Бенкогийн хамгаалалт /Сонгодог систем/

1922 онд Рубинштейн ― Шпильман нарын өрөгт анх хэрэглэсэн энэхүү гамбитид 1950 -иад онд Оросын мастерууд d5 -д түлхсэн цагаан хүүг ...e7-e6 нүүдлээр довтлох хувилбарыг судлан Волгийн гамбит хэмээн нэрлэсэн. Сүүлд хар бэрсний жигүүрт тэмцэл өрнүүлэх …g7-g6 хувилбар өргөн тархсан бөгөөд энэхүү хувилбарыг их мастер П.Бенкогийн нэрээр нэрлэсэн байдаг.

Шатар тоглож сурахад гарааны онол маш чухал. Иймд сайтад нийтлэгдсэн гарааны хичээлүүдийг үзэхийг зөвлөе. Гараа мэдэхгүйгээс алдаа хийн ихэнх өрөг эхний 10 -аад нүүдэлд шийдэгдэх тохиолдол их байдаг. Ялангуяа эхлэн суралцагчид, шатар тоглох чадвараа дээшлүүлэхийг хүссэн хүмүүс сайтын Багц хичээлүүд хэсгийн шатрын гараануудын хичээлүүдийг үзээрэй.

[Event "Беноний хамгаалалт. Сонгодог систем."] 1. d4 c5 {харын энэ нүүдэл сүүлийн жилүүдэд Беноний хамгаалалт нэрийг аваад буй системийг тодорхойлно.} 2. d5 (2. dxc5 e6 {хувилбар тоглолтыг тэнцвэржүүлэлтэд хүргэнэ.}) ({цагаан хүсвэл} 2. e4 cxd4 3. Nf3 {гээд сицил хамгаалалтад шилжиж болно.}) 2... e5 {нүүдлээр Беноний хамгаалалтын сонгодог систем тодорхойлогдоно.} (2... Nf6 3. c4 e5 {гэх боломжтой.}) ({хааяа} 2... d6 3. e4 Nf6 4. Nc3 g6 {нүүдлийн дараалал тохиолддог. Энд хар e хүүний урагшлалтаас түдгэлзэнэ. Харин цагаан энэ системд багахан орон зайн давууг хадгална. Жишээ нь} 5. Nf3 Bg7 6. Be2 O-O 7. O-O Na6 8. Re1 ({эсхүл} 8. Bf4 Nc7 9. a4 b6 10. Re1 Bb7 11. Bc4 Nh5 12. Bg5 Nf6 13. Qd3! a6 14. Rad1 Rb8 15. h3 Nd7 16. Qe3! {Карпов - Корчной, 1978}) 8... Nc7 9. a4 a6 10. a5 Nb5 11. Nb1! Bg4 12. Nbd2 e6 13. h3 {Ваганян - Велимирович, 1978}) 3. e4 d6 4. Nc3 (4. f4 {нүүдэл цагаан ашиггүй. хар} exf4 5. Bxf4 Ne7 {-гийн дараагаар e5 төвийн хүчтэй нүдийг эзлэн аваад дараа нь Мe7-g6, Мb8-d7-e5 гэнэ.}) (4. Bd3 {сул}) (4. g3 {ч бас сул}) (4. c4 {-ын дараа хар} g6 ({эсхүл Пановийн боловсруулсан} 4... Nf6 5. Nc3 Be7 6. Bd3 ({цагаан гарааны санаачлагыг барьж байх өөр үргэлжлэлийг сонгох боломжтой. Жишээ нь} 6. g3 O-O 7. Bg2 Ne8 8. Nge2 Nd7 9. O-O g6 10. Bh6 Ng7 11. Qd2) ({эсхүл} 6. h3 O-O 7. Nf3 Ne8 8. Bd3 g6 9. Bh6 Ng7 10. g4 Nd7 11. Qe2 a6 12. O-O-O Nf6 13. Rdg1 Nd7 14. Nd2 Kh8 15. h4 {Спасский - Гицеску, 1967}) 6... O-O 7. Nge2 Ne8 (7... Nh5! {идэвхитэй.}) 8. O-O g6 9. Bh6 Ng7 {системийг сонгож болно.} 10. f4 {гэвэл} ({хүчтэй нь} 10. h4! Bxh4 11. Qd2 {гээд цагаан дайралтын боломжтой.}) 10... exf4 11. Nxf4 Bg5 {гээд хар сайн байрлалтай.}) 5. Nc3 Bg7 6. Bd3 Ne7 {гэж үргэлжлүүлж болно.}) 4... Nf6 (4... a6 5. a4 g6 6. Nf3 Bg7 7. Bd3 Ne7 8. Nd2 O-O 9. Nc4 {үргэлжлэл цагааны илт давууд хүргэнэ.}) (4... f5 {гэвэл} 5. Bb5+ {гэх тул алдаатай.}) (4... Be7 {нүүдэл анхаарал татахаар.} 5. Nf3 ({хар сайн тоглолтыг авах нь энгийн бус. Жишээ нь} 5. Bd3 Bg5 6. Nf3 Bxc1 7. Qxc1 Nh6?! (7... Nf6 8. Nd2!) 8. h3 f5 9. Qg5! O-O 10. Qxd8 Rxd8 11. Ng5 g6 12. f4! {гээд цагаан давуутай. (Алехин - Тартаковер, 1926)}) 5... Bg4 6. Be2 ({эсхүл} 6. h3 Bxf3 7. Qxf3 Bg5 (7... a6 8. Qg4!) 8. Bxg5 Qxg5 9. Nb5! Qd8 10. Qg4! Kf8 (10... g6 11. Nxd6+!) 11. Nxd6! Nf6! 12. Qc8! Qxc8 13. Nxc8 Nxe4 14. Bd3 Nf6 15. Nd6 b6 16. O-O-O {гээд төгсгөлд цагаан давуутай. (Горт - Спиридонов, 1969)}) 6... Bxf3 7. Bxf3 {-ын дараагаар} Bg5 {гэж хар хөлийн тэмээний солилцоог санал болгоно. Байрлалд үүссэн хүүний бүтэц хард ашигтай.}) 5. Bb5+ (5. f4 {сул} exf4 6. Bxf4 Be7 {хар сайн тоглолттой}) 5... Nbd7 6. a4 Be7 7. Nf3 O-O 8. h3 Ne8 {цагаан орон зайн давуутай бөгөөд} 9. g4 g6 10. Bh6 Ng7 11. Bd3 Kh8 12. Ne2 Nf6 13. Ng3 {-ын дараагаар тэдний ирээдүй илүү.}

