Англи гараа жишээ өргүүд I

Жигүүрийн гарааны төрөлд ордог Англи гарааны олон хувилбарын онолыг судалсан тул гараагаар мастерууд хэрхэн тоглосон өргүүдийг авч үзье. Мастеруудын өргийг судлаж байхдаа онолын хувилбаруудыг хослуулан үзэж хаана аль хувилбараар хэрхэн тоглосонг харьцуулан судлаарай. Өргийг хараад өнгөрөх нэг хэрэг. Сайт өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцахад туслах үндсэн зорилготой тул та зүгээр интернет хэсэж байгаа байдлаар хандалгүй яг л сургалтад хамрагдаж байгаа байдлаар хандан холбогдох хичээлүүдийг бүгдийг багцлан үзэхийг зөвлөе.

[Event "Стокгольм, 1962."] [White "Филип"] [Black "Яновский"] 1. c4 Nf6 2. Nc3 g6 3. g3 Bg7 4. Bg2 O-O 5. e4 d6 6. Nge2 e5? {1950-60 онуудад Нимцовичийн c4-d3-e4 байгуулалт цагааны аюултай зэвсэг байсан. Ийм хэлбэрээр их тоглодог байсан дэлхийн 6-р аварга Ботвинник харын сонгосон нүүдлийн дараалалд 6..c5! -ыг илүү ирээдүйтэй гэдгийг нэг бус удаа дурьдсан байдаг. Одоо цагаан d2-d4 -өөс татгалзан хуучин энэтхэг хамгаалалтад шилжих харин d2-d3 гэж тогловол жигүүрийн ажиллагаанд өөрөө өөрийгөө хаана.} 7. O-O Be6?! {g2 тэмээг солилцохыг тулгах харын төлөвлөгөө буруу. Нэгд энэ тэмээ бага идэвхитэй. Хоёрт цаг алдана. Гол нь харын морь f6 дээр байхад f2-f4 -д хард f7-f5 "тормоз" байхгүй. Үүнд л шууд анхаарах хэрэгтэй.} ({Жишээ нь} 7... Nc6 8. d3 Nh5! {(Карлсон - Цешковский, 1980)}) 8. d3 Qc8 (8... Nh5 {хоцорсон} 9. f4 {-ын дараа} f5 {гэвэл} 10. exf5 {гээд b7 хүү цохилтод өртөнө.}) 9. f4! Nc6 10. Nd5 Bg4 11. Ne3 Bh3 12. f5! {өрөг стратегийн хувьд шийдэгдсэн. хард өрсөлдөгчийн ноёнгийн жигүүрийн хүүний дайралтын эсрэг тавих юу ч байхгүй.} Bxg2 13. Kxg2 Ne8 {үгүй бол g4, Мg3, g5 гээд f5-f6 гэнэ. Хар ноёнгийн жигүүрийг бэхлэхээр оролдсоор.} 14. Nd5 f6 15. h4! {g6-g5 -ийг хориглосон оновчтой нүүдэл.} Rf7 16. g4 Ne7 17. Nxe7+ Rxe7 18. Ng3 {шийдвэрлэх дайралтын сүүлийн бэлтгэл.} Rf7 19. g5! Qd8 20. fxg6 hxg6 21. h5 {h босоогийн үхлийн дайралтаас зугтахын тулд хар материалаар хохирсон.} fxg5 22. Rxf7 Kxf7 23. hxg6+ Kg8 {энд ч цагаан өргийг хангалттай хурдан шийднэ.} (23... Kxg6 24. Qh5+ {-ын дараа өрөг шууд дуусна.}) 24. Qh1 Nf6 25. Bxg5 Qd7 26. Rf1 Rf8 27. Qh4 {хар буухад болохоор.} Qg4 28. Rxf6 Qxh4 29. Rxf8+ Bxf8 30. Bxh4 Kg7 31. Bd8 c6 32. Nf5+ Kxg6 33. Bc7 {гээд хар буусан. Төв хангадсан үед жигүүрийн дайралтын сургамжтай жишээ.}
