Шатар сайн тоглож сурахын тулд гарааны онолыг эзэмшсэн байх хэрэгтэй. Гарааг зөв эхлүүлж чадвал өрөгт амжилт гаргах магадлал өндөр болдог тул гараануудыг сайтар судлахыг зөвлөе. Гарааны нэг төрөл болох хагас нээлттэй гараануудыг эндээс судлан суралцаарай.
Цагаан эхний нүүдэлдээ ноёны эсхүл бэрсний хүүгээ хоёр нүдээр түлхэлгүйгээр өөрийн стратегийг бод ба хүү бодоор төвд нөлөөлөх аргаар зохион байгуулдаг гараануудыг жигүүрийн гарааны бүлэгт оруулдаг. Гараа тэмээгээ диагоналд байршуулах, жигүүрийн ажиллагааг эрт эхлүүлэхтэй голдуу хавсардаг. Англи эхлэлээс бусад жигүүрийн гараанууд эрчим багатай буюу эхний нүүдлээр үндэслэгдэх гарааны давууг авах талдаа тийм ч түрэмгий биш.
Зарим хичээлүүд төлбөртэй тул та хичээлүүдийг бүгдийг үзэхийн тулд Тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг анхаарна уу.
Танд амжилт хүсье.