Програмчлалын Python 3 хэл
Хичээлийг үзэх

Сүүлийн жилүүдэд програмчлалын хэлүүдийн зэрэглэлд /rank/ Python эхний тавд тогтмол багтах болсон нь олон нэр хүндтэй их, дээд сургуулиуд Python хэлийг програмчлалын суурь хэлээр сонгоход нөлөөлсөн байх. Python энгийн, суралцахад хөнгөний дээр хангалттай хүчирхэг тул програмчлалыг суралцаж эхлэж байгаа хүмүүст програмчлалын анхны хэлийн сайн сонголт болно.

Python хэл өргөн тархах болсон үндсэн шалтгаан нь сурахад хөнгөнөөр зогсохгүй автоматжуулалтын нарийн төвөгтэй асуудлыг мэрэгжлийн түвшинд шийдэх бодит боломжуудаар тодорхойлогдоно. Python кросс платформийн хэл. Өөрөөр хэлбэл Python нь Windows, MacOs, Liunix үйлдлийн системүүдэд ажилладна гэсэн үг. Хэлний архитектурийн  олонхи бүтцүүд зарим програмчлалын хэлүүдийнх шиг хэтэрхий абстракцийн хүндрэлгүйгээр зохиогдсон. Хэлний олон тооны бэлэн боловсруулагдсан сангууд асуудлын шийдэл болгонд шинээр кодлох буюу "дугуй" зохион бүтээхийг шаардлагагүй болгон өгсөн. Python 3 багц хичээлүүд хэлний үндсэн бүхий л боломжийг үзэхийн дээр Python дээр зөв, цэвэр кодлох зөвлөмжийг өгнө.  

Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.

Танд амжилт хүсье.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

Програмчлалын олон төрлийн сайн хэлүүд байхад яагаад Python -г судлах хэрэгтэй талаар авч үзье. Python -г програмчлалын хэлүүдээс хамгийн сайн, илүү гэж үзэх нь өрөөсгөл ч орчин үеийн програмчлалын сайн хэлүүдийн нэг гэдгийг дурдах нь зүйтэй. Олон програм зохиогчид яагаад Python -г илүү сонирхдог шалтгаануудад

  • Энгийн, тогтмол хийдэг ажлуудыг автоматжуулахад Python маш сайн. Жишээ нь ямар нэгэн үйлдлийн системд тогтмол хугацаагаар биелэгдэж байх жижиг скриптүүдийг бичихэд энгийн.
  • Шинжлэх ухааны програм бичихэд зориулагдсан олон тооны фреймворк, сангуудтай тул Python -дээр ийм төрлийн програмыг зохиох боломжтой.
  • Хэрэлэгчийн график интерфейс бүхий ердийн десктоп програмыг зохиож болно.
  • Python дээр Android үйлдлийн системийн програмыг зохиох боломжтой.
  • Django, Flask фреймворкуудыг ашиглан Python -р вебд суурилсан програм зохиож болдог.
  • Маш өргөн дэлгэрсэн Tenser Flow санг ашиглан машины сургалтыг дэмждэг.

  Нээгдсэн тоо: 711 Нийтийн

Эхлэн суралцагчдад Python -ий ямар хувилбараас эхлэх асуудал үүсдэг. Python 2 -ийг 2020 оноос эхлэн хөгжүүлэлтийг зогсоосон тул Python 3 -ийг суралцах сууриар авах нь зөв. Python хэлний нэг онцлог шинэ хувилбар өмнөх хувилбараа дэмждэггүйд оршино.  Хувилбаруудын суурь маш төстэй ч Python 3Python 2 -ийн зарим нэгэн асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хэсэгт хувилбарууд тохирохгүй. 2020 оноос Python 2 -ийн хөгжүүлэлт зогсож байгаа хэдий ч хувилбар бүрмөсөн байхгүй болохгүй нь ойлгомжтой. Хувилбаруудын суурь маш төстэй тул та Python 3 -ийг сурснаар Python 2 -ийн кодийг төвөггүй ойлгоно. Python 3 -ын бас нэгэн давуу нь хувилбар анхдагчаар Unicode -ийг дэмждэг болсон нь тэмдэгтийн кодчлолд гардаг олон хүндрэлүүдийг шийдсэн.

