Англи гараа 8-р хэсэг

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг. Хичээлээр Англи гарааны 8-р хэсгийг авч үзье.

Жич: Шатарт суралцах үндэс бол гарааны онолын мэдлэг. Сайтад өнөө цагт хамгийн ихээр тоглодог бүх гарааны хичээлүүд нийтлэгдсэн тул үзэж судлахыг зөвлөе.

[Event "Англи гараа. 8-р хэсэг"] 1. c4 Nf6 2. Nc3 d5 {хар Грюнфельдийн хамгаалалтыг тоглох бодолтой бол эдгээр нүүдлүүд гарцаагүй.} (2... g6 {-д} 3. e4 {гэж болно.} d6 4. d4 {-ийн дараа хуучин энэтхэг хамгаалалт үүснэ.}) 3. cxd5 Nxd5 4. g3 ({өөрөөр} 4. Nf3 g6 {-гийн дараа цагаанд} 5. Qa4+ {сонирхолтой тоглолт бий.} (5. e4 Nxc3 6. dxc3!? {цагаанд багыг амлана. Гэхдээ} Qxd1+ 7. Kxd1 {-ийн дараа үүсэх төгсгөл өнгөцдөө ямарч асуудалгүй мэт боловч төгсгөлийн том мастер гроссмейстер Андерсон тухайн үедээ ийм замаар олон хожил авсан байдаг. Жишээ нь} c5?! (7... Nd7! {илүү} 8. Bf4 c6 9. Kc2 f6 10. Nd2 e5 11. Be3 a5 {Ларсен - Цешковский, 1979}) (7... Bg4 {муугүй. (Петросян - Ботвинник, 1963)}) 8. Be3 b6 9. a4! Nc6 10. Bb5 Bd7 11. Kc2 Bg7 12. Rhd1 {(Андерсон - Темпоне, 1979)}) 5... c6 (5... Nc6 {гэж болно. Санаа нь} 6. Ne5 Nb4 7. a3 Bg7! {гээд} 8. axb4 (8. Nxf7? Nd3+) 8... Bxe5 9. b5 Nb8 10. e3 Bg7 11. d4 {дараагаар нарийн байрлал үүснэ. (Таль - Семенаж, 1984)}) ({үндсэн хамгаалалтggj} 5... Bd7 {гэж тогловол} 6. Qh4 Bc6 7. Qd4! {бэрсний энэхүү санаатай шилжилт санаачлагыг цагаанд үлдээнэ.} f6 8. e3! (8. e4 {гэвэл} e5!) 8... Bg7 9. Be2 e5 10. Qc4 Nb6 (10... Nxc3 11. Qe6+ Qe7 12. Qxe7+ Kxe7 13. bxc3 {(Полугаевский - Мекинг, 1977)}) (10... Qd6 {нь 10... Мxc3 -аас хүчтэй.}) 11. Qe6+! Qe7 12. Qxe7+ Kxe7 13. b4! {(Ваганян - Яндемиров, 1988)}) 6. Qd4 {цагаанд давууг авчирна.} Nf6 7. Qxd8+ Kxd8 8. e4 Bg7 9. d4 {(Штейн - Керес, 1971)}) 4... g6 5. Bg2 Nxc3 ({морио} 5... Nb6 {гэж ухраах тохиолдол байсан. Цагаан g2 тэмээний их диагоналийн дарамтаа ашиглан илүү боломжийг авна.} 6. d3! (6. Nf3 Bg7 7. O-O O-O 8. d3 Nc6 9. Be3 h6 10. Rc1! {муугүй. харин} Re8?! {гэвэл} (10... e5 {илүү}) 11. Nd2! Nd4 12. Bxd4! Bxd4 13. Nb5 {-ын дараагаар цагаан давуутай. (Тайманов - Ваганян, 1975)}) 6... Bg7 7. Be3 {одоо} Nc6?! {үргэлжлэл ашиггүй.} (7... O-O {ердийн хариулт. Энд цагааны байрлал илүү.} 8. Qc1! Re8 9. Bh6 Bh8 10. h4! Nc6 11. Nf3 e5 12. h5 Nd4 13. hxg6 fxg6 14. Ne4 {Авербах - Плахетка, 1975}) 8. Bxc6+! bxc6 9. Qc1! {(Смыслов - Робач, 1974)}) 6. bxc3 Bg7 7. Rb1 Nd7 {хамгийн сайн нүүдэл байх.} (7... O-O 8. Rxb7 {муу.}) (7... Nc6 {-д Багировийн зөвөлсөн} 8. Qa4! O-O 9. Nh3 {хариулт сайн.}) 8. Nf3 O-O 9. O-O Nb6 {орчин цагийн үргэжлэл.} (9... c5 {-д Ботвинник} 10. c4! {-ийг санал болгосон. Цааш Бd1-c2, Тc1-b2 гэвэл цагаан зарим давуутай.}) 10. Ng5 Qd7! {хамгийн оновчтой хариулт.} (10... Rb8?! {гэвэл} 11. Qc2 Bd7 12. d3 Ba4 13. Qd2 Qd7 14. c4 {гээд цагаан давуутай. (Адорьян - Попович, 1980)}) 11. Ne4 Rd8 12. Qb3 Qf5 {харилцан боломжуудтай нарийн байрлал. (Кинтерос - Гутман, 1985)}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 730 Төлбөртэй

