Python -ийг судлах шалтгаан

Програмчлалын олон төрлийн сайн хэлүүд байхад яагаад Python -г судлах хэрэгтэй талаар авч үзье. Python -г програмчлалын хэлүүдээс хамгийн сайн, илүү гэж үзэх нь өрөөсгөл ч орчин үеийн програмчлалын сайн хэлүүдийн нэг гэдгийг дурдах нь зүйтэй. Олон програм зохиогчид яагаад Python -г илүү сонирхдог шалтгаануудад

  • Энгийн, тогтмол хийдэг ажлуудыг автоматжуулахад Python маш сайн. Жишээ нь ямар нэгэн үйлдлийн системд тогтмол хугацаагаар биелэгдэж байх жижиг скриптүүдийг бичихэд энгийн.
  • Шинжлэх ухааны програм бичихэд зориулагдсан олон тооны фреймворк, сангуудтай тул Python -дээр ийм төрлийн програмыг зохиох боломжтой.
  • Хэрэлэгчийн график интерфейс бүхий ердийн десктоп програмыг зохиож болно.
  • Python дээр Android үйлдлийн системийн програмыг зохиох боломжтой.
  • Django, Flask фреймворкуудыг ашиглан Python -р вебд суурилсан програм зохиож болдог.
  • Маш өргөн дэлгэрсэн Tenser Flow санг ашиглан машины сургалтыг дэмждэг.

Нэг үгээр хэлбэл Python дээр бүх үйлдлийн системд ердийн desktop, мобил, веб гэх мэтээр бараг бүх төрлийн програмуудыг бичиж болно. Үүний дээр Python

  • Энгийн, богинохон, гоё бичлэгийн дүрэмтэй. Жишээ нь Python -нд C төрлийн хэлүүдийнх шиг их хаалт буюу {} тэмдэгтүүдийн оронд догол мөр буюу indent -ийг ашигласнаар код богинохон ойлгомжтой болдог. Энэ нь C төрлийн хэлүүдийг мэддэг програм зохиогч нарт эхэндээ багахан хүндрэлийг үүсгэх ч хурдан дасна. C төрлийн хэлүүдэд бичсэн ижил төрлийн кодоос Python -ны код бараг 30 хувиар бага болдог гэсэн харьцуулалт ч бий.
  • Python кросс платформийн хэл. Өөрөөр хэлбэл Python нь Wirndows, MacOs, Liunix үйлдлийн системүүдэд ажиллана гэсэн үг. Хэлний архитектурийн  олонхи бүтцүүд зарим програмчлалын хэлүүдийнх шиг хэтэрхий абстракцийн хүндрэлгүйгээр зохиогдсон. Хэлний олон тооны бэлэн боловсруулагдсан сангууд асуудлын шийдэл болгонд шинээр кодлох буюу "дугуй" зохион бүтээхийг шаардлагагүй болгон өгсөн.
  • Python нь нээлттэй кодтой хэл бөгөөд түүн дээр бичигдсэн асар олон тооны үнэгүй сангууд байдагийг ашиглан нилээд төвөгтэй програмыг хурдан боловсруулах боломжтой.
  • Сурахад энгийн хэл. Python дээр бодит ажлын даалгавартай програмыг зохиохын тулд олон хуудас ном, сурах бичгийг судлаад байх шаардлагагүй. Шууд суралцахын зэрэгцээ програмчлалаад явах боломжтой.
  • Том компаниуд Python -г ихээр хэрэглэдэг. Энэ нь хэл програмчлалын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэнг гэрчлэхийн дээр та Python дээр програмчилдаг бол томооохон компанид ажилд орох боломжийг өндөрсгөнө гэсэн үг.

Python -г техникийн талаас харвал

Энд өгөгдөх мэдээлэлүүд програмчлалыг шинээр сурч буй хүмүүст ойлгомжгүй мэт санагдаж болох ч C, Java гэх мэт хэлүүдийг мэддэг бол Python -г техникийн талаас ойлгоход дөхөмтэй. Python -г програмчлалын хэл буюу техникийн талаас харвал:

  • Python бол ерөнхий зориулалтын хэл. Өөрөөр хэлбэл хэл ямар нэгэн тусгай зориулалтын бус түүгээр хэрэглэгч өөрт хэрэгтэй ямарч ажлыг програмчилж болно. Энэ тухай өмнө нь дурдсан.
  • Python хатуу төрөлжилттэй хэл. Үүнийг янз бүрээр л тайлбарладаг. Та C, Java гэх мэт хэлүүдийг мэддэг бол хатуу төрөлжилт гэдгийг мэдэх байх. Энгийнээр хэлбэл програмчлалын хэлүүд өгөгдлийн төрлүүдэд хийх ажиллагааны гүйцэтгэл зарим нэгэн хязгаарлалтуудыг тавьдаг. Хатуу төрөлжилттэй хэлүүд өгөгдлүүд дээр ажиллагаа хийх бүрдээ өгөгдлийн төрлүүдтэй холбоотой алдаа байгаа эсэхийг тодорхойлохын тулд төрлийн шалгалтыг хийдэг. Хэрвээ өгөгдлийн төрлүүд хийгдэх ажиллагаанд тохирохгүй байвал онцгой нөхцөл /Exception/ буюу алдааг дууддаг. Жишээ нь Python нэмэх үйлдэлд тохирохгүй төрлүүдийг ашиглахад хязгаарлалт тавьдаг. Өөрөөр хэлбэл тоо болон мөр төрлүүдтэй өгөгдлүүдэд нэмэх үйлдлийг хийхийг хориглодог гэсэн үг. Гэтэл сул төрөлжилттэй Javascript маягийн хэлүүд үүнийг зөвшөөрдөг. Үүнийг хатуу төрөлжилттэй хэл гэж ойлгоорой.
  • Python динмак төрөлжилттэй хэл. Үүнийг хувьсагчийн төрлийг түүнд утга олгох үед тодорхойлох гэж ойлгоход болно. C, Java гэх мэт хатуу төрөлжилттэй хэлүүдэд хувьсагчийг зарлахдаа төрлийг заан өгдөгөөс өөр шүү. Иймээс динамик төрөлжилттэй хэлний кодын тодорхой хэсгүүдэд нэг хувьсагч өөр төрлийн утгуудыг авах боломжтой гэсэн үг. Динмак төрөлжилттэй хэлүүдэд олон удаа тодорхой давтамжтайгаар ажиллах энгийн жижиг скриптийн боловсруулалт амархан хийгддэг бол энд ч өөрийн гэсэн дутагдал бий. Жишээ нь хатуу төрөлжилттэй хэлүүдэд кодын компиляци хийх үед тохирохгүй төрлийн ашиглалттай холбоотой энгийн алдаануудыг илрүүлж болдог бол динамик төрөлжилттэй хэлүүдэд програмын ажиллагааны үед төрлийн ашиглалттай холбоотой алдаанууд ил болдог.
  • Python хөрвүүлэгддэг хэл. Үүнийг тухайн хэл дээрх эх кодыг интерпретатор буюу хөрвүүлэгч ажиллах үед нь машиний код болгодог гэж ойлгоно. Гэхдээ Python -ны интерпретатор эхний удаад эх кодыг байт код руу хөрвүүлээд дараа нь эх кодод өөрчлөлт ороогүй бол байт кодоор програм ажилладаг онцлогтой. Java, C# хэлүүд ч эх кодыг өөрийн гэсэн байт код руу хөрвүүлэн ажилладаг.
  • Python мултипарадигм хэл. Парадигма гэдгийг (грекээр παράδειγμα, «шаблон, жишээ, хэв») програмчлах хэв загвар, аргачлал гэж ойлгож болно. Мултипарадигм гэдгээс Python програмчлалын обьект хандлагат, функционал гэх мэтийн олон аргачлалыг дэмжинэ гэсэн үг. Орчин үеийн бүхий л хэлүүд мултипарадигм боломжийг нэвтрүүлэх болсон. Бодит нөхцөлд тохиолдох асуудлууд олон аргачлалуудын аль нэгээр илүү амархан, хурдан, оновчтой шийдэгдэх боломжтой учраас програмчлалын хэл мултипарадигмийг дэмжих нь түүний давуу талыг л өсгөнө гэсэн үг.
  • Хөрвүүлэгчийн олон хэрэгжүүлэлттэй. Өөрөөр хэлбэл хэл олон интерпретатор буюу хөрвүүлэгчтэй гэсэн үг. Стандарт хөрвүүлэгч нь CPython ба үүний зэрэгцээ Java (JVM) виртуал машиний - Jython.NET -ийн - IronPython, PyPy гэх мэтийн хувилбарууд бий. CPython бол бусад хувилбаруудаас тархалт, боломжуудаараа хол тасархай маш хүчэрхэг хэрэгжүүлэлт. Интернетээс Python -ий албан ёсны сайтаас татан аваад суулгахад л таны компьютерт CPython -г тавина. CPython -г ашиглаад сурсан байхад бусад хэрэгжүүлэлтэд шилжихэд онцын хүндрэл үүсэхгүй.