Практик бол онолын мэдлэгийг бататгах хэрэгсэл. Иймээс доорх өрөгт мастерууд гарааны онол, тоглолтын өрнөлийг хэрхэн хийж байгааг сайн ойлгон авахыг хичээгээрэй.

[Event "Люцерн, 1982."] [White "Каспаров"] [Black "Нанн"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 c5 4. d5 exd5 5. cxd5 d6 6. e4 g6 7. f4 Bg7 8. Bb5+ {f6 морийг ердийн бус ухралтад тулгасан сайн хүчтэй нүүдэл.} Nfd7 ({хэрвээ} 8... Bd7) ({эсхүл} 8... Nbd7 {-гийн дараагаар} 9. e5! {гэнэ.}) 9. a4! {Зайцевийн санаа. Өмнө нь 9. Тd3 -ийг бараг л заавал хийх нүүдэл гэдэг байсан. Харин цагаан тэмээний байрлалаа урьдчилан шийдэхийг хүсээгүй.} (9. Bd3 O-O {-ээс зэрэгцээ} (9... Qh4+!? {хариулт байх боломжтой. Лукач -Псахис (1981) нарын өрөгт} 10. g3 Qe7 11. Nf3 O-O 12. O-O Nb6 13. Kg2 Bg4 14. h3 Bxf3+ 15. Qxf3 N8d7 {гээд хар муугүй тоглолттой болсон.})) 9... Na6 (9... O-O {энгийн.}) ({ноёнгийн байрлалыг сулруулах гэсэн} 9... Qh4+ {оролдлого} 10. g3 Qe7 11. Nf3 O-O 12. O-O Na6 13. e5! Nb4 (13... dxe5 14. d6! {сайнгүй. Куатли - Хулак, 1982}) 14. Ne4 {-ийн дараагаар цагааны хүчтэй дайралттай. (Багиров - Маланюк, 1983)}) 10. Nf3 Nb4 (10... O-O 11. O-O Nc7 12. Bd3 a6 13. Kh1 Rb8 14. f5! {гээд цагаан тоглолт ирээдүйтэй. (Ревякин -Трипольский, 1988)}) 11. O-O a6? {одоо цагаан шургуу дайралтыг хөгжүүлнэ.} (11... O-O {сэлгээ шаардлагатай байсан. Гэхдээ Каспаровийн хэлснээр} 12. Re1 a6 13. Bf1! {цагаан давуутай үлдэнэ.}) 12. Bxd7+! {гэнэтийн бөгөөд маш тодорхой тоглосон.} Bxd7 13. f5! O-O 14. Bg5 f6 (14... Bf6 {бүр муу} 15. Qd2!) 15. Bf4 gxf5? {хэдхэн нүүдэлд хожигдоно.} (15... Qe7 {илүү тэмцэлтэй.}) 16. Bxd6 Bxa4 17. Rxa4 Qxd6 18. Nh4! {үүнийг хар хараагүй. Тэдний байрлал шууд нурсан.} fxe4 19. Nf5 Qd7 20. Nxe4 Kh8 {21. Бg4 заналтай.} 21. Nxc5 {гээд хар буусан.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1800 Нийтийн

