg3 Qe4 {гэвэл цагаан хүнд байдалд орно.}) 28... Qc7! 29. Qh3 Bxg3! 30. fxg3 Rxg3+ 31. hxg3 Rxg3+ 32. Qg2 e3! 33. Re2 Bxg2 34. Rxg2 e2 {гэж тоглосон бол бүх зүйл тийм ч тодорхой болхооргүй.}) 28. Nb4! Ba8 ({хаяа ч тус болохгүй. Жишээ нь} 28... Bxg3 29. fxg3 Rxg3+ 30. Kh1! Ba8 31. hxg3 Qxg3 32. Qf6+ Rg7 33. Qd8+ Rg8 34. Qxd4+ Rg7 35. Qd8+ Rg8 36. Qf6+ Rg7 37. Re2 e3+ 38. Nc6 {гээд цагаан хожино.}) 29. Nd5 Qc8 30. Rxe4! {гээд хар буусан. Хожилд хүрэх хамгийн найдвартай зам бол} f6 31. Rxe5! fxe5 32. Nf6 Rf8 33. Nh5 Rd7 34. f6 d3 35. Qg7+! Rxg7 36. fxg7# {юм.}

Их мастеруудын тоглосон өргүүдийн нүүдэл бүрийг нарийн тунгаан бодож ямар тактикууд хэрэгжүүлж байгааг сайтар ойлгохыг хичээгээрэй.

  Нээгдсэн тоо: 2387 Төлбөртэй

Квадратын дүрэм нь практикт их хэрэг болдог тул түүнийг сайн эзэмших шаардлагатай. Илүү нарийн байрлалд дүрэм туслах нь элбэг.

И. Бергерийн сургалтын байрлалд (1-р диаграм) цагаан 1. Тр:b6+ Б:b6 2. Б:f6+ Нc5 гэж нүүн хүүний эндшпильд шилжвэл бэрсээ солилцохоос үл хамааран гарцаагүй тэнцээгээр дуусах болно.
Харин цагаан 1. Б:f6+ Б:f6 2. Тр:b6+ Нe5 3. Тр:f6 Н:f6 4. b6 гэж нүүвэл хар ноён хүүний квадратын гадна үлдэх тул цагаан хожих болно.

  Нээгдсэн тоо: 1156 Төлбөртэй

Байрлалын тоглолтын шинэ ойлголт. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Илүүдэл хамгаалалт.

Байрлалын тоглолт бол биднийхээр дайралт ч биш, хамгаалалт ч биш гэдгийг тэмдэглэсэн. Аргын утга учир нь урьдчилан сэргийлэлтийг төлөвлөгөөтэй, эрчимтэй явуулахад оршино. Урьдчилан сэргийлэлт гэдгийг байршлын талаасаа эвгүй зарим үйлдлийг урьдчилан тооцох зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг ойлгоно. Туршлага багатай тоглогчдод тохиолддог "сүйрэл" -ийг авч үзэхгүй гэвэл ийм үзэгдлүүд хоёр төрлийнх л байдаг. Ингэхэд эхлэн суралцагчдад төвийн хүүнүүдээ алдах эсхүл тэдгээр хүүнүүд байхгүй үед өрсөлдөгчийн хүүний түрэлтийг түргэсгэдэг тул түүнээс онцгой болгоомжлох ёстойг сануулъя. Туршлагатай шатарчин туршлага муутайн эсрэг энэхүү түрэлтийг сааруулах арга замаа олдог.

  Нээгдсэн тоо: 852 Нийтийн

Хагас хаалттай гарааны төрөлд ордог хуучин энэтхэг хамгаалалтын систем олон тооны хувилбаруудтай бөгөөд энэ удаад хаалттай болон орчин цагийн системийг танилцуулъя. Цагаан хуучин энэтхэг хамгаалалтын эсрэг гарааны давууг авахыг эрмэлзэлгүй бодны хөлөлгөөг тайванаар хийх хаалттай системийг авч үзье.

[Event "Хуучин энэтхэг хамгаалалт. Хаалттай систем."] 1. d4 Nf6 2. Nf3 g6 3. Bg5 ({Алехин} 3. Bf4 {нүүдлийг илүүд үзсэн. Гэхдээ энд} Bg7 4. e3 d6 (4... Nh5 {гэвэл} 5. Be5! f6 6. Bg3) 5. h3 O-O 6. Nbd2 c5! 7. c3 b6 {гээд хар тэнцүүхэн байрлалыг авна.}) 3... Bg7 (3... Ne4 4. Bh4 c5 5. Nbd2 {дараагаар цагааны байрлал эвтэйхэн.}) 4. Nbd2 O-O 5. c3 ({Алехиний зөвөлсөн} 5. e3 {нүүдэл ирээдүй муутай. Жишээ нь} d6 6. Bc4 c6 7. c3 Nbd7 8. O-O Qc7 9. a4 e5 10. dxe5 dxe5 11. e4 h6 12. Bh4 Nb6 13. Bb3 Re8 {гээд хар хүндрэлгүй. (Ууси - Копылов, 1966)}) 5... d6 ({цагааны дараагийн нүүдэлд саад хийн} 5... d5 {гэж тоглох нь найдвартай.}) 6. e4 Nbd7 7. Be2 h6 8. Bh4 e5 9. dxe5 dxe5 10. O-O {хараас тэнцвэрийг барихын тулд оновчтой тоглолтыг шаардана. Балашов - Сакс (1979) нарын өрөг} Qe7 11. Re1 Rd8 12. Qc2 b6 13. Bf1 Bb7 14. Nc4 Qe6 15. Nfd2 Qg4 16. Bxf6 Bxf6 17. Ne3 Qe6 18. Bc4 {гэж үргэлжлэн цагаан илүү боломжийг авсан.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764