[Event "Монреал, 1979."] [White "Тимман"] [Black "Карпов"] 1. c4 Nf6 2. Nc3 e5 3. Nf3 Nc6 4. e3 (4. g3 {хамгийн ихээр тохиолддог үргэлжлэл гэдгийг онолын хэсэгт үзсэн. Карпов туршигдсан} Bb4 {нүүдлээс татгалзан ховор ч гэсэн агуулгатай хариултыг сонгосон.}) 4... Be7 5. d4 exd4 6. Nxd4 O-O 7. Nxc6 (7. Be2 {гэвэл} d5 8. cxd5 Nb4 9. e4 Nxe4! {гээд хар боломжийг тэнцүүлнэ. Учир нь} 10. Nxe4 {-д} Qxd5 {гээд 11... Бxe4, 11... Бxd4! заналтай. (Багиров - Ней, 1979)}) 7... bxc6 8. Be2 d5 9. O-O Bd6 10. b3 Qe7 11. Bb2 dxc4! {байрлалд нуугдаж байсан динамик боломжийг тооцсон ухаалаг шийдвэр. Шугам нээх нь хүүний байгуулалтыг сулруулахаас илүү чухал гэдэг нь удахгүй тодорхой болно.} 12. bxc4 ({цагаан} 12. Bxc4 {нь эрсдэлтэй.} Bxh2+! 13. Kxh2 Ng4+ 14. Kg3 Qg5 15. f4 Qg6 16. Qb1 Bf5 17. e4 Nf6+ {гээд хар хүчтэй дайралттай.}) 12... Rb8 13. Qc1 Ng4 14. g3? (14. Bxg4 Bxg4 15. Re1 {гээд} Rb4 {гэвэл} 16. Ne2 Bxe2 17. Rxe2 Qh4 18. f4 {гэж тоглолтыг хураангуйлах хэрэгтэй байсан.}) 14... Re8 15. Nd1 {цагаан өрсөлдөгчийн санааг хараагүй.} (15. Bf3 {харьцангуй сайн нүүдэл ч} Ne5 16. Be2 Bh3 {гээд хар хамаагүй санаачлагатай байрлалтай.}) 15... Nxh2! {холоос нарийн тооцсон ганган цохиолт.} 16. c5 (16. Kxh2 {гэвэл} Qh4+ 17. Kg1 Bxg3! 18. fxg3 Qxg3+ 19. Kh1 Re4 (19... Re6 {нь} 20. Bf6 {-гаас болоод муу.}) 20. Rf4 Rxf4 21. exf4 Qe1+ {гээд хар хожилтой дайралттай.}) 16... Nxf1 17. cxd6 Nxg3! 18. fxg3 Qxd6 {хар хаясан материалаа буцаан аван дайралтаа хадгалсан.} 19. Kf2 Qh6 20. Bd4 Qh2+ 21. Ke1 {ийм хариулт бас нэгэн хүүг алдана. Гэхдээ цагаанд сайн хувилбар байхгүй болсон.} (21. Kf3 {гэвэл} h5 22. Nf2 Bg4+) 21... Qxg3+ 22. Kd2 Qg2 23. Nb2 Ba6 24. Nd3 {цагаан өөрийн боднуудын харилцан ажиллагааг цэгцлэхийг оролдсон ч тэдний ноёны нээлттэй байрлал өрсөлдөгчийг сүүлийн дайралтад шилжих боломжийг өгсөн.} Bxd3 25. Kxd3 Rbd8 26. Bf1 Qe4+ 27. Kc3 c5! {Карпов дайралтыг цэгцтэй дуусгасан.} 28. Bxc5 Qc6 29. Kb3 Rb8+ 30. Ka3 Re5 31. Bb4 Qb6 {гээд цагаан буусан.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2325 Нийтийн

