Англи гараа 2-А, 2-Б хэсэг

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг.

Жич: Шатарт суралцах үндэс бол гарааны онолын мэдлэг. Сайтад өнөө цагт хамгийн ихээр тоглодог бүх гарааны хичээлүүд нийтлэгдсэн тул үзэж судлахыг зөвлөе.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1612 Төлбөртэй

Нээлттэй гараануудын нэг болох ноёны гамбитийн санаа нь е5 хүүг устган f шугамыг нээн d4 нүүдлээр төвийг эзлэн цааш f7 нүдэнд цохилт өгөхөд оршино. Гарааны тухай бүр XVI зуунд Лопесийн бүтээлд анхлан дурдагдсан байдаг. Гарааны боловсруулалт, судалгаа, хөгжилд дундад зууны үеийн Греко, Полерио, Сальвио зэрэг Италийн шатарчид чухал хувь нэмэр оруулсан. XIX зуун хүртэл ноёны гамбит хамгийн дэлгэрсэн гараануудын нэг байсан. Ноёны гамбит хамгийн хурц, нарийн төвөгтэй гараануудын нэг. Орчин цагт тэмцээнүүдэд гарааг хэрэглэх нь ховор болсон ч түргэн тоглолтод чадварлаг ашигладаг тоглогчид цөөнгүй.

  Нээгдсэн тоо: 607 Бүртгүүлэх

Англи гарааны 5-р хэсгийн хичээлийн өмнө өөрөө буюу бие даан суралцах талаар хэдэн зүйлийг дурдая. Ямарч зүйлийг сурахад хүнээс нилээд хүчин чармайлтыг шаарддаг. Үүнд

  • Зорилгоо зөв тодорхойлох
  • Зорилгодоо хүрэх замаасаа хазайхгүй байх
  • Өөрийгөө удирдах
  • Цагаа зөв төлөвлөх
  • Хуваарийн дагуу тогтмол судлах

гээд дурдаад байвал нилээд олон зүйлүүд бий. Энд хамгийн эхний ээлжийнх гэж үзсэн хэсгийг орууллаа. Та ямарч хэлбэрээр суралцаж байсан эдгээр зүйлийг заавал даган биелүүлэх хэрэгтэй. Аль нэгийг буруу хийх эсхүл орхивол сурна гэхэд тун эргэлзээтэй. Одоо тун удахгүй сургалт онлайн хэлбэрт бүрэн шилжих болов уу гэж бодож байгаа. Иймээс одооноос бие даан суралцах өөрийн аргатай болохыг бодох цаг болсон. Жишээ болгоод Зорилгоо зөв тодорхойлохыг аваад үзье. Ямар мэрэгжил эзэмшин ямар амжилтанд хүрэхээ тодорхойлоогүй байж сургуульд орсон бол хий дэмий цаг, мөнгөө үрсэн л ажил болохыг бүгд мэдэх байх. Бусад хүчин зүйлсийг бодоод үзээрэй. Суралцах өөрийн аргатай болоход шатар маш тохиромжтой гэж бодож байна. Шатар сурахад хүнд биш, сонирхолтой, хувилбар олонтой, сэтгэн бодох, юмыг эргэцүүлэн бодож сурах гээд олон зүйлийг өгнө. Иймээс хүмүүс хүүхдүүдээ хамгийн эхлээд шатарт сургах хүсэлтэй байдаг байх. Өөрөө мэдэхгүй байж хүүхдийг ямар нэгэн курс дамжаанд өгөөд, зэрэг дэв хайн энд тэндийнх тэмцээн хэсүүлээд байх нь ердөө сайн ажил биш байх. Бүх хүүхдүүд шатарчин болох албагүй харин шатар гайгуй тоглодог байх нь чухал гэдгийг бодоорой.

  Нээгдсэн тоо: 2293 Төлбөртэй

Шатар тоглож сурч байгаа, шатар тоглогдог хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй гарааны зангуудыг үргэлжлүүлэн авч үзэцгээе. Гарааны зангыг мэддэг байснаар нэгд өөрөө тэдгээрт орохгүй байх хоёрт өрсөлдөгч зангыг мэдэхгүй эсхүл сулхан гэж үзвэл зангыг түүнд хэрэглэхэд хэрэгтэй. Бидний үзэх зангууд бол гараанд шууд хэрэглэж болох суралцахад хүндрэлгүй, энгийн.
Бид хичээлд өрсөлдөгчийн алдаанд найдсан зангуудыг үзэхгүй. Өрсөлдөгчийн алдаанд найдсан зангууд тийм сайн байдаггүй. Хэрвээ өрсөлдөгч зангыг мэдвэл энэ нь эргээд танд асуудал авчирдаг. Иймээс хичээлд бид өрсөлдөгч ороогүй ч танд онцын хүндрэл авчрахгүй зангуудыг авч үзэх юм.