Хичээлүүдэд хэлний техникийн асуудалд гүнзгий ороод байхгүй. Дээрх мэдээллүүд програмчлалын зохих мэдлэгтэй хүмүүст ойлгомжтой байж мэдэх тул шинээр сурч байгаа хүмүүс үүнийг одоохондоо өнгөрөөж ч болно. Цаашид програмчлалын зохих мэдлэгтэй болох үед эдгээрийг эргэн судлан үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 760 Төлбөртэй

Програмын боловруулалтад нэгдсэн /unit/ тест гэдэг ойлголт бий. Нэгдсэн тест нь алдааг гарсны дараа нь засварлах биш түүнийг програмын бүтээгдхүүний кодоос эрт илрүүлэн засварлахад чиглэсэн ажиллагаа юм. Нэгдсэн тест програмийн бүтээгдхүүн хувилбарыг гаргахаас өмнө кодод нэгдсэн тестийг бичэн бүтээгдхүүний код зөв ажиллаж байгааг шалган алдаа байвал түүнийг илрүүлэн засварлах зорилготой. Ингэснээр програмийн бүтээгдхүүн ашиглалтад шилжихийн өмнө гарч болох алдаануудыг олон засварлах боломжийг бүрдүүлдэгээрээ давуу талтай.

  Нээгдсэн тоо: 1593 Бүртгүүлэх

Програмчлалын хэлийн төрлүүдийг сайн ойлгосон байх нь цаашид хэлний боломжуудыг практикт хэрэглэж сурах суурь болдог. Эхлэн суралцагсад програмийн код бичих гэж хэт яарснаас төрлүүдийн хоорондын ялгаа, хаана, хэзээ хэрэглэх гэх мэтийн нарийн асуудлыг төдийлөн анхаарахгүй өнгөрснөөс үүдэн бодит ажилд алдаа гаргах тохиолдол нилээдгүй гардаг тул хэлний төрлүүдийн хичээлүүдийг сайтар ухан ойлгохыг зөвлөе. 

Толь буюу dict төрлийг Толь /dict/ хичээлээр үзсэн. Энэ удаад collections модулийн ordereddict төрөл dict төрлөөс ямар ялгаатайг авч үзье. Jupyter Notebook орчинд оруулсан

  Нээгдсэн тоо: 536 Төлбөртэй

Python -нд модулаас гадна пакетийг үүсгэж болно. Энгийнээр бол модул гэдэг нь .py өргөтгөлтэй файлд хадгалсан бусад .py өргөтгөлтэй файлын код ашиглаж болох скрипт. Пакет бол модулуудийг логикийн талаас нь нэгтгэсэн нэгдэл. Текст засварлагчид үүсгэсэн кодоо .py өргөтгөлтэй файлаар хадгалахад л модул үүсдэг бол пакетийг үүнээс арай өөрөөр үүсгэдэгийг хичээлээр авч үзье.

  Нээгдсэн тоо: 1198 Бүртгүүлэх

Ямарч програмын ажиллагаа өгөгдлийн төрлүүд дээр үндэслэн ажилладаг учраас програмчлалын хэлүүд өөрийн суурь өгөгдлийн төрлүүдтэй байдаг. Энгийн өгөгдлүүдийн төрлүүдээр илүү нарийн төрлүүдийг гарган эцсийн бүлэгт эдгээрийг хослуулан програмыг бүтээдэг. Нэг үгээр програм зохиохыг барилга барихтай зүйрлэбэл өгөгдлийн төрлүүд бол барилгын тоосго л гэсэн үг. Python -ий суурь буюу өөрт нь агуулагдаж байдаг өгөгдлийн төрлүүдийн талаар авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 298

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 372

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 346

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 439

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 488

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 513

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 603

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 699

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 738

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1139

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 753

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 824