bool, None төрөл

Өгөгдлийн төрлүүд хичээлд True эсхүл False утгуудыг авдаг логик /boolean/ төрлийн тухай дурдсан. True эсхүл False утгуудыг хааяа 1 ба 0 -ээр төлөөлүүлдэг. Энд 1 - True харин 0 - False -ийг заана. Хувьсагчид логик утгыг олгохыг

жишээгээр харцгаая.

Утга олгох = оператороор a=True эсхүл b=False гэж a, b хувьсагчид логик утгуудыг олгоно. Үүнийг хувьсагчдын төрлийг type функцээр шалгахад батлана. Логик утгуудыг олгохдоо True эсхүл False утгуудыг том үсгээр эхлэн бичиж байгааг анхаарна уу. Хэрвээ true эсхүл false гэж жижиг үсгээр бичвэл алдаа өгнө.
Логик утгуудыг програмын кодын ажиллагаанд салбарлалтыг үүсгэхэд голлон ашиглана.
Java, C++, C#, JavaScript зэрэг програмчлалын олон хэлүүдэд хувьсагчид хоосон утгыг олгохдоо null түлхүүр үгийг ашигладаг бол Python -д энэ зорилгод None түлхүүр үгийг ашигладаг. Өөрөөр хэлбэл хувьсагч хоосон буюу юуг ч агуулаагүй гэдгийг None утга заана.

Хувьсагчид None утгыг олгохдоо a=None гэхэд л хангалттай. Эхний нүдний жишээг ажиллуулахад a хувьсагчийн утгыг үзүүлэх ёстой ч a хувьсагчид ямарч утга байхгүй тул утга үзүүлэхгүй. Гэхдээ 11 дэх нүдний кодыг ажиллуулбал NoneType гэж төрлийг үзүүлнэ. Харин 10 дахь нүдний код дээр алдаа заана. Учир нь c хувьсагчийг зарлан утга олгоогүй тул тодорхойлогдоогүй хувьсагч гэсэн алдааг өгнө. Эндээс л хувьсагчид None утгыг олгох шаардлага гарч ирж байгаа юм. Жишээ нь програмын кодод өгөгдлийн сантай холбогдсон холболтын обьектыг авах эсхүл ямар нэгэн аргаас буцаах утгыг хүлээн авч боловсруулалтад ашиглах гэх мэт тохиолдолд None утга ирсэн эсэхийг шалган гарч болох алдааны боловсруулалтыг хийх гэх мэтээр олон төрлөөр ашигладаг.
Хувьсагч None утга агуулж байгааг is түлхүүр үг эсхүл харьцуулалтын == оператороор шалгах боломжтой ч is түлхүүр үгийг голлон ашигладаг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1042 Нийтийн

Эхлэн суралцагчдад Python -ий ямар хувилбараас эхлэх асуудал үүсдэг. Python 2 -ийг 2020 оноос эхлэн хөгжүүлэлтийг зогсоосон тул Python 3 -ийг суралцах сууриар авах нь зөв. Python хэлний нэг онцлог шинэ хувилбар өмнөх хувилбараа дэмждэггүйд оршино.  Хувилбаруудын суурь маш төстэй ч Python 3Python 2 -ийн зарим нэгэн асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хэсэгт хувилбарууд тохирохгүй. 2020 оноос Python 2 -ийн хөгжүүлэлт зогсож байгаа хэдий ч хувилбар бүрмөсөн байхгүй болохгүй нь ойлгомжтой. Хувилбаруудын суурь маш төстэй тул та Python 3 -ийг сурснаар Python 2 -ийн кодийг төвөггүй ойлгоно. Python 3 -ын бас нэгэн давуу нь хувилбар анхдагчаар Unicode -ийг дэмждэг болсон нь тэмдэгтийн кодчлолд гардаг олон хүндрэлүүдийг шийдсэн.

  Нээгдсэн тоо: 631 Төлбөртэй

ОХП-ийг дэмждэг хэлийг ашиглан код бичнэ гэдэг нь та обьект хандалгат програмчлалийн загвараар кодлоод байгаа гэсэн үг биш гэдгийг ойлгон аваарай. Обьект хандалгат програмчлалийн загварын дэвшилтэд арга теехнологийг ашиглахын тулд технологийн суурь ухагдхууныг сайтар ойлгон эзэмшсэн байх хэрэгтэй. Тэгэхлээр хичээлээр удамшилт, полиморфизм гэж нэрлэдэг чухал хоёр ойлголтын тухай авч үзье.

  Нээгдсэн тоо: 1255 Нийтийн

while цикл for циклтэй их төстэй тул түүнийг for циклээр орлуулж болох ч зарим тохиолдолд while цикл энгийн болоод хураангуй кодийг өгдөг. while циклийн ажиллагааг

жишээнүүдээр тайлбарлая.

  Нээгдсэн тоо: 970 Нийтийн

Програмчлалын олон төрлийн сайн хэлүүд байхад яагаад Python -г судлах хэрэгтэй талаар авч үзье. Python -г програмчлалын хэлүүдээс хамгийн сайн, илүү гэж үзэх нь өрөөсгөл ч орчин үеийн програмчлалын сайн хэлүүдийн нэг гэдгийг дурдах нь зүйтэй. Олон програм зохиогчид яагаад Python -г илүү сонирхдог шалтгаануудад

  • Энгийн, тогтмол хийдэг ажлуудыг автоматжуулахад Python маш сайн. Жишээ нь ямар нэгэн үйлдлийн системд тогтмол хугацаагаар биелэгдэж байх жижиг скриптүүдийг бичихэд энгийн.
  • Шинжлэх ухааны програм бичихэд зориулагдсан олон тооны фреймворк, сангуудтай тул Python -дээр ийм төрлийн програмыг зохиох боломжтой.
  • Хэрэлэгчийн график интерфейс бүхий ердийн десктоп програмыг зохиож болно.
  • Python дээр Android үйлдлийн системийн програмыг зохиох боломжтой.
  • Django, Flask фреймворкуудыг ашиглан Python -р вебд суурилсан програм зохиож болдог.
  • Маш өргөн дэлгэрсэн Tenser Flow санг ашиглан машины сургалтыг дэмждэг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 418

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 507

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 489

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 556

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 626

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 615

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 782

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 965

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 915

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1473

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2140

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 958