  Нээгдсэн тоо: 773 Төлбөртэй

Францийн алдарт шатарчин Филидорийг (1726-1795) хүндэтгэн гараанд түүний нэрийг өгсөн. Филидорийн жигүүрийн хүүнүүдийн тухай онолоор 3. ... c6 нүүдлийг b8 моринд саад үүсгэдэг тул сул гэж үздэг. Харин f7-f5 түлхэлттэй холбоотой 2. ... d6 -г хүчтэй гэж зөвлөсөн ч гарааны онол, практикаар 3. ... f5 нүүдэл няцаагдсан байдаг. Гэсэн хэдий ч гараанд цаг хугацааны туршилтыг даван туулсан өөр үргэлжлэлийг олсон. Филидорийн хамгаалалтаар хар бат бэх ч шахагдсан сөрөг боломж үүсгэхэд амаргүй байрлалтай болдог. Иймээс орчин үеийн тэмцээнүүдэд гарааг ховор хэрэглэдэг.

[Event "Филидорийн хамгаалалт"] 1. e4 e5 2. Nf3 d6 3. d4 (3. Bc4 {-д хард хамгийн энгийн нь} Be6 ({Үүнтэй төстэй байрлалд голлон гаргадаг алдаа нь} 3... Be7 4. d4 exd4 5. Nxd4 Nd7?? {үүний дараа цагаан} (5... Nf6 {гэж тоглох хэрэгтэй.}) 6. Bxf7+ Kxf7 7. Ne6! Qe8 ({эсхүл} 7... Kxe6 8. Qd5+ Kf6 9. Qf5# {гээд мад}) 8. Nxc7 Qd8 9. Qd5+ {гээд хожино.}) (3... Nc6 4. Nc3 Bg4 5. O-O {тохиолдолд хийх ёстой мэт} Nd4? {нүүдэл} 6. Nxe5! {гоё хариултаас үүдэн ашиггүй. Үр дүнд нь хар} dxe5 (6... Bxd1?? {гэвэл} 7. Bxf7+ Ke7 8. Nd5# {гээд Легалийн мад болно.}) 7. Qxg4 Nxc2 {муу боломжуудтай тоглолтыг хийхэд хүрнэ.}) 4. Bxe6 fxe6 5. d4 exd4 6. Nxd4 Qd7 {гээд тэнцүүхэн тоглолттой.}) 3... Nd7 {3. d4 нүүдэлд хар ихэнхдээ 3... Мd7} ({эсхүл} 3... Nf6 {хоёр үргэлжлэлийн аль нэгийг хэрэглэдэг.}) ({үүнээс гадна} 3... exd4 {гэх боломжтой ч төвийг алдаж байгаа нь хамгаалалтын стратегийн үндсэн санаанд тохирохгүй.} 4. Nxd4 (4. Qxd4 Nc6 5. Bb5 Bd7 {-гийн дараа испани өрөгийнх шиг байрлал үүснэ. Цагаан жишээ нь} 6. Bxc6 Bxc6 7. Nc3 Nf6 8. Bg5 Be7 9. O-O-O O-O 10. Rhe1 Re8 11. Qd2 h6 12. Bf4 Nd7 13. Nd4 Bf6 14. Nf5 Nc5 15. f3 {гээд илүү боломжтой.}) 4... Nf6 (4... g6) 5. Nc3 Be7 6. Bf4 O-O 7. Qd2 Re8 (7... a6 8. O-O-O d5 {гэвэл цагаан} 9. exd5 ({эсхүл} 9. e5! Nh5 10. Be3 c5 11. Nb3 {гээд хэрвээ} d4 {гэвэл} 12. Qe2 Qc7 13. Nd5 Qxe5 14. Nxe7+ Qxe7 15. Bd2! {гээд цагаан давуутай.}) 9... Nxd5 10. Nf5! ({харин} 10. Nxd5 Qxd5 11. Nb3 Qc6 {гэх хэрэггүй.}) 10... Nxf4 11. Qe3 {гэж тоглох хэрэгтэй.}) 8. O-O-O Bf8 9. f3 {гээд цагаан ихээхэн орон зайг эзэлнэ. Үүний зэрэгцээ цагаанд өрсөлдөгчийн ноёнд хүүний дайралт хийх муугүй ирээдүй бий болно. Хар төвд сөрөг цохилт хийн тэнцвэржүүлэх оролдлого олох нь эргэлзээтэй.}) (3... Bg4? {хариулт} 4. dxe5 Bxf3 5. Qxf3 dxe5 6. Bc4 {гээд цагаан давуутай болох тул алдаатай.})

3. d4 нүүдэлд хар 3... Мb2-d7 хариулах Хенемийн хувилбарыг авч үзье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 706

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 840

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 835

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767