Нимцовичийн хамгаалалт жишээ өргүүд I

Шатар сурах энгийн хэдий ч муугүй тоглож сурахад онолын мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Тэр дундаа гарааны онолыг сайтар ойлгож судлан өргийг тодорхой гараагаар эхлүүлэхгүй бол эхний хэдхэн нүүдэлд алдаа гарган өргийн хувь заяаг шийдэх нь бишгүй тохиолддог. Та сайтад нийтлэгдсэн шатрын гараануудыг судлан өөрийн тоглолтод хэрэглэвэл тоглолтын ур чадвар эрс нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байж болно. 

[Event "Скопле, 1972."] [White "Доннер"] [Black "Портиш"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 Bb4 4. e3 c5 5. Bd3 Nc6 6. Nf3 Bxc3+ 7. bxc3 d6 8. e4 (8. O-O e5 9. Nd2! {уян үргэлжлэл. Одоо хамгийн оновчтой хариулт} O-O! {юм. Балашов - Ваганян (1989) нарын өрөг}10. d5 Ne7 11. e4 h6! 12. Re1 Nh7 13. Nf1 f5! {гэж үргэлжлэн хар сайн тоглолтыг авсан.}) 8... e5 9. d5 Ne7 10. Nh4 h6 11. f3? {Уйтгартай нүүдэл.} ({цагаан} 11. f4! O-O {-ийн дараагаар үүсэх хурцатгалыг сонирхохгүй бол тэдэнд морио g2 -оор дамжуулан e3 -д шилжүүлэх} (11... exf4 {муу.} 12. Bxf4 g5 13. e5! {гээд цагаан хүчтэй дайралттай.})) (11. g3 {гоё үргэлжлэл байсан. Жишээ нь} g5 12. Ng2 Bh3 13. Ne3 Qd7 14. f3 O-O-O 15. Rb1 Kb8 {харилцан боломжуудтай нарийн тоглолттой. (Хюбнер - Тимман, 1981)}) 11... Qa5! 12. Qc2 g5 13. Nf5 Nxf5! (13... Bxf5 {-аас хамаагүй хүчтэй. e7 -гийн морь ирээдүй муутай.}) 14. exf5 Bd7 {хэрэг гарвал тэмээ "францын" a4 нүдийг авах боломжтой.} 15. h4 ({цагаан} 15. g4 {гэж тоглож амжихгүй.} Ba4! 16. Qd2 O-O-O 17. h4 e4! {гээд төвд үлдсэн ноён дайралтад өртөнө.}) 15... g4 16. fxg4? {цагаан хэдэн сайнгүй нүүдэл хийснээр маш хурдан ялагдсан.} ({Портишийн зөвлөмжөөр} 16. h5 {гэж тоглох хэрэгтэй байсан.}) 16... Nxg4 17. Be2 Rg8 18. Bxg4? Rxg4 19. Bxh6 Bxf5! {үхлийн цохилт.} 20. Qxf5? ({цагаан шууд хожигдохгүйн тулд} 20. Qd2 {гэж тоглох ёстой ч} Be4! {-ийн дараа тэдний байрлал аймшигтай. Тэмээний хаяаг авсны дараагаар мад болно.}) 20... Qxc3+ 21. Kf2 Qb2+ 22. Ke3 Rxg2 {олон тооны мадны заналаас хамгаалалт байхгүй тул цагаан буусан.}
[Event "Вейк-ан-Зее, 1981."] [White "Тайманов"] [Black "Браун"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 Bb4 4. e3 c5 5. Nf3 O-O 6. Bd3 d5 7. O-O cxd4 8. exd4 dxc4 9. Bxc4 b6 {Харын байрлалд сулрал байхгүй ч бага идэвхижилттэй. Гэхдээ цагаан давууг олоход амаргүй.}10. Bg5 Bb7 11. Rc1 {зальжин нүүдэл. Цагаан хувилбарын нарийн зүйлийг хангалттай мэдэхгүй өрсөлдөгчийн санаандгүй хариултад найдсан.} ({ердийн} 11. Qe2 Bxc3! 12. bxc3 Nbd7 13. Ne5! {үргэлжлэлд цагаан арай аятайхан байрлалтай. Жишээ нь} Qc7 14. Nxd7 Nxd7 (14... Qxd7? {сайнгүй.