Дадлагын ажил

Функц сэдвийн дадлага болгон хэрэглэгчээс оруулсан ром тоог араб тоо болгох функцийг бичье. Жишээ нь "XV" гэж оруулбал 15, хэрвээ "IV" гэж оруулбал 4 -ийг буцаах гэх мэтээр.
Ром тоог араб тоонд I - 1, V - 5, X - 10, L - 50, C - 100, D - 500, M - 1000 жагсаалтаар шилжүүлнэ.
Ром тоог бичих болон араб тоонд шилжүүлэх дүрэм.

  • Том тоо бага тооны өмнө байвал тэдгээрийг нэмнэ.
  • Бага тоо том тооны өмнө байвал том тооноос бага тоог хасна.

Функцийг бичээд дараа нь хичээлийн кодтой харьцуулан үзээрэй.

Ром тоог араб тоо болгох функцийн кодийг

дээрх байдлаар хэрэгжүүллээ. Таны бичсэн код зөв үр дүн өгч байвал өөр байх нь хамаагүй. Програмчлалын асуудлыг маш олон янзаар шийдэж сурахыг хичээж байгаарай. Кодод тоог хөрвүүлэх parse_roman функцийг л хэрэгжүүлсэн. Ром тоог араб тоонд хөрвүүлэх жагсаалтыг толь буюу dict төрлөөр romans хувьсагчид олгосон. parse_roman функц хэрэглэгчээс оруулсан ром тоог параметрээр хүлээн авна. result бол өгөгдсөн дүрмээр хөрвүүлэгдсэн ром тоог хадгалан функцээс буцаах утгын хувьсагч. Параметрээр авсан мөр төрлийн өгөгдлийг циклээр гүйлгэн тэмдэгт бүрд анализ хийн араб тоонд шилжүүлэхийн тулд python -ий дотоод enumerate функцийг ашигласан. enumerate функц итерацлагдах (мөр, жагсаалт, толь г.м) обьектийг аваад элементийн индекс болон элементийг өөрийг нь агуулсан tuple -ийг үүсгэдэг. parse_roman функцэд мөр ирэх тул түүнийг enumerate функцэд өгвөл функцээс мөрийн тэмдэгтийн индекс, тэмдэгтийг агуулсан tuple -ийг буцаана. Ингэснээр for циклийн алхам бүрд бид параметрээр ирсэн мөрийн тэмдэгт түүний индексийг авах юм. Өөрөөр хэлбэл циклийн алхам бүрд i -д параметрээр ирсэн мөрийн тэмдэгтийн индекс, c -д параметрээр ирсэн мөрийн тэмдэгт ирнэ. Үүнийг өөрсдөө шалган үзээрэй. Үүний дараа ром тоог араб тоонд шилжүүлэх дүрмийн логикийг хэрэгжүүлсэн. if i+1<len(roman) and romans[c] < romans[roman[i+1]]: бичлэгээр бид индекс сүүлийн тэмдэгтийнх биш бөгөөд тэмдэгтийн romans тольд дахь утга дараагийн тэмдэгтийн romans тольд дахь утгаас бага байх нөхцлийг шалгана. Хэрвээ нөхцөл биелэж байвал өөрөөр хэлбэл бага тоо том тооны өмнө байвал хасах дүрмээр үр дүнгийн result хувьсагчаас тэмдэгтийн romans тольд дахь утгыг хасна. Эсрэг тохиолдолд result хувсагчид тэмдэгтийн romans тольд дахь утгыг нэмнэ. Ром тоог араб тоонд шилжүүлж буй энэ логиийн ажиллагааг сайн ойлгон аваарай. Үүнээс гадна if операторийн нөхцөлд индекс параметрийн уртаас давахгүй эсэхийг шалгаж байгааг анхаарна уу.
Шилжүүлэх функцээ бичсэн тулд input -ээр хэрэглэгчээс ром тоогоо аваад аваад үр дүнг print функцээр үзүүлнэ. Хэрэглэгчээс оруулсан тоо romans тольд тодорхойлсон тоонуудтай тохирч байгаа шалгалтыг нэмэн оруулахыг танд үлдээе. Тоог нэгээр оруулан шалгах ажиллагаа төвөгтэй байвал

 гэж шалгалтыг хийсэн ч болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 975 Бүртгүүлэх

Python хэлийг судлаж эхлэхийн өмнө кодыг бичих засварлагчийг сонгох хэрэгтэй. Учир нь код бичихдээ олон төрлийн засварлагчийг ашиглаж болох ч дараах хувилбарууд байх боломжтой.

Ерөнхий зориулалт бүхий ердийн тескт засварлагч.

Ийм засварлагчид ямар нэгэн хэл дээр код бичихэд зориулагдаагүй зөвхөн текст засваралахад ашиглахаар хийгдсэн байдаг. Ердийн тескт засварлагчид програмчлалын хэлний кодыг бичихдээ тэдгээрт плагин буюу нэмэлтийг суулгадаг. Ингэснээр текст засварлагч дээр тухайн хэлний кодыг бичих боломж бүрдэнэ. Ерөнхий зориулалтын тескт засварлагч бүр Python -ий кодыг хэвжүүлээд байдаггүй ч тохирох нэмэлтийг суулган тэдгээрийг код бичихдээ ашиглах боломжтой. Ийм төрлийн хамгийн өргөн тархсан засварлагчид бол Sublime text, Atom, Notepad++ зэрэг юм.

  Нээгдсэн тоо: 631 Төлбөртэй

Классын шинжүүдтэй хамааралтай тогтмол, хамгаалагдсан болон дотоод арибутуудын талаар үзэх шаардлагатай. Эдгээрийг Шинж, аргууд хичээлд үүсгэсэн Character класст багахан өөрчлөлт хийн

авч үзье.

  Нээгдсэн тоо: 1284 Бүртгүүлэх

Ямарч програмын ажиллагаа өгөгдлийн төрлүүд дээр үндэслэн ажилладаг учраас програмчлалын хэлүүд өөрийн суурь өгөгдлийн төрлүүдтэй байдаг. Энгийн өгөгдлүүдийн төрлүүдээр илүү нарийн төрлүүдийг гарган эцсийн бүлэгт эдгээрийг хослуулан програмыг бүтээдэг. Нэг үгээр програм зохиохыг барилга барихтай зүйрлэбэл өгөгдлийн төрлүүд бол барилгын тоосго л гэсэн үг. Python -ий суурь буюу өөрт нь агуулагдаж байдаг өгөгдлийн төрлүүдийн талаар авч үзье.

  Нээгдсэн тоо: 1642 Төлбөртэй

Математикт хувьсагчгүйгээр асуудлыг шийднэ гэдэг боломжгүйн адилаар програмчлалын бүх хэлүүд хувьсагчийг дэмждэг. Хувьсагч гэдгийг утга хадгалахаар компьютерийн санах ойд тусгаарласан хэсэг гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл та програмийн кодод хувьсагчийг үүсгэхэд санах ойд тодорхой зайн нөөцийг тусгаарлалаа гэсэн үг. Зарлагдаж буй хувьсагчид хадгалах өгөгдлийн төрлөөс хамааран интерпретатор санах ойгоос тусгаарлалтыг хийнэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 416

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 506

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 488

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 555

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 625

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 614

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 781

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 963

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 913

 
Энэ долоо хоногт

тэнцэтгэл биш хэдэн бүхэл тоон шийдтэй вэ?

Нээгдсэн тоо : 1471

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 2138

 

b1=3, bn=96, Sn=189 геометр прогресийн 8-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 956