Франц хамгаалалтын үндсэн санааны нэг бол хамгийн эмзэг f7 нүдийг бүрэн хаах. Харын стратег эхний нүүдлүүдээр тэнцвэрийг төвд шилжүүлэх санаанд тулгуурласан нь гараагаар тоглосон өрөгийн цаашдын өрнөл нарийн шинжтэй болохыг тодорхойлдог. Франц хамгаалалтад үүсдэг ерөнхий байрлал шатрын хамгийн сайн сурах бичгүүдийн нэг болох А. Нимцовичийн "Миний систем" -ийн суурь болсон. Гарааг Францийн шатарчид зохион XIX зууны эхээр өргөн дэлгэрүүлснийг хүндэтгэн Франц хамгаалалт нэрийг авсан. 1834 онд цахилгаан мэдээгээр Лондон - Парижийн хооронд тоглосон өрөгт Францийн шатарчид хараар тоглохдоо энэ гарааг хэрэглэн ялалтыг авсан байдаг.
Франц хамгаалалтын анхны нарийн судалгааг Оросийн шатарчин К. Яниш хийн 1842 онд хэвлүүлжээ. Хожим энэ хамгаалалтыг дэлхийн бараг бүх хүчтэй шатарчид хамгийн хариуцлагатай тэмцээнүүдэд хэрэглэсэн.

Шатарыг сайн тоглоход гарааг зөв эхлүүлэх чухал үүрэгтэй. Иймээс сайтын шатрын хичээлүүд хэсэг болон гараануудын багц хичээлүүдийг үзэн мэдлэгээ дээшлүүлэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 679 Төлбөртэй

Шатар сурахад хөнгөн хэдий ч боломжийн хэмжээнд тоглож сурахад таниас нилээд чармайлтыг шаардана. Зөвхөн нүүдлийг сураад шатар тоглоно гэвэл гарааны 4, 5 нүүдэлд алдаа хийн асуудлыг шийдэх тохиолдолтой ихээр тулна. Иймээс шатрын гараануудын талаар тодорхой мэдлэгтэй байхыг байнга зөвлөөд байгаа хэрэг. Шатар боломжийн тоглож сурна гээд курс, дугуйланд явах нь хүүхдүүдэд илүү тохиромжтой байх болов уу. 

Танхимын сургалтын цаг үе дуусч байгаа энэ үед онлайн буюу бие даан суралцах аргыг эзэмшихэд сурахад тийм ч хүнд биш тул шатар маш тохиромжтой. Сайтад нийтлэгдсэн хичээлүүдийг судлаад бага ч гэсэн зүйлийг мэдэж сурах нь эхний алхам. Яваандаа өөрийн арга барилтай болоод ирэхэд онлайн сургалтын давууг ойлгон хэнээр ч шахуулалгүйгээр өөрийгөө хөгжүүлэх чадвартай болно.

  Нээгдсэн тоо: 676 Төлбөртэй

Орчин үед бэрсний гамбитийн эсрэг маш өргөнөөр ашигладаг хамгаалалтын нэг бол Грюнфельдийн хамгаалалт. Иймээс шатар сонирхогчид, эхлэн суралцагчид хамгаалалтын системийн сайтар судлан суралцахыг зөвлөе. Жишээнд мастеруудын төрөл бүрийн шатны тэмцээнд тоглосон өргүүд орсон тул нүүдэл бүрийг сайн судлан ойлгон авахыг оролдоорой. Энэ удаад Грюнфельдийн хамгаалалтын жишээ өргүүдээс үргэлжлүүлэн танилцуулъя.

