Гараа сайн бол бариа сайн гэдэг үг шатарт хожил авах үндсэн аргачлал. Гараануудыг мэдснээр өрсөлдөгчийн эсрэг тоглох тактик, стратегийг зөв сонгоход нэн чухал. Орчин цагт гарааны онолын хөгжлөөр шатрын гараануудыг үндсэнд нь 5 бүлэгт хуваасан байдгийн нэг бол хагас хаалттай гарааны бүлэг юм.
Цагаан эхний нүүдлээр бэрсний хүүгээ хоёр түлхэхэд хар 1... d5 симметр хариултаас өөр нүүдлээр хариулах гараануудыг хагас хаалттай гараануудын бүлэгт оруулдаг. Хуучин энэтхэг хамгаалалт, Нимцовичийн хамгаалалт, Грюнфельдийн хамгаалалт гэх ихэнх гараанууд нэг хэсэгтээ цагааны төгс гараанд тооцогдож байсан бэрсний гамбитаас зайлсхийх санаанаас үүдэн гарч ирсэн. Хагас хаалттай гараануудад төвийн хүүний уян бүтэц түүнд харын зүгээс хүүний болоод бодны үйлчлэл явдаг ерөнхий шинжтэй.
Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.
Танд амжилт хүсье.