Сицил хамгаалалт. Жишээ өргүүд

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.      
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

[Event "Минск, 1979."] [White "Геллер"] [Black "Аникаев"] 1. e4 c5 2. Nf3 e6 3. d4 cxd4 4. Nxd4 Nf6 5. Nc3 d6 6. Be2 Be7 7. O-O O-O 8. f4 Nc6 9. Be3 a6 10. a4 {цагаан b7-b5 цөмрөлтөд идэвхитэй саад хийсэн ч өөрийн морио төвийн d4 нүдэнд үлдээсэн.} ({Энд} 10. Nb3 Bd7 11. a4 {гэж ихээр тоглодог ба хар} b6! {гэж хариулах нь хамгийн сайн. Хэрвээ} 12. Bf3 {гэвэл} Rb8 ({эсхүл} 12... Qc7)) 10... Bd7 11. Bf3 Na5? {хар өрсөлдөгчид ноёнгийн жигүүрт аюултай санаачлагыг авах боломжийг өгсөн буруу төлөвлөгөөг сонгосон.} (11... Nxd4 12. Qxd4 Bc6 {гээд} 13. g4 {-д} d5! {хариулах боломжийг бүрдүүлэн тоглох хэрэгтэй байсан.}) 12. Qe2 Qc7 13. g4 {одоо d6-d5 сөрөг цохилт боломжгүй. Харын хариу арга хэмжээ илт хожимдсон.} Rfc8 14. g5 Ne8 15. f5 {e5 түлхүүр нүдийг цаг алдалгүй эзлэх ёстой бэрсний морь төвд байхгүй нь харын байрлалын айхтар дутагдал.} Nc4 16. Bh5 g6 {Хар хамгаалахад хүнд.} (16... Ne5 {гэвэл} 17. fxe6 fxe6 18. Qf2 g6 {гэнэ.}) 17. fxg6 fxg6 18. Qf2 Ne5 19. Nf3! {энгийн болоод хүчтэй. Цагаан өрсөлдөгчийн сайн байршсан ганц бодыг солилцсоноор харын байрлалыг хамгаалах боломжгүй болсон.} Ng7 (19... gxh5 {гэвэл} 20. Nxe5 dxe5 21. Qf7+ Kh8 22. Qxe7 Ng7 23. Rf7 {гээд хар бод алдана.}) 20. Nxe5 Rf8 21. Nf7 Nxh5 {Геллер ноёнд дайралт хийхдээ чадварлаг бөгөөд энэ өрөгт морь дараа нь бэрсээ хаясан сайхан комбинацийг хийсэн.} 22. Nd5!! exd5 23. Nh6+ Kg7 (23... Kh8 24. Bd4+ Ng7 {гэвэл} 25. Bxg7+ Kxg7 26. Qd4+ {гээд мад болно.}) 24. Qf7+! {Тэмцлийг шууд цагааны талд шийдсэн бэрсний гоё хаяа.} ({Хожилд} 24. Bd4+ Bf6 25. gxf6+ Kxh6 26. Qd2+ g5 27. h4 Rg8 28. f7 {хувилбар ч хүргэх нь ойлгомжтой.}) 24... Rxf7 25. Rxf7+ Kh8 26. Bd4+ Bf6 27. Rxf6! {гээд хар буусан.} Ng7 {-д} 28. Rf7 Rg8 29. Bxg7+ {гээд хоёр нүүдлийн мадтай.}

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 973 Төлбөртэй

Шатар суралцах сайн арга бол өөрийн болон бусдын тоглосон өргүүдэд судалгаа хийх. Нимцович "Миний систем" номондоо хүүний болон ерөнхий хөдөлгөөнийг хязгаарлах сэдвийн хүрээнд толилуулсан өргийг нийтэллээ. Тоглолтын өрнөл, нүүдлийн санааг сайн ойлгон авахыг хичээгээрэй.

  Нээгдсэн тоо: 613 Бүртгүүлэх

Сокольскийн гарааны жишээ өргүүдийн үргэлжлэлийг таницуулъя. Сайтад орчин цагт ихээр хэрэглэдэг шатрын бүх төрлийн гараануудын хичээлүүдийн багцыг оруулсанг үзэн судлахыг зөвлөе. Сайтад шатар гэлтгүй төрөл бүрийн хичээлүүдийн багцууд нийтлэгдсэн бөгөөд судалж суралцах нь таны хэрэг ч аль болох эртнээс бие даан суралцах арга барилд суралцвал танд төчнөөн өгөөжтэй гэдгийг санаарай. 