  Нээгдсэн тоо: 676 Нийтийн

Python хэлийг судлаж эхлэхийн өмнө кодыг бичих засварлагчийг сонгох хэрэгтэй. Учир нь код бичихдээ олон төрлийн засварлагчийг ашиглаж болох ч дараах хувилбарууд байх боломжтой.

Ерөнхий зориулалт бүхий ердийн тескт засварлагч.

Ийм засварлагчид ямар нэгэн хэл дээр код бичихэд зориулагдаагүй зөвхөн текст засваралахад ашиглахаар хийгдсэн байдаг. Ердийн тескт засварлагчид програмчлалын хэлний кодыг бичихдээ тэдгээрт плагин буюу нэмэлтийг суулгадаг. Ингэснээр текст засварлагч дээр тухайн хэлний кодыг бичих боломж бүрдэнэ. Ерөнхий зориулалтын тескт засварлагч бүр Python -ий кодыг хэвжүүлээд байдаггүй ч тохирох нэмэлтийг суулган тэдгээрийг код бичихдээ ашиглах боломжтой. Ийм төрлийн хамгийн өргөн тархсан засварлагчид бол Sublime text, Atom, Notepad++ зэрэг юм.

  Нээгдсэн тоо: 689 Бүртгүүлэх

Ямарч програмын ажиллагаа өгөгдлийн төрлүүд дээр үндэслэн ажилладаг учраас програмчлалын хэлүүд өөрийн суурь өгөгдлийн төрлүүдтэй байдаг. Энгийн өгөгдлүүдийн төрлүүдээр илүү нарийн төрлүүдийг гарган эцсийн бүлэгт эдгээрийг хослуулан програмыг бүтээдэг. Нэг үгээр програм зохиохыг барилга барихтай зүйрлэбэл өгөгдлийн төрлүүд бол барилгын тоосго л гэсэн үг. Python -ий суурь буюу өөрт нь агуулагдаж байдаг өгөгдлийн төрлүүдийн талаар авч үзье.

  Нээгдсэн тоо: 771 Бүртгүүлэх

Python -нд тоонуудад энгийн математик үйлдлүүдийг хэрхэн хийхийг харцгаая. Үүний тулд Jupyter Notebook -ийн хичээлийн кодыг хадгалах хавтастаа шилжээд шинэ Notebook үүсгээрэй. Jupyter Notebook -ийг ачааллахыг Код засварлагч хичээлээс харна уу. Python -ий арифметикийн нэмэх (+ Addition), хасах (- Subtraction), үржих (* Multiplication), хуваах (/ Division), хуваалтын үлдэгдэл (% Modulus), зэрэг дэвшүүлэх (** Exponent), бүхэл хуваах (//) операторуудыг үзэцгээе.

  Нээгдсэн тоо: 1044 Төлбөртэй

Математикт хувьсагчгүйгээр асуудлыг шийднэ гэдэг боломжгүйн адилаар програмчлалын бүх хэлүүд хувьсагчийг дэмждэг. Хувьсагч гэдгийг утга хадгалахаар компьютерийн санах ойд тусгаарласан хэсэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл та програмийн кодод хувьсагчийг үүсгэхэд санах ойд тодорхой зайн нөөцийг тусгаарлалаа гэсэн үг. Зарлагдаж буй хувьсагчид хадгалах өгөгдлийн төрлөөс хамааран интерпретатор санах ойгоос тусгаарлалтыг хийнэ.

  Нээгдсэн тоо: 1017 Төлбөртэй

Өгөгдлийн төрлүүд хичээлд True эсхүл False утгуудыг авдаг логик /boolean/ төрлийн тухай дурдсан. True эсхүл False утгуудыг хааяа 1 ба 0 -ээр төлөөлүүлдэг. Энд 1 - True харин 0 - False -ийг заана. Хувьсагчид логик утгыг олгохыг

жишээгээр харцгаая.

  Нээгдсэн тоо: 1294 Нийтийн

Програмийн боловсруулалтыг мөр төрлийн хувьсагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Python -ий өгөгдлийн төрлүүд бүгд обьектууд гэдгийг сануулъя.