} 15. Bxf6 gxf6 16. d5! {гээд цагаан хүчтэй дайралттай. (Вайсер - Полугаевский, 1988)}) 15. Rac1 Rac8 16. Bd3 {Кнаак - Вайсер, 1985}) 11... Nbd7?! (11... Bxc3 12. bxc3 Nbd7 {илүү}) (11... h6 {-г {Тайманов зөвлөсөн.}) 12. Qe2! Rc8?! {энэ хувилбарын хэрэглээнд хар туршлагагүй нь харагдаж байна. Одоо Керес - Каспов (1972) өрөгт таарсан хард ашиггүй байрлал үүссэн.} ({Иванов - Владимиров (1983) нарын өрөгт хар} 12... Bxc3 13. Rxc3 Qe8 {гэж илүү тоглосон. Гэсэн ч энд цагааны байрлал дээр.}) 13. Ne5 h6?! {одоо цагаан шуурган дайралтыг өрнүүлнэ.} (13... Be7 {-г сонгох хэрэгтэй ч} 14. Rfd1 {-ийн дараа цагаан давуутай.}) 14. Nxd7! Qxd7 15. Bxf6 gxf6 16. Rfd1! Qc6 17. Qg4+ (17. d5! {-ын цорын ганц хамгаалалт 16... Бc6}) 17... Kh7 18. Nd5! {үр дүнтэй цохилт.} f5 ({Морийг} 18... exd5 {авч болохгүй.} 19. Bd3+ Kh8 20. Qf5) 19. Nf6+ Kh8 20. Qh3 Kg7 21. Nh5+ Kh8 22. Qg3 Rg8 23. Qe5+ f6 24. Qxf6+ Kh7 25. d5! Qe8 26. Nf4 Bd6 27. dxe6! Rf8 (27... Bxf4 {гэвэл} 28. Rd7+) 28. Qh4 Qc6 29. Bf1 Qxc1 30. Rxd6! {хар буусан. "анзаарамгүй" зүйл тоглолтын дүнд шийдвэрлэх нөлөөг хэрхэн үзүүлэхийг харуулсан сургамжтай өрөг.}
[Event "Голланд, 1993."] [White "Тимман"] [Black "Карпов"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 Bb4 4. Qc2 O-O 5. a3 Bxc3+ 6. Qxc3 b6 7. Bg5 c5 8. dxc5 bxc5 9. e3 Nc6 {хувилбар хард бүрэн боломжийн.} (9... d6 10. Rd1 Bb7 11. Bxf6 gxf6 12. Ne2 Qe7 13. Ng3 Rd8 14. Bd3 Nd7 15. O-O f5 {өөр хувилбар байж болно. Энд ч хар сайн тоглолттой. (Бу Сянжи - Томашевский, Сочи, 2009)}) 10. Nh3 {морь f4, h5 руу илт зүтгэсэн тул} h6 {нүүдэл гарцаагүй.} 11. Bh4 (11. Bxf6 Qxf6 12. Qxf6 gxf6 13. Nf4 {нь ирээдүйтэй байж магад.}) 11... g5 {өргийн эхний эгзэгтэй мөч.} 12. Bg3? {цагаан идэвхигүй хамгаалалтад өөрийгөө оруулсан} ({ирээдүйтэй} 12. Nxg5 {хаяаг хийвэл} hxg5 13. Bxg5 Ne4 14. Bxd8 Nxc3 15. Bc7 {гээд харилцан хурц тоглолттой болно.}) 12... Ne4 13. Qc2 Qa5+ 14. Ke2 (14. Kd1 {гэх нь дээр сайн болов уу.}) 14... f5 15. f3 Nxg3+ 16. hxg3 Rb8 17. Nf2 Ba6 18. Nd3? ({энд} 18. Kd1 {бүр шаардлагатай байлаа.}) 18... d5! 19. b3 Rxb3! 20. Qxb3 dxc4 21. Qa2? (21. Qb2 {-ын дараа зарим хурц байдал үлдэхээр}) 21... cxd3+ 22. Kf2 Rf6! {одоо бүгд дууссан. Гэвч цагаан үргэлжлүүлсээр} 23. Rc1 Kg7 24. f4 c4 25. Qb2 e5 26. fxg5 hxg5 27. Rc3 Qb6 28. Qxb6 axb6 29. Rh5 Ne7! 30. Bxd3 (30. Rxg5+ Kh6 {гээд тэрэг баригдана. Тоглоом}) 30... cxd3 31. Rc7 Re6 32. Ke1 Bb5 33. g4 Kg6 34. Rh8 f4 {гээд цагаан буусан.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2125 Төлбөртэй