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

Сайтын хичээлүүдийг сайтын Багц хичээлүүд хэсгээс судлахыг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 621 Төлбөртэй

Хамгаалалтын энэхүү системийг Австрийн их мастер Грюнфельд олон улсын практикт оруулсан. Гарааны хөгжилд Ботвинник, Смыслов, Эйве, Алехин, Фишер, Каспаров нарын дэлхийн аваргууд Флор, Болеславский зэрэг их мастерууд их хувь нэмрийг оруулсан. Орчин цагт энэ гараа онцгой өргөн дэлгэрсэн. Грюнфельдийн хамгаалалтын орчин цагийн шинж төрх түүний маш гүнзгий, олон талын үндсэн байрлалуудын боловсруулалтаар тодорхойлогддог тул судлахад хүнд гараануудад ордог.

[Event "Грюнфельдийн хамгаалалт. 1-р хэсэг"] 1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 (3. Nf3 d5 ({хар d7-d5 нүүдлийг Мb1-c3 гэж тоглох хүртэл хойшлуулан} 3... Bg7 {гэж хариулаад дараа нь O-O гэх боломжтой. Зүгээр л хуучин энэтхэг хамгаалалтад шилжсэн ч боломжтой.}) 4. cxd5 Nxd5 5. e4 {тохиолдолд морь темп алдан ухрахаас аргагүй.}) 3... d5 {хар өрсөлдөгчид хүүний хүчтэй төв үүсгэхийг зөвшөөрсөн ч хөлөлгөөгөө хурдан дуусгаад энэхүү төвд хүүний сөрөг дайралтаар дэмжүүлсэн хүчтэй дарамтыг зохион байгуулна.} 4. cxd5 Nxd5 5. e4 Nxc3 6. bxc3 c5 (6... Bg7 {хариулт байх боломжтой. Удаан хугацаанд энэ тохиолдолд} 7. Ba3 {нүүдэл цагаанд давууг өгнө гэж үзэж ирсэн ч Симагин} O-O 8. Bc4 Nd7 9. Ne2 c5 10. O-O Qc7 11. Rc1 Rb8 {дараагаар хар идэвхитэй байрлалтайн дээр тэд юунаас ч болгоомжлох хэрэггүй гэдгийг баталсан. (Никитин - Симагин, Москвагийн аварга, 1951)}) 7. Bc4 (7. Nf3 {үргэлжлэл хүүний хүчтэй төв үүсгэхэд чиглэсэн. Цааш} Bg7 8. Rb1 {тэргээ g7 тэмээний хөлөөс зайлуулан цагаан хүчтэй төвөө хадгалсан.} O-O 9. Be2 cxd4 10. cxd4 Qa5+ 11. Bd2! Qxa2 12. O-O {хүүний оронд цагаан санаачлагатай. (Халифман - Леко, Будапешт, 2000)}) 7... Bg7 8. Ne2 (8. Nf3 {гэвэл} O-O {гээд 9... Тg4 гэж тэмээгээ сайн байрлалд гаргахын дээр d4 нүдний дарамтыг хүчлэнэ.} 9. h3 {-д} Nc6 10. Be3 cxd4 11. cxd4 Qa5+ 12. Bd2 Qa3 {хүчтэй.}) 8... Nc6 9. Be3 O-O 10. O-O cxd4 11. cxd4 Bg4 {цагаан тэмээг хөнгөн шахах энэ нүүдэл хэрэггүй мэт санагдахаар. Гэхдээ хар хэрэгтэй үед b6 -д бэрсээ шалаатай гаргахын тулд f2-f3 түлхэлтийг хийлгэхийг хүсэж байгаа.} (11... Na5 {сул} 12. Bd3 Be6 13. d5! Bxa1 14. Qxa1 f6 15. Bh6 Re8 16. Nf4 Bd7 17. e5 {гээд цагаан аюултай дайралттай. (Сокольский - Толуш, ЗХУ, 1944)}) 12. f3 Na5 {чухал үе. Хар хүү хаясан.} 13. Bd3 ({цагаан энэ бэлгийг авах утгагүй.} 13. Bxf7+ Rxf7 14. fxg4 {-ийн дараагаар хар} Rxf1+ 15. Qxf1 ({илүү нь} 15. Kxf1) 15... Qd7 16.h3 Nc4 {гээд сайн тоглолтыг авна. Харын боднууд маш идэвхитай байрласан байхад цагааны давхарлагдсан илүү хүү үйл явцын хөгжилд сүрхий нөлөө үзүүлэхгүй.}) (13. Rc1 {гэж тоглон цагаан хөлийн тэмээг солилцохыг зөвшөөрч болно. Гэхдээ энэхүү даруухан нүүдлээс илүүг хүлээх хэрэггүй.} Nxc4 14. Rxc4 Bd7 15. Qb3 Qa5 {гээд хард сүрхий хүндрэлийг үүсгэхгүй.}) 13... Be6 {харын төлөвлөгөө тодорхой. Тэд c4 нүдийг эзлэн бэрсний жигүүрийн хүүнүүдийн давшилтаар сөрөг тоглолтын бодит боломжийг олж авахыг хүснэ. Энд цагаан хэрхэн тоглох вэ?} 14. d5 {гэсэн чанарын хаяанд олон тооны судалгаа зорилагдсан байдаг ч өнөөг хүртэл энэ асуудал тодорхойгүй хэвээр байгаа. Хар чанарын хаяаг аван шургуу хамгаалж чадна.} ({Закийн боловсруулсан} 14. Rc1 {нүүдэлд анхаарах хэрэгтэй.} Bxa2 {гэвэл} 15. d5 Bb3 16. Qe1 {гээд аюултай заналтай.}) 14... Bxa1 15. Qxa1 f6 16. Bh6 ({цагаанд} 16. Qe1 {гэсэн дайралтын өөр боломж бий. Энэ хувилбарыг судлах л хэрэгтэй.}) 16... Re8 17. Kh1 ({эсхүл} 17. Nf4 Bd7 18. e5 Rc8 19. Kh1 Nc4 20. e6 Ba4 {Банник - Новотельнов, ЗХУ, 1951}) 17... Rc8 18. Qd4 Bd7 19. Qxa7 Nc4 {гээд хар материалын давуугаа хадгалан аюулаас мултарсан.}

