Нимцович, Ларсений гараа

Цагаан 1.b3 гэж өргийг эхлүүлдэг уян нүүдлийг Нимцович болон ХХ зууны сүүлчээр Даний их мастер Ларсен нар багагүй хэрэглэдэг байсан. Гарааны үндсэн санаа бол цагаан өрсөлдөгчид үргэлжлэлийн олон боломжуудыг олгон төвд дарамт үүсгэн тэмцлийн хүнд хэцүүг гараанаас өргийн дунд хэсэгт шилжүүлэхэд оршино. Зарим илүү темптэй шинэ энэтхэг хамгаалалт, Нимцовичийн хамгаалалт, Голланд хамгаалалт гэх мэт хаалттай гарааны санааг ашиглах үүднээс цагаан ийм гарааг сонгон тоглодог. Эсхүл цаашид Бердийн гараа, Англи гараа, Ретигийн гараа, бэрсний гамбитад шилждэг. Цагаан хэвийн хөлөлгөөний үргэлжлэлээс хэтэрхий хазайвал муу байрлалд орж болохыг санах хэрэгтэй. Үүнийг хичээлийн жишээний Ларсен - Спасский нарын өрөг тод харуулна

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1598 Нийтийн

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийн хувилбарыг авч үзнэ.

  Нээгдсэн тоо: 1845 Төлбөртэй

Сатааруулах комбинаци өргөн сэдэв бөгөөд тэдний нэг нь сүүлийн шугамд мадлах (хөндий мад) юм. Энэ төрлийн комбинаци нь бусадтайгаа адилаар шатрын хэт ачааллыг үндэс болгон хэрэгждэг. Нэг болон наймдугаар хэвтээ шугамуудыг ихэнхдээ ноёны хорогдох байр хэлбэрээр ашигладаг. Энэхүү шугамын муу хамгаалалт нь гэнэтийн үр дүн бүхий цохилт өгөх боломжийг өрсөлдөгчид олгодог.

  Нээгдсэн тоо: 3051 Төлбөртэй

Энэ удаагийн хичээлээр бид ноёны гамбитын Кизерицийн хувилбарын өөр нэгэн тохиолдлыг авч үзэх болно. Ингээд эхний нүүдлүүд бол хамгийн өргөн дэлгэрсэн хувилбар бөгөөд 1. e4 e5 2. f4 exf4 3. Мf3 g5 4. h4 g4 5. Мe5 Мf6 6. Тc4 d5 7. exd5 Тd6 8. d4 O-O 9. Тxf4 Мh5 10. g3 f6 11. Мxg4 Бe8+ гээд бидний үзсэн Ноёны гамбитын Кизерицийн хувилбар 1 хичээлийн байрлал үүснэ. Зургийг хар.

  Нээгдсэн тоо: 1037 Нийтийн

Төвийн гараа нь нээлттэй гараануудын төрөлд орох ба дөрөв дэх дэлхийн аварга А. Алехин гарааг "Гарааны хэт эрт үед бэрсээр нүүдэл хийх нь давууг авчирч чадах нь юу л бол. Гэхдээ хар өрсөлдөгч ноёнгийн жигүүрт тэр бүү хэл төвд дайралтыг үүсгэж амжихааргүйгээр чамбай тоглох ёстой. Учир нь цагаан бэрс g3 нүднээс хар ноёнгийн богино сэлгээний байрлалд хүчтэй дарамтыг үзүүлэх л болно" гэж оновчтой тодорхойлсон байдаг. Энэхүү тодорхойлолт өнөө цагт ч утгаа алдаагүй л байгаа. Голдуу хоёр өөр талын сэлгээтэй, жигүүрүүдэд харилцан дайралттай нарийн төвөгтэй байрлал үүсдэг. Орчин цагт тэмцээнүүдэд ховор дайралддаг.

[Event "Төвийн гараа"] 1. e4 e5 2. d4 exd4 3. Qxd4 {Бэрсээ хэтэрхий эрт тоглолтод оруулснаар цагаан өрсөлдөгчид хөлөлгөөгөө амархан дуусгах боломжийг олгоно.} (3. Bc4 {гэж нүүвэл төвийн гамбитын хувилбар}) ({харин} 3. c3 dxc3 4. Bc4 cxb2 {нүүдлүүдийн дараа хойд гамбит хувилбар болно.}) 3... Nc6 4. Qe3 Nf6 5. Nc3 (5. e5 Ng4 6. Qe4 d5 7. exd6+ Be6 {гэх нь хэт яарсан хэрэг болно. Учир нь цагааны боднууд байрандаа байж байхад хар бүх бодоо хөллөж амжина. Хэрвээ} 8. dxc7 {гэвэл дор хаяахад л} Qd1+ 9. Kxd1 Nxf2+ 10. Ke1 Nxe4 {гээд хар хүү хожин санаачлагаа хадгалсаар байх болно.}) 5... Bb4 6. Bd2 O-O 7. O-O-O Re8 {хар найдвартай байрлалтай. d7-d5 гэж e шугамыг дайрахаар заналхийлнэ. Гараанд бэрсээ эртлэн хөдөлгөх нь өөрийн сул талтай нь эндээс тодорхой.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 361

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 452

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 432

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 502

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 573

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 566

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 706

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 838

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 834

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийн нэг язгуур нь эерэг, нөгөө язгуур нь сөрөг байх параметрийн бүх утгыг ол.
Тэнцэтгэл бишийн нэг шийд нь M -ээс бага нөгөө шийд нь M -ээс их байх гарцаагүй ба хүрэлцээтэй нөхцөлийг ашиглавал болох бөгөөд энэ тэнцэтгэл бишийг бодвол үед манай тэнцэтгэл бишийн шийдийн нэг нь эерэг нөгөө нь сөрөг байна.

Нээгдсэн тоо : 1579

 

функц [1;9] завсарын аль хэсэгт буурах вэ?

Нээгдсэн тоо : 689

 

функцийн хамгийн бага утгыг ол.

Нээгдсэн тоо : 767