Puthon хувилбар, сангууд

Эхлэн суралцагчдад Python -ий ямар хувилбараас эхлэх асуудал үүсдэг. Python 2 -ийг 2020 оноос эхлэн хөгжүүлэлтийг зогсоосон тул Python 3 -ийг суралцах сууриар авах нь зөв. Python хэлний нэг онцлог шинэ хувилбар өмнөх хувилбараа дэмждэггүйд оршино.  Хувилбаруудын суурь маш төстэй ч Python 3Python 2 -ийн зарим нэгэн асуудлыг шийдвэрлэсэн тул энэ хэсэгт хувилбарууд тохирохгүй. 2020 оноос Python 2 -ийн хөгжүүлэлт зогсож байгаа хэдий ч хувилбар бүрмөсөн байхгүй болохгүй нь ойлгомжтой. Хувилбаруудын суурь маш төстэй тул та Python 3 -ийг сурснаар Python 2 -ийн кодийг төвөггүй ойлгоно. Python 3 -ын бас нэгэн давуу нь хувилбар анхдагчаар Unicode -ийг дэмждэг болсон нь тэмдэгтийн кодчлолд гардаг олон хүндрэлүүдийг шийдсэн.

Python 2 -ийн ихэнх сангуудыг Python 3 -т хөрвүүлсэн тул сангуудаар олон тооны асуудлыг ханган шийдэх боломжтой болсон. Иймээс хичээлүүдэд Python 3 хувилбарыг судлана.  

Python -ий стандарт сангууд

Програм бичихэд нэмэлт сангууд суулгахгүйгээр Python -ий асар тооны стандартууд сангуудаар олон асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. Стандарт сангуудаар мөр, тоо, өгөгдлийн бүтцүүд, огноо, цаг хугацаа, файлууд, урсгал, багцууд гэх мэтээр олон тооны өгөгдлүүдтэй ажиллана. Стандарт сангууд өгөгдлийн олон төрлүүдийг өгөх тул та програм зохиохдоо тэдгээрийг програмыг бүтээх үндсэн блокууд байдлаар ашиглах юм. Python -ий албан ёсны сайтад хандан Documentation хэсгээс

хэлний хувилбаруудын стандарт сангууд, хичээлүүд, номнууд, суулгах аргачлал, хэлний боломжууд гээд бүхий л материалуудыг үзэж болно. Сайт нилээд хэдэн хэл дээр боловч тэнд Монгол хэл байхгүй.
Ямар нэгэн зүйлийг судлах тэр дотроо програмчлалын хэлийг судлахад англи хэлний мэдлэг нэн чухал. Англи хэлийг бүрэн мэдэхгүй ч техникийн англи хэлний зохих мэдлэгтэй байхгүй бол програмчлалын асуудлыг бүрэн ойлгоход маш хүндрэлтэй. Зөвхөн хичээлийн хүрээнд өгөгдөж буй материалаар хэлийг сурна гэдэг их өрөөсгөл. Хичээлд ерөнхий зүйлийг л заахаас тохиолдол бүрийг бүгдийг оруулан ирнэ гэвэл цаг хугацаа, хөдөлмөр ихээр шаардана. Техникийн англи хэлний хүрээ бага тул тэдгээрийг цээжлэн тогтооход хүндрэлгүй. Хичээлээр мэдсэн зүйлээ интернет, ном сурах бичгээс гүнзгийрүүлэн судлахад та англи хэлийг тойрохгүйг санаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1512 Төлбөртэй

Декоратор ухагдхууныг ойлгон ашиглаж сурахын тулд python -ий функц ухагдхууныг нарийн ойлгосон байх хэрэгтэй. python -ий функцууд бүрэн хэмжээний обьектыг төлөөлдөг тул функц функцийг буцаах, функцийг функцэд параметр хэлбэрээр дамжуулах боломжтой гэсэн үг. Програмчлалын хэлд суралцаж буй хүмүүст энэ нь ойлгомж муутай байж болох тул энгийн жишээнүүдээс эхлэе.

  Нээгдсэн тоо: 1063 Төлбөртэй

Өгөгдлийн багцыг үүсгэн ашиглахад ихээхэн чухал үүрэгтэй төрөл бол толь буюу dictionary /dict/ юм. Програмчлалын хэлний өгөгдлийн төрлүүдийг тодорхой ажиллагаанд зориулан бий болгосон байдаг тул тэдгээрийн хооронд нь харьцуулан зэрэглэл тогтоох гэх нь буруу. Өөрөөр хэлбэл толь, жагсаалт, tuple зэрэг өгөгдлүүдийн төрлүүдийг хооронд харьцуулах шаардлагагүй гэсэн үг.

  Нээгдсэн тоо: 1279 Нийтийн

Python хэл олон төрлийн програмчлалын арагчлалыг дэмждэг. Өнөө үед маш өргөн дэлгэрсэн ОХП аргачлалыг Python -д маш энгийн, ойлгомжтой байдлаар оруулан ирсэн. Хичээлээр классийн шинж, аргууд гэж юу болохыг тоглоомын баатрын жишээгээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 793 Төлбөртэй

Програмын боловруулалтад нэгдсэн /unit/ тест гэдэг ойлголт бий. Нэгдсэн тест нь алдааг гарсны дараа нь засварлах биш түүнийг програмын бүтээгдхүүний кодоос эрт илрүүлэн засварлахад чиглэсэн ажиллагаа юм. Нэгдсэн тест програмийн бүтээгдхүүн хувилбарыг гаргахаас өмнө кодод нэгдсэн тестийг бичэн бүтээгдхүүний код зөв ажиллаж байгааг шалган алдаа байвал түүнийг илрүүлэн засварлах зорилготой. Ингэснээр програмийн бүтээгдхүүн ашиглалтад шилжихийн өмнө гарч болох алдаануудыг олон засварлах боломжийг бүрдүүлдэгээрээ давуу талтай.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 503

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 567

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 707

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 841

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 692

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 769