Захын хүүнүүд

Квадратын дүрэмийн тухай 2 хичээлд үндсэндээ хүү өөрийн шатруудын тусламжгүйгээр бэрс гарах оролдлого хийх талаар үзсэн. Практикт нүүргүй хүүнд өрсөлдөгч тал саад болох нь тодорхой тул түүнд өөрийн ноёны тусламж ихэнхдээ шаардлагатай болдог. Тухайн тохиолдол бүрд хүүнд тусламж хэрэгтэй эсэхийг тогтоох нь ойлгомжтой.
Ноёнгоор нүүргүй хүүд туслах үндсэн арга нь хүүний давшиж байгаа шугам ялангуяа бэрс гарах нүднээс эсрэг ноёнг шахах юм. Өөрөөр хэлбэл хоккей, хөл бөмбөгт тоглогчид шайб болон бөмбөгний төлөө тэмцдэгийн адилаар манай ноён өрсөлдөгч ноёнтой мөр мөрөөрөө түлхэлцэхтэй ижил. Жишээ авч үзье.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 674 Төлбөртэй

Орчин үед бэрсний гамбитийн эсрэг маш өргөнөөр ашигладаг хамгаалалтын нэг бол Грюнфельдийн хамгаалалт. Иймээс шатар сонирхогчид, эхлэн суралцагчид хамгаалалтын системийн сайтар судлан суралцахыг зөвлөе. Жишээнд мастеруудын төрөл бүрийн шатны тэмцээнд тоглосон өргүүд орсон тул нүүдэл бүрийг сайн судлан ойлгон авахыг оролдоорой. Энэ удаад Грюнфельдийн хамгаалалтын жишээ өргүүдээс үргэлжлүүлэн танилцуулъя.

[Event "Минск, 1987."] [White "Юсупов"] [Black "Цешковский"] 1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 d5 4. cxd5 Nxd5 5. e4 Nxc3 6. bxc3 Bg7 7. Bc4 O-O 8. Ne2 c5 9. O-O Nc6 10. Be3 Na5 11. Bd3 b6 12. Rc1 ({хүүний хаяаг авах нь цагаанд ашиггүй.} 12. dxc5? bxc5 13. Bxc5 Qc7 14. Bd4 e5 15. Be3 Nc4 {-ийн дараагаар Роха - Керес (1964/65) нарын өрөгт хар сайн нөхөөсийг авсан.}) (12. f4?! cxd4 13. cxd4 f5! {хувилбарт харын сонгосон нүүдлийн дарааллын оновчтой нь илэрнэ. Цагаан} 14. exf5 ({харин} 14. Qe1 e6 15. Rd1 Bb7 {??? дараачаар хар сайн тоглолттой. (Хольм - Пршибыл, 1974)}) 14... Bxf5 15. Bxf5 gxf5 16. Ng3 {гэж үргэлжлүүлж чадахгүй. d4 хүү сул.}) ({өрөгт хийгдсэн нүүдлээс гадна} 12. Qd2 {гэж бас тоглодог.}) 12... Qc7 ({хувилбарын санаанд илүү тохирох нь} 12... Bb7 {гээд цааш} 13. d5 c4! 14. Bc2 e6 {дараагаар нарийн тоглолттой.}) 13. Qd2 ({энд} 13. f4 {гэж тоглож болно.} f5 {-д} 14. exf5 Bxf5 15. Bxf5 gxf5 16. dxc5! Rad8 17. cxb6 axb6 18. Bd4 {гээд цагаан давуутай. (Спасский - Шмидт, 1968)}) 13... Bb7 14. Bh6 Rad8 15. h4! Qd6?! {сайнгүй хариулт.} ({хүчтэй нь} 15... Nc6 {гээд} 16. d5 Ne5 {-ын дараа Юсуповийн бодлоор цагаан нилээд илүү байна. Гэхдээ удаан тоглолт бий.}) 16. d5 c4 (16... e6 {гэвэл} 17. c4!) 17. Bc2 e6?! {тоглолтыг задлах нь цагаанд ашигтай.} ({Юсупов} 17... e5 {гэж хориглон тоглохыг зөвөлсөн.}) 18. Bxg7 Kxg7 19. f4! f5 (19... exd5 {гэвэл цагаан} 20. e5! Qe7 21. h5 {гээд хүчтэй дайралттай.}) 20. Nd4! fxe4 21. dxe6 Nc6 {оройтсон.} 22. f5! {цагааны дайралтыг зогсоохгүй.} Nxd4 23. cxd4 Qe7 (23... Qxd4+ {гэвэл} 24.Qxd4+ Rxd4 25. e7 Re8 26. Ba4 {гээд шууд хожигдоно.}) 24. Ba4! {шийдвэрлэх нүүдэл.} Rxf5 (24... gxf5 {гэвэл} 25. Qg5+) ({эсхүл} 24... Rd5 25. fxg6 hxg6 26. Rxf8 Qxf8 27. Rf1 Rf5 28. Rxf5 {гээд дуусна.}) 25. Rxf5 gxf5 26. Qf4! Bd5 27. Qe5+ Kg6 ({эсхүл} 27... Qf6 28. e7!) (27... Kg8 {гэвэл өрөгт хийгдсэн} 28. Rc3 {шийднэ.}) 28. Rc3 f4 29. h5+! {гээд хар буусан.}