Нээж дайрах гэдэг нь ямар нэгэн бод эсвэл хүү нүүсний үр дүнд тухайн талын өөр бодны (бэрс, тэрэг эсвэл тэмээ) дайралтын шугам нээгдэн тэр бод нь эсрэг талын ямар нэгэн обьектэд аюул учруулах тактикийн арга юм. Тактикийн энэ арга нь шатрын практикт ихээр тохиолдоно. Жишээ авч үзье.
1. e4 e5 2. Тc4 Бg5 3. Бf3. ( Энд 3. Мf3! гэх нь бүр илүү. 3. ... Б:g2 нүүдлийн хариуд 4. Трg1 Бh3 5. Т:f7+! гээд 5. ... Н:f7 гэх нь 6. Мg5+ ацан шалаанаас болоод муу) 3. ... Мf6 4. Мc3 Тc5??. Гарааны нүүдлүүдийн дараа цагаанд 5. d4! гэж нүүн нээж дайрах боломж гарч ирэх бөгөөд үүний үр дүнд тэд бод хожих болно. d цагаан хүү өөрийн нүүдлээр c1 тэмээний дайралтын шугамыг (c1-h6 диагнал) нээснээр тэмээ эсрэг талын бэрсэнд довтолсон. Хүү өөрөө айлын үнэтэй обьектэд зэрэг довтолсон нь аргыг улам үр дүнтэй болгосон. Цагаан 5. d3 нүүсэн ч нээж дайрах тактик хэрэгжиж байгаа хэдий ч бага үр дүнтэй.

  Нээгдсэн тоо: 676 Төлбөртэй

Шатар сурахад хөнгөн хэдий ч боломжийн хэмжээнд тоглож сурахад таниас нилээд чармайлтыг шаардана. Зөвхөн нүүдлийг сураад шатар тоглоно гэвэл гарааны 4, 5 нүүдэлд алдаа хийн асуудлыг шийдэх тохиолдолтой ихээр тулна. Иймээс шатрын гараануудын талаар тодорхой мэдлэгтэй байхыг байнга зөвлөөд байгаа хэрэг. Шатар боломжийн тоглож сурна гээд курс, дугуйланд явах нь хүүхдүүдэд илүү тохиромжтой байх болов уу. 

Танхимын сургалтын цаг үе дуусч байгаа энэ үед онлайн буюу бие даан суралцах аргыг эзэмшихэд сурахад тийм ч хүнд биш тул шатар маш тохиромжтой. Сайтад нийтлэгдсэн хичээлүүдийг судлаад бага ч гэсэн зүйлийг мэдэж сурах нь эхний алхам. Яваандаа өөрийн арга барилтай болоод ирэхэд онлайн сургалтын давууг ойлгон хэнээр ч шахуулалгүйгээр өөрийгөө хөгжүүлэх чадвартай болно.

  Нээгдсэн тоо: 653 Төлбөртэй

Хамгаалалтын энэхүү системийг Австрийн их мастер Грюнфельд олон улсын практикт оруулсан. Гарааны хөгжилд Ботвинник, Смыслов, Эйве, Алехин, Фишер, Каспаров нарын дэлхийн аваргууд Флор, Болеславский зэрэг их мастерууд их хувь нэмрийг оруулсан. Орчин цагт энэ гараа онцгой өргөн дэлгэрсэн. Грюнфельдийн хамгаалалтын орчин цагийн шинж төрх түүний маш гүнзгий, олон талын үндсэн байрлалуудын боловсруулалтаар тодорхойлогддог тул судлахад хүнд гараануудад ордог.