Мөрийг үүсгэх

Мөрийг дан эсхүл давхар хашилтыг ашиглан хоёр янзаар

зарлаж болно. Мөрийг зарлаж байгаа энэ аргуудад зарчмын ялгаа байхгүй. Гэхдээ мөр өөртөө жишээ нь I'm programmer, Bat is a "beginner" programmer гэх мэтээр дан, давхар хашилтыг агуулж болно.

  Нээгдсэн тоо: 1205 Төлбөртэй

Мөр үүсгэх, түүнд тусгай тэмдэгтүүдтийг escape дарааллыг ашиглан оруулах, мөрийн индексүүд, хийгдэх үйлдлүүдийн суурь зарчмуудтай Мөр хичээлээр танилцсан. Python програмчлалын олон загварчлалыг агуулсан хэл тул түүний энгийн төрлүүд ч классын хувь буюу обьект байдаг. Мөр төрлийн обьекттой ажиллах ажиллагааг хөнгөвчлөх олон тооны арга, функцууд байдагийг Jupyter Notebook -дээр харцгаая.

  Нээгдсэн тоо: 627 Төлбөртэй

Мөрийн хэвжүүлэлт бол тусдаа сэдэв. Мөрүүдийг нийлүүлэн ажиллах боломжтой хэдий ч мөр агуулсан том хэмжээний массивтай ажиллахад ийм арга маш эвгүй. Функц, хувьсагчуудтай ажиллаж эхлэх үедээ та мөрүүдийг хэвжүүлэх тусгай механизм байх хэрэгтэйг ойлгох болно. Мөрийг хэвжүүлэх энгийн зарчим бол мөр дотор placeholder буюу орлуулагчийг тодорхойлох юм. Жишээ нь

  Нээгдсэн тоо: 778 Бүртгүүлэх

Програмын ажиллагааны логикийн салаалалтыг харьцуулалтын операторуудгүйгээр төсөөлөх боломжгүй. Програмчлалын аль ч хэл дээр ямарч програмын кодчлолыг хийхэд харьцуулалтын операторууд зайлшгүй хэрэгтэй болдог тул эдгээрийг ашиглаж сурсан байх шаардлагатай. Хичээлээр харьцуулалт хийх суурь зарчмуудыг авч үзье.

  Нээгдсэн тоо: 1076 Төлбөртэй

Мөрийн талаар тодорхой ойлголттой болсон тул Өгөгдлийн төрлүүд хичээлд үзээгүй Python -ий байт гэдэг төрлийн тухай авч үзье. Мөрүүд янз бүрийн тэмдэгтийн кодоор илэрхийлэгдэж болох талаар өмнө нь дурдаж байсан. Ямарч өгөгдлүүд компьютерт эцсийн дүндээ хоёртын системийн 0, 1 цифрүүдээр илэрхийлэгддэг. Иймээс мөрийг бүрдүүлдэг компьютерийн тэмдэгт бүрд кодийн системийн хүснэгтэд тоон кодийг олгосон байдаг. Кодийн хүснэгтүүд олон ч тодорхой стандартуудад хуваагддаг. Кодийн системүүд нэг тэмдэгтийг янз бүрийн уртаар буюу байтаар тодорхойлдог. Жишээ нь тэмдэгтийн ascii системийн хүснэгтэд тэмдэгтийг 7 битээр илэрхийлэх бөгөөд нийтдээ 128 тэмдэгтийг тодорхойлдог.

  Нээгдсэн тоо: 1513 Нийтийн

Элементүүдийн багцийг агуулах төрлүүдийн нэг болох жагсаалт төрлийг авч үзье. Өгөгдлийн багцийн боловсруулалтад хамгийн ихээр ашиглагддаг төрөл бол жагсаалт буюу list гэхэд хэтрүүлэг болохгүй.

Жагсаалттай ажиллах

Жагсаалтыг зарлахдаа [] хаалтыг ашиглана.  

