Тоог таа

Өмнөх хичээлүүдэд сурсан логик шалгалт, циклийн мэдлэгээ ашиглан програмчлалын стандарт жишээ "Тоог таа" энгийн тоглоомын програмыг бичье. Тоглоомын логик нь компьютер 1 -50 -ын хооронд санамсаргүй байдлаар сонгосон тоог хэрэглэгч 6 удаагийн оролдлогоор олох юм. Та програмийн кодийг өмнөх хичээлүүдээр сурсан бүтцүүдийг ашиглан бичих гээд үзээрэй.

Санамж: Тавигдсан асуудлын шийдлийг өөрөө олон кодлож сурахыг байнга эрмэлзэх хэрэгтэй. Ер нь програм бүтээх бол олон чиглэлийн мэрэгжилтнүүдийн хамтын ажил байдаг. Бид програмчлалийн python хэлийг судалж байгаа тул кодлогчдод тавигдах асуудлыг хэрхэн шийдэхэд л анхааран бэлэн алгоритм бүхий энгийн "Тоог таа" тоглоомыг сонгосон хэрэг.

"Тоог таа" програмийн нэгэн хэрэгжүүлэлтийг кодийг

import random
tries = 0
number = random.randint(1,50)
print('1 -ээс 50 -ын хооронд санасан тоог таагаарай...')
while tries < 6:
    guess = int(input('Тоогоо оруулна уу:'))
    tries += 1
    if guess < number:
        print('Таны тоо бага байна.')
    if guess > number:
        print('Таны тоо их байна.')
    if guess == number:
        print(f'Баяр хүргэе! Та тоог {tries} оролдлогоор оллоо.')
        break
    if guess != number and tries == 6:
        print(f'Уучлаарай, та тоог тааж чадсангүй. Санасан тоо {number} байлаа.')
        break

авч үзье. Дээрх код бол програмийн логикийн хэрэгжүүлэлтийн нэг л хувилбар тул таны кодоос өөр байж болно. Тоглоомыг та өөрөөр кодлон зөв ажиллаж байвал их сайн буюу өмнөх хичээлүүдийг сайн ойлгосон гэсэн үг. Компьютер тоог санах учраас санамсаргүй тооны random модулийн импортыг хийгээд хэрэглэгчийн таах оролдлогын tries хувьсагчид 0 анхны утгыг олгоно. Дараа нь random.randint(1,50) командаар 1-50 хооронд санамсаргүй тоог өгүүлээд түүнийг number хувьсагчид аваад компьютер "1 -ээс 50 -ын хооронд санасан тоог таагаарай..." мэдээллийг дэлгэцэнд харуулаад тоглоом эхлэнэ. random модулийн randint арга параметрээр өгөгдсөн тоонууд хооронд санамсаргүй бүхэл тоог буцаадаг. Хэрэглэгч нийт 6 оролдлогоор санасан тоог олох тул tries хувьсагч зургаа хүртэл while циклийг эхлүүлье. Циклийн алхам эхлэх бүрд guess = int(input('Тоогоо оруулна уу:')) командаар хэрэглэгчийн оруулсан тоог int функцээр бүхэл тоо болгон guess хувьсагчид авна. Үүний дараа оролдлогын tries хувьсагчийг нэгээр нэмээд хэрэглэгчээс оруулсан тоог шалгах логикийг хийнэ.
Логикийн операторууд энгийн тул тайлбар хийгээд байх шаардлагагүй болов уу. Хэрэглэгчийн тоо санасан тооноос бага эсхүл их бол тохирох мэдээллийг өгнө. Хэрэглэгчийн тоо санасан тоотой тэнцвэл хэрэглэгчид баяр хүргээд тоог хэдэн оролдлогоор олсонг мэдэгдэнэ. Харин хэрэглэгчийн тоо санасан тоотой тэнцүү биш бөгөөд оролдлогын тоо 6 болсон бол даалгаварыг биелүүлж чадаагүй тухай мэдээллийг санасан тооны хамтаар үзүүлнэ.
Програмийг ажлуулбал

Эхний оролдлогын тоо авах цонх нээгдэнэ. 1-50 -ын хооронд тоо санасанг мэдэж байгаа тул хоёртын модны зарчмаар 25 -ыг өгье.