  Нээгдсэн тоо: 2638 Төлбөртэй

Өрсөлдөгчийн шатрыг түүнд ашиггүй нүдэнд нүүлгэн довтлон устгах эсвэл энэхүү байрлал нь өөрийнх нь шатруудын хамтын ажиллагаанд ихээхэн саад болсноос өөр шатруудыг алдахад хүргэхэд татан оруулах тактикийн аргыг ашигладаг. Аргыг хэрэглэж байгаа обьект нь ноён байхад илүү үр дүнтэй болдог. Давхар дайралт, дараа, нээж шалах, нээж дайрах, давхар шалаа гэх мэт аргуудтай татан оруулах аргыг хослуулан ашигладаг. Татан оруулах нь голдуу хаяа хийх байдлаар хэрэгждэг хэдий ч хаяа байхгүй байж бас болно. Давхар шалааны талаарх хичээлийн жишээнүүдэд комбинац хийхдээ татан оруулах арга ихээр хэрэглэж байгааг үзсэн. Одоо өөр жишээ авч үзье.

  Нээгдсэн тоо: 663 Бүртгүүлэх

XIX зууны Английн алдартай шатарчин Бердийн нэрийг авсан энэ гараа нь голланд хамгаалалтыг анхдагч байдлаар тоглох гэсэн оролдлого. Гараа сонирхолтой тоглолтод хүргэдэг ч эхний нүүдлээр үндэслэгдэх гарааны хууль ёсны давууг авах бага боломжийг өгдөг. Иймээс Бердийн гарааг ховор хэрэглэдэг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 292

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 369

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 339

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 432

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 481

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 505

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 599

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 690

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 726

 
Энэ долоо хоногт

a ба b катеттай тэгш өнцөгт гурвалжин ерөнхий тэгш өнцөгтэй квадратыг багтаасан бол квадратын периметрийг ол.

Нээгдсэн тоо : 1133

 

функцийн графикийн (0,-1) цэгт татсан шүргэгч шулуун ба координатын тэнхлэгүүдээр хашигдсан мужийн талбайг ол.

Нээгдсэн тоо : 748

 

тэнцэтгэл бишийн хамгийн их бүхэл шийдийг ол.

Нээгдсэн тоо : 820