5- р нүдэнд бүхэл тооноос бүрдсэн элементүүдтэй int_list жагсаалтыг үүсгэн утгуудыг олгосон. Жагсаалтын элементүүд өөр өөр төрлийнх байж болохыг 2 - р нүдний жишээ харуулсан. Практикт ихэнх тохиолдолд жагсаалт нэг төрлийн буюу ижил төрөлтэй өгөгдлүүдийг агуулж байдаг. Жагсаалтын уртыг мэдэхдээ len дотоод функцийг ашиглахыг 3 -р нүдний жишээ харуулна. Жагсаалтын элементэд индексээр нь хандах боломжтойг 6 -р нүдний жишээнд харуулсан. Мөрийн адилаар сөрөг индекс ашиглан жагсаалтын эцсээс хандаж болно.

  Нээгдсэн тоо: 1432 Төлбөртэй

Өгөгдлийн багцыг үүсгэн ашиглахад ихээхэн чухал үүрэгтэй төрөл бол толь буюу dictionary /dict/ юм. Програмчлалын хэлний өгөгдлийн төрлүүдийг тодорхой ажиллагаанд зориулан бий болгосон байдаг тул тэдгээрийн хооронд нь харьцуулан зэрэглэл тогтоох гэх нь буруу. Өөрөөр хэлбэл толь, жагсаалт, tuple зэрэг өгөгдлүүдийн төрлүүдийг хооронд харьцуулах шаардлагагүй гэсэн үг.

  Нээгдсэн тоо: 803 Төлбөртэй

Програмчлалын хэлийн төрлүүдийг сайн ойлгосон байх нь цаашид хэлний боломжуудыг практикт хэрэглэж сурах суурь болдог. Эхлэн суралцагсад програмийн код бичих гэж хэт яарснаас төрлүүдийн хоорондын ялгаа, хаана, хэзээ хэрэглэх гэх мэтийн нарийн асуудлыг төдийлөн анхаарахгүй өнгөрснөөс үүдэн бодит ажилд алдаа гаргах тохиолдол нилээдгүй гардаг тул хэлний төрлүүдийн хичээлүүдийг сайтар ухан ойлгохыг зөвлөе. 

Толь буюу dict төрлийг Толь /dict/ хичээлээр үзсэн. Энэ удаад collections модулийн ordereddict төрөл dict төрлөөс ямар ялгаатайг авч үзье. Jupyter Notebook орчинд оруулсан

  Нээгдсэн тоо: 1364 Бүртгүүлэх

collection -ийг багц эсхүл цуглуулга гэж орчуулж болох ч өргөн ашиглааад байдаггүй тул collection нэрээр нь ашиглах нь илүү. tuple бол collection төрлийнх. tuple -ийг энгийнээр өөрчлөлт авдаггүй жагсаалт гэж ойлгож болно. tuple -төрлийг жишээнүүдээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 919 Бүртгүүлэх

Tuple төрөл хичээлээр үзсэн жишээнүүдэд tuple -ийн элементүүдийг нэрлээгүй. Өөрөөр хэлбэл төрлийн элементүүдэд зөвхөн индексээр нь хандаж байсан. Гэтэл tuple -д бие биетэйгээ холбоо бүхий өгөгдлийн багцыг голлон хадгалдаг гэдгээс түүнд индексээс өөрөөр классын шинж байдлаар ханддаг болбол илүү ойлгомжтой, эвтэйхэн болохоор. Python -ий элементүүдэд нь нэр өгч болдог namedtuple буюу нэрлэгдсэн tuple гэдэг класстай төстэй төрөл энэ боломжийг олгохыг жишээгээр харцгаая.

  Нээгдсэн тоо: 817 Нийтийн

Хичээлээр Python -ий итерацичлагдах төрлүүдийн нэг болох set буюу олонлог төрлийн талаар авч үзье. Циклээр элементүүдэд нь хандаж болох зүйлийг итерацичлагдах гэж ойлгоход болно. Олонлог төрөл математикийн олонлог ухагдхууныг илэрхийлэх тул түүнийг тусгай төрөл гэж үзэх үндэслэлтэй. set төрөл зөвхөн давтагдашгүй элементүүдийг агуулахын дээр олонлогуудад математикийн үйлдлүүдийг хийхэд зориулагдсан. Суралцах хамгийн сайн арга практик байдаг тул set төрөлтэй хэрхэн ажиллахыг жишээнээс харцгаая.