Франц хамгаалалтын үндсэн санааны нэг бол хамгийн эмзэг f7 нүдийг бүрэн хаах. Харын стратег эхний нүүдлүүдээр тэнцвэрийг төвд шилжүүлэх санаанд тулгуурласан нь гараагаар тоглосон өрөгийн цаашдын өрнөл нарийн шинжтэй болохыг тодорхойлдог. Франц хамгаалалтад үүсдэг ерөнхий байрлал шатрын хамгийн сайн сурах бичгүүдийн нэг болох А. Нимцовичийн "Миний систем" -ийн суурь болсон. Гарааг Францийн шатарчид зохион XIX зууны эхээр өргөн дэлгэрүүлснийг хүндэтгэн Франц хамгаалалт нэрийг авсан. 1834 онд цахилгаан мэдээгээр Лондон - Парижийн хооронд тоглосон өрөгт Францийн шатарчид хараар тоглохдоо энэ гарааг хэрэглэн ялалтыг авсан байдаг.
Франц хамгаалалтын анхны нарийн судалгааг Оросийн шатарчин К. Яниш хийн 1842 онд хэвлүүлжээ. Хожим энэ хамгаалалтыг дэлхийн бараг бүх хүчтэй шатарчид хамгийн хариуцлагатай тэмцээнүүдэд хэрэглэсэн.

  Нээгдсэн тоо: 1662 Нийтийн

Шатар тоглож сурахад онолын мэдлэгээс гадна практик дадлага чухал. Гол нь олон тоглохдоо бус харин тоглолтыг судлан ямар арга, техникийг хаана хэрхэн хэрэглэж байгааг ойлгох, өөрийн тоглолтын бичилтийг хийн түүнийгээ судлан алдаа дутагдлаа илрүүлэн зөв үргэлжлэлийг бодон олох гэх мэтээр дадлагажих хэрэгтэй. Иймээс өмнөх хичээлүүдэд үзсэн дүрмүүдийг бататгах үүднээс дараах өргүүдийг авч үзцгээе. Тоглолтын өрнөлөөс үзсэн дүрмүүдээ ойлгон өрөгт хэрхэн ашиглаж байгааг сайн ойлгон авахыг хичээгээрэй.

  Нээгдсэн тоо: 2410 Төлбөртэй

Тулаанд орж байгаа удирдагч бүр тодорхой хэмжээгээр бэлтгэлээ базаадаг. Үүнд хүчээ төвлөрүүлэх, байршуулах,  чухал байрлалуудыг эзлэх, хүнд зэвсгээ байрлуулах, хамгаалалтын ажиллагаа хийх, тагнуул хийх гээд олон ажлууд ордог. Гэхдээ энэ бүх ажиллагаа хамгийн богино хугацаанд хийгдэх ёстой. Дээрх бүгд нь шатарт ижилхэн. Ер нь өргийн дунд хэсэгт (миттельшпил) болдог гол тулаанд орохоосоо өмнө өрсөлдөгч нар өөрийн хүчээ байршуулдаг. Иймээс дебют гэж нэрлэгдэх тоглолтын эхэн хэсгийн (эхний 8-12 нүүдэл) гол асуудал нь хамгийн хурданаар хүчээ дайчлах байдаг. Гарааг шатрын өргийн туслах хэсэг гэж үзэх нь алдаа болно. Гараа нь тулааны цаашдын шинж төрхийг урьдчилан тодорхойлдог.

  Нээгдсэн тоо: 1625 Бүртгүүлэх

Хүүний гинж стратегийн элементийн талаар үргэлжлүүлэн танилцуулъя. Энэ сэдэв нилээд том, ойлголт нарийн учраас Нимцович өөрийн "Миний систем" номондоо нилээд дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Та ч гэсэн хүүний гинжний талаар нарийн судлан зөв ойлговол шатар тоглох чадварт сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Энэ удаа Бүслэлтээр үүссэн хүүний гинжид хэрэглэх хурдан шахалт дээр суурилсан ба байрлалын тэмцлийн тухай ойлголтуудын тухай авч үзнэ. Хэрвээ довтлогч тал тайлбарлан буй дүрмийн дагуу хүүний гинжний суурийн эсрэг хаалтын нүдэнд цагаа олсон солилцооны маневрыг хийн тогловол өмнө нь хөдөлгөөнөө хориулсан хүүнүүд хаалтнаас бүрэн чөлөөлөгдөх нь энэхүү тэмцлийн шагнал болох нь элбэг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 359

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 449

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 429

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 500

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 572

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 565

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 704

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 837

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 829

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1574

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 686

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 763