[Event "Минск, 1987."] [White "Юсупов"] [Black "Цешковский"] 1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 d5 4. cxd5 Nxd5 5. e4 Nxc3 6. bxc3 Bg7 7. Bc4 O-O 8. Ne2 c5 9. O-O Nc6 10. Be3 Na5 11. Bd3 b6 12. Rc1 ({хүүний хаяаг авах нь цагаанд ашиггүй.} 12. dxc5? bxc5 13. Bxc5 Qc7 14. Bd4 e5 15. Be3 Nc4 {-ийн дараагаар Роха - Керес (1964/65) нарын өрөгт хар сайн нөхөөсийг авсан.}) (12. f4?! cxd4 13. cxd4 f5! {хувилбарт харын сонгосон нүүдлийн дарааллын оновчтой нь илэрнэ. Цагаан} 14. exf5 ({харин} 14. Qe1 e6 15. Rd1 Bb7 {??? дараачаар хар сайн тоглолттой. (Хольм - Пршибыл, 1974)}) 14... Bxf5 15. Bxf5 gxf5 16. Ng3 {гэж үргэлжлүүлж чадахгүй. d4 хүү сул.}) ({өрөгт хийгдсэн нүүдлээс гадна} 12. Qd2 {гэж бас тоглодог.}) 12... Qc7 ({хувилбарын санаанд илүү тохирох нь} 12... Bb7 {гээд цааш} 13. d5 c4! 14. Bc2 e6 {дараагаар нарийн тоглолттой.}) 13. Qd2 ({энд} 13. f4 {гэж тоглож болно.} f5 {-д} 14. exf5 Bxf5 15. Bxf5 gxf5 16. dxc5! Rad8 17. cxb6 axb6 18. Bd4 {гээд цагаан давуутай. (Спасский - Шмидт, 1968)}) 13... Bb7 14. Bh6 Rad8 15. h4! Qd6?! {сайнгүй хариулт.} ({хүчтэй нь} 15... Nc6 {гээд} 16. d5 Ne5 {-ын дараа Юсуповийн бодлоор цагаан нилээд илүү байна. Гэхдээ удаан тоглолт бий.}) 16. d5 c4 (16... e6 {гэвэл} 17. c4!) 17. Bc2 e6?! {тоглолтыг задлах нь цагаанд ашигтай.} ({Юсупов} 17... e5 {гэж хориглон тоглохыг зөвөлсөн.}) 18. Bxg7 Kxg7 19. f4! f5 (19... exd5 {гэвэл цагаан} 20. e5! Qe7 21. h5 {гээд хүчтэй дайралттай.}) 20. Nd4! fxe4 21. dxe6 Nc6 {оройтсон.} 22. f5! {цагааны дайралтыг зогсоохгүй.} Nxd4 23. cxd4 Qe7 (23... Qxd4+ {гэвэл} 24.Qxd4+ Rxd4 25. e7 Re8 26. Ba4 {гээд шууд хожигдоно.}) 24. Ba4! {шийдвэрлэх нүүдэл.} Rxf5 (24... gxf5 {гэвэл} 25. Qg5+) ({эсхүл} 24... Rd5 25. fxg6 hxg6 26. Rxf8 Qxf8 27. Rf1 Rf5 28. Rxf5 {гээд дуусна.}) 25. Rxf5 gxf5 26. Qf4! Bd5 27. Qe5+ Kg6 ({эсхүл} 27... Qf6 28. e7!) (27... Kg8 {гэвэл өрөгт хийгдсэн} 28. Rc3 {шийднэ.}) 28. Rc3 f4 29. h5+! {гээд хар буусан.}

  Нээгдсэн тоо: 834 Нийтийн

1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.

[Event "Каро - Канн хамгаалалт. I-Б хэсэг"] 1. e4 c6 2. d4 d5 3. Nc3 dxe4 4. Nxe4 Nf6 ({f6 дээр давхар хүү үүсгэхгүйн тулд} 4... Nd7 {гэж тоглодог. В хэсгийг үз.}) 5. Nxf6+ exf6 ({хэрвээ} 5... gxf6 6. c3 Bf5 7. Nf3 Qc7 8. Bc4 e6 9. Nh4 Bg6 10. f4 {тохиолдолд байрлал хард муу. g6 тэмээ сайнгүй байртай.}) 6. Bc4 Bd6 7. Qe2+ {энд цагаанд өргөн боломжтой сайн үргэлжилтэй.} ({Керес - Микенас (Тбилиси, 1939) нарын өрөгт тоглосон шиг} 7. Qh5 O-O 8. Ne2 g6 9. Qf3 Re8 10. Bh6 Bf5 11. O-O-O {нүүдлүүд бас хүчтэй.}) (7. Ne2 {гэх ч боломжтой. Жишээ нь} Qc7 8. Be3 O-O 9. Qd2 {гээд цааш холдоо сэлгэнэ.}) 7... Qe7 (7... Be7 {гэвэл} 8. Nf3 Bg4 9. c3 Nd7 10. h3 Bh5 11. g4 Bg6 12. Nh4 Nb6 13. Bb3 Nd5 14. Bd2 {гээд цагаан давуутай.(Боголюбов - Алехин, 1942)}) 8. Qxe7+ Kxe7 9. Ne2 Re8 10. O-O Bf5 11. c3 Kf8 12. Bf4 {цагаан байрлалын давуутай. Тэд d шугамд цаашдаа нүүргүй хүү гаргаж болохоор байхад харын ноёнгийн жигүүрийн дөрвөн хүүг цагааны гурван хүү найдвартай тогтоон барина.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 360

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 451

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 431

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 706

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 834

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1578

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767