  Нээгдсэн тоо: 1654 Төлбөртэй

Програмчлалын хэл бүрд байдаг бүтэц болох логикийн операторын талаар авч үзье. Програмын кодод төрөл бүрийн нөхцөл байдлын боловсруулалтыг хийх шаардлага байнга гардагийг логикийн оператораар салаалалт хийн гүйцэтгэхээс өөр аргагүй. Python -нд кодийн салаалалтыг if, else, elif логик операторуудаар хийдэг ба ажиллагааны зарчим бусад хэлүүдийнхтэй бараг ижилхэн.

  Нээгдсэн тоо: 814 Бүртгүүлэх

collections пакетын өгөгдлийн төрлүүдийн элементүүдэд хандахад голлон ашигладаг циклийн бүтэц бол for юм. for циклийг collections пакетын өгөгдлүүд гэлтгүй итерацлагддаг дурын төрөлд зохион байгуулан түүний элементүүдэд хандах боломжтой гэдгийг сануулъя.
Суралцах шалгарсан арга дадлага тул циклийн зохион байгуулахыг жишээгээр харцгаая.

1-р нүдэнд numbers жагсаалтыг үүсгээд түүнийг print функцэд өгвөл жагсаалт байдлаар үзүүлнэ.

  Нээгдсэн тоо: 824 Төлбөртэй

Python -нд list comprehension ойлголт чухал байр суурьтай. Ойлголтод тохирох монгол үг олоогүй тул шууд англи нэрээр нь тогтоохыг зөвлөе. list comprehension нь жагсаалтаыг илүү тодорхой, ойлгомжтой, хялбар хэлбэрээр инициализац хийх аргачлал юм.

  Нээгдсэн тоо: 744 Төлбөртэй

while цикл for циклтэй их төстэй тул түүнийг for циклээр орлуулж болох ч зарим тохиолдолд while цикл энгийн болоод хураангуй кодийг өгдөг. while циклийн ажиллагааг

жишээнүүдээр тайлбарлая.

  Нээгдсэн тоо: 835 Нийтийн

Өмнөх хичээлүүдэд сурсан логик шалгалт, циклийн мэдлэгээ ашиглан програмчлалын стандарт жишээ "Тоог таа" энгийн тоглоомын програмыг бичье. Тоглоомын логик нь компьютер 1 -50 -ын хооронд санамсаргүй байдлаар сонгосон тоог хэрэглэгч 6 удаагийн оролдлогоор олох юм. Та програмийн кодийг өмнөх хичээлүүдээр сурсан бүтцүүдийг ашиглан бичих гээд үзээрэй.

Санамж: Тавигдсан асуудлын шийдлийг өөрөө олон кодлож сурахыг байнга эрмэлзэх хэрэгтэй. Ер нь програм бүтээх бол олон чиглэлийн мэрэгжилтнүүдийн хамтын ажил байдаг. Бид програмчлалийн python хэлийг судалж байгаа тул кодлогчдод тавигдах асуудлыг хэрхэн шийдэхэд л анхааран бэлэн алгоритм бүхий энгийн "Тоог таа" тоглоомыг сонгосон хэрэг.

  Нээгдсэн тоо: 1052 Нийтийн

Програмчлалын хэл бүхэнд дотоод буюу интерпретатор эсхүл компилятор өөртөө багтаасан функцууд байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр дотоод функцууд хэлний үндсэн боломжид багтсан тул тэдгээрийг ашиглахад ямар нэгэн нэмэлт сан суулгах шаардлагагүй гэсэн үг. Python -нд нилээд тооны дотоод функцууд байдгаас заримыг өмнөх хичээлүүдэд ашигласан. Хичээлээр Python -ий дотоод функцуудээс хамгийн өргөн ашигладаг хэсгийг авч үзье.