  Нээгдсэн тоо: 2411 Төлбөртэй

Тулаанд орж байгаа удирдагч бүр тодорхой хэмжээгээр бэлтгэлээ базаадаг. Үүнд хүчээ төвлөрүүлэх, байршуулах,  чухал байрлалуудыг эзлэх, хүнд зэвсгээ байрлуулах, хамгаалалтын ажиллагаа хийх, тагнуул хийх гээд олон ажлууд ордог. Гэхдээ энэ бүх ажиллагаа хамгийн богино хугацаанд хийгдэх ёстой. Дээрх бүгд нь шатарт ижилхэн. Ер нь өргийн дунд хэсэгт (миттельшпил) болдог гол тулаанд орохоосоо өмнө өрсөлдөгч нар өөрийн хүчээ байршуулдаг. Иймээс дебют гэж нэрлэгдэх тоглолтын эхэн хэсгийн (эхний 8-12 нүүдэл) гол асуудал нь хамгийн хурданаар хүчээ дайчлах байдаг. Гарааг шатрын өргийн туслах хэсэг гэж үзэх нь алдаа болно. Гараа нь тулааны цаашдын шинж төрхийг урьдчилан тодорхойлдог.

  Нээгдсэн тоо: 1720 Төлбөртэй

Хааяа амжилттай дайралт хийхэд (диагналаар, босоо, хэвтээ) ямар нэгэн шугамыг эзлэн авах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ шугам дээр өөрийн ямар нэгэн шатар байрлан дайралтыг идэвхитэй өрнүүлэхэд саад болох талтай. Ийм тохиолдолд тухайн шатрыг шугамаас яаралтай холдуулах эсвэл нүд чөлөөлөх комбинацийн адилаар түүнээс хурдан салах хэрэгтэй. Шугам чөлөөлөх элементар жишээ нь Нээж дайрах комбинац юм. Нээж дайрахад хүү болон боднууд шугамаас холдсоноор тухайн талын шатруудын хөл нээгдэн эсрэг талын шатарт довтолж байсан бол энэхүү тактикийн аргын зорилго нь чухал шугамыг нээснээр түүгээр ашигтай ажиллагаа явуулан хэрэгтэй нүдийг эзлэн авах, дайралтын хүчтэй боднуудыг илүү идэвхитэй байрлалд шилжүүлэн аюултай дарамт үүсгэх явдал юм.

  Нээгдсэн тоо: 1464 Бүртгүүлэх

Их мастерууд өргөнөөр ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Шатар сайн тоглож сурахын тулд онолын мэдлэгээс гадна практик буюу шатар тоглох их үүрэгтэй. Үүний зэрэгцээ мастерууд гараануудаар хэрхэн тоглож байсан өргүүдийг судлах хэрэгтэй. Ингэснээр тухайн гараагаар хэрхэн тоглох дадлагыг эзэмших маш сайн талтай. Тоглолтын явц, хийглэж байгаа нүүдлүүдийн учрыг сайн ойлгон материалыг бүрэн дүүрэн ойлгож авахыг эрмэлзээрэй. Мастеруудын өрөгт хийгдэж байгаа нүүдлүүдэд сул нүүдэл байхаас буруу буюу алдаатай нүүүдлүүд бараг байдаггүй тул зарим нүүдлийн утгыг ойлгоход хүндхэн байж болох ч дахин үзэн судлан ойлгон аваарай.

Сайтын зарим материалуудыг үзэхийн тулд та тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг сануулъя. Өөрийгөө хөгжүүлэхэд та багахан хэмжээний төлбөрөөс зайлсхийх хэрэггүй болов уу. Хүн өөрийгөө дайчлан суралцаж чаддаг болсны дараа л жинхэнэ сурах үйлс эхэлдэг гэдгийг ойлгоорой. Бие даан судалж сураагүй хүн олигтой мэдлэгтэй болно гэдэг юу л бол. Энэхүү хоосон зайг нөхөхөд сайтын зорилго оршиж байгаа болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764