[Event "Минск, 1960."] [White "Гильгевич"] [Black "Войцех"] 1. b4 e5 2. Bb2 e4?! {зөв гэхэд хэцүү.} (2... Bxb4!? {анхаарал татахаар. Төвийн хүү жигүүрийнхээс чухал гэдэг ч хар ийм аргаар темп хожин цагаан санаачлагыг авахад саад хийнэ. Жишээ нь} 3. Bxe5 Nf6 4. c4 O-O 5. e3 ({эсхүл} 5. Nf3 d5 6. e3 (6. cxd5 Nxd5 7. g3 {илүү}) 6... c5 7. cxd5 Nxd5 8. Be2 Nc6 9. Bb2 Bf5 {гээд хар аятайхан тоглолттой. (Мелич - Берзиньш, Лихтенштейн, 2003)}) 5... d5 6. cxd5 Nbd7! 7. Bb2 Nc5 8. Nf3 Bf5 9. Be2 Nxd5 {гээд харын боломж муугүй. (Козлов - Рашковский, 1976)}) 3. e3 d5 4. c4 dxc4 ({цагаан хөлөлгөөнд туслахгүй} 4... c6 {илүү}) 5. Bxc4 Qg5?! {яаруу сөрөг дайралт байрлалын үндэслэлгүй.} 6. Ne2 Nf6? {f7 нүдийг хамгаалалтгүй үлдээсэн.} 7. Qb3 Qxg2 (7... Qg6 8. Nf4 {-ийн дараагаар хар хүү сул өгнө.}) 8. Rg1 Qxh2 9. Bxf7+ Kd8 10. Bxf6+ gxf6 11. Nbc3 Qe5 12. O-O-O Bf5 13. d3! exd3 14. Nf4 Bd6 15. Nxd3 Bxd3 {ноёнгийн байрлалыг сулруулсан.} (15... Qe7 {гэвэл} 16. e4! {эвгүй.}) 16. Rxd3 a5 17. f4 Qf5 18. Rd5 Qh3 19. Ne4 Ra6 20. b5 Rb6 21. Qc3 Nd7 22. Ng5! {e6 руу тэмүүлсэн.} Qh2 23. Ne6+ Ke7 (23... Kc8 24. Rxd6! Qxg1+ 25. Rd1 {c7 дээрх маднаас заналаас болоод хар бэрсээ алдах тул муу.}) 24. Rg7 Qxa2 {гээд шийдвэрлэх комбинац орно.} 25. Bh5+! Kxe6 26. f5+! Kxd5 27. Qd4#

  Нээгдсэн тоо: 1715 Төлбөртэй

Доогуур зэрэглэлийн болон эхлэн суралцагчид хооронд тоглогдож байгаа өргүүд ихэнхдээ материалын тэнцүү бус байдалд явагддаг. Өрсөлдөгчдийн өөрийн хүчээ ашиглах чадваргүй байдлаас болоод өргийн туршид материалын давуу байдал нэгээс нөгөөд шилжих нь олонтоо тохиолдоно. Материалын давуу байдлаа ашиглаж сурах нь ямар ч шатарчны чадварын үндсэн бүрдүүлэгч байх ёстой. Дунд түвшингийн шатарчид багахан хэмжээний давуу байдлаа ашиглаж сурах хэрэгтэй байдаг бол эхлэн суралцагчид эхний ээлжинд их хэмжээний материалын давууг арилжиж сурах хэрэгтэй болдог.

  Нээгдсэн тоо: 1545 Төлбөртэй

А. Нимцовичийн "Миний систем" номны хүүний гинж сэдвийн жишээ өргүүдээс үргэлжлүүлэн толилуулъя. Хүүний гинжин дэх тэмцэл бол шатрын стратегийн маш чухал болоод хүндхэн сэдвүүдийн нэг тул жишээ өргүүдийг сайтар судлан суралцахыг зөвлөе. Хүүний гинжид зөв тоглож чадвал өрөгт давуу байдлыг олж авах сайн зэвсэг гэдгийг сануулъя.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 370

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 463

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 443

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 516

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 583

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 576

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 719

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 858

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 849

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1427

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 747

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 251