Санамж: Програмчлалын хэлийг эзэмшихэд таниас нилээдгүй хүчин чармайлтыг шаардана. Сайтын хичээлүүд нь гарааны буюу үндсэн суурийг нэг дороос цаг алдалгүй судлах, нэмэлт зүйлүүдийг өөрсдөө бие даан сурахад туслах зорилготой. Аливаа зүйлийг сурахын тулд аль болохоор эрт, цаг алдалгүй, идэвхитэй оролдох хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 863 Төлбөртэй

Програмд функц ямар хэрэгтэй вэ? гэсэн асуулт гарч ирж болох юм. Функцийн нэг үүрэг бол кодын ижил хэсгийг давталтгүй болгон дахин ашиглах боломжийг бүрдүүлэхэд оршино. Жишээ нь програмын ямар нэгэн логикийн хэрэгжүүлэлтийг нэг удаа кодлоод түүнийг програмын кодийн бусад хэсгүүдэд хэрэгтэй болоход ашиглах боломжийг функц олгох юм. Түүнээс кодийн хэсэг өөр хэсэгт хэрэг болоход түүнийг хуулан тавих арга бол муу аргачлал гэдэг нь тайлбаргүйгээр ойлгомжтой. Иймээс төслийн янз бүрийн хэсгийн кодчлолд олон удаа ашиглагдах хэсгийг функц байдлаар тодорхойлон ашиглах нь цэвэр код бичих, ажиллагаануудын үүргийн хувиарлалт тэр ч бүү хэл багийн гишүүдийн үүргийг хувиарлахад ашиг тустай.

  Нээгдсэн тоо: 287 Төлбөртэй

Програмчлалын хэлүүдийн чансаа буюу рэнкд Python нилээд дээгүүр байр эзэлдэгийг бүгд мэдэх байх. Хэлний бичлэгийн дүрэм бусдаас багахан ялгаатай ч функцийн сан баялаг, ойлгоход энгийн, код бичилт богино, ОХП -ийг бүрэн дэмждэг, сервер талын скриптүүд бичихэд хялбар, нээлттэй эх кодтой гээд олон давуу талуудтайн дээр сүүлийн жилүүдэд их, дээд сургуулиуд Python -г сургалтын програмын үндсэн хэлүүддээ багтаах болсон. Жишээ дурдвал ижил асуудлын C# хэл дээрх кодоос Python дээрх код бараг 30 хувь бага гэсэн судалгаа хүртэл байдаг. ОХП -ийн суурийг Python -нд маш энгийнээр их ойлгомжтой хэрэгжүүлсэн нь түүнийг их, дээд сургуулиуд сургалтын програмдаа оруулах гол шалтгаан болсон болов уу. Та програмчлалын хэлийг судалж эхлэж байгаа бол Python муугүй сонголт гэдгийг зөвлөх байна.       

Хичээлд лямбда ухагдхуун, map, filter функцуудийн талаар авч үзье. Эхлээд элементүүдийн дараалалд өөрчлөлт хийх функцуудийг авч үзье.

  Нээгдсэн тоо: 552 Төлбөртэй

Хичээлээр функц ашиглахтай холбоотой нэгэн чухал онцлогийн талаар үзэх болно. Чухамдаа бол функцууд нэгийгээ агуулах болон функцийн хувьсагчдын харагдах хүрээний тухай юм.
Хувьсагчдын харагдах хүрээнд тэдгээртэй харьцахад LEGB дүрмийг баримталдаг. Энд L - local /функц доторх/, E - enclosing function local /дотоод функцээр хаагдсан/, G - global /глобал/, B - built in /дотоодын/ гэсэн үгнүүд болно. Орчуулга сайнгүй тул англи хэллэгээр нь тогтоогоод авсан нь илүү.

  Нээгдсэн тоо: 722 Төлбөртэй

Декоратор ухагдхууныг ойлгон ашиглаж сурахын тулд python -ий функц ухагдхууныг нарийн ойлгосон байх хэрэгтэй. python -ий функцууд бүрэн хэмжээний обьектыг төлөөлдөг тул функц функцийг буцаах, функцийг функцэд параметр хэлбэрээр дамжуулах боломжтой гэсэн үг. Програмчлалын хэлд суралцаж буй хүмүүст энэ нь ойлгомж муутай байж болох тул энгийн жишээнүүдээс эхлэе.

  Нээгдсэн тоо: 849 Төлбөртэй

Декораторийн суурь ойлголтод бас нэгэн чухал зүйлийг ойлгох хэрэгтэйг Декораторууд хичээлд үүсгэсэн

log_decorator -ийн жишээн дээр харцгаая.