Таны оруулсан тоо их байна гэсэн тул 13 -ыг өгвөл

тоог таасан тухай мэдээллийг өглөө. Та програмийн ажиллагааг туршин үзэж бүх логик зөв ажиллаж байгааг шалгаарай.
Санамж: Хэрвээ хэрэглэгч тооны оронд тэмдэгт оруулбал програм алдаа өгнө. Үүнийг боловсруулах, хаах аргыг одоохондоо үзээгүй тул алдааг анзаарахгүй байж болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 966 Нийтийн

Програмчлалын олон төрлийн сайн хэлүүд байхад яагаад Python -г судлах хэрэгтэй талаар авч үзье. Python -г програмчлалын хэлүүдээс хамгийн сайн, илүү гэж үзэх нь өрөөсгөл ч орчин үеийн програмчлалын сайн хэлүүдийн нэг гэдгийг дурдах нь зүйтэй. Олон програм зохиогчид яагаад Python -г илүү сонирхдог шалтгаануудад

  • Энгийн, тогтмол хийдэг ажлуудыг автоматжуулахад Python маш сайн. Жишээ нь ямар нэгэн үйлдлийн системд тогтмол хугацаагаар биелэгдэж байх жижиг скриптүүдийг бичихэд энгийн.
  • Шинжлэх ухааны програм бичихэд зориулагдсан олон тооны фреймворк, сангуудтай тул Python -дээр ийм төрлийн програмыг зохиох боломжтой.
  • Хэрэлэгчийн график интерфейс бүхий ердийн десктоп програмыг зохиож болно.
  • Python дээр Android үйлдлийн системийн програмыг зохиох боломжтой.
  • Django, Flask фреймворкуудыг ашиглан Python -р вебд суурилсан програм зохиож болдог.
  • Маш өргөн дэлгэрсэн Tenser Flow санг ашиглан машины сургалтыг дэмждэг.

  Нээгдсэн тоо: 627 Төлбөртэй

Классын шинжүүдтэй хамааралтай тогтмол, хамгаалагдсан болон дотоод арибутуудын талаар үзэх шаардлагатай. Эдгээрийг Шинж, аргууд хичээлд үүсгэсэн Character класст багахан өөрчлөлт хийн

авч үзье.

  Нээгдсэн тоо: 1148 Төлбөртэй

Програмчлалын хэл бүхэнд дотоод буюу интерпретатор эсхүл компилятор өөртөө багтаасан функцууд байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр дотоод функцууд хэлний үндсэн боломжид багтсан тул тэдгээрийг ашиглахад ямар нэгэн нэмэлт сан суулгах шаардлагагүй гэсэн үг. Python -нд нилээд тооны дотоод функцууд байдгаас заримыг өмнөх хичээлүүдэд ашигласан. Хичээлээр Python -ий дотоод функцуудээс хамгийн өргөн ашигладаг хэсгийг авч үзье.

Санамж: Програмчлалын хэлийг эзэмшихэд таниас нилээдгүй хүчин чармайлтыг шаардана. Сайтын хичээлүүд нь гарааны буюу үндсэн суурийг нэг дороос цаг алдалгүй судлах, нэмэлт зүйлүүдийг өөрсдөө бие даан сурахад туслах зорилготой. Аливаа зүйлийг сурахын тулд аль болохоор эрт, цаг алдалгүй, идэвхитэй оролдох хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 1513 Төлбөртэй

Програмийн боловсруулалтыг мөр төрлийн хувьсагчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Python -ий өгөгдлийн төрлүүд бүгд обьектууд гэдгийг сануулъя.

Мөрийг үүсгэх

Мөрийг дан эсхүл давхар хашилтыг ашиглан хоёр янзаар

зарлаж болно. Мөрийг зарлаж байгаа энэ аргуудад зарчмын ялгаа байхгүй. Гэхдээ мөр өөртөө жишээ нь I'm programmer, Bat is a "beginner" programmer гэх мэтээр дан, давхар хашилтыг агуулж болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 406

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 500

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 475

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 550

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 618

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 608

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 767

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 932

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 904

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1361

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 601

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 827