while цикл

while цикл for циклтэй их төстэй тул түүнийг for циклээр орлуулж болох ч зарим тохиолдолд while цикл энгийн болоод хураангуй кодийг өгдөг. while циклийн ажиллагааг

жишээнүүдээр тайлбарлая.

while -ийг "байвал" гэж орчуулж болно. Өөр хэлбэл while түлхүүр үгийн ард бичигдсэн нөхцөлд биелэгдэж байвал цикл доторх код биелэгдсээр байх болно. 1-р нүдний жишээнд x гурваас бага байвал хувьсагчийн утгыг хэвлээд дараа нь утгыг нэгээр нэмээд дараагийн алхамд шилжинэ. Эхний алхамд x = 0 учраас x = 0 -ийг хэвлээд x дээр нэгийг нэмээд циклийн дараагийн алхамыг эхлүүлнэ. Циклийн алхам бүрд x < 3 нөхцлийг шалгана. x == 3 болоход while түлхүүр үгийн ард бичигдсэн нөхцөл биелэгдэхгүй тул циклийн ажиллагааг дуусгана. 2-р нүдэнд while циклд else -ийг ашиглах жишээг харуулсан. Циклийн нөхцөл биелэгдэхгүй болоход else салаагаар орох юм. Жишээ өмнөхтэй ижил ч x == 3 болоход циклээс шууд гарахгүй else салаагаар орон "нөхцөл биелэгдэхгүй болсон" мөрийг үзүүлээд циклийг дуусгана.
while , for циклүүдэд break, continue, pass түлхүүр үгнүүдийг ашиглан циклийн ажиллагааг илүү нарийн удирдах боломжтой. break - циклийг шууд дуусгахад continue - циклийн бие хэсгийн кодийг биелүүлж дуусгалгүй дараагийн алхамыг эхлүүлэхэд pass - циклийн алхамд юу ч хийхгүйгээр өнгөрөөхөд зориулагдсан. Эдгээр түлхүүр үгнүүдийн ажиллагааны   

жишээнүүдийг харцгаая. 1-р нүдэнд vals жагсаалтыг үүсгээд түүнийг while циклээр оруулахаас өмнө print командаар үзүүлсэн. Энд бид жагсаалтыг list comprehension -ээр үүсгэсэн тул ямар жагсаалт үүссэнг харуулсан болохоос циклтэй холбоогүй. Жагсаалтыг list comprehension -ээр тодорхойлохыг санахгүй бол list comprehension хичээлийг үзээрэй. Кодийн ажиллагааны логик нь циклийн алхамд жагсаалтаас орж байгаа элементийн утга тэгш буюу 2 -т үлдэгдэлгүй хуваагдаж байвал циклийн дараагийн алхамыг эхлүүлэх бөгөөд эсрэг тохиолдолд тухайн элементийн утгыг sum хувьсагчид нэмнэ. Үүний дараа sum хувьсагчийн утга 10 -аас их болбол циклээс гарна. Нүдний кодийг Shift & Enter хослолыг даран ажлуулбал 16 гэсэн үр дүнг өгнө. Учир нь циклд сондгой тоонуудыг sum хувьсагчид нэмээд дараа нь түүнийг 10 -аас их болоход циклээс гарах логиктой. Иймээс 1, 3, 5, 7 тоонуудын нийлбэр 16 болоход break ажиллан циклийг дуусгасан хэрэг. Жагсаалтын элементийн утга тэгш байвал continue ажиллан хэдийгээр циклийн бие хэсэгт байгаа ч continue -с хойшхи бүх кодийг биелүүлэхгүйгээр циклийн дараагийн алхамыг эхлүүлэн жагсаалтын дараагийн элеметийн утгыг авахыг анхаарна уу. 2-р нүдэнд pass -ийг ашиглах жишээг харуулсан. vals жагсаалтаар гүйлгэж буй цикл жагсаалтын утга 2 -оос их болбол юу ч хийхгүй. pass нь break, continue шиг циклээс гарах, дараагийн алхамыг шууд эхлүүлэхгүйгээр циклийн ажиллагааг хэвийн үргэлжлүүлдэг. pass түлхүүр үгийг цикл ажиллах ёстой ч циклд хийгдэх логик тодорхойгүй үед кодод түүнийг тэмдэглэх зэрэгт ашиглаж болох юм. Бие хэсэггүй хоосон цикл тодорхойлбол Python -ий интерпретатор алдаа заадаг.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2337 Төлбөртэй

Хичээлээр Python -ий итерацичлагдах төрлүүдийн нэг болох set буюу олонлог төрлийн талаар авч үзье. Циклээр элементүүдэд нь хандаж болох зүйлийг итерацичлагдах гэж ойлгоход болно. Олонлог төрөл математикийн олонлог ухагдхууныг илэрхийлэх тул түүнийг тусгай төрөл гэж үзэх үндэслэлтэй. set төрөл зөвхөн давтагдашгүй элементүүдийг агуулахын дээр олонлогуудад математикийн үйлдлүүдийг хийхэд зориулагдсан. Суралцах хамгийн сайн арга практик байдаг тул set төрөлтэй хэрхэн ажиллахыг жишээнээс харцгаая.

  Нээгдсэн тоо: 1107 Төлбөртэй

Python -нд list comprehension ойлголт чухал байр суурьтай. Ойлголтод тохирох монгол үг олоогүй тул шууд англи нэрээр нь тогтоохыг зөвлөе. list comprehension нь жагсаалтаыг илүү тодорхой, ойлгомжтой, хялбар хэлбэрээр инициализац хийх аргачлал юм.

  Нээгдсэн тоо: 572 Төлбөртэй

Python -нд класс нэгээс олон суурь буюу эцэг классаас удамших боломжтой. Энэхүү боломж давуу болон сул талуудтай. Үнэн хэрэгтээ обьект хандалгат програмчлалыг дэмждэг олон хэлүүд олон удамшилтыг дэмждэггүй. Олон удамшилт классын боловсруулалт болон тэдгээрийн хоорондын харилцааг уян хатан болгодог ч сөрөг талууд бий. Олон удамшилтын давуу талаас гарч болох сөрөг үр дагаваруудыг илүү ойлгох нь чухал. Практик суралцах хамгийн сайн арга тул асуудлыг жишээнүүд дээр харцгаая.

  Нээгдсэн тоо: 1513 Төлбөртэй

Програмийн боловсруулалтыг мөр төрлийн хувьсагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Python -ий өгөгдлийн төрлүүд бүгд обьектууд гэдгийг сануулъя.

Мөрийг үүсгэх

Мөрийг дан эсхүл давхар хашилтыг ашиглан хоёр янзаар

зарлаж болно. Мөрийг зарлаж байгаа энэ аргуудад зарчмын ялгаа байхгүй. Гэхдээ мөр өөртөө жишээ нь I'm programmer, Bat is a "beginner" programmer гэх мэтээр дан, давхар хашилтыг агуулж болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 405

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 500

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 475

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 618

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 608

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 766

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 931

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 904

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1361

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 601

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 827