  Нээгдсэн тоо: 534 Нийтийн

Функц сэдвийн дадлага болгон хэрэглэгчээс оруулсан ром тоог араб тоо болгох функцийг бичье. Жишээ нь "XV" гэж оруулбал 15, хэрвээ "IV" гэж оруулбал 4 -ийг буцаах гэх мэтээр.
Ром тоог араб тоонд I - 1, V - 5, X - 10, L - 50, C - 100, D - 500, M - 1000 жагсаалтаар шилжүүлнэ.
Ром тоог бичих болон араб тоонд шилжүүлэх дүрэм.

  • Том тоо бага тооны өмнө байвал тэдгээрийг нэмнэ.
  • Бага тоо том тооны өмнө байвал том тооноос бага тоог хасна.

Функцийг бичээд дараа нь хичээлийн кодтой харьцуулан үзээрэй.

  Нээгдсэн тоо: 734 Нийтийн

Зарим тохиолдолд програмийн кодоос exception буюу алдааг хаяулах шаардлага гарна. Тодорхой ажиллагааг хийх функцэд буруу параметрүүдийг дамжуулах, хэрэглэгчээс оруулсан өгөгдөлд алдаа байгааг мэдэгдэх гэх мэтээр олон тохиолдолд кодоос алдаа хаяулах шаардлага гардаг. Үүнийг Героний томьёогоор гурвалжны талбайг олох функцийн

жишээн дээр харцгаая.

  Нээгдсэн тоо: 525 Төлбөртэй

Програмын боловруулалтад нэгдсэн /unit/ тест гэдэг ойлголт бий. Нэгдсэн тест нь алдааг гарсны дараа нь засварлах биш түүнийг програмын бүтээгдхүүний кодоос эрт илрүүлэн засварлахад чиглэсэн ажиллагаа юм. Нэгдсэн тест програмийн бүтээгдхүүн хувилбарыг гаргахаас өмнө кодод нэгдсэн тестийг бичэн бүтээгдхүүний код зөв ажиллаж байгааг шалган алдаа байвал түүнийг илрүүлэн засварлах зорилготой. Ингэснээр програмийн бүтээгдхүүн ашиглалтад шилжихийн өмнө гарч болох алдаануудыг олон засварлах боломжийг бүрдүүлдэгээрээ давуу талтай.

  Нээгдсэн тоо: 455 Төлбөртэй

Python хэл олон төрлийн програмчлалын арагчлалыг дэмждэг. Өнөө үед маш өргөн дэлгэрсэн ОХП аргачлалыг Python -д маш энгийн, ойлгомжтой байдлаар оруулан ирсэн. Хичээлээр классийн шинж, аргууд гэж юу болохыг тоглоомын баатрын жишээгээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 610 Нийтийн

Классын шинжүүдтэй хамааралтай тогтмол, хамгаалагдсан болон дотоод арибутуудын талаар үзэх шаардлагатай. Эдгээрийг Шинж, аргууд хичээлд үүсгэсэн Character класст багахан өөрчлөлт хийн

авч үзье.

  Нээгдсэн тоо: 356 Төлбөртэй

Классийн түвшингийн буюу статик атрибутуудыг тодорхойлох талаар Атрибут, арга хичээлд үзсэн. Энэ хичээлд статик атрибут болон статик аргын тухай авч үзнэ. Класст зарлагдсан статик аргуудыг дуудахад классийн хувийг үүсгэхгүйгээр дуудах нь зарим тохиолдолд эвтэйхэн байдаг.
Эхлээд статик атрибутуудын талаар зарим зүйлийг тодотгох

жишээг авч үзье.

  Нээгдсэн тоо: 422 Төлбөртэй

ОХП-ийг дэмждэг хэлийг ашиглан код бичнэ гэдэг нь та обьект хандалгат програмчлалийн загвараар кодлоод байгаа гэсэн үг биш гэдгийг ойлгон аваарай. Обьект хандалгат програмчлалийн загварын дэвшилтэд арга теехнологийг ашиглахын тулд технологийн суурь ухагдхууныг сайтар ойлгон эзэмшсэн байх хэрэгтэй. Тэгэхлээр хичээлээр удамшилт, полиморфизм гэж нэрлэдэг чухал хоёр ойлголтын тухай авч үзье.