[Event "Грюнфельдийн хамгаалалт. 1-р хэсэг"] 1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 (3. Nf3 d5 ({хар d7-d5 нүүдлийг Мb1-c3 гэж тоглох хүртэл хойшлуулан} 3... Bg7 {гэж хариулаад дараа нь O-O гэх боломжтой. Зүгээр л хуучин энэтхэг хамгаалалтад шилжсэн ч боломжтой.}) 4. cxd5 Nxd5 5. e4 {тохиолдолд морь темп алдан ухрахаас аргагүй.}) 3... d5 {хар өрсөлдөгчид хүүний хүчтэй төв үүсгэхийг зөвшөөрсөн ч хөлөлгөөгөө хурдан дуусгаад энэхүү төвд хүүний сөрөг дайралтаар дэмжүүлсэн хүчтэй дарамтыг зохион байгуулна.} 4. cxd5 Nxd5 5. e4 Nxc3 6. bxc3 c5 (6... Bg7 {хариулт байх боломжтой. Удаан хугацаанд энэ тохиолдолд} 7. Ba3 {нүүдэл цагаанд давууг өгнө гэж үзэж ирсэн ч Симагин} O-O 8. Bc4 Nd7 9. Ne2 c5 10. O-O Qc7 11. Rc1 Rb8 {дараагаар хар идэвхитэй байрлалтайн дээр тэд юунаас ч болгоомжлох хэрэггүй гэдгийг баталсан. (Никитин - Симагин, Москвагийн аварга, 1951)}) 7. Bc4 (7. Nf3 {үргэлжлэл хүүний хүчтэй төв үүсгэхэд чиглэсэн. Цааш} Bg7 8. Rb1 {тэргээ g7 тэмээний хөлөөс зайлуулан цагаан хүчтэй төвөө хадгалсан.} O-O 9. Be2 cxd4 10. cxd4 Qa5+ 11. Bd2! Qxa2 12. O-O {хүүний оронд цагаан санаачлагатай. (Халифман - Леко, Будапешт, 2000)}) 7... Bg7 8. Ne2 (8. Nf3 {гэвэл} O-O {гээд 9... Тg4 гэж тэмээгээ сайн байрлалд гаргахын дээр d4 нүдний дарамтыг хүчлэнэ.} 9. h3 {-д} Nc6 10. Be3 cxd4 11. cxd4 Qa5+ 12. Bd2 Qa3 {хүчтэй.}) 8... Nc6 9. Be3 O-O 10. O-O cxd4 11. cxd4 Bg4 {цагаан тэмээг хөнгөн шахах энэ нүүдэл хэрэггүй мэт санагдахаар. Гэхдээ хар хэрэгтэй үед b6 -д бэрсээ шалаатай гаргахын тулд f2-f3 түлхэлтийг хийлгэхийг хүсэж байгаа.} (11... Na5 {сул} 12. Bd3 Be6 13. d5! Bxa1 14. Qxa1 f6 15. Bh6 Re8 16. Nf4 Bd7 17. e5 {гээд цагаан аюултай дайралттай. (Сокольский - Толуш, ЗХУ, 1944)}) 12. f3 Na5 {чухал үе. Хар хүү хаясан.} 13. Bd3 ({цагаан энэ бэлгийг авах утгагүй.} 13. Bxf7+ Rxf7 14. fxg4 {-ийн дараагаар хар} Rxf1+ 15. Qxf1 ({илүү нь} 15. Kxf1) 15... Qd7 16.h3 Nc4 {гээд сайн тоглолтыг авна. Харын боднууд маш идэвхитай байрласан байхад цагааны давхарлагдсан илүү хүү үйл явцын хөгжилд сүрхий нөлөө үзүүлэхгүй.}) (13. Rc1 {гэж тоглон цагаан хөлийн тэмээг солилцохыг зөвшөөрч болно. Гэхдээ энэхүү даруухан нүүдлээс илүүг хүлээх хэрэггүй.} Nxc4 14. Rxc4 Bd7 15. Qb3 Qa5 {гээд хард сүрхий хүндрэлийг үүсгэхгүй.}) 13... Be6 {харын төлөвлөгөө тодорхой. Тэд c4 нүдийг эзлэн бэрсний жигүүрийн хүүнүүдийн давшилтаар сөрөг тоглолтын бодит боломжийг олж авахыг хүснэ. Энд цагаан хэрхэн тоглох вэ?} 14. d5 {гэсэн чанарын хаяанд олон тооны судалгаа зорилагдсан байдаг ч өнөөг хүртэл энэ асуудал тодорхойгүй хэвээр байгаа. Хар чанарын хаяаг аван шургуу хамгаалж чадна.} ({Закийн боловсруулсан} 14. Rc1 {нүүдэлд анхаарах хэрэгтэй.} Bxa2 {гэвэл} 15. d5 Bb3 16. Qe1 {гээд аюултай заналтай.}) 14... Bxa1 15. Qxa1 f6 16. Bh6 ({цагаанд} 16. Qe1 {гэсэн дайралтын өөр боломж бий. Энэ хувилбарыг судлах л хэрэгтэй.}) 16... Re8 17. Kh1 ({эсхүл} 17. Nf4 Bd7 18. e5 Rc8 19. Kh1 Nc4 20. e6 Ba4 {Банник - Новотельнов, ЗХУ, 1951}) 17... Rc8 18. Qd4 Bd7 19. Qxa7 Nc4 {гээд хар материалын давуугаа хадгалан аюулаас мултарсан.}

  Нээгдсэн тоо: 4529 Нийтийн

Ийм төрлийн төгсгөлд ялалт хийх нь өмнөх хичээлд үзсэн тохиолдолоос амархан. Хөлгийн зах эсвэл буланд л бэрсээр мад хийж болдог. Иймээс тэргээр мадлах аргыг ашиглаж болно. Бэрс илүү хүчирхэг бод гэдгээс үүдэн 1-рт тэргийг бодвол бэрсээр мад өгөх нь (10 нүүдэл хангалттай) илүү хурдан 2-рт падын байрлал олон бий болно гэдгийг санаж байх хэрэгтэй. 1-4 -р диаграмд бэрсээр мадлах төгсгөлийн үндсэн байрлалуудыг үзүүллээ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 501

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1575

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 764