  Нээгдсэн тоо: 361 Төлбөртэй

Python -нд класс нэгээс олон суурь буюу эцэг классаас удамших боломжтой. Энэхүү боломж давуу болон сул талуудтай. Үнэн хэрэгтээ обьект хандалгат програмчлалыг дэмждэг олон хэлүүд олон удамшилтыг дэмждэггүй. Олон удамшилт классын боловсруулалт болон тэдгээрийн хоорондын харилцааг уян хатан болгодог ч сөрөг талууд бий. Олон удамшилтын давуу талаас гарч болох сөрөг үр дагаваруудыг илүү ойлгох нь чухал. Практик суралцах хамгийн сайн арга тул асуудлыг жишээнүүд дээр харцгаая.

  Нээгдсэн тоо: 303 Төлбөртэй

Хичээлээр олон удамшилтын онцгой төрөл болох миксиний талаар авч үзнэ. Миксинд дүрмийн ямар нэгэн өөр бичилт байхгүй ч утгын талаасаа онцгой учиртай. Хамгийн гол онцлог нь миксинийг тодорхой классуудын шатлалын суурь класс байдлаар зохиодоггүйд оршино. Өөрөөр хэлбэл тэдгээрийг дурын класстай хольж болдог. Үүнийг машин классийн жишээгээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 230 Төлбөртэй

Обьект хандалгат програмчлалын технологид нэг ба түүнээс дээш абстракт аргуудыг агуулсан классийг абстракт класс гэж нэрлэдэг. Абстракт арга гэдэг нь абстракт класст тодорхойлогдсон боловч удамшиж буй классууд заавал хэрэгжүүлэлтийг тодорхойлох ёстой тусгай декораттороор тэмдэглэсэн аргууд юм. Python абстракт классуудийг дэмжих дотоод механизмгүй бөгөөд энэ зорилгод abc (Abstract Base Class) тусгай модулийг ашигладаг. Абстракт классийн жишээг харцгаая.

  Нээгдсэн тоо: 207 Төлбөртэй

Хичээлээр dunder method буюу "шидэт арга" -ын талаар авч үзье. dunder гэдэг нь хоёр доогуур зураас бөгөөд эдгээр тэмдэгтээр тэмдэглэгдсэн аргуудыг "шидэт арга" буюу тусгай арга гэж нэрлэдэг. Ийм аргуудыг хэрэглэгчийн кодод дахин тодорхойлон ажиллагааны логикийг өөрчлөх боломж байдаг. Асуудлыг дараах

жишээгээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 298 Нийтийн

Python хэлний үндсэн ухагдхуунуудтай танилцсан тул дадлага болгон 3х3 талбайтай X-O буюу икс-окс тоглоомын кодийг бичье. Суралцах хамгийн шалгарсан аргыг практик гэдэг. Иймээс хичээлүүдээс олон авсан мэдлэгдээ суурилан энгийн програмын кодийг бичиж байгаарай.
Програмийн кодоос та ажиллагааны логикийг өөрөө ойлгох гэж үзээрэй. Асуудал үүсвэл кодийн тайлбарыг үзээрэй.

  Нээгдсэн тоо: 309 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдэд бид Python -ий өөрийнх нь буюу интерпретаторт багтсан обьект, арга, функцуудийг ашигласан. Гэхдээ бодит практикт хязгааргүй олон тооны асуудлууд байдгийг програмчлалын хэлүүд өөрийн суурь бүтэцдээ багтаах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Python -нд эдгээр олон асуудлуудыг шийдсэн маш олон тооны сангууд байдагийг ашиглах боломжтой.

  Нээгдсэн тоо: 309 Төлбөртэй

Python -нд модулаас гадна пакетийг үүсгэж болно. Энгийнээр бол модул гэдэг нь .py өргөтгөлтэй файлд хадгалсан бусад .py өргөтгөлтэй файлын код ашиглаж болох скрипт. Пакет бол модулуудийг логикийн талаас нь нэгтгэсэн нэгдэл. Текст засварлагчид үүсгэсэн кодоо .py өргөтгөлтэй файлаар хадгалахад л модул үүсдэг бол пакетийг үүнээс арай өөрөөр үүсгэдэгийг хичээлээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 227 Төлбөртэй

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 150

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 123

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 312

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 167

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 196

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 139

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 138

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 264

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 189

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